Дүйнхорын ван (Калачакрагийн авшиг) гэж юу вэ?

Дүйнхорын ван (эрх, авшиг) гэдэг нь дэлхийн энх тайван байдлыг хөхүүлэх, шашны бүтээл үйлддэг хүмүүсийг тарнийн бясалгалд бэлдэх үүднээс хүртээдэг Бурханы шашны нэг зан үйл юм. Бурханы шашны бусад гүнзгий түвшний сургаалуудаас ялгаатай нь энэ авшгийг олон нийтэд хүртээсээр ирсэн уламжлалтай бөгөөд хамгийн олон тооны хүмүүсийг хамарсаар ирсэн нь өнөөдөр ч мөн адил ялгаагүй байна. Далай лам тус авшгийг Энэтхэгт хүртээх үеэр дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн цугладаг. Тэгвэл ямар учраас тэр вэ?

Дүйнхор гэдэг нь “цагийн хүрдэн” гэсэн утгатай бөгөөд үнэндээ бол цаг бидний хамгийн том дайсан. Цаг хугацаа өнгөрөх хэрээр бид өтөлж, бүхий л чадваруудаа алдаж, улмаар нас эцэслэдэг. Хэрэв бид дахин төрлийн үүднээс бодож үзэх юм бол энэ нь бид энэхүү давтамжийг төгсгөл үгүй дахин дахин туулах ёстой мэт санагдана. Хэчнээн айхавтар байх бол? Бүр энэ төрөлдөө хүртэл бид одны, улиралын, дааврын мөчлөгийн эрхшээлд мөн адил байдаг.

Дүйнхорын гүнзгий түвшний бясалгал бүтээл нь бидэнд цагийн хүлээсийг эвдэх боломж олгодог. Бидний биед эсвэл эргэн тойронд юу ч болж байсан бид амьдралын чиг шугамаа бусдад туслахад чиглүүлж чадсаар байх болно. Олон янзын олон өөр хүмүүс асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, билиг ухааны талаар суралцахаар олноороо цуглах үедээ нийтийн эв нэгдлийн орон зай, цаг хугацааг бий болгодог. Цаашилбал Дүйнхорын ванд оролцох энэ мэт үйл хэрэг нь дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулах гайхалтай нэг хэлбэр юм.

Top