Энэрэн нигүүлсэх сэтгэл гэж юу вэ?

What is compassion

Бурханы шашинд энэрэн нигүүлсэх сэтгэл нь хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан үгүй байхыг хүсэх хүслийг илэрхийлдэг. Энэ нь ялангуяа адилхан зовлон зүдүүрийг туулж үзсэний үндсэн дээр бусдын сэтгэлийг ойлгох явдал дээр суурилдаг. Хэдий бид тэдний эдэлж буй зовлонг туулж үзээгүй ч тэдний оронд өөрийгөө тавьж тэр нь хэчнээн хэцүү болохыг мэдэж болно. Түүнээс ангижрахыг ямар их хүсэхийг төсөөлснөөр бид ч бусдыг бас тэр адилаас ангижрахыг хүчтэй эрмэлзэнэ.

Асрал хайр, энэрэл нигүүлсэл нь тав тух биш, харин амьдралын хэрэгцээ шаардлага. Тэдэнгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүй. — XIV Далай лам
Энэрэн нигүүлсэх сэтгэл нь биднийг зөвхөн өөрийн тухай бодол бүхий гунигтай, өөрөө өөртөө тогтоосон хил хязгаараас гаргаж, бидний зүрх, сэтгэлийг бусдад нээж өгдөг. Бид бүгд амьдралын асуудлуудтай нүүр тулах бөгөөд бусдад бид хамаатай мэт сэтгэгдэл төрөх үед ганцаардал, сэтгэл зовнилоо давж гардаг. Энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байх нь биднийг илүү аз жаргалтай, итгэл дүүрэн болгодог нь шинжлэх ухаанаар батлагдаад байна. Чин сэтгэлээсээ бусдын зовлон, шаналалыг авч, туслахыг хүсэх нь бидэнд дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийг өгдөг. Хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлбэл энэ нь сайн сайхан бүхний үнэхээр төгс эх сурвалж болно.
Видео: 14-р Далай лам — “Энэрэн нигүүлсэх сэтгэлийн бүтээл”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Энэрэн нигүүлсэх сэтгэл нь биднийг зөвхөн өөрийн тухай бодол бүхий гунигтай, өөрөө өөртөө тогтоосон хил хязгаараас гаргаж, бидний зүрх, сэтгэлийг бусдад нээж өгдөг. Бид бүгд амьдралын асуудлуудтай нүүр тулах бөгөөд бусдад бид хамаатай мэт сэтгэгдэл төрөх үед ганцаардал, сэтгэл зовнилоо давж гардаг. Энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байх нь биднийг илүү аз жаргалтай, итгэл дүүрэн болгодог нь шинжлэх ухаанаар батлагдаад байна. Чин сэтгэлээсээ бусдын зовлон, шаналалыг авч, туслахыг хүсэх нь бидэнд дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийг өгдөг. Хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлбэл энэ нь сайн сайхан бүхний үнэхээр төгс эх сурвалж болно.     

Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдын зовлонг арилгах үүргийг өөртөө авахыг өдөөсөн, идэвхтэй байх хэрэгтэй. Бидний бусдад туслах чадвар хязгаарлагдмал байж болох ч чадах зүйлээ хийсээр байдаг, учир нь бусад зовж, шаналж байхад дэргэд нь байх тэсвэрлэхийн аргагүй хэцүү.

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг мэдлэг, билиг ухаантай хослуулсан үед хамгийн үр дүнтэй. Бид хийх зүйлээ зөв сонгоно. Хэрэв бид тус хүргэж чадахгүй эсвэл бидний санал болгосон зүйл амжилтгүй болох үед хямрахгүй, шантрахгүй байхаар сэтгэл зүйн хувьд хангалттай төлөвшсөн үед энэрэн нигүүлсэх сэтгэл нь өөрийн сул талыг даван туулах, өөрийн бүх чадамжаа бүрэн хөгжүүлэх хамгийн хүчтэй хөдөлгөгч хүч болдог.

Top