Оюун судлахуйн найман шад шүлэг

(1)  Хэргийн дээдийг бүтээхийн үүднээс xамаг амьтныг би бээр xүслийг хангагч чандмань эрдэнээс илүүд xэзээ ямагт үзэх болтугай.

(2)  Хаа одож хэнтэй нөхөрлөвч xэзээд өөрийг хамгаас дорд барьж xүрэн зүрхний угаас хэнийг ч болов xүндлэн дээдэлж үйлдэх болтугай.

(3)  Явдал үйлийн үест сэтгэлийн урсгалыг шинжиж ямар боловч муу сэтгэл төрөх сацуу өөрийг хийгээд өрөөлийг доройтуулах учир даруй түүнийг хүчлэн буцаах болтугай.   

(4)  Авир чанар муут хэн нэгэн хилэнц зовлонд нэрвэгдэхийг үзээд эрдэнэсийн гуу сан олсон мэт олдохуйяа бэрх хэмээн энхийрлэх болтугай.

(5)  Хэн нэгэн өст сэтгэлээр xүлцэшгүй ихээр хараан, доромжлох тэргүүтэнд үл зохих алдаа унал бүгдийг би өөрт аваад үнэнхүү ялалтыг бусдад өргөх болтугай.

(6)  Тусыг хүртсэн хэн нэгнээс ачийг эргүүлэн санахад хэдийгээр намайг ихэд хорлосон ч хэзээд буяны садан багш хэмээн үзэх болтугай.

(7)  Товчилбоос, эх болсон бүгдэд тус амгаланг бодитой хийгээд дам алинаар өргөе тэдэнд учирсан хамаг зовлон шаналлыг өөрт би нууцаар авах болтугай.

(8)  Аль тэр бүгдийг ертөнцийн найман номын атгаг хирээр үл бохирлож, оногдохуун юмсыг илбэ мэт хэмээн оносон оюунаар онц шунал үгүйгээр орчлонгийн хүлээснээс гэтлэх болтугай.  

Top