Амар амгаланд (аз жаргал) хүрэх нэг арга болгож асуудлуудаас чөлөөлөгдөхөөр шийдэх нь

Мэдээллийн эрин үеийн бидэнд үзүүлэх дарамтыг (стресс) шийдвэрлэхийн тулд бид интернэтийг, түүний олон нийтийн сүлжээ, зурвас илгээх гэх мэт хэрэгслүүдийг ашиглаж буй өөрийн хэв маягаа шинжилж үзэх хэрэгтэй. Нэгэнт бид, бидэнд ердөө улам гүнзгийрэх дарамт үзүүлэх, өөрт-гэмтэй өөрийн зуршлуудыг тодорхойлсон бол, бидний зовлонгийн эх сурвалж нь бидний өөрийн сэтгэлд байх явдлыг таних хэрэгтэй болно. Дарамтад орохгүй байх шийдвэр, хувийн-сахилга бат, төвлөрөл, дурдан санах болон ялгах ухаанаар бид орчин үеийн амьдралын сорилтуудыг тодорхой бодох илүү чадвар, илүү тайван байдлаар шийдвэрлэж чадна.

Бид том хотуудад, жижиг суурин эсвэл хөдөө гэх мэт хаана ч амьдарч байсан, бид бүгд бидний орчин үеийн энэ нийгэмд асуудлуудтай тулгарч байгаа. Ихэнх хүмүүс үүнийг “дарамт” (стресс) гэдэг үгээр илэрхийлэх болов уу. Мэдээлэл, кино, телевизийн суваг, хөгжим, олон нийтийн сүлжээний мэдээлэл, цахим зурвас, цахим бүтээгдэхүүнүүд гэх мэтээр эдгээр нь – улам илүү шууд хүртээмжтэй болох хэрээр бид илүү, илүү ихийг хүснэ. Тэдгээр нь өнгөн талдаа бидний амьдралыг сайжруулж байгаа мэт санагдаж болох боловч бидний амьдралыг илүү ярвигтай, дарамттай болгож байдаг, ялангуяа үнэхээр олон сонголтууд байх тохиолдолд. Бид мэдээнд, эсвэл цахим шуудан эсвэл цахим зурваст байх гэх мэт ямар нэг зүйлээс хоцрохгүй байхыг хүснэ. Бид үлдэж хоцрохгүй байхаас эмээнэ. Бид телевизийн шоу гэх мэт нэг зүйл сонгосон байсан ч, бид үзэхгүй хоцорсон байх ямар нэг илүү сайн зүйл байх болов уу гэсэн эргэлзээнд автсан байна.       

Бид нийгэмд харьяалагдахыг, найзуудын бүлэгт багтахыг хүснэ; бид олон нийтийн сүлжээнд нийтэлсэн аливаа зүйлдээ “таалагдсан” гэсэн сэтгэгдэл авахыг хүснэ, ингэснээр бидэнд бусад биднийг хүлээн зөвшөөрч байгаа сэтгэгдэл төрнө. Бид тайван бус байж, өөрийн нийтэлсэн зүйлд илэрхийлсэн “таалагдсан” гэсэн сэтгэгдлийн тоо эсвэл өөрсдийн унших интернэтэд байршсан мэдээллийн хэмжээнд сэтгэл ердөө ханамжтай байдаггүй. Бидний гар утсанд бидэнд нэг зурвас ирлээ гэсэн мэдэгдэл ирэх үед, эсвэл бид дараагийн “таалагдсан” гэсэн сэтгэгдэл хүлээн авсан эсэхийг харахаар Нүүр номынхоо хуудсыг шалгах, эсвэл байнга мэдээ үзэж, сонсож, унших байдлаар мэдээг дахин харах үедээ ямар нэг шинэ зүйл тохиолдсон эсэхийг хүлээн сэтгэл хөдөлдөг. Бид ямар нэг зүйлээс хоцрохыг хүсэхгүй байх ба энэ нь бидний сэтгэлд хүрэхгүй, бид бүр илүү ихийг хүснэ.

Нөгөө талаар, бид өөрийн эргэн тойрны нөхцөлд хэт дарагдах үед өөрийн гар утсыг нээн, метрогоор явах эсвэл алхаж явахдаа хөгжим сонсох байдлаар түүнээс хөндийрөхийг хичээнэ. Бид өөрийн эргэн тойрны зүйлсийн бодит байдлын талаар бодохгүй байхыг хичээн, өөрийн хувийн виртуал (бодит бус технологийн түвшинд орших) ертөнцөд орно. Мөн бид үргэлж бидний сэтгэлийг хөгжөөж байх өөрийн эрхгүй төрөх тэр хэрэгцээг мэдэрч байдаг. Нэг талаар, бид амгалан, тайван байдлыг хүсэх боловч нөгөө талаар, бид мэдээлэл, дуу хөгжим зэрэг байхгүй байхаас эмээнэ. Бид гадна ертөнцийн дарамтаас ангид байхыг зорих ба ингээд бид түүнийг орхин, цахим виртуал ертөнцөд орно. Гэвч бүр тэнд, бид олон нийтийн сүлжээн дэх “найзууд”-тайгаа хамт байх, тэднээс сайшаал хүлээхийг эрэлцэнэ, гэвч бид хэзээ ч өөрт болон өөрийн бусадтай харилцах харилцаанд итгэлтэй байдаггүй. Гэвч, гар утсаа хэрэглэж эхлэх нь түүний шийдэл болох уу?

Бид эдгээр зуршсан хэв маягаасаа гарч чадахгүй байх үед туулж мэдрэх тэр зовлонг таньж, түүний эх сурвалжийг тодорхойлох хэрэгтэй. Ингээд бид энэ зовлонгийн эх сурвалжийг арилгах аргуудыг мэдэж, тэдгээр нь үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байх дээр суурилан тэдгээрээс гарах шийдвэрийг төрүүлэх хэрэгтэй. Гэвч бид юмсыг анзаарахгүй байж, бодохгүйгээр үйлдэл хийн эрч хүчгүй байх мэт, ямар нэг зүйл ердөө мэдрэхгүй байхыг хүсэхгүй; бид баяр жаргалтай байхыг хүснэ. Амар амгалан (аз жаргал) гэдэг бол зөвхөн зовлонгүй байх явдал биш; энэ нь зовлонгүй байх тэр саармаг (завсрын) төлөвийн дээр нэмэгдэх нэг зүйл байна. 

Зовлонгийн эх сурвалж нь бидний тус бүрийн сэтгэл

Гадаад зүйлс болон нөхцөлүүд бидний туулж мэдрэх зовлон, бэрхшээл, сэтгэлийн дарамтын эх сурвалж биш; хэрэв тийм байсан бол тэдгээртэй тулгарч байгаа хүн бүр тэдгээрийг нэг ижил байдлаар туулж мэдрэх байсан. 

Бидний зовлонгийн эх сурвалж нь бидний өөрийн сэтгэл, түүний орчин үеийн амьдралын бодит байдлыг шийдвэрлэхэд хандах хандлага, сэтгэл хөдлөл болон тэдгээрийг шийдвэрлэх бидний төөрөлдсөн, буруу аргууд байна.

Бидэнд, өөрт итгэлгүй байх, хэт дасах, дургүйцэх, айх сэтгэл гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл болон хандлагуудын улмаас гарах өөрт-гэмтэй зан байдлын хүчтэй зуршил байна. Эдгээр нь ердөө илүү их дарамт, асуудлуудыг авчрах байдлаар, санал хүсэлтийн мэдээллийг боловсруулах нэг системийн адил, бидний сэтгэлийн тайван байдлыг алдагдуулах сэтгэл хөдлөлүүд болон хандлагуудыг цааш улам хүчтэй болгох байдлаар үйлдэл үйлдэхэд хөтөлнө. 

Сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд болон хандлагууд нь үл мэдэх явдал дээр суурилна. Бид өөрийн зан байдлын өөрт нөлөөлөх нөлөөг мэдэхгүй байх мөн бидний байгаа нөхцөлүүдийн талаар бодит бус хандлагатай байх, эсвэл тэдгээрийн талаар буруу ойлголттой байх аль аль явдал байна. Жишээ нь, олон “таалагдсан” гэсэн сэтгэгдэл хүлээн авах нь биднийг илүү өөрт итгэлтэй болгохгүй гэдгийг бид мэддэггүй; ердөө түүний эсрэг байдлыг бий болгоно гэж бодно. Энэ нь илүү их “таалагдсан” гэсэн сэтгэгдэл авах хүслийг төрүүлж, хүлээн авсан тоог байнга шалгах тогтворгүй байдал болон сэтгэл ердөө ханахгүй байх, сэтгэл тайван байхгүй байх зовлонг авчирна. Эсвэл бид үл мэдэх (мэдлэг, туршлагагүй) байдлаар компьютер тоглоомын виртуал ертөнцөд орох нь биднийг амьдралд нүүр тулах ёстой болох аливаа асуудлуудыг арилгана гэж бодно. Эдгээр бүх үл мэдэх, мэдлэг туршлагагүй байх явдал болон сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд нь, тухайлбал, хэт дасах сэтгэлийг бий болгон, өөрт-гэмтэй зан байдлын сөрөг зуршлууд болон сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэлийн төлөвүүдийг нэмэгдүүлнэ. 

Эдгээр сөрөг зан байдал, сэтгэлийн төлөвийн төрлүүдийг шийдвэрлэхийн тулд бид өөрийн нөхцөл байдлыг, жишээ нь, бидний ажил ачаалал ихтэй байх явдлыг, ялгаж мэдэх хэрэгтэй болно. Бид түүнийг шийдвэрлэх ёстой, энэ бол бодит байдал; бид ердөө өөрийн хийж чадах хамгийн сайнаар хийнэ. Бид өөрийн нөхцөлийн энэ бодит байдлыг, өөрийн хязгаарлагдмал нөхцөлүүдийн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, тус нөхцөл нь нэг том таагүй зүйл байх ба бид өөрсдийг төгс байх ёстой гэж бодсоноор өөрийг хангалттай сайн биш гэж тусгах явдлыг зогсоох хэрэгтэй. Ингээд бидэнд тулгарсан бодит байдлыг хэтрүүлж эсвэл дутуу үнэлэхгүйгээр түүнийг дурдан санах төвлөрөл, бодит баримттай зүйлүүд дээр анхаарах явдлыг алдаж буй эсэхээс сэргийлэх сэрэмж бидэнд хэрэгтэй. Дээр нь, бидэнд өөрт-гэмтэй зуршлуудыг давтахаас зайлсхийх хувийн-сахилга бат хэрэгтэй. 

Бид хувийн-сахилга батаас, ингэхдээ жижиг зүйлүүдээс эхэлнэ. Сэтгэл хямрах үед бидний кортизолын түвшин (стрессийн даавар) ихсэж, ингэснээр бид түүнийг багасгаж, хөнгөлөх тодорхой арга хайн, жишээ нь, тамхи татах эсвэл ямар нэг сонирхолтой зүйл эрэн олон нийтийн сүлжээ, интернэт мэдээллийг үзнэ. Бид энэ нь сэтгэлийг илүү дээр болгоно гэсэн хүлээлт тээн догдлон, сэтгэл баяртай байх ба ингээд бидний допамин дааврын түвшин (сайн хариу хүлээх даавар) ихэснэ. Гэвч тамхи татах эсвэл интернэт мэдээлэл үзсэний дараа, энэ нь сэтгэл хангадаггүй ба, ингээд бидний сэтгэлийн дарамт (стресс) эргэн ирнэ.    

Бид тамхи асуудлыг шийдвэрлэнэ, эсвэл “таалагдсан” гэсэн сэтгэгдэл асуудлыг шийдвэрлэнэ, эсвэл сүүлийн үеийн мэдээ унших нь асуудлыг шийдвэрлэнэ гэсэн өөрийн буруу ойлголтод итгэхийн сул талыг ялгах хэрэгтэй. Тэр үед зовлонгоос ангижрах шийдвэрийг (магад гарах сэтгэл) төлөвшүүлж чадна. Ингээд бид тамхийг орхиж, эсвэл өөрийн цахим шуудан, зурвасуудыг хэзээ шалгах, эсвэл мэдээ болон олон нийтийн сүлжээний мэдээг хэр байнга шалгах явдлаа дэгтэй болгоно. Бид тамхи татах эсвэл интернэтэд орох өөрийн эрхгүй төрөх хүсэл төрөх үед түүнийг үйлдэхгүй; бид түүнээс түдгэлзэнэ. 

Бие махбодын жин нэмэгдэхийг багасгахаар бид хоолны дэглэм барих хэрэгтэй болдгийн адил, сэтгэлийн жин нэмэгдэхийг багасгахаар бид мэдээллийн дэглэм барих хэрэгтэй болно. 

Бид хоолны хэмжээгээ хязгаарладаг адил, бид мэдээлэл, зурвас, хөгжим зэргийн хэмжээг хязгаарлах хэрэгтэй. 

Өөрт-гэмтэй хуучин зуршлуудаасаа түдгэлзэх нь эхэлж бидний бие дэх кортизолын түвшинг нэмэгдүүлж, стресс үүсгэнэ, учир нь хуучин сөрөг зуршлууд үнэхээр хүчтэй байна. Энэ нь тамхинаас гарч, эсвэл интернэт болон гар утасны хэрэглээг эсвэл хөгжим сонсох хэрэглээг хорьж байгаа явдалтай адил байна. Гэвч хязгаарласнаас үүсэх стресс нь улмаар намдан, бид сэтгэлийн тайван амгалан байдлыг туулна. Бид сөрөг зуршлуудыг эерэг зуршлуудаар – бид бүх хүн төрөлхтний нэг хэсэг, бид бүгд нэг нэгээсээ харилцан хамааралтай бөгөөд тэгэхээр бидний сайн сайхан бусдаас шалтгаална гэдгийг ойлгох гэх мэт зуршлуудаар солих үед энэ нь нийгмийн сүлжээний хэсэг байхын үнэндээ бий болгодоггүй, бусадтай холбоотой, хамт байх сэтгэлийн тэр хэрэгцээг хангана. Тэгэхээр бидний окситоцины түвшин (дотно холбооны даавар) нэмэгдэж, бид илүү амар амгалан (аз жаргал), аюул үгүй мэдрэмжийг туулна. 

Өөрийг өөрт-гэмтэй зуршлуудаас чөлөөлөх 

Товчоор хэлбэл, нэгэнт бид зовлонгоос ангижрах шийдвэр төрүүлсэн бол, тэр үед хуучин сөрөг зуршлуудаасаа чөлөөлөгдөхийн тулд, бид өөрийг “гурван суртгаал” гэдэгт багтах хувийн-сахилга бат, төвлөрөл, ялгах ухаанд сургах хэрэгтэй болно. Эдгээр гурав нь зэрэг үр нөлөөгөө үзүүлэх шаардлагатай байх бөгөөд эдгээрийг зөв төлөвшүүлэхийн тулд, бид тэдгээрт саад болох хүчин зүйлүүдийг өөрөөсөө арилгах хэрэгтэй. 

  • Харамсах сэтгэл хувийн-сахилга батад саад болно. Жишээ нь, бид интернэтэд ороогүй эсвэл зурвас, цахим шуудандаа шууд хариулаагүйдээ харамсана. Тус болох нэг стратеги нь өөрийн компьютер эсвэл гар утсанд байх мэдэгдлийн дохиог хааж, зөвхөн тогтсон хугацаанд тэдгээрийг шалгаж, зөвхөн чухал зурвас, шуудангуудад уншсан даруйдаа хариулна. Бидэнд бусдыг нь завтай байх үедээ эсвэл зурвасуудад хариулахаар тогтоон гаргасан тодорхой цагуудад үлдээх хувийн-сахилга бат хэрэгтэй. 
  • Нойрмоглох, сэтгэл бүрхэх, сэтгэл сарних нь төвлөрөлд саад болно. Эдгээрийн аль нэгний нөлөөгөөр, бид байнга зурвасуудыг уудлан үзэхээс зайлсхийх нь амьдралыг бага ярвигтай болгоно гэдгийг дурдан санахгүй байна. 
  • Шийдвэргүй эргэлзэх нь бидний ялгах ухаанд саад болно. Бид зурвасуудыг зөвхөн тогтсон цагт шалгах нь зөв шийдвэр байсан эсэх талаар эргэлзэнэ. Ийм эргэлзээ нь тэдгээрийг шалгахаас зайлсхийхэд хэцүү, тэр нь ачаалал үүсгэх учраас төрнө. Эдгээр эргэлзээг шийдвэрлэхийн тулд бид өөртөө өөрийн зуршлуудыг өөрчлөхийн давуу талуудыг сануулах хэрэгтэй. 

Өөрийн амьдралыг илүү амар амгалан (аз жаргалтай) болгохоор хэрэглэж болох өөр бусад стратегиуд байна. Хүн ихтэй метронд явж байгаа үед, жишээ нь, бид хэдий их, зөвхөн өөр дээрээ төвлөрч, өөрийгөө хамгаалахыг хүсэн гар утсаа хэрэглэх нь төдий чинээ бидэнд хаалттай сэтгэл төрүүлнэ. Бидний энерги тийнхүү шахагдан, бид улам илүү тайван биш болно. Аюул болно гэж эмээсэн учраас бид тайван бус байна. Хэдий бид гар утсан дээрээ тоглох тоглоом эсвэл iPod-оороо сонсох чанга хөгжимд нэлээд анхаарал татагдсан байх боловч бид өөрийг тойруулан хана босгосон учраас бидэнд саад ирэхгүй байхыг хүсэх ба ингээд бид өөрийг хамгаалах байдалтай болно. Нөгөө талаар, хэрэв бид өөрийг метро дотор явж байгаа нийт хүмүүсийн нэг хэсэг гэж харж, бидний байгаатай адил нөхцөлд байгаа хүн бүрийн талаар санаа тавих, тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлбэл бидний зүрх, сэтгэл нээлттэй болно. Бид аюулд сэргэг байж чадах боловч, зөвхөн өөр дээрээ төвлөрөх, учир шалтгаангүй, буруу итгэлгүйгээр – хүн бүрийг аюулгүй, амар мэнд байхыг хүснэ. Бид бусдын дуу чимээг хөгжим эсвэл тоглоомоор дарж, өөрийг бусдаас тусгаарлахыг хичээхгүй. Ийм аргууд нь ердөө бидний ганцаардах явдлыг улам ихэсгэнэ. Хэрэв бид түүний оронд өөрийг өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийн нийт бүлгийн нэг хэсэг гэж үзвэл бид илүү өөртөө итгэлтэй, айдасгүй, тайван байна, өөрийн сүрэгтээ байгаа нэг амьтны адил. Гэвч энэ аргыг үр нөлөөтэй хэрэглэхэд хувийн-сахилга бат, төвлөрөл болон ялгах ухаан гэсэн эдгээр гурван суртгаалд (суралцах зүйл) суралцах явдал шаардагдана. 

Бидний хэрэглэж болох өөр нэг арга нь, бидэнд ажлаас завсарлага авах хэрэгтэй болох үед, гар утсаа шалгаж эсвэл интернэтэд орохын оронд, хэрэв боломжтой бол босон, өрөөн дотуур алхах явдал байж болно. Гар утас, интернэт зэргээр сэтгэлийг илүү их өдөөх байдлаар бус, түүнийг бага өдөөх байдлаар шийдвэрлэх хэрэгтэй.

 

Дүгнэлт 

Зовлонгоос ангижрах шийдвэр (магад гарах сэтгэл) гарган өөрт-гэмтэй зуршлуудаас гарах дарамтыг (стресс) багасгах гурван суртгаалын (суралцах зүйл) эдгээр аргуудыг ашиглах үед бид ажил, гэр бүл, эдийн засгийн нөхцөл зэргээс нөлөөтэй ачааллыг шийдвэрлэх явцад илүү тайван сэтгэлийн төлөв байдалд байна. Энэ нь ялангуяа мэдээлэлд хэт дасах, гадаад нөхцөлүүдээс зугтан интернэт, олон нийтийн сүлжээнд орох, хөгжим сонсох зэргээс гарах  орчин цагийн амьдралын ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхэд үр нөлөөтэй байна. Энэ нь интернэт эсвэл гар утас хэрэглэхгүй байх гэсэн утгатай бус; харин тэдгээрийг тустай, зөв байдлаар хэрхэн хэрэглэх илүү сайн зуршил бий болгох хэрэгтэй гэсэн утгатай.

Top