Бодь сэтгэл үүсгэж, хэрэглэх нь

Асрал хайр 

Асрал хайр гэдэг нь та бүгдийг амар амгалан байхыг хүсэх хандлага бөгөөд үүнийг асрал хайр гэж нэрлэнэ. Бид бүгд амар амгалан байхыг хүсэх боловч ихэнх хүмүүс амар амгалан болох аргыг үнэхээр мэддэггүй бөгөөд тэд өөрдийгөө хэцүү нөхцөлүүд, ердөө ихээхэн асуудал бүхий хяналтгүй дахин дахин гарах нөхцөлүүдэд оруулж игэснээр өөрсдийн хүссэн амар амгаланг олдоггүй. Иймд бусдыг амар амгалан байхыг хүсэх хүчтэй сэтгэл, хандлагыг төлөвшүүлэх маш чухал. Үүнд суралцах арга нь эхлээд өөрөө амар амгалан байхыг хүсэж, дараа нь өөрийн эх, эцгийг амгалан байхыг хүсэх үүднээс бодно; цааш цааш нь найз нөхөд, дайснаа бодож, ингээд хамаг амьтныг амар амгалан байхыг хүсэнэ. Энэ асрал хайр дээр бясалгах тэр арга. 

Үлэмжийн санаа 

Ингээд дээр нь та “Хамаг амьтанд амар амгалан авчрах ямар нэг зүйл би бодитой хийе. Би хамаг амьтны асуудлуудыг шийдвэрлэж, тэдний байгаа аливаа хэцүү нөхцөлөөс тэднийг гаргахыг үнэндээ хичээе” гэсэн үүрэг авч, ийнхүү бодох универсал хариуцлагын сэтгэлийн төлөвшүүлэх хэрэгтэй болно. Танд энэ сэтгэлийн онцгой хүчтэй энэ төлөв хэрэгтэй бөгөөд үүнийг үлэмжийн санаа гэнэ; та үүнийг өөрөө хийхээр шийднэ. 

Бодь сэтгэл 

Хэдий бид “Би хамаг амьтанд амар амгалан авчирна. Би хамаг амьтны асуудлуудыг арилгахад тусална” гэж бодох энэ үлэмжийн санааг төлөвшүүлсэн ч бид өөрийг шалгаж үзэх үед үүнийг хийх чадвар бидэнд үнэндээ байдаггүй. Бид хамаг амьтанд амар амгалан авчирч үнэхээр чаддаггүй. Бид хамаг амьтны асуудлуудыг шийдвэрлэж үнэндээ чаддаггүй. Хэрэв бид хэнд үүнийг хийх чадвар байна вэ хэмээн асуувал зөвхөн Бурхан гэх мэт өөрийн бүрэн нөөц чадварт хүрсэн бүрэн тодорхой сэтгэлтэй, бүрэн боловсорсон хэн нэгэнд байна. Иймд хэрэв бид өөрсдөө Бурханы энэ төлөвт хүрвэл тэр үед бид хамаг амьтанд бүрэн тусалж чадна. 

Энэ бидэнд байгаа энэхүү эрдэнэт хүний төрлийн суурин дээр үнэндээ хүрч болох зүйл. Бид үнэндээ бүрэн гэгээрсэн нэг Бурхан болж чадна. Иймд бид өөрсдийгөө бусдад, хамаг амьтанд тусалж чадах үүднээс Бурханы хутагт хүрэхэд өөрийг бүрэн зориулах энэ хандлагыг шамдалгүй бодь сэтгэл гэдэг. Нэгэнт та бүх амьтдын тусад гэгээрэлд хүрэх шамдалгүй хүслийн энэ хандлагыг бодитой төрүүлбэл түүнийг даган их тус гарна. 

Бодь сэтгэл төрүүлэхийн тусууд

Энэхүү шамдалгүй сэтгэлийг бүр нэг агшинд төрүүлэх нь та эрдэнэ, алт, алмаазаар дүүрэн бүхэл ертөнцийг Бурханд өргөснөөс илүү их тустай  гэдэг. Хэрэв та ердөө нэг цэцгийг шамдалгүй тэр сэтгэлээр өргөн үүийг хамаг амьтанд тусалж чадах үүднээс гэгээрэлд хүрэхээр хийж байна гэж бодвол та түүнийг хамаг бүх амьтанд туслах санаагаар хийж байгаа учраас үүгээр хураагдах эерэг нөөц чадамж энэ зорилготой тэнцэнэ. Энэ нь хамаг амьтны тоотой тэнцэнэ. 

Бодь сэтгэлийн зорилгоо бататгах

Өглөө сэрээд хамгийн түрүүн та өнгөрсөн шөнө нас эцэслээгүй, амьд сэрүүн сэрсэн нь хэчнээн завшаантай вэ гэж бодон өөрийг, өөрийн сэтгэлийг бүхэл өдрийн турш “Миний хийх эерэг зүйлийн аливаа төрөл энэ хамаг амьтанд тус болох болтугай” гэж бодож, өдрийн турш хийх ямар ч эерэг энерги, сайн зүйлүүд өглөө тавьсан тус эерэг энерги, зориулгын хүчээр тээгдэнэ. Бүр өдрийн явцад бусад үеүдэд танд энэ сэтгэл төрөөгүй ч өглөө хураасан энэ хүчтэй санааны энэхүү их эерэг энергиэр бүхэл өдөр тээгдэнэ. Иймд өөрийн сэдэл болгон шамдалгүй тэр сэтгэлийг гаргах нь туйлаас чухал. 

Өдрийн төгсгөлд та зан байдлаа, өдрийн турш хийсан бүх зүйлээ шалгаж, жишээ нь хэрэв та өдрийн турш маш эерэг байдлаар үйл үйлдэж маш эерэг байсан бол түүгээр та маш баярлах хэрэгтэй. Ингээд та үүгээр бий болгосон нөөц чадамжаа үнэндээ өөрийн гэгээрэлд хүрэхэд, хамаг амьтанд туслах чадвартаа зориулах хэрэгтэй. Тэрхүү эерэг энергийг хамаг амьтны тусад зориулах хэрэгтэй. Ингээд та унтаж “Маргааш би бас маш эерэг байдлаар үйл үйлдэнэ. Би мөн гэгээрэлд хүрэхээр хичээнэ. Би хамаг амьтны тусалж чадахаар хичээнэ” гэсэн хүчтэй санааг мөн тавих хэрэгтэй. Хэрэв та ийм хандлагаар унтвал мөн энэ эерэг энерги унтах бүх үеийн турш тээгдэх бөгөөд энэ мөн эерэг зүйл болно. 

Хэрэв та өөрийн хураасан бүх эерэг нөөц чадамжаа өөрийн гэгээрэлд хүрэх үндэс болон боловсроход зориулбал тэр үед энэ нөөц чадамж гэгээрэлд бодитой хүрэх хүртэл үргэлжлэн хадгалагдана. Энэ маш удаан хадгалагдах, түүний зориулагдсан зорилгод хүрэх хүртэл, тухайлбал хамаг амьтанд тус болж чадах гэгээрэлд хүрэх хүртэл хүч нь дуусахгүй. Та эерэг чадамжаа энэ мэт маш чанад (холд хүрэх) байдлаар зориулах нь чухал. 

Бодь сэтгэлийн хоёр үе шат 

Шамдалгүй бодь сэтгэл хоёр үе шаттай. Та ердөө хамаг амьтанд тусалж чадах үүднээс нэг Бурхан болохоор гэгээрлийн төлөвт хүрэхийг хүсэх эсвэл эрмэлзэхүед үүнийг шамдалгүй бодь сэтгэлийн ерөөхүйн төрөл гэнэ. Шамдалгүй бодь сэтгэлийн ерөөхүйн болон орохуйн бодь сэтгэл гэж хоёр байна. 

Шамдалгүй бодь сэтгэлийн орохуйн бодь сэтгэл нь хамаг амьтанд тус болохоор гэгээрэлд хүрэхийг ердөө эрмэлзэх нь хангалттай биш, харин та танд энэ төлөвийг авчрах шамдалгүй сэтгэлтэн буюу бодисадвын бүх бүтээлүүдэд орох ёстой. Таны зүрх таныг гэгээрэлд хүргэх бүтээл, хамаг амьтанд тус хүргэх бүтээлд бүрэн орсон байна. Эдгээрийг зургаан чанадад хүрэхүйн хандлага буюу барамид гэж бидний мэдэх зүйл, болон бусдад эерэг нөлөө үзүүлэх дөрвөн аргаар товчон гаргана. Энэ бүхэнд суралцах хүсэл бүхий хандлагыг орохуйн шамдалгүй бодь сэтгэл гэнэ. 

Энэ хоёр төрлийг сэтгэлийг ойлгох нэг жишээ гэвэл хэрэв та Энэтхэг явахаар бодон тэр нь зөвхөн явах хүсэл байвал энэ ерөөхүйн сэтгэл болно. Гэвч ердөө Энэтхэг явахыг хүсэх хүсэл хангалттай биш. Та тэнд хүрэх олон алхамуудад өөрөө үнэхээр оролцох ёстой. Та виза, онгоцны тасалбар аван, буудлын захилга зэргийг өгөх ёстой бөгөөд та энэ явцад өөрөө оролцох үед энэ орохуйн сэтгэлтэй адил болно. 

Өглөг барамид 

Энэ хандлагат суралцахыг аргуудын хувьд эхнийх нь өгөх хандлага төлөвшүүэх. Өглөгийн хандлагын энэ төрөл та бүх зүйлийг бусдад өгөх хүсэх хандлага байна. Энэ насанд бидэнд байх бидний таашаах бүх төрлийн зүйл, бидний бүх эд зүйл зэрэг, энэ бүх зүйл бидний өмнөх төрлүүддээ өглөгийг дадуулсны үр дүн байна. Ерөнхийдөө бидний бусдад өгч болох олон зүйлс байна. Та өглөгийн маягаар Бурхадад юмсыг өргөж болох ба үүнтэй адил юмсыг шаардлагатай бусдад; жишээ нь өвчтэй хүмүүс, ядуу, хоосон хүмүүст өргөж болно. Жишээ нь, та маш хэцүү таагүй нөхцөлд байгаа хэн нэгэнд өргөл өргөж болно, та тэдэнд маш таатай ямар нэг зүйл өргөж болно. 

Бурхан багш нэг өмнөх төрөлдөө, зулзагануудын хамтаар нэг маш хэцүү нөхцөлд байсан нэг өлссөн эм бар түүнийг хооллохоор тэр бард биеэ өгөхийг хүссэн нэг жишээ байдаг. Бие нь бидний хамгийн их эрхэмлэдэг зүйл байдаг ч Бурхан багшид өөрөөрөө өлссөн эм барыг хооллохыг хүссэн тийм нэг өглөгийн хандлага байсан. Энэ олны мэдэх түүх.

Шагшаабад барамид (Ёс зүйн хувийн сахилга бат)

Чанадад хүрэх хоёрдахь хандлага нь ёс суртахууны чанд хувийн сахилга батыг баримтлах бөгөөд энэ жишээ нь амь таслах буюу бусад амьтан, төрөлхтний амийг авахаас өөрийг хорих, арван хор хөнөөл бүхий байдлаар үйл (арван хар нүгэл) үйлдэхээс өөрийг хорих ёс зүйн сахилга батыг илэрхийлнэ. Энэ ёс зүйн хувийн сахилга батын илэрхийлэх зүйл. Хэрэв танд ёс зүйн хувийн сахилна батын аль ч хэлбэр байхгүй бол тэр үед танд хүний эсвэл тэнгэрийн төрөлд хүрэх ямар ч арга байхгүй. Иймд хэрэв та сайн төрлийг үргэлжлүүлэхийг хүсвэл ёс зүйн хувийн сахилга батыг чанд баримтлах нь маш чухал. 

Хэрэв та өглөг барамидыг дадуулах боловч танд ёс зүйн хувийн сахилга батын ямар нэг төрөл байхгүй бол үүний үр дүн хүний төрөл бус төрөл байх ба жишээ нь бид маш их материаллаг эд зүйлтэй нэг амьтан болж төрнө. Өглөгийн хандлагаар та материаллаг зүйлтэй болох боловч танд ямар ч хувийн сахилга бат, ямар ч ёс зүй байгаагүй учраас та хүн бус харин амьтан болж төрөх ба хураасан их эд зүйлтэй олон амьтан байдаг. 

Хүлцэнгүй барамид (тэвчээр)

Гуравдах зүйл нь сэтгэлийн нэг тустай зуршил болгон хүлцэл болон тэвчээрийг бий болгох. Хэрэв танд хүлцэл, тэвчээр байхгүй бол та уурлаж бухимдах ба уурлаж бухимдсанаар өөрийн хураасан аливаа эерэг чадамж, энергийг бүрэн сүйтгэж, үгүй хийнэ. Та тэдгээрийг хурааж байгаа боловч таныг уурлаж бухимдах үед тэр нь тэдгээрийг бүрэн сүйтгэх ба жишээ нь, зургийн хальсаа гэрэлд цохиулах, түүнийг онгоцны буудал дээр рентген туяаны аппаратаар шалган түүнийг арилгахтай адил. Нэгэнт та уурласан үед ердөө шууд буцаж тайвшрах маш хэцүү боловч та уурласнаар гарах бүх сул талуудыг бодож суралцах хэрэгтэй бөгөөд ийм байдлаар та биеэ барьж чадахгүй уурлахаас өөрийг хориход тусална. 

Өнгөрсөнд хураасан өмнөх төрлийн зуршил, төрөлх зан араншингийн улмаас суусан зан авиртай, үргэлж сэтгэл таагүй, бараан байж, биеэ барьж чадахгүй үргэлж уурлаж бухимдах хүчтэй хандлагатай зарим төрлийн хүмүүс байдаг. Энэ байдаг: цаг үргэлж биеэ барьж чадахгүй уурладаг ууртай хүмүүс байдаг. Ийм төрлийн зүйлүүд гардаг. Үргэлж уурлан, үргэлж сэтгэл гонсойх тийм төрлийн нөхцөл үүсэж байвал, тодорхой нэг төрлийн хүн эсвэл юм гэх мэт юу ч байсан тэдгээртэй учрах үед тэр нь таныг үргэлж бухимдуулдаг бол та өөрийн байгаа газрыг орхин, таныг үргэлж бухимдуулах юу ч байсан тэр зүйлээс бүрэн зайлсхийх нь заримдаа маш тустай байж болно. Ийм байдлаар таныг үргэлж бухимдуулах тэр зүйлтэй харилцаанд орохгүй байснаар энэ тэрхүү уур бухимдал бүхий зан авирыг даван гарахад маш тустай байж болно. 

Үүний адил, таныг бухимдуулах олон шалтгаан байх бөгөөд тэр талаар бодохгүй байх нь хамгийн сайн. Өөрийн уурласан шалтгааныг үргэлж хайн, түүнийг шалгахыг хичээх нь сайн биш боловч тэр талаар ердөө мартан, огт бодохгүй байх нь хамгийн сайн. Үүний учир нь та олон зүйл суралцаж байх үедээ хэрэв тэдгээрийн талаар бодохгүй бол сурсан зүйлээ мартдаг түүнтэй адил та уурынхаа талаар бодохгүй бол та түүнийг мартана. 

Хэрэв та ийм байдлаар уур бухимдлаа даван гарч чадсанаар та ердөө уурлахгүй болж ямар ч нөхцөлд биеэ барьж чаддаг болбол тэр үед та хүн бүхэн танд дуртай байж, “Ямар сайхан хүн бэ, энэ хүн үргэлж биеэ барьж чаддаг” гэж хэлэхийг харна. Хэрэв та өөрийн уур бухимдлыг хянаж чадахгүй, түүнийг үргэлж төрүүлэх юм бол та хамгийн жижиг зүйл дээр ч уурлахыг харна. Хэн нэгэн танд “та инээдтэй хамартай юм” гэж хэлэхэд та ердөө шууд дэлбэртлээ уурлана. 

Хэрэв та уурлаж бухимдан, ингээд бусадтай ямар нэг эв зүй эсвэл тэнцвэр хадгалж чадахгүй бол та өөрийн хийхээр хүссэн зүйлийг гүйцээж чадахгүй. Хэрэв та өөрийн зорилгод хүрэхийг хүсвэл та бусадтай эв зүйтэй харилцаатай байх хэрэгтэй, хэрэв та бусдад үргэлж уурлаж бухимдах юм бол та хэзээ ч үүнд хүрэхгүй. Хэрэв та хамт ажилладаг бусад хүмүүстэйгээ эв зүй хадгалж чадвал та бүхэн агуу зүйлүүдэд хүрч чадна. Хэрэв та эв зүйтэй харилцаатай байвал та бусадтай нэг хүчтэй ажиллах хүч бий болгож чадна. 

Хичээнгүй барамид 

Чанадад хүрэх дараагийн хандлага нь эерэг урам зоригтой хичээл зүтгэл буюу ямар нэг эерэг зүйл хийх хичээнгүй, урам зоригтой, баяртай байх сэтгэл. Хэрэв та ердөө эгэл, орчлонгийн асуудлуудад их хичээл зүтгэл гарган, шаргуу ажиллаж байвал үүнийг эерэг урам зориг гэж нэрлэхгүй. Хэрэв та Номын зүйлүүд, Номд суралцахад их хөдөлмөр, хичээл зүтгэл гаргаж байвал үүнийг эерэг урам зориг гэж нэрлэнэ. 

Эерэг урам зоригтой хичээлийн эсрэг нь залхуу гэдэг зүйл. Залхуугийн гурван өөр төрөл байна. Эхнийх нь өөрийг хангалтгүй гэж бодох мятрах залхуу. Жишээ нь, өөрийн биеийг бусдад өгөх гэх мэтийн үүднээс аливааг хийсэн бодисадва нарын хийсэн тэдгээр бүх гайхамшигтай зүйлийг хараад “Би тэр мэт зүйлийг хийж бараг чадахгүй” гэж бодон бүрэн хангалттай биш гэж бодох үүнийг мятрах залхуу гэнэ. Энэ нэг төрлийн залхуу, хэрэв та суралцан, дадуулбал та үнэндээ тийм зүйлүүдийг хийж чадах тэр цэгт хүрч чадах учраас энэ нэг төрлиийн залхуу.

Хоёрдах төрлийн залхуу нь болих буюу муу ажил үйлдвэрт шунах залхуу; энэ нь та ямар нэг эерэг зүйл хийхээр төлөвлөсөн үедээ хэдэн долоон хоног эсвэл сар гэх мэтээр хэт шүтэгч хүний адил ажиллаж байгаад дараа нь хүссэн зүйлээ хийхгүй, түүнийг орхих явдал. Энэ нэг төрлийн залхуу бөгөөд ийм төрлийн хандлагатай байхгүй байж, байнгын хичээл зүтгэлээр хичээн, орхихгүй байх нь чухал. 

Дараагийн төрлийн залхуу нь хойш тавих залхуу, үргэлж юмсыг маргааш хийе гэж хойш тавих. Танд “За, үүнийг маргааш эсвэл дараагийн өдөр хийе” гэж санагдаж, түүнийг цаг ямагт хойшлуулна. Энэ туйлын муу хандлага. Хэрэв хүн залхуу байвал тэдэнд ямар нэг сайн чанарыг төлөвшүүлж, ямар нэг зүйлд суралцах, амжилт гаргахад маш хэцүү байна. Залхууд мөн чанарын хувьд тийм их гэм байхгүй мэт санагдах болох боловч үнэндээ бидний бүхэл амьдралыг үрдэг тул туйлын сөрөг зүйл. Иймд урам зоригийн хандлагыг төлөвшүүлэх маш чухал. 

Урьд Жанрайсиг буюу Авалокитешвара бурханы хувилгаан байсан Дромтонпа хэмээх нэг их мэргэн байсан бөгөөд тэрээр Номын багшид чин сэтгэлээс сүсэгтэй, багш Сетонпадаа маш үнэнчээр үйлчилдэг байсан. Тэрээр багшийг шүтэх (багшид сүсэглэх) бүтээл үйлдэхдээ хөлөөрөө багшийнхаа хөлийн арьсыг зөөлрүүлэн, гараараа цөцгий цохин, ар нуруугаараа тараг бүрдэг байв. Ингээд энэ бүхнийг хийхийн хажуугаар тэрээр түүний дэргэд эх зохиолуудаа тавин маш их урам зориг, хичээнгүйгээр суралцдаг байлаа. Тэр амьтны арьс элдэхдээ түүн дээр гишгэдэг байсан. Хэрэв та арьсыг зөөллөхийг хүсвэл түүн дээр гишгэнэ. Гараар цөцгий цохин, ар нуруугаар тараг бүрж байв. Атиша гэгээн Төвөдөд ирж, Дромтонпа гэгээнтэй уулзах үедээ түүнээс урьд юу хийж байсан талаар асуухад Дромтонпа гэгээн үүнийг тайлбарлан өгсөн. Тэрээр “Таны хийдэг Номын бүх бүтээлүүдийн дотроос хамгийн эерэг нь энэ төрлийн алба, энэ төрлийн үйл байна” гэж хэлсэн. 

Хэрэв та маш чадамгай, даамай хүн бол та ертөнцийн үйл болон Номын үйлийн аль алиныг маш сайн хийж чадна; гэвч хэрэв та авьяас чадвар муутай хүн бол алиныг ч хийж чадахгүй. Иймд би ажилтай байж, өдрийн цагаар ажиллан, оройд ном сургаал болон номын янз бүрийн үйл ажиллагаанд ирдэг та бүхний адил хүмүүсийг харахдаа баяртай байдаг. Энэ миний харахдаа их баярладаг зүйл.

Даяан барамид (сэтгэлийн төвлөрөл)  

Дараагийн чанадад хүрэх хандлага сэтгэлийн бөх, тогтвортой байдалтай байх. Та төвлөрөлтэй, тогтовртой сэтгэлийн төлөвийг төлөвшүүлэх хэрэгтэй болно. Шаардлагатай зүйл нь сэтгэлээ тогтоох тодорхой арга байх бөгөөд үүнийг төвлөрлийн нэг орон дээр анхаарлаа төвлөрүүлэх байдлаар хийнэ. Ямар ч төрлийн орон сонгосон та тэр орон дээр тогтож, төвлөрөх нэг төрлийн бясалгалыг хийнэ. Та төвлөрлийн орноо хянамгай сонгох хэрэгтэй бөгөөд төвлөрлийн орноо юугаар сонгосон ч түүнийг өөрчлөхгүй байж, тэр орон дээрээ төвлөрсөн байдлаар сэтгэлээ тогтоохыг хичээнэ. Хэрэв та зөв давтвал бүрэн төвлөрөлтэй амгалан, тайван, тогтуун сэтгэлийн төлөвийг (шаматха) зургаан сарын дотор олж чадна. 

Та бясалгаж эхлэх буюу төвлөрч сурах замаар сэтгэлийн тустай зуршлуудыг бий болгохыг хичээх үед маш богино боловч давтамжтай бясалгалын үеүдтэй байх хэрэгтэй. Жишээ нь та өдөрт арван найман удаагийн богино бясалгалын үеүдтэй байвал тэр үед таны бүтээл (дадлага) сайн явагдана. Бид олон өөр Бурхадын бүхий л төрлийн уншлага бүтээлүүдийг хийнэ; бид тэдний дүрийг үзэж, түүнийг өөр дээрээ бодитой бүтээхийг хичээх боловч бид амжилтанд хүрдэггүй. Бидэнд төвлөрөл төрдөггүй. Та суун, УМ МАНИ ПАДМЭ ХУМ-ыг нэг эрхи уншихыг хичээх ба таны бие хэдийн энд байгаа ч сэтгэл тань хаа сайгүй алгасарч, уншлагын турш сарнина.

Хийж байсан зүйлээ үргэлж мартдаг нэг хүн байсан. Тэрээр бизнесийн ажил хэрэг дээрээ бүх зүйлийг мартах бөгөөд тэр зүйл болоход хүмүүст “Хүлээж байгаарай, би суугаад уншлагаа уншъя, ингээд би санана” гэж хэлдэг байсан. Та жишээ нь нэг эрхи УМ МАНИ ПАДМЭ ХУМ уншиж, тэр хугацаандаа сэтгэлээ алгасрах боломж ердөө олгохгүй гэж хатуу шийдэж, хүчтэй байх нь чухал; хэрэв та ингэж чадвал энэ бүтээлээс маш их тус хүртэнэ.   

Хэрэв та амгалан, тайван, тогтуун сэтгэлийн төлөвийг төлөвшүүлж чадвал өөрийн хүч энергийг аливаа төрлийн эерэг зүйлд  зарцуулахыг хүсвэл та шууд сэтгэлээ тэр эерэг зүгт чиглүүлж чадна. Хэрэв та тайван, тогтуун сэтгэлийн төлөвийг төлөвшүүлж чадвал тэр үед түүний суурин дээр та илт мэдэл төрүүлж чадна. Таны сэтгэл тайван, тогтуун биш байвал та ямар нэг илт мэдэл төрүүлж чадахгүй.

Хэрэв та тайван, тогтуун сэтгэлийн сэтгэлийн төлөвийг төлөвшүүлж чадвал өөрийн мэдэлд нэг том нисэх онгоцтой байхтай адил байна. Та ямар нэг эерэг зүйл хийхийг хүсэн сэтгэлээ бэлдэхэд тэр нь нэн даруй их хүчээр тэнд очин сэтгэлээ тогтоохыг хүссэн аливаа газар тэр нь тэнд байж, үл хөдөлнө. 

Хэдий та тайван, тогтуун сэтгэлийн сэтгэлийн төлөвийг төлөвшүүлсэн ч тэр нь хангалттай биш. Дээр нь та онцгой хүлээн авах чадвартай сэтгэл, випашяана сэтгэлийг бас төлөвшүүлэх хэрэгтэй. Учир нь бодит байдлыг харахын тулд таны сэтгэл тайван, тогтуун мөн онцгой хүлээн авах чадвартай байх ёстой. 

Билиг барамид (Ялгах ухаан) 

Бодит байдал буюу хоосон чанар, оршихуйн бүхий л уран зөгнөлийн хэлбэрүүд байхгүй гэдгийг ойлгох ялгах ухааныг та төлөвшүүлэх нь чухал бөгөөд энэ биднийг ялгах ухааны чанад буюу билгүүний чанадад хүргэх зургаадах чанадад хүрэх хандлага. Энэ ялгах ухаан нь тус мэдэхүйгээр үнэн би гэх тийм зүйл байхгүй гэдгийг ойлгох.

Энэ тайлбарыг хийх үед та үгүйсгэж байгаа зүйл нь уран зөгнөл бүхий тэр зүйл, тухайлбал та болон бусдад үнэхээр олж болох нэг би байхгүй гэх; гэвч энэ нь ерөнхийдөө хүн эсвэл би байхгүй гэж үгүйсгэж байгаа бус. Энэ ердөө үнэхээр олдож, бодитой мэдэгдэх би байна гэдгийг үгүйсгэж байгаа. 

Хоёр төрлийн “би”-г зөв ялгахыг оролдох нь маш чухал; томьёоллын эгэл би, мөн бүрэн уран зөгнөлийн, бидний үгүйсгэдэг би байна; хэрэв та эдгээр хоёрыг анхаарлтай ялгахгүй бол та ихээхэн бэрхшээлтэй тулгарна. 

Томьёоллын би нь, бидний хооллож, алхаж явах, сөрөг зүйлүүдийг үйлдэн, тэдгээрээс асуудал туулж эдлэх би. Би эерэг зүйлүүдийг хийн, амар амглан эдэлнэ. Тэр нь энэ ердийн “би.” Энэ томьёоллын би. Гэвч үүний дээр уран зөгнөлийн төрлийн нэг “би” байна. Энэ өөрийн зүгээс бодитой орших “би.” Энэ нь таны туулж эдлэх зүйлийн таван цогцын хүчин зүйл дээр нэрлэгдэж ердөө оршихгүй, харин бүх зүйлээс тусдаа, өөрийн зүгээс бие даан оршиж буй мэт санагдана. Энэ бүрэн уран зөгнөл болох зүйл бөгөөд үүнийг үгүйсгэнэ, эргэн тойрон явж, юмсыг хийж байгаа томьёоллын эгэл “би”-г үгүйсгэх бус. 

Иймд энэхүү эрдэнэт хүний биеийн суурин дээр бид үнэхээр олдож болох би гэх зэрэг тийм зүйл байхгүй гэдгийг ойлгох энэхүү ялгах ухааныг төлөвшүүлэхийг хичээх хэрэгтэй. Үүний адил түүн дээр бид бусдад, гэгээрэлд хүрэхэд өөрийг бүрэн зориулсан, бусдад халуун дулаан, тэдний ачийг санасан сэтгэл төрүүлэхийг хичээсэн энэ шамдалгүй бодь сэтгэлийг төрүүлэхийг хичээх хэрэгтэй. Энэ бүхэн бидний энэхүү эрдэнэт хүний төрлийн суурин дээр хийхийг хичээх хэрэгтэй зүйлүүд. 

Хэрэв танд хоосон чанарыг, оршихуйн бүх уран сэтгэмж лгт байхгүй байхыг ойлгох ойлголт төрүүлэх энэ ялгах ухаан, билгүүн байвал та өөрийн бүх асуудлуудыг арилгах, бүхий л бэрхшээлээс бүрэн гэтэлсэн гэтлэхүйд хүрч чадна. Гэвч үүний дээр танд бусдад, бүрэн тодорхой сэтгэл бүхий төлөв, Бурханы хутагт хүрэхийг зорьсон бүрэн сэтгэлийн төлөвшлийг бий болгоход өөрийг зориулсан сэтгэлтэй байвал та үнэндээ Бурханы тэр хутагт хүрч чадна. Эрдэнэт хүний төрлийг авснаар та эдгээр хоёр зүйлийг бүтээхэд өөрийн чадах хамгийн шаргуу, сайнаар хичээх хэрэгтэй. 

Сүүлчийн зөвлөгөө 

Хэрэв та өөрийн амьдралыг ердөө материаллаг эд зүйлс, энэ насны амьдралд улам, улам их эд зүйлс цуглуулахаар тасралтгүй хөөцөлдөн өнгөрөөж байвал танд хангалттай байгаа мэт сэтгэл хэзээ ч төрөхгүй байж, та үргэлж сэтгэл ханамжгүй байна. Иймд та өөрт байгаа зүйлд сэтгэл ханамжтай байж, эцэс төгсгөлгүй улам улам илүү ихийг үргэлж хайхгүй байх хандлагыг төлөвшүүлэх маш чухал. Та хэр их нь хамгалттай болохыг мэдэх хэрэгтэй. Хэрэв танд хэр их нь хэдийн хангалттай болсоныг мэдэх, тэр тухай ойлголт байхгүй бол хэдий та бүх дэлхийн бүхий л эд зүйл, баялгийг эзэмшсэн ч танд тэр нь хангалтгүй хэвээр санагдаж, та илүү ихийг хүсэх болно. 

Хэрэв таны туйлын сайхан амттай гэж бодсон нэг төрлийн хоол байгаад, та түүнд маш дуртай байх бөгөөд гэвч танд хэр их нь хангалттай болохыг мэдэх талаар ойлголт байхгүй байж, та түүнээс үнэхээр ихийг идвэл та өвдөж, бөөлжнө. Та сэтгэл ханах мэдрэмжтэй байж, сэтгэл ханаж, хэр их нь хангалттай болохыг мэдэж, бусдад тусалж, хэнд гэм хор хүргэхгүй байж, халуун дулаан, сайхан сэтгэл төрүүлэхээр хамгийн сайнаар хичээн, УМ МАНИ ПАДМЭ ХУМ-ыг олноор уншихад суралцах хэрэгтэй. Энэ мэтээр бүтээл үйлдэх нь таны амьдарлыг маш утга учиртай болгоно. Өөрийн амьдралыг ердөө өчүүхэн зүйлд хүрэхээр хичээж өнгөрүүлэхгүй харин маш агуу зүйлд хүрэхээр хичээж өнгөрүүлэх хэрэгтэй. 

Өөрийн бүх ирээдүйн төрлүүддээ ач тус хүргэхээр шамдаарай. Бүтээлийн үнэхээр гол санаа нь үргэлж халуун дулаан, сайхан сэтгэлтэй байх; үргэлж бусдад баяртай байх. Хүмүүстэй уулзах бүрдээ тэдэнд баяртай, таатай байж, сайхан сэтгэл төрүүлэх; энэ үнэхээр гол, гол санаа. Хэнд гэм хор хүрэх эсвэл тэдний сэтгэлийг хөндөхийг хүсэх ямар нэг бодол, сэтгэл бүү төрүүлээрэй. Бүх гэм хортэй сэтгэлүүдийг арилган, бусдад туслахыг хүсэх, сайхан сэтгэл төрүүлэх эдгээр нь бүтээлийн гол санаа. 

Хэрэв та энэ мэтээр бусдын тулд, бусдыг нэг гайхалтай төлөвт хүргэхийг хичээвэл та өөрөө гэгээрэлд хүрэх ёстойг ойлгоно. Эхлээд та өөрөө Бурхан болно. Жишээ нь, хэрэв та бүх сайн чанаруудыг эзэмшихээр суралцан маш сайн боловсролтой, эрдэмтэй болбол та эхлээд нэг том мэргэжлийн хүн болно. Тэр үед та тэрхүү хүчтэй байр суурь, нөлөөтэй байр суурьт хүрч ингээд та бусдад үр дүнтэй үнэхээр тусалж чадна. Иймд та бусдад туслахаар өөрийг зориулж, ингэж чадах үүднээс өөрийн бүрэн нөөц чадамжинд хүрэхээр, энэ төрлийн сэтгэлийг өөрийн суурь бүтээл болгох ийм сэтгэл төрүүлэх зориулга чухал. Хэрэв та өдөр тутам байнга өөрийн зориулгыг сэргээн, сэтгэлээ дахин дахин бусдад үргэлж зориулж, өөрийн бүрэн чадамжинд хүрэх, бусдыг өөрийн асуудлуудаас чөлөөлөгдөн, бүгдийг амар амгалан байхыг хүсэх юм бол энэ туйлаас тустай байна. 

Та асрал хайр, бодь сэтгэлийн тухай эдгээр олон сургаалуудыг сонсох үедээ үүнийг өөрийн хувийн зөвлөгөө, одоо төлөвшүүлэхийг хичээх хэрэгтэй зүйл болгон авах хэрэгтэй. Та үүнийг хожим ирээдүйд хийх, таны хэзээ ч хүрч чадахгүй маш гүнзгий зүйл гэж бодохгүй байх хэрэгтэй. Жишээ нь та сургуульд анх ороход та шууд А үсгээс эхлэн цагаан толгойг хэрхэн бичихэд сурч эхэлдэг. Түүнээс цааш үе шаттайгаар ахина; иймд энэ жишээгээр та эхнээс нь бусдад, өөрийн бүрэн нөөц чадамжинд хүрэхэд өөрийн сэтгэлийг зориулах хэрэгтэй. Хэрэв та сэтгэлээ ийм маягаар дахин дахин зориулбал үүнийг сэтгэлийн тустай зуршил болгон бий болгосноор энэ сэтгэл аяндаа төрж, өөрт тань байх нэг маш тогтвортой зүйл болно. Иймд та өөрт болон бусдад хандах хандлагаа солих дадлагыг хийхийг хичээх хэрэгтэй. 

Top