Бодь сэтгэл үүсгэж, түүн дээр төвлөрөх

Энэ амралтын өдрийн семинараар бид бодьсадвын сахилын талаар ярина. Мэдээж, бодьсадвын сахилуудыг ойлгохын тулд бид бодьсадва гэж хэн болох, дээр нь бодьсадвын сахилууд суурилах бодь сэтгэл гэж юу болох талаар мэдэх хэрэгтэй. Бидэнд бодьсадвын сахил авч, тэдгээрийг сахиж, улмаар гэгээрэлд хүрэхээр бодь сэтгэлийг төлөвшүүлэх нь ямар чухал болохыг үзүүлсэн олон өөр ишлэлүүд болон эх сурвалжууд бий. 

Бодь сэтгэлийн талаар ойлгох

Бодь сэтгэл гэж юу вэ? Бодь сэтгэл гэдэг нь нэг сэтгэлийн төлөв бөгөөд үүнд олон бүрэлдэхүүн хэсгүүд бий. Бид бодь сэтгэлийг хоёр үе шаттайгаар төлөвшүүлнэ. Эхэлж бид бүх гэгээрээгүй төрөлхтнүүд дээр асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээр төвлөрнө. Асрал хайр гэдэг нь бусдыг амгалантай болон амгалангийн шалтгаануудтай байхыг хүсэх хүсэл бол энэрэн нигүүлсэх сэтгэл гэдэг нь тэднийг зовлон болон түүний шалтгаануудаас ангид байхыг хүсэх хүсэл байна. Бид эдгээрийг хүн бүхэнд тэнцүү хүснэ. 

Бидний бусдыг ангид байхыг хүсэх зовлон гэдгийн хувьд бид түүнийг хамгийн гүнзгий түвшинд нь ойлгоно – зөвхөн зовлонтой байх эсвэл шаналал зовлонгийн зовлон биш. Цаашлаад, энэ нь бидний эгэл амгаланд оролцсон байх тэр зовлон биш байна, энэ нь хэзээ ч удаан үргэлжилдэггүй, сэтгэл хангадаггүй, амгалан бус болон тухгүй байдал болж өөрчлөгдөх тэр төрлийн амгалан байна; жишээ нь, бид өөрийн дуртай хоолноос хэтэрхий их идсэнээр тэр нь биднийг өвтгөх үе. Бид бусдыг эдгээр хоёр төрлийн зовлонгоос ангид байхыг хүсэхээс гадна, мөн бүх зүйлд-тархсан зовлонгоос (түгээмэл хуран үйлдэхүйн зовлон) (эхний хоёр төрлийн зовлонг туулж эдлэх суурь) ангид байхыг хүсэх бөгөөд энэ нь “орчлон” гэгддэг хяналтгүй дахин дахин гарах төрөл байна. Үүнд үл мэдэх (мунхаг), сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд болон эдгээр дээр суурилсан үйлийн үрийн үйлдлүүдийн нөлөөгөөр дахин дахин төрөл багтана; эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөнд байх үед бид амгалан бусын зовлон болон бидний эгэл сэтгэл хангадаггүй амгалангаас хамаарах бие болон сэтгэлийн хэлбэртэй байна, үүнийг төрөлхтнүүд өөрийн үйлийн үрийн зан байдлын үр дүн болгож туулж эдэлнэ. Энэ зан байдал нь бодит байдал болон шалтгаан ба үр дагаврыг үл мэдсэний нөлөөнд байна. Бид бусдыг энэ төрлийн гүнзгий зовлон болон түүний шалтгаангүй байхыг хүсэх бөгөөд үүний хамгийн гүнзгий шалтгаан нь бодит байдлыг үл мэдэх явдал. 

Бидэнд асрал хайр байгаа үед бид бусдыг амгалантай байхыг хүснэ. Энэ нь хэзээ ч сэтгэл хангадаггүй эгэл амгалан биш, хэдийгээр энэ нь шаналал болон зовлон туулахаас илүү дээр хэдий ч. Илүү гүнзгий нэг түвшинд бид бусдад гэтлэхүй, гэгээрлийн амгаланг хүсэх бөгөөд энэ нь “сэтгэлийн түйтгэрүүд” гэдэг зүйлээс ангид байхаас гарах нэг амгалан. Түйтгэрүүдийн хоёр бүлэг байна. Эхнийх нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдээс шалтгаалдаг түйтгэрүүд – эдгээр нь гэтлэхүйд саад болох түйтгэрүүд. Хоёрдох нь нэг Бурханы бүхнийг мэдэх төлөвт саад болдог түйтгэрүүд байх ба эдгээр нь бусдад бүх зүйлийн харилцан хамаарал болон шалтгаан ба үр дагаврыг бүрэн ойлгоход саад болно; эдгээр саадууд нь бусдад хамгийн сайн туслахын тулд мэдэх хэрэгтэй зүйлүүд.

Бид эдгээр хязгаарлагдмал байдлуудаас, түйтгэрүүдийн эдгээр хоёр бүлгээс (аль нэг эсвэл аль алинаас) ангид байвал, энэ нь дуусдаггүй, агуу их баяр баясгалан байх болно. Энэ нь бидний дуртай хоолоо идэх таашаал адил зүйл биш: хэдий их бидэнд байна төдийчинээгээр улмаар тавгүй болж хувирах. Тэр нь ийм төрлийн эгэл амгалан шиг огт биш байна. Бид бусдыг гэтлэхүй, гэгээрэл байх, дуусдаггүй тийм төрлийн амгалангийн шалтгаантай байхыг хүснэ. 

Энэ асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл нь мөн хүн бүр зовлонгүй байж энэ дуусдаггүй амгаланд хүрэх боломжтой гэсэн бат ойлголт, итгэл дээр суурилна. Энэ нь хэзээ ч үнэндээ биелэхгүй гэж бидний мэдэх нэг сайхан хүсэл ердөө байдаггүй. Бид энэ нь боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй байна. Мөн бид бусдыг зовлон үгүй болгож, амгаланд хүргэх үүргийг авна. Бидэнд, бид үүнийг хийнэ, хэрэв шаардлагатай бол бүр зөвхөн ганцаараа байсан ч хийнэ гэсэн, энэ хосгүй шийдвэр (үлэмжийн санаа) байна. Энэ эхний  үе шат. Энэ эхний үе шатанд бидэнд байх энэ энэрэн нигүүлсэх сэтгэл, асрал хайр, үлэмжийн санаа нь дэвсгэр гэдэг утгаар цааш үргэлжилнэ. 

Бодь сэтгэлийн гол үе шат болох хоёрдох үе шатанд бид анхаарлаа өөрчилж, бүхий л хязгаарлагдмал төрөлхтөн (өөрөөр хэлбэл, хараахан Бурхан болоогүй байгаа бүх төрөлхтөн) дээр төвлөрөхийн оронд, бид хараахан хүрээгүй байгаа өөрийн гэгээрэл дээр төвлөрнө. Гэвч бид энэ нь хүрэх боломжтой гэж мэдэж байна; бид энэ талаар үнэмшсэн байна. Энэ нь бидэнд Бурхан болох боломжийг олгодог тэдгээр хүчин зүйлүүд болох “Бурханлаг-мөн чанар” гэдэг зүйл дээр суурилан гарах боломжтой байна, шууд хэлбэл, Дүрст лагшин, Бурханы сэтгэл гэх мэт – Бурханы өөр өөр биеүдийг төрүүлэх байдлаар. 

Энэ бүхэн нь сэтгэлийн суурь ариусал гэсэн утга илэрхийлнэ. Сэтгэл нь өөрийн үндсэн, суурь мөн чанараараа тэдгээр хязгаарлалтууд эсвэл түйтгэрүүдээр бохирдоогүй байна. Эдгээр хир толбууд ердөө өнгөц байх ба дахин гарч ирэхгүйгээр арилах боломжтой. Бид сэтгэлийн хамгийн гүнзгий түвшнийг, хиргүй түвшнийг идэвхжүүлэн, түүнд мөнх оршиж чадна – учир нь эдгээр толбууд эсвэл хязгаарлалтууд эсвэл төөрөгдлүүд гарах тэр түвшин нь сэтгэлийн илүү өнгөц, илүү бүдүүн тойм түвшинд байна. Сэтгэл нь оршихуйн байх боломжгүй хэлбэрээр хиртээгүй байна. Хэрэв бид “сэтгэлийн хоосон чанар” гэдэг зүйл, үүнийг ойлгож, үүн дээр төвлөрч чадвал, бид тэр хиргүй түвшин дээр оршиж чадна, тэдгээр түр зуурын төөрөгдлүүдээр хиртээгүй тэр түвшин. 

Тэр хамгийн гүнзгий сэтгэлийн түвшинтэй холбоотой тэр нарийн энергийн суур, мөн эерэг хүч ба гүн мэдэхүйн, энэ нь сэтгэлийн энэ хамгийн гүнзгий түвшний үргэлжлэлээр тээгдэн, голлон эерэг байх, эдгээр сүлжээн дээр суурилан бид Бурханы өөр өөр Дүрст лагшингуудыг гаргаж, түүгээр үзэгдэж чадна. Эдгээр Дүрст лагшингууд, Бурханы тэр үзэгдэл, бүдүүн эсвэл нарийн аль нь ч байсан, тус нарийн ариун энергиэс бүтсэн байна. Тэдгээр нь бүдүүн элементүүд (шороо, ус гэх мэт), махбодуудтай нэгдэж болох боловч тэдгээр бүдүүн элементүүд нь Бурханы Дүрст лагшин биш байна; энэ нь тэдэнтэй, тэдний суурин дээр, холбогдсон тэр нарийн энерги байна. Энэ нь Бурханлаг- мөн чанарын маш хураангуй тайлбар. Хэрэв энэ нь нэг дор өгч байгаа бага зэрэг хэт их мэдээлэл болсон бол уучлаарай, гэвч энэ бидний ярих гол сэдэв биш. 

Юутай ч, бид өөрсдийн сэтгэлийн үргэлжлэлийн энэ талууд дээр төвлөрч байна, Бурханлаг-мөн чанарын талууд: сэтгэлийн хоосон чанар, сэтгэлийн суурь ариун байдал, сэтгэлийн хамгийн нарийн энерги, эерэг хүч болон гүн мэдэхүйн сүлжээнүүд. Эдгээр талуудын суурин дээр, бид бидний хүрч чадна гэж мэдэж байгаа хараахан хүрээгүй байгаа гэгээрлийг нэрлэж болох ба ингэснээр бид одоо-хүрсэн байгаа гэгээрлийг төрүүлнэ, хэрэв бид эдгээр хоёр сүлжээг хүчтэй болгон, гүйцээж чадвал, эерэг хүч болон гүн мэдэхүйн сүлжээг. Энэ бол бодь сэтгэлээр бидний төвлөрөх зүйл. Үүнийг бид хэрхэн хийдэг вэ? Бид үүнийг энэ хараахан-хүрээгүй-байгаа гэгээрлийг төлөөлүүлэх байдлаар хийнэ, бидний хувь хүний өөрийн хараахан-хүрээгүй-байгаа гэгээрэл, Шакямүни Бурханы эсвэл тэнгэрт байх нэг ерөнхий гэгээрэл биш. Үүнийг бид нэг Бурхан (энэ хамгийн нийтлэг байх болов уу), өөрийн Номын багш, эсвэл нэг дамжлагын багшийг дүрслэх байдлаар төлөөлүүлж болно, эдгээр нь бидэнд гэгээрлийг төлөөлж өгнө. Бид мөн сэтгэлийн өөрийнх нь үндсэн ариун байдал дээр ердөө төвлөрч болно (махамудра эсвэл цогчэн аргууд дахь), энэ хийхэд нэлээд хэцүү. 

Энэ бол төвлөрөх зүйл, бодь сэтгэлийн гол орон, энэ хараахан-хүрээгүй-байгаа гэгээрэл бөгөөд үүнтэй дагалдах хоёр санаа байна. Эхний санаа нь тэр гэгээрэлд бодитойгоор хүрэх, үүнд хараахан хүрээгүй байгаа ба хоёрдох нь түүн дээр суурилан хамаг амьтанд тус хүргэх. Өөрөөр хэлбэл, бид эхний үе шатанд төлөвшүүлсэн тэр асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, үлэмжийн санаан дээр байсан хэвээр байна. Мэдээж, тэр гэгээрэлд хүрэх зам мөрийн турш бид бусдад аль болох их тус хүргэхийг хичээнэ. Бодьсадвын сахилууд бидэнд түүнийг хэрхэн хийх зааврыг өгнө, хэрхэн бусдад аль болох их тус хүргэх болон бусдад туслах өөрийн чадварыг гэмтээхээс сэргийлэх үүднээс юу хийхээс зайлсхийх тухай. Үнэндээ, сахилууд нь бидний бодь сэтгэлийн төлөвшил болон бусдад туслахад гэм болох ямар зүйлүүдээс зайлсхийхийг ихэвчлэн илэрхийлнэ.  

Бодь сэтгэлийн сэтгэлийн энэ төлөвийг төлөвшүүлж, бодьсадвын сахил хүртэхийн тулд бид, мэдээж, бодь сэтгэлийн тэр төлөвийг төрүүлэхээр өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Энэ нь, мэдээж, Номын төлөвшлийн нэг урт хугацааны явц дээр суурилах ба энд бид бидэнд байгаа эрдэнэт хүний төрлийг танина; энэ төрөл мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг мэдэж, ингээд бид үхэл ба мөнх бусыг ойлгоно. Бид дахин төрөлд бүрэн итгэлтэй байж, хэрэв бид ирээдүйд гарах муу төрлөөс зайлсхийхийн тулд урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авахгүй бол (энэ нь “Ном” (Дхарма) гэдэг үгийн утга), бид өөрийн сөрөг зан байдал дээр суурилан Номын төлөвшлөө үргэлжлүүлэх боломжгүй нэг төрөлд төрнө. Бид энэ бүхнийг ойлгож, үүнийг үнэхээр чин сэтгэлээсээ авч үзнэ.    

Бодьсадвын сахил авахын өмнө шаардагдах зүйлүүд

Муу төрлөөс зайлсхийх, Номын зам мөрөө үргэлжлүүлэхийн тулд бид амьдралдаа нэг аюулгүй зам мөр гаргана; үүнийг “аврал” гэнэ. Тэр зүг чигийг Бурхан багш үзүүлсэн; нэг Бурханы хүрсэн зүйлүүд, тэд нарын заасан зүйлүүд болон Бурханд байх тэдгээр зүйлүүдэд хүрсэн хүмүүс, наад зах нь тодорхой хэмжээгээр; энэ нь Бурхан, Ном, Хуврагийн чуулган. Энэ бидний амьдралдаа гаргах зам мөр. Бид хойд төрлийн муу нөхцөлүүдээс зайлсхийхийг хүсэх хүсэл болон энэ зам мөрөөр явах нь бидэнд түүнээс зайлсхийхэд тусалж, бидний Номын зам мөрийн зорилго болох гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд тусална гэсэн итгэлтэй байх дээр суурилан бид тэр зүг чигт явна. Муу төрлүүдээс зайлсхийх, гэтлэхүйд хүрэх, гэгээрэлд хүрэх нь “лам-рим,” зам мөрийн шаталсан үе шат гэж бидний мэдэх тэр зүйлийн гурван зорилго байна.                  

Юмс муу болохоос зайлсхийх үүднээс бидний хийх хэрэгтэй болдог эхний зүйл нь сөрөг зан байдлыг хорих. Энэ нь ёс зүйн сахилга батын тухай. Бид үүнийг хэрэв бид нэг сөрөг байдлаар үйлдэл хийвэл тэр нь бидэнд зовлон болон асуудлууд учруулна гэдгийг ойлгосны үндсэн дээр хийнэ; гэвч хэрэв бид сөрөг зан байдлыг хоривол тэр нь бидэнд наад зах нь амгалангийн эгэл хэлбэрийг авчирна. Хэдийгээр бид яваандаа бүр энэ эгэл амгаланг давж гарахыг хүсдэг ч энэ нь шаналал зовуурь болон зовлонгоос илүү таатай Номын бүтээлийн нэг нөхцөл байна. 

Ингээд бид хяналтгүй дахин дахин гарах төрлүүдийн бүх асуудлуудын талаар бодно. Бид маш таагүй зовлон эсвэл туйлын сайн эгэл таатай нөхцөлүүдийн аль алийг эдэлж байсан ч тэд бүгд сул талтай гэдгийг ойлгоно. Бид энэ бүхэн, шаналал зовуурийн асар их зовлонгоор дүүрэн төлөвүүд, эсвэл эгэл амгалангаар дүүрэн төлөвүүд нь үйлийн үр бүхий зан байдлаар хэрхэн гардаг, энэ нь бодит байдал болон шалтгаан ба үр дагаврын талаар үл мэдэх, бидний эгэл амгаланг хүсэх, тэр ердийн шаналал болон зовлонгоос салахыг хүсэх, болон ердөө эгэл амгалантай байхыг хүсэх эдгээр дээр хэрхэн суурилдаг гэдгийг ойлгоно. Бид энэ бүхнээс бүрэн чөлөөлөгдөх шийдвэрийг гаргадаг. Үүнийг “магад гарах сэтгэл” гэдэг. Бидэнд чөлөөлөгдөх нэг хүчтэй шийдвэр байна. 

Ингээд энэ бүхний суурин дээр, аль хэдийн төлөвшүүлсэн төвлөрлийн тодорхой төлөвшилтэйгөөр бид Их хөлгөнд орно. Гэвч бид энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт Их хөлгөний санаануудыг эхнээс нь төрүүлж болно: “Би эрдэнэт хүний төрлийг үргэлжлүүлэн авахыг хүсэж байна, ингэснээр би бусдад тусалж чадна” гэх. Ийм төрлийн энэрэн нигүүлсэх сэтгэлийг бүр эхнээс нь нэмж болно. Гэвч нэг Их хөлгөний төрлийн бүтээлийг бүрдүүлэх зүйл нь бид бүтээлээ бүрэн хүн бүхэнд чиглүүлж байх явдал байна. Бид ердөө өөр дээрээ, өөрийн асуудлууд дээрээ, тэдгээрээс ангижрах өөрийн гэтлэхүй дээр төвлөрөөгүй байна. Бид зөвхөн өөрийн дуртай цөөн хэдэн хүн дээр төвлөрөөгүй байна. Бид бүр одоо, энэ төрөлдөө хүн байгаа тэдгээр хүмүүс дээр төвлөрөөгүй байна. Энэ нь бүгдэд, орчлон ертөнц даяарх, төрлийн бүх төлөв дээр төвлөрч байгаа сэтгэлийн нэг маш өргөн төлөв. 

Бид хамаг амьтан бүгд эхлэл үгүй нэг сэтгэлийн үргэлжлэлтэй, эхлэл үгүй төрөлтэй бөгөөд бүгд нэг амьдралаас нөгөө амьдралд үргэлжлүүлэн, бидний эх болж байсныг багтаасан, өөр өөр амьдралын хэлбэр бүрийг авч ирсэн гэж ойлгоно. Бид хамаг амьтанд тэгш хандсанаар зөвхөн зарим хэсэгт татагдан эсвэл бусдад дургүйцэн, хайхрахгүй байхгүй. Бид хамаг амьтны ачийг, тэд зөвхөн бидний эх байсан төдийгүй бүр зарим удаад тэд бидний хоол хүнсийг тарьж ургуулж эсвэл зам барьж, эсвэл бидний идэх зөгийн балыг гаргаж байсныг санана. Бид тэр ачид талархаж, хариуд нь ямар нэг байдлаар сайхан хандахыг хүсэх ба энэ нь хамаг амьтанд чиглэсэн нэг сэтгэлд дулаан асрал хайрыг төрүүлнэ. Бүр ердөө бусдын талаар бодох нь бидэнд маш дулаан, амар амгалан сэтгэл төрүүлэх, ба хэрэв тэдэнд ямар нэг муу зүйл тохиолдвол энэ ямар таагүй болох талаар бодно. 

Энэ талархал нь бүгд адил гэсэн ойлголтоор бэхэжнэ. Энэ нь би амгалан байж, зовохыг хүсдэггүйтэй адил бусдад мөн тэр адил санагдана гэсэн итгэл. “Би ердөө нэг хүн, харин бусад тоолшгүй олон бусад амьтдыг төлөөлөх ба тэгэхээр зөвхөн өөрийн талаар бодож, өөрийн асуудлуудыг давж гарахаар хичээхээс би тэдгээр төрөлхтнүүдийн нийт бүлгийн нэг гишүүн тул би бүгдийн төлөө хичээх нь зөв, учир нь би бүгд гэдэгт багтана” гэнэ. Бид бүгд бүгдээрээ нэг ижил асуудалтай: нэг үгээр хэлбэл, орчлонтой. Орчлонгийн оршихуйтай. Тэгэхээр, энэ нь бид миний өмнө тайлбарласан тэр асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, үлэмжийн санаа, бодь сэтгэлтэй байх дээр суурилна.   

Эхлээд бид бодь сэтгэлийн хувьд энэ бүхнийг сонсох хэрэгтэй, ингээд түүний талаар зөв сонссоноор бид бодь сэтгэл юуны талаар өгүүлдгийг мэднэ. Бид олон хүмүүсийн адил ердөө бодь сэтгэлийг асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй андуурдаггүй. Бодь сэтгэл нь асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээс хамаагүй их зүйл. Миний тайлбарласан адил, илүү их зүйл дээр суурилна. Ингээд бид бодь сэтгэлтэй цааш ажиллан, энэ талаар бодсоноор тэр нь үнэхээр юу гэсэн үг болохыг ойлгоно. Бид үүн дээр хэрхэн төвлөрөх, бидний төрүүлэх сэтгэлийн төлөв юу болохыг ойлгоно. Бид, бид түүнд хүрч чадна гэсэн, итгэлтэй байна. Бид мөн хүн бүхэн гэгээрэлд хүрч чадах ба бид тэдэнд аргыг нь үзүүлэх байдлаар үнэндээ тусалж чадна гэсэн итгэлтэй байна. Бид, хэн ч бүхнийг чадагч нэг тэнгэр биш – бид ердөө хэн нэгэнд хуруугаараа хүрэхэд тэд гэгээрдэг гэж бодохгүй. Тэд үнэн хэрэгтээ өөрсдөө түүн дээр ажиллах ёстой. Түүний суурин дээр, сэтгэлийн энэ төлөвийг төрүүлэхээр өөрсөдтэйгөө ажиллах тэдгээр аргуудыг ойлгосноор бид бодь сэтгэлийг энэ маш эхний түвшинд нь төрүүлж чадна. 

Одоо бид сэтгэлийн энэ төлөв юу болохыг зөв мэдлээ. Бид түүнийг ойлгож, бид түүнд хүрч чадна гэсэн итгэлтэй болж, ингээд бид хамаг амьтан бидний эх болж байсан, хамаг амьтан бидэнд ач хүргэсэн гэх мэт үе шатуудыг дараалуулан бодож, ингэж бид бодь сэтгэлийн тэр төлөвийг төрүүлж чадна, энэ маш чин сэтгэлийнх байна. Энд үнэхээр хэцүү байх тэр зүйл нь үүнд хамаг амьтныг багтаах, бүгдэд адил туслах тэр хүсэл. 

Үүний суурин дээр бидэнд гарах зүйлийг “ерөөхүйн бодь сэтгэл” гэнэ. Энэ нь бусдад тус болох үүднээс хараахан хүрээгүй байгаа тэр гэгээрэлд хүрэх хүсэл. Энэ хүсэл хоёр үе шаттай. Эхнийх нь ердөө хүсэх; хоёрдох нь “амлах төлөв” гэдэг зүйл бөгөөд үүнд бид гэгээрэлд хүрэх хүртэл түүнийг орхихгүй гэж амлана. Дараа нь бид бодь сэтгэлийн “хийх төлөв” (орохуйн бодь сэтгэл) гэдэг зүйлийг төлөвшүүлнэ, энэ нь хүсэх эсвэл ерөөхүйн төлөв дээр нэмэгдэх бөгөөд үүнд бид биднийг гэгээрэлд хүргэх бүтээлүүдийг бүрэн хийхээр бүрэн шийдсэн байна. 

Энэ бидний бодьсадвын сахил хүртэх тэр үе шат. Тэдгээр сахилууд нь бидний зан байдлыг зохион байгуулалттай болгодог, учир нь бид, бидний бодь сэтгэлийн төлөвшилд ерөнхийд нь гэмтэй байх тодорхой зүйлүүдээс зайлсхийх, ам авдаг – энэ нь бодьсадвын үндсэн сахилууд байна. Бодьсадвын гишүүн сахилууд нь зургаан чанадад-хүрэх хандлагын (эсвэл барамид) төлөвшилд тусгайлан гэмтэй, дээр нь бидний бусдад тус хүргэх явдалд гэм болох тэдгээр зүйлүүдээс зайлсхийх явдал байна. Чанадад-хүрэх хандлага гэж ярих үед бид өглөг, ёс зүйн хувийн-сахилга бат, тэвчээр, хичээнгүй, сэтгэлийн тогтвортой байдал – энэ нь зөвхөн төвлөрөл биш харин сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдээр тайван байдлаа алдахгүй байх сэтгэлийн нэг тогтвортой төлөв байдалтай байх явдал – болон ялгах мэдэхүй, голлон бодит байдлыг ялгах (бид бодит байдлыг уран зөгнөлөөс ялгана) эдгээрийн тухай ярина. 

Мэдээж, бид эдээр чанадад-хүрэх хандлагыг бодь сэтгэл төлөвшүүлэхийн өмнө хөгжүүлж, дадлага болгож болох боловч жинхэнэ Их хөлгөний бүтээл нь эдгээрийг бодь сэтгэлтэй холбосон үе байна. Бид бодьсадвын төрлийн зан байдлыг тэдгээр бодьсадвын сахилуудын суурин дээр дадлага болгоно, үндсэндээ тэдгээр зургаан чанадад-хүрэх хандлагуудаас аль болох олныг төлөвшүүлэх дээр суурилна. Арвыг жагсаасан нэг жагсаалт бас бий; тэдгээр нэмэлт дөрөв нь ялгах мэдэхүйн чанадад хүрэхийн дэд ангилал байна. Тэдгээрийг тоочих шаардлагагүй байх. Үүгээр бид илүү, илүү их өөрийн эерэг хүч, гүн ойлголтын сүлжээг бий болгоно. 

Шамдал бүхий болон шамдал үгүй бодь сэтгэл 

Энэ үе шат хүртэл бид бодь сэтгэлийн энэ төлөвийг нэг шамдал бүхий хэлбэрээр төрүүлнэ – энэ нь Номын хэллэг бөгөөд хөдөлмөр эсвэл хүчин чармайлтаар гэсэн утга илэрхийлэх ба бид бодь сэтгэлийн тэр сэтгэлийн төлөвийг сэргээхийн тулд учир шалтгааны нэг цувралыг дараалуулан бодох гэсэн утгатай. Бид тэгш сэтгэл (хамаг амьтан бидний эх байсан) гэх мэт үе шатуудаар дамжуулан бодож сэтгэлийн энэ ухамсартай төлөвт хүрэхээр өөрсөдтэйгөө ажиллана. Ингээд үүнтэй маш сайн танил болж, бусдад тусалснаар бий болсон их хэмжээний эеэг хүчээр бид бодь сэтгэлийн шамдал үгүй төлөвшлийг бий болгох ба энэ нь бодь сэтгэл төрүүлэхийн тулд учир шалтгааны тэр цувралыг дагах шаардлагагүй болно гэсэн утгатай. Бид ухамсарласан эсвэл үгүй байгаа нь хамаагүй болно.   

Цаашлаад, бодь сэтгэлийн, сэтгэлийн тэр төлөв үнэндээ ухамсарт (өөрөөр хэлбэл, тухайн үеийн бидний төвлөрлийн гол орон байх) эсвэл нэг илэрхийлээгүй санаа (өөрөөр хэлбэл, ухамсарт бус) байсан ч, энэ нь ижил байна, энэ нь амьдралд юу ч болж байсан бидний амьдралын гол чиг хандлага байна гэдэг утгаар. Энэ нь сэтгэлд маш гүн шингэсэн байх ба бид бодитойгоор нэг бодьсадва болох үе шат байна. Энэ бол бодьсадва гэж хэн болох, шамдал үгүй бодь сэтгэлтэй хэн нэгэн. Бодь сэтгэлийн талаар өгүүлдэг түүний бүх тус, магтаал нь, жишээ нь, Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй зохиолын эхний бүлэг нь бодь сэтгэлийн энэ үе шаттай, бодьсадва болдог энэ шамдал үгүй үе шаттай холбоотой байна. 

Бид шамдал бүхий эсвэл шамдал үгүй бодь сэтгэлийн алины ч талаар ярьж байсан, энэ нь ойлголтын (концепт) түвшнийх байна гэдгийг ойлгох хэрэгтэй, учир нь зөвхөн Бурхан гэгээрэл гэж юу болохыг ойлголтын-бус (концепт-үгүй) түвшинд мэдэж чадна; хараахан Бурхан болоогүй байгаа бидний хувьд, гэгээрэл дээр төвлөрөх нь, бүр хараахан-хүрээгүй-байгаа гэгээрэл байсан ч, гэгээрэлд гэж юу болох тухайд нэг ойлголтын (концепт) түвшинд түүн дээр төвлөрч байдаг. Шантидэва гэгээн, нэгэнт бид бодь сэтгэл төрүүлсэн бол бид сэрүүн эсвэл унтаж эсвэл согтсон байсан аль ч үед тэр нь маш их хэмжээний эерэг хүч хураана гэж хэлэхдээ, бодь сэтгэлийн тэр шамдал үгүй төлөвийг илэрхийлсэн. 

Мөн бид бодь сэтгэлийн энэ шамдал үгүй төлөвийг төлөвшүүлэх үед, энэ үед, бид “хураах мөр” эсвэл “чуулганы мөр” гэдэг зүйлд хүрнэ. Энэ нь зам мөрийн таван сэтгэлийн эхнийх. Энэ нь энэ тохиолдолд гэгээрэлд биднийг хүргэх бодит гол зам мөрийн нэг зам болж үйлчлэх нэг сэтгэлийн түвшин байна. Эдгээр таван мөрийн тухай бид сонсох үед эдгээр нь сэтгэлийн таван түвшин байна; эдгээр нь зам биш харин нэг зам мэт биднийг хөтлөх сэтгэлийн нэг түвшин байна. Бид үүнийг нэг Их хөлгөний аргаар хийж болох ба тэгснээр төлөвшлийн энэ урсгал нь биднийг бидний гэгээрэлд хөтөлнө. Бидэнд энэ шамдал үгүй бодь сэтгэл төрөх үед бид эдгээр таван мөрийн эхний түвшний эхэнд хүрнэ. 

Бидний ихэнх нь үүний өмнөх сэтгэлийн түвшингүүдэд байдаг. Бид бүр асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэлийн дадлагуудыг хийж байсан ч энэ нь ердөө бодь сэтгэлийн талаар сургаал сонссон дээр суурилсан байж болно. Бид түүнийг бага зэрэг ойлгосон байж болно, гэвч миний бие, бидний ихэнх нь, бид үнэндээ гэгээрч мөн бараг бусад бүх төрөлхтөн гэгээрч чадна гэсэн зөв бодсон бодол, учир шалтгаан дээр суурилсан баттай итгэл үнэмшил төрүүлээгүй байдаг гэж би боддог; түүнд бүрэн итгэл төрүүлэх үнэндээ нэлээд хэцүү, учир нь ингэхийн тулд бид гэгээрэл гэж юу болохыг ойлгох ёстой. Энэ тийм хялбар биш. Бидэнд ердөө “таамагласан ойлголт” гэдэг зүйл байна. Бид түүнийг үнэн гэж таамаглах боловч үнэхээр гүнзгий итгээгүй байна. Хэрэв бид өөртөө үнэнч байж өөрсдийгөө шалгаж үзэх юм бол бидний Их хөлгөний-төрлийн үзлийн хүрээ үнэхээр нэлээд хязгаарлагдмал байна. Бид хамаг амьтны тухай үнэхээр бүрэн бодоогүй байна. Энэ түвшинд бид орчлон ертөнцийн хаана ч байх ямар ч амьдралын хэлбэр гэдэг үүднээс, хорхой шавжийг хүртэл оролцуулан бүр бүгдийг төсөөлж эхэлж чадаагүй байна. Үнэндээ, бид тэр чиглэлд ажиллаж байгаа. Бид дүр эсгэх шаардлагагүй, нэг бодьсадва болж дүр эсгэхийг хэлээд юу гэх вэ, бүр “Өө би нэг ийм гайхалтай Их хөлгөний бүтээлч” хэмээн дүр эсгэхгүй байх хэрэгтэй. Ингэх нь утгагүй. Гэвч бид төлөвшлийн ямар ч түвшинд байсан, тэр нь бодь сэтгэлийн зүг чиглэсэн байх ба энэ гайхалтай, тустай. 

Top