Энэтхэгийн нийгэм ба сэтгэлгээ Бурхан багшийн үе дахь

Хараппа – Мохенджо-Даро

Хараппа –Мохенджо –Даро иргэншил м.э.ө. III ба II мянган жилийн үед Инд мөрний хөндийд хөгжиж байсан болно. Энэ иргэншил вивилоны өмнөх үеийн, орчин үеийн Иракийн нутагт оршдог байсан Дундах голын (Месопотами), шумеруудтэй худалдааны харилцаатай байсан боловч тэдэнд үзүүлсэн соёлын нөлөөлөл бага байжээ. Хараппы ба Мохенджо-Дарогийн хүн ам барагцаалан үзэхэд, бод малыг ивээн шүтэгч, ирд хувилгааны хүчтэй эмэгтэй даяанч –йогууд болон бүтээн байгуулалт, үржил шим бэлэглэсэн дээд бурханы шашинтай анхны- Дравидуудаас тогтож байжээ. Энэ бурхан энэтхэгийн Шива бурханы өмнөх дүр байсан ба түүний тухай сүүлийн сурвалжид дурдагдаж эхэлсэн байна. Шашны сүсэглэл нь өөртөө эмэгтэй бурхан, шашны угаах үйл, эрийн бэлгийн эрхтэний хүчийг шүтэнхүй ба ирд хувилгаант пипал (санск: пиппала) модонд шүтэх эсвэл ид шидийн гэхээр бод мал үхэрт шүтэх зэрэгт оршино. Пипал – энэ нь бурханы шашинд бодь модын нэрээр алдаршсан баньян буюу инжирийн мод юм.

М.Э.Ө. II мянган жилийн хоёрдугаар хагасын эхэнд энэтхэг ираны овгууд Инд мөрний хөндийг эзлэн сууршжээ. Үүний дүнд тэд нар энэ бүс нутаг, түүний хил хязгаарт болон түүний гадаад тал руу бүр дорнод зүгт өргөжин сууж, Энэтхэгийн хойд нутгийг эзэлсэн байна. Энэ овготнууд Афганстан болон зүүн Иракийн ба баруун Туркестаны бүс нутгаас гаралтай гэх нь илүү магадлалтай юм. Тэдгээр нь арийн –“нүнжигтэй” овгууд гэж алдаршжээ. Баримтлахад, Иран гэдэг үг бол уг эх сурвалжаас авч үзэхэд арий гэсэн тэр үгийг заадаг байна. Энэ овгуудын соёл эртний иран ба энэтхэгийн соёлоос хэл ба шашны ерөнхий онцлог шинжийг хадгалж байсан бололтой.

Арийчүүд халдан орсны дараа, Хараппа ба Мохенджо-Дарогийн орон нутгийн хар арьстны нилээн хэсэг боол болсон бөгөөд нөгөө талынхан өмнөд Энэтхэгт шилжин суужээ. Арийчүүдийн овгийн язгууртан ба жирийн ардууд гэсэн ялгавартай систем Энэтхэгийн нийгмийн ялгааны явцуу систем болж хөгжихөд хүргэсэн байна. Самгардийн “varna” тэр ялгаварсан системийн “өнгө” гэдгийг зааж байна.

Вээд (мэдлэг ухаан)

М.э. XIII зуунд арийчүүд хойд Энэтхэгт Паурава гүрэнг байгуулсан байна. М.э. өмнөх IX зуунд тэдний шашны тухай Вээдийн эх сурвалжид дурьдагдсан байдаг.

Вээдийн бурхан эртний герегчүүдийнхээс бодвол бага хэмжээгээр хүнчилсэн (хүний дүрээр тусгагдсан) байдаг. Тэдгээр нь ертөнцийн дэг журам ба зан суртахууны ач тусыг хамгаалагчид болно. Вээдийн шашны дадлага дээр үед бурханд ёрөөл магтаалыг өргөн дуулах болон авралыг гуйснаар дуусдаг байжээ. Түүгээр ч үл барам, Вээдийн зохиолоос эхлэн нийгэм, удгануудад, бурханд ариун галын тахилга өглөг өргөх үйлдлийг итгэж даатгасан болно. Энэ удган нар бол брамин (брахман) болно. Тахилга нь бурхадууд дэг журам барихад дэмжлэг үзүүлэхэд тусладаг: үгүй бол бурхадууд юу ч хийхгүй гэж үздэг байжээ. Ариун галыг “тэжээх” тахилгын юм нь сүү, цэвэрлэсэн тос (гхи), үр, ялангуяа сэтгэцэд нөлөөлөх ургамлын “соому” – мансууруулах жүүс байдаг.

Тахилга өглөг өргөх үйлд бурханд итгэхээс илүү биширдэг байсан тул тайлгач-браминууд нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэж байв. Өөрөөр хэлэхэд, нийгмийн сайн сайхан байдал бурханы авралаас бус бүр илүүгээр браминууд ямар байдлаар тахилга өргөх зөв үйлдлээс л хамаарна гэж итгэж байжээ. Тийм учраас эртний энэтхэгийн шашныг голчлон брахманизм гэж нэрлэдэг. Цаашид хүний нийгэм тахилга өргөх үйлийг бурханыг биширч хүндэтгэх үүрэг гэж үзэж байсан байна. Энэ итгэл сайн үйлс бүтээх брахмины тогтолцоог хөгжихөд хүргэсэн ба энэ ер нь хүний нийгмийн гол үүрэг гэж үздэг байв.

Тарни эхлээд Вээдийн, ялангуяа Риг-Вээдийн хэмнэлсэн магтаал дуулал байсан ба тэр нь бурханд тахил өргөх ёслолын үеэр дуулахад зориулагддаг байжээ. Яруу шүлэглэл дуу нь онцлог хүчтэй бөгөөд өөрчлөгдөхгүй мөнхийн зүйл гэсэн гүн бишрэлтэй байжээ.

Тэгээд, брахманы сургаалын дагуу орчлон, Брахма (Эсрүн тэнгэр)-д тахилга өргөсний улмаас үүссэн бөгөөд тэр анхны аврага биетэн байсан гэнэ. Өөрөөр хэлэхэд, Брахма бол хамгийн анхны амьтан байсан ба тэр ёртөнцийг төрүүлэгч, улмаар ёртөнцийг болон бүх амьтанг дэмжин тэтгэдэг гэнэ. Түүний биеийн хэсгүүд ёртөнцийн янз бүрийн тал болсон ба нийгмийн явцуу хүрээг үүсгэсэн байна. Тийм байдлаар, нийгэм, ёртөнцийг хүний биеэр тусгагдсан нэгдмэл амьд организм гэж үздэг болжээ. Сайн үйл хийсэн хүмүүс нас эцэслэхэд чандварлах галын дундаас тэдний сүнс нь мөнх гэрлийн дээд жаргалын оронд очно. Муу үйлийг хийж байсан хүмүүсийн сүнс газар дорхи тэн харанхуйд хаягддаг.

Вээд олон тооны бичиг зохиолын эхлэл тавьжээ. Брахманууд хүүрнэл зохиолоор бичигдсэн Вээдийн мөргөл ёслолыг тайлбарлаж, түүнийг үйлдэн биелүүлэхэд туслаж байсан. Пураны зохиолд (Эртний энэтхэгийн тууль ) түүхийн мэдээлэл агуулагддаг. Тухайлбал, м.э. өмнөх IX зууны үед бүрэлдүүлэгдсэн Махабхаратын түүхэн тууль хожим үеийн индуизм үүсэх суурийг тавьсан байна. Түүнчлэн тэр үеийн туршид өөр агуу их Вишну бурханы тухай анхны үзэл санаа үүсэн хөгжих болсон байна.

Упанишад

Манай эриний өмнөх VIII зуунд Паурава гүрэн, усан галав, түүний нийслэл хотыг бараг устгасны гай тотгороос болж, гүрний мөхөх явдал эхэлсэн байна. Гүрэн аажмаар олон жижиг улс болон бутарчээ. Тэдгээрийн зарим хэсэг нь хаант улс, нөгөө хэсэг нь бүгд найрамдах улс болсон. Энэхүү энэтхэгийн нийгэмд гарсан эрс өөрчлөлт нь гүн ухааны болон шашны үзэл бодол дэлгэрэх анхны үеийг тавьсан.

Брахманы (хинди шашны ариун ном) төгсгөлийн хэсэг бол Упанишад бөгөөд энэ нь брахманы гүн ухааны үндэслэлийг нилээн бүрэн болгосон бүлэг зохиол юм. Арван хоёр Упанишад VII зууны сүүлчээс эхлэн м.э. өмнө хүртэлх хэдэн зуун жилийн туршид зохиогдсон ба энэ Бурхан багшаас өмнөх эртний цагт үүссэн байна. Арван хоёр Упанишидын тус бүр нь хоорондоо нилээн ялгаатай сургаал агуулах боловч тэдгээрийн дотор ёрөнхий сэдэв олон байдаг.

Хүмүүс ба анхны аврага амьтны адил байх тухай брамины үзлийг Упанишадад хувийн сүнс-аатман ба ертөнцийн сүнс- Брахма хоёр нь адил талаар цаашид хөгжүүлсэн байна. Улмаар орчлон ертөнцийн анхны шалтгаан болох Брахма бол үе дараалан өөрийн биеэс төрүүлэгч бөгөөд дараа нь өөрт буцааж авдаг. Упанишадын янз бүрийн зохиолд энэ процессийг хоёр янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт –Брахма өөрөө орчлонд хувиран орох ба түүнд орших бүх амьд амьтанд хувирдаг. Хоёр дахь тайлбарлалын дагуу орчлон ёртөнц болон бүх амьд амьтан зөвхөн Брахмын дүрийн тусгал илрэл юм. Ямарч тохиолдолд, жинхэнэ бодит байдал бол бүх юмс болон бүгд амьтан Брахмагын өөрийн доторхи нэгдэл юм. Аль нэг тусгай объектын үзэгдэхүйц ба хувь амьтан - энэ хуурмаг үзэгдэл (санск: майя). Бүх хувийн аатман, эсвэл сүнсүүд Брахматай жинхэнээр адил юм.

Упанишадад бас карма болон хойд төрөлтийн ойлголт гарсан. Тэнд орчлон маш урт хугацааны завсарт бүтээн байгуулалт ба нураан эвдрэх зэрэг дахин давтагдах мөчлөг замыг туулдаг байна. Ийм байдлаар хувь хүн амьдралын туршид олон дахин давтагдах төрөх үхэх явдлын янзы нь үздэг байна. Энэ дахин төрөх орчил явдал (санск: самсара) тэдний Брахма-тай ив ижил гэдгийг ухамсарлахгүй байгаа шалтгаанаас болдог. Түүгээр ч барахгүй, тэр “хувь заяаны” хүчээр: түүний бүх үзэгдлийн хуурмаг байдалд үндэслэгддэг. Хэзээ бодгаль түүний ба Брахмагийн хооронд үндсэн нэгдэл үргэлж тогтмол байсныг ойлгож, харин тэдний хоорондох ялгаа – энэ хоосон юм гэдгийг таних мөчид бүрэн ангижралыг олдог (санск: мокша). Ангижрах мөр өөртөө шударга ба бодит байдлыг сонсох, эрэгцүүлэн бодох болон орчлонгийн нэгдмэл байдал дээр бясалгал хийх зэргийг багтаадаг. Үүний зэрэгцээ хүний оюуны хөгжлийн энгийн чиглэл түүний амьдралын дөрвөн үе шатыг дамжина:

  •  Гэр бүлгүй байхыг дадлагажуулдаг шавийн амьдралыг хөтлөх (санск: Брахмачарья)
  • Гэр бүлтэй болох (санск: грихастха) ба гэр бүлийг дэмжих
  • Ой модонд гарч даяанчлах (санск: ванапрастха),
  • Бүх зүйлээс татгалзах (санск: санньяса) ба ойд аглан сууж даяанчлал үргэлжүүлсээр, эрчимтэй дадлагыг хийж оюуны чөлөөлөлтөд хүрэх

Тийм байдлаар, Упанишадад хувь заяаны болон үл мэдэхгүйн улмаар дахин дахин давтагдах төрлийн зовлонгоос ангижрахын төлөө ёртөнцийг танин мэдэж болно гэдгийг тэмдэглэглээд, хүн бодит байдлын жинхэнэ утгыг ухамсарлаж, түүнийг өөрийн амьдралаар туулан турших хэрэгтэй. Бурханы шашинд, мөн энэтхэгийн сүүлийн гүн ухааны ба шашны олон системд энэ баталгааг хүлээсэн байдаг.

Бурхан багш Шакимуны үеийн Энэтхэгийн улс төрийн байдал

Бурхан багш Шакимуны (566 – м.э.ө 485 он.) үед Хойд Энэтхэг оронг бүгд найрамдах улс ба жижиг хаант улс болгон бутаргах явдал үргэлжилсээр байсан болно. Тэдний дундаас хамгийн гол нь ардын хуралтай, ардчилсан институцитэй, Вриди улс ба хэмжээгүй эрхт хаант Кошала, Магадха улсууд байв. Тэглээ ч гэсэн энэ хоёр хэлбэрийн байгуулалтай улсууд брахманы сүсэглэл ёслолын хүрээнд оршин тогтож байсан. Энэ брахманизм бол засаг баригчдын эрх мэдэл ба засаглалын хэлбэрт огт хамаагүй зөвхөн тэдний үүргийг тодорхойлсонтой холбоотой. Бурхан багш урьд бүгд найрамдах байгуулалттай байсан Шакья улсад төрсөн ба, тэр нь харин одоо Кошала хаант улсын нэг хэсэг болсон байна. Бурхан багш Кошала, Магадха болон Бриди улсад сургаал айлтгаж байсан.

Бурхан багшийн үед худалдаачин анги өсөж, бод малаар биш зоос мөнгөөр хэмжигдэх баялагын том хуримтлал үүсэх явдал ажиглагдаж ирсэн. Худалдаачингууд хаанаас илүү баяжиж ирэхэд хаадууд хариуд нь наймаа худалдааны болон ёр нь нийгмийн удирдлагад хэмжээгүй эрхт аргыг хэрэглэж байжээ. Иймээс энэ хаант улсуудын элитүүд өөрсдийн улс төрийн ба эдийн засгийн хүчийг нэмэгдүүлэх тэмцэлд бодол санаагаа улам шингээсэн байна. Ашиг олоход бүх зорилт тавих ба тэгээд амжилт олохын тулд хүчирхийлэл хэрэглэж байсны үр дүнгээр хаант улс, бүгд найрамдах улсыг бодвол эдийн засаг, улс төр, цэргийн хүчний хувьд хүчирхэг болсон. Түүний улмаас хүмүүс, тэдний эрх чөлөө улам хавчигдаж байгааг мэдэрч, зовлон шаналгаа нэмэгдэх болсон байна. Тухайн үеийн олон философичүүд, Бурхан багш ч чөлөөлөгдөх явдлыг оюуны аргаар эрж байлаа.

Тухайн цагт энэ нарийн хэцүү замаас ангижрах аргыг заан дэвшүүлсэн хоёр гол бүлэглэл байжээ.

  • Брахманууд буюу тэдгээр нь хуучин журам ёслолыг баримтлагчид байв. Тэд нар Упанишадыг гүн ухааны үүднээс дагах боловч эхлээд нийгэмд өөрийн үүргийг гүйцэтгэн амьдарсны эцэст зөвхөн хөгширөх үед эхнэргүй байх ёсыг барих хэрэгтэй гэсэн нэмэлт тайлбарлал өгдөг байна. Тэд нар дангаар брамины явцуу хүрээнд хамаарагддаг байсан ба брамины ёсоор ойд бөглүүд суун, даяанчлалаар чөлөөлөгдөх мөрийг хөөдөг.
  • Шраманууд, эдгээр нь бадарчлан явдаг ядуу хуврагууд юм. Тэд нар браминуудыг бодвол өөр кастаас гарсан ба бүр эхнээс нийгмийг орхин гарч ангижрахын мөрийг эрсэн байна. Бүгдээрээ, бүлэг болон хуваагдахгүй, бөглүү ганцаар даяанчлахгүй, ойд хамтаар амьдарч, илүү буяныг туршигчид (санск: сангха), байжээ. Тэдгээр нь өөрийн бие даасан бүлэглэлийг бүгд найрамдах хэлбэрээр байгуулж: бүх шийдвэрийг хурал дээр хэлэлцэн гаргаж байжээ. Түүгээр ч барахгүй, дээд бурхан Брахма эсвэл аливаа хэлбэрийн бурхадыг үгүйсгэдэг байна. Шрамануудын бүлэглэл дотор ялгаварласан явцуу хүрээ байгаагүй боловч тэдний сургаалыг арай бага хэмжээгээр ч байлаа гэсэн даган биширдэг хүмүүс, хэдийгээр тэднийг шраманууд дэмждэг боловч нөгөө кастын системтэй нийгэмд амьдарсаар байжээ.

Шраманы таван үндсэн сургууль

Бурхан багш Шакимуни хэзээ ханхүүгийн хувь байдлаас татгалзсан үед тэр шрамануудтай нийлсэн байна. Ингээд, Бурхан багш төгс гэгээрэл олсны дараа түүний сургаалыг дагагчдыг шраманы бүлэглэлийн зохион байгуулалтын зарчмаар өөрийн шашны хуврагийн хүрээг байгуулсан байна. Ийм байдлаар бурханы шашин тухайн үеийн шраманы таван сургуулийн тав дахь сургууль болсон байна.

[Үзнэ үү: Шагжамүни Бурхан багшийн амьдрал]

Шраманы таван сургуулиуд ба түүний гол үзэл нь дараагийн зүйлд оршино:

  • Госалын (санск: Гошала), үндэслэн байгуулсан адживика сургууль учир шалтгааныг баримтлагчид байсан ба хувь заяаны шалтгаан- үрийн тогтолцоог үгүйсгэдэг болно. Тэд нар орчлонгийн бүрэлдхүүний таван элемент – газар, ус, салхи, жаргал, зовлон, амьд амьтан (санск: джива) – бүтээгдээгүй, хуваагдахгүй өөр хоорондоо харилцан холбоогүй атом эсвэл монад юм гэж нотолдог байна. Бүх юмс үзэгдэл урьдаас тодорхойлогдсон, хэдийгээр үйл явдал, түүний бүрэлдэхүүний хэсэг атомын үндэс дээр үүсдэг гэсэн ч энэ үйл явдал нь өөрөө байдаггүй, атом яг үнэн хэрэгтээ болох үйл явдлын шалтгаан биш. Амьтад хязгааргүй олон тооны үхэх төрөх эргэлтэнд орж, бүх боломжийн амьдралаар амьдарсны дараа тэдгээр нь шууд хар аяндаа амирлах байдалд орох ба тиймээс дахин төрөх явдлаас чөлөөлөгддөг. Тийм учраас ангижран чөлөөлөгдөх явдал үнэн хэрэгтээ хэн юу хийх үйлээс огт хамаарагдахгүй.
  • Аджитын номлох локоята, эсвэл шарвааг сургууль нь бас хувь заяаг (үйлийн үр) үгүйсгэдэг. Түүгээр ч барахгүй, дахин төрөх ба амьтны аливаа үзэгдлийг үгүйсгэж байжээ.Тэдгээр нь гедонизмын үзлийг баримтлагчид бөгөөд бүх үйл явдал аяндаа үүсэх ёстой, хүний хувийн чанараас үүсэн гардаг (санск: свабхава) –өөрөөр хэлвэл, тэдгээр үйл явдал хэвийн байх ёстой гэж сургадаг. Тэдгээрийн үзлийн үүднээс бол амьдралын зорилго –аль болохоор хүслийн таашаал амсан туулах ёстой ажээ. Энэ сургууль логикийн бүх хэлбэр ба тунгаан бодох үйл ажиллагаа аливаа юмныг танин мэдэх зөв зам болохыг хүлээн авдаггүй байжээ.
  • Махавирын байгуулсан джайна буюу нирграндха сургууль Локаята сургуулийн үзлийн эсрэг тасран гарсан байна. Үүний үр дүнгээр, энэ сургууль хүн амьтан үйлийн үрээр дахин төрөх орчлонгийн эргэлтэнд байнга байдаг талаар номлодог байна. Джайнизм манай өнөөгийн үед энэтхэгийн хамгийн гол шашны систем бөгөөд зан авирын хамгийн хатуу дэглэм ба даяанчлалаар ангижрах мөрд хүрдэг тухай номлодог болно.
  • Санджайин тэргүүтэй бодит ёртөнц танигдашгүй гэдэг үзлийг номлодог аджняна сургууль логикт үндэслэсэн шүүмжлэл, үгүй бол гүн ухааны бодол дээр тулгуурлан бүх зүйлийн эцсийн мэдлэгийг олоход тун хэцүү гэж нотлож байжээ. Энэ сургууль гэр бүлгүй, эхнэргүй байх жаягийн хатуу дадлагажилыг сурталчилж, нийгэмлэг дотор амьдрах ба гишүүдийн хоорондох найрамдалд их анхаарлыг тавьдаг байна. Бурханы шашин шраманы сургууль маягтай хөгжиж ирсэн. Энэ сургууль үйлийн үрээр орчлонд дахин төрөх явдлыг хүлээдэг ба үүний зэрэгцээ сүнсийг бусад сургуулиудын номлодог шиг сургаалыг хүлээн авдаггүй юм. Бурхан багш ангижрах мөрийн голд тунгаан бодох ба логикийг хэрэглэхийг зааж, мөн хатуу даяанчлал хийх биш, харин ёс суртахууны зөв авир занг баримтлах зэрэг сургаалийг нэмэж айлтгасан байна. Тийм байдлаар, бурханы шашин өмнөх дөрвөн сургуулийн номлолын маш их гажуу хэтрэлтээс холдож чадсан байна.
Top