Номын дөрвөн тамга

Удиртгал 

Бурханы шашны судлах зүйлүүдийн ямар нэг тал хандлагын тухай ярих үед тухайн сэдэв Бурханы шашны сургаалын илүү өргөн хам нөхцөлд хэрхэн нийцэж байгааг харах нь үргэлж тустай. Энэ нь тухайн сэдэв Хутагтын дөрвөн үнэний тайлбар болон гэгээрлийн утгатай үгс (lta-ba bka’-btags-gyi phyag-rgya-bzhi) дээр суурилсан үзлийг илэрхийлэх дөрвөн тамга болох санаа буюу Номын дөрвөн тамгатай (chos-kyi sdom-pa bzhi) хэрхэн нийцэж байгааг ойлгох гэсэн утгатай. “Дөрвөн тамга” гэх хэллэг Бурхан багшийн хэлсэн зүйл дээр суурилсан, Бурханы шашны үзэл болох, амьдралыг ойлгох хэв маягийг тодорхойлох дөрвөн онцлог шинж буюу онцлог чанар гэсэн утгатай.

Бурханы шашны сургаалуудад бидний олж харах зүйлүүдийн ихээхэн хэсэг нь зөвхөн Бурханы шашны зүйлүүд биш байдгийг бид ойлгох нь чухал. Тэдгээрийг бид энэтхэгийн бусад гүн ухааны ихэнх тогтолцоонд хардаг. Юутай ч Бурхан багш Энэтхэгт амьдарч, сургаалаа тэр соёлын нөхцөлд заасан. Төвлөрөл гэх мэт зүйлүүдийн талаарх сургаалууд энэтхэг сургаалуудад нэлээд нийтлэг байна. Мөн энэ насны амьдралаас магад гарах, нэг илүү сайн ирээдүйн амьдралд зорих гэх мэт зарим зүйлүүд Христийн шашин гэх мэт барууны шашнуудад бас бий. Эдгээр нь зөвхөн Бурханы шашны зүйл огт биш. Сургаалыг зөвхөн Бурханы шашных болгох зүйл нь Хутагтын дөрвөн үнэн болон эдгээр дөрвөн тамга бүхий санааг сургаалд үргэлж хадгалах явдал.

Таван цогц нь (дүрс, сэрэхүй, хуран мэдэхүй, хураан үйлдэхүй, тийн мэдэхүй) эдгээр дөрвөн санаатай хэрхэн нийцэж байгааг бүгдээрээ шалган, шинжилж үзье. Таван цогц нь биет (физик) үзэгдлүүдийн хэлбэрүүд (дүрст цогц), жаргал болон зовлонгийн мэдрэмжүүд (сэрэхүйн цогц), ялгах ухаан (хуран мэдэхүйн цогц), сэтгэлийн төрлүүд (хураан үйлдэхүйн цогц) болон бусад нөлөөлөх хувьсагч зүйлүүд (тийн мэдэхүйн цогц) байна. Эдгээр тав тус бүрээс нэг ба түүнээс дээш зүйл нь бидний туулж амсах зүйлийн агшин бүрийг бүрдүүлнэ. 

Нөлөөлөх хувьсагч зүйлүүд бүгд тогтмол бус

Дөрвөн тамгын эхнийх нөлөөлөх бүх хувьсагч зүйлүүд (’du-byed) тогтмол бус хэмээх. Үүнийг заримдаа “хуран үүдсэн бүхэн мөнх бус” (англ. all collected phenomena are impermanent) хэмээн орчуулах боловч энэ нь зарим төөрөгдлийг бий болгож болно. “Мөнх бус” (англ. impermanent) гэдэг үг ташаа ойлголт өгч болох ба учир нь энэ ердөө түр хугацаанд орших зүйлийн тухай сэтгэгдэл төрүүлэх магадлалтай. Бид энэ тухай яриагүй; үнэндээ, агшин бүрд өөрчлөгдөх зарим зүйлүүд мөнхөд үргэлжилж болдог, жишээ нь сэтгэлийн үргэлжлэл гэх мэт. Тогтмол бус гэдэг нь тэгэхээр ердөө өөрчлөгддөг зүйлийг илэрхийлнэ. 

Харин “нөлөөлөх хувьсагч зүйлүүд бүгд” хэмээх хэллэгийн хувьд хувьсагч зүйлүүд (хуран үүдсэн бүхэн) нь үргэлжлэл нь хэдий удаан байхаас үл хамааран өөрчлөгдөж байдаг зүйлүүд байна. Нөлөөлөх гэдэг нь эдгээр хувьсагч зүйлүүд бусад зүйлүүдэд нөлөөлөх тул эргээд өөр зүйлүүдээр өөрөө мөн нөлөөлөгдөх гэсэн утгатай. Бүх тогтмол бус (мөнх бус) үзэгдлүүд ийм байна. 

Энд нөлөөлөх хувьсагч зүйлүүд (хуран үүдсэн бүхэн) зөвхөн бусад нөлөөлөх хувьсагч зүйлүүд (хуран үүдсэн зүйлс) бус харин таван цогцыг илэрхийлнэ. Таван цогцод хувирч өөрчлөгдөх бүх зүйлүүд хамаарах ба энэ нь бидний туулж амсах зүйлийн тодорхой агшны хэсэг байж болно. 

Бий болон, өөрчлөгдөх бүх зүйл шалтгаан ба нөхцөл дээр суурилах ба бусад зүйлсэд мөн нөлөөлнө. Үүнд бидний эцэг эх, байгаль орчин, сэтгэл хөдлөлүүд, цаг уур, түүх багтана. Бараг бүх зүйл бидэнд ямар сэтгэл төрөх, амьдралд бид юу туулж амсахад нөлөөлнө, тийм биз дээ? Амьдралыг хэрхэн туулж амсах, түүнийг хэрхэн мэдрэх нь зөвхөн бидний ирээдүйн туулж амсах зүйлүүдэд нөлөөлөх төдийгүй бидний харилцаж байгаа хүн бүрийн туулж амсах, мэдрэх зүйлд бас нөлөөлнө.

Дээр өгүүлсэнчлэн энэхүү эхний тамгын утгын хувьд нөлөөлөх хувьсагч зүйлүүд бүгд тогтмол бус (хуран үүдсэн бүхэн мөнх бус) байна. Энэ тэдгээр нь агшнаас агшинд өөрчлөгдөж байдаг гэсэн утгатай. Яагаад? Учир нь тэдэнд нөлөөлөх шалтгаан болон нөхцөлүүд агшнаас агшинд өөрчлөгддөг явдал. Энэ ойлгох хэрэгтэй маш гүнзгий санаа. Жишээ нь, бид нэг тодорхой сэтгэлийн төлөвт байх үед тэрхүү төлөвийг байсаар байна хэмээн бодох хандлагатай байдаг; гэвч үнэндээ, энэ бидний харж байгаа зүйл, сонсож байгаа зүйл, бидний бие махбодын мэдрэхүй зэргээс шалтгаалан бараг секунд тутамд өөрчлөгдөж байдаг. Бидний мэдэрч байгаа ямар ч сэтгэлийн төлөв агшин бүрд өөрчлөгдөж байдаг. Үүнд тогтмол (мөнх) зүйл нэг ч байхгүй.

Бүр нэг агшинд ч тогтмол хэвээр байдаггүй энэхүү үзэгдэл нь бидний “нарийн тогтмол бус байдал” гэж нэрлэх зүйлийг илэрхийлнэ. Энэ нь хоёр хэллэгийг гаргана: бүдүүн тогтмол бус байдал (mi-rtag-pa rags-pa) ба нарийн тогтмол бус байдал (mi-rtag-pa phra-mo): 

  • Бүдүүн тогтмол бус байдал нь нэг зүйл үнэндээ эцэстээ хүрэх үе байна. Жишээ нь, бид нэг машин эсвэл компьютер худалдаж авах үед эцэстээ тэдгээр нь эвдэрнэ. Энэ бүдүүн тогтмол бус байдал. Энэ одоогийн амьдрал эцэстээ дуусна. Нас эцэслэн дуусах, энэ нь түүний бүдүүн тогтмол бус байдал.     
  • Нарийн тогтмол бус байдал нь бид нэг өдөр нас эцэслэх зөвхөн тэр бодит байдал бус; харин бидний насны өнгөрч байгаа хором бүр биднийг түүний эцэс рүү нэг агшнаар ойртуулж байгаа явдал. Бидэнд үлдэж байгаа амьдрах хугацаа ямар ч тасралтгүйгээр, агшнаас агшинд багасаж байгаа учраас бид нас барах нь гарцаагүй. Яагаад? Энэ бидний одоогийн амьдрал болон амьдрах хугацаа шалтгаан болон нөхцөл дээр суурилан гарсан нөлөөлөх хувьсагч (хуран үүдсэн) зүйлүүд болох явдал. Цаашилбал, бидний үр тогтсон болон төрсөн шалтгаан, нөхцөлүүд мөн үнэндээ бидний нас эцэслэх шалтгаан болно. Үүний учир нь эцэг, эхийн дусал, мөн бидний завсрын төрлийн сэтгэл гурав нэгдэх – эдгээр шалтгаан болон нөхцөлүүд ердөө нэг агшинд гардаг явдал. Эдгээр гурвын нэгдэл нь бүдүүн тогтмол бус. Энэ нь оршихгүй, бидний амьдралын дараах агшин бүрийг гарган үргэлжлэхгүй. Үнэндээ, тэрхүү нэгдэл энэ насны амьдрал дуусах энэ бодит байдлын эхний шалтаан болно. Хэрэв бид үр тогтон, төрөөгүй бол бид үхэхгүй; бид үр тогтон, төрсөн (бүтээгдэхүүн) учраас нас эцэслэдэг. Иймээс түүнийг эхлүүлсэн шалтгааны чадамж үгүй бусад шалтгаан болон нөхцөлүүдээр бидний амьдрал нөлөөлөгдөх тул амьдралын хором тутамдаа бид өөрийн үхэл рүү ойртоно. 

Эдгээр нь бидний амьдрал адил эхэлсэн цагаасаа доройтох нөлөөлөх хувьсагч (хуран үүдсэн) зүйлүүдийн тодорхой төрлүүд. Мөн бидний сэтгэл түүний томьёолол бүхий (янагуух) мөн чанар гэх мэт цаг үргэлж өөрчлөгдөх боловч үнэндээ доройтодгүй бусад төрлүүд байна. Энэ доройтохгүй; гэвч нарийн тогтмол бус байдалтай байх бөгөөд энэ тохиолдолд, эхлэл үгүй, төгсгөл үгүй байна. Юмсыг тодорхой болон мэдэхүйгээр туулах бидний сэтгэлийн томьёолол бүхий (янагуух) мөн чанар нь бидний туулж амсах зүйл агшнаас агшинд өөрчлөгдөж, түүнийг туулах бидний мэдрэмж өөрчлөгдөж байдаг гэдэг үүднээс агшнаас агшинд өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, бидний тодорхой нэг нөхцөлийг мэдрэх мэдрэмж нь тэр нөхцөлийг гаргах маш олон шалтгаан, нөхцөл дээр суурилан гарах бөгөөд энэ тасралтгүй өөрчлөгдөнө. Иймээс бидний туулж амсах зүйл үргэлж өөрчлөгдөж байдаг. Гэвч нөхцөлүүдийг туулж мэдрэх мэдрэмж нь нэг үзэгдэл бөгөөд доройтдоггүй. Хэдийгээр тодорхой нэг амьдрал тус бүр улам улам доройтсоор эцэстээ хүрдэг бол энэ тэгэхгүй. 

Сэтгэлийн үргэлжлэлийг эхлэл үгүй, төгсгөл үгүй мөнхөд үргэлжлэх нэг шугамаар бодоорой. Ерөөс үүнд төгсгөл байхгүй тул энэ агшин агшнаар төгсгөлдөө ирэхгүй. Гэвч амьдрал тус бүрд тэрхүү шугам үр тогтсоноор дээш өгсөж толгод уруудах адил тэр насны амьдралын төгсгөлд ирнэ. Ингээд дараагийн амьдралын эхэнд дахин өгсөж, дараа нь дахин буурна. Ийм байдлаар амьдрал тус бүр эцэслэх боловч тэр шугамын үргэлжлэл мөнхөд үргэлжилнэ. 

Бидний урд төрлүүд дэх өөрийн эрхгүй гарах үйлийн (үрийн) нөлөө буюу тэдгээрийг гаргах сөрөг сэтгэл хөдлөлүүд болон тэрхүү үйлдлээр гарах хураагдсан үйлийн нөлөө – тэдгээр үйлүүдийг давтах хандлага болон зуршлуудаас шалтгаалан – бидний сэтгэлийн үргэлжлэл бидний одоогийн болон ирээдүйн амьдралуудын таван цогцын туулж амсах мэдрэмжийг агуулна. Эдгээр цогцууд тэр амьдралд бидний эдлэх зүйлийн суурь мөн агуулга болж гарна. Тэр амьдралд бидний сэтгэлийн үргэлжлэл тодорхой нэг төрлийн амьдралын хэлбэр болон нэг амьдралыг нохой, жоом, мексик эмэгтэй хүн, орос эрэгтэй хүн болж туулах маягаар тус амьдралын туулж эдлэх зүйлийн хэлбэртэй холбогдоно . Бидний сэтгэлийн үргэлжлэлүүдийн авах амьдралын хэлбэр (төрөл) нэг амьдралаас нөгөө амьдралд өөрчлөгдөнө. Энэ нь бидний сэтгэлийн үргэлжлэл өөрийн мөн чанараараа эмэгтэй хүн эсвэл нэг нохой байна гэсэн үг биш. Сэтгэлийн үргэлжлэл тус бүр бие даасан боловч мөнхөд орших нэг тодорхой амьдралын нэг тодорхой амьдралын хэлбэр байна гэсэн үг биш. 

Мэдээж, бид өөрийг өөрийн одоогийн амьдралын хэлбэртэй мөн жоомыг багтаасан бусад бүгдтэй хэрхэн холбож үзэх энэ бүх утга санааг ойлгоход удаан хугацаа шаардагдана. Энэ нь тэдгээр дөрвөн тамгын талаарх удиртгал тайлбар бөгөөд одоо дараагийн хэсэгтээ орцгооё.  

Цуврилт бүхэн зовлонтой  

Дөрвөн тамгын хоёрдох нь цуврилт бүхэн зовлонтой буюу өөрөөр хэлбэл бэрхшээлтэй гэсэн ойлголт. Цуврилт (zag-bcas) гэдэг үгийг гол төлөв хиртсэн (англ. contaminated) гэж орчуулах боловч энэхүү хэллэг үнэндээ бага зэрэг болхи хэллэг. Васубандху гэгээний Абхидармакоша (Chos mngon-pa’I mdzod) бүтээлдээ тодорхойлсон тодорхойлолтын дагуу цуврилт үзэгдлүүд нь цуврилт үзэгдлүүдийг “ихэсгэх” шалтгаан болох тэдгээр үзэгдлүүд байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь илүү их цуврилт үзэгдэл гарах шалтгаан болох тэдгээр зүйлс. Энэхүү тодорхойлолтыг ойлгохын тулд бид “цуврилт” гэдэг нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон өөрийн эрхгүй гарах үйлийн үрийн хүчтэй хүслүүдтэй холбоотой гарах зүйл гэсэн ерөнхий утгатай болохыг мэдэх хэрэгтэй.      

Цуврилт үзэгдлүүд бидний сэтгэлийн үргэлжлэл дэх үйлийн үр дүнг туулж эдлэх таван цогцын (дүрс, сэрэхүй, хуран мэдэхүй, хураан үйлдэхүй, тийн мэдэхүйн цогц) хэлбэрээр гарна. Энэхүү үйлийн үр дүнг үлдээдэг өөрийн эрхгүй гарах үйлийн үрийн хүчтэй хүслүүд бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд дээр суурилан гарна. Бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, өөрийн эрхгүй гарах үйлийн үрийн хүчтэй хүслүүд, мөн бидний таван цогц бид хэрхэн оршдог талаарх бидний үл мэдэх явдал буюу мунхгаас гарна. Хэрэв бидний цуврилт цогц үл мэдэх явдалтай хавсарсан байвал тэдгээр нь үргэлжлэн, илүү их цуврилт цогцыг бий болгоно. Энэхүү давтамж биднийг өөрийн үл мэдэх явдлын үнэн хорихуйд хүрэх хүртэл хяналтгүй үргэлжилсээр байна. Түүнд хүрэх хүртэл бидний таван цогц бэрхшээлтэй байх ба тэдгээр нь цуврилт үзэгдлүүд тул зовлонг бий болгоно.

Зовлонгийн төрлүүд

Зовлон буюу бэрхшээл бүхий туулж амсах зүйлүүдийн гурван төрөл байна:

  • Эхнийх нь зовуурь болон амгалан үгүйн зовлон (зовлонгийн зовлон). 
  • Хоёрдох нь юмс цаг үргэлж өөрчлөгдөх бэрхшээл (урвах зовлон). Энэ нь бидний эгэл амгалан жаргал удаан үргэлжлэхгүй, тэр нь хэзээ ч хангалттай байхгүй байж, хэзээ ч сэтгэл хангахгүй байх бөгөөд бид дараагийн агшинд юу болох талаар ердөө мэддэггүй явдал. Энэ маш баталгаагүй. 
  • Гуравдах төрлийн бэрхшээлийг бүхэнд орших асуудал (түгээмэл хуран үйлдэхүйн зовлон) гэнэ. Энэ бидний агшнаас агшинд туулж амсах зүйл, хяналтгүй орших цуврилт цогцуудыг илэрхийлнэ. Хэрэв бидний туулж амсах зүйл бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд болон өөрийн эрхгүй гарах үйлийн үрийн хүчтэй хүслүүдийн үр дүнд гарч байвал, хэрэв бид архад ((зовлонгоос) гэтэлсэн төрөлхтөн) биш бол, бидэнд улам, улам их үйлийн үр дүн бий болгох сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд байж, бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон илүү их үйлийн үрийн хүчтэй хүслүүдийн илүү их агшнуудыг үргэлжлүүлэн төрүүлсээр байна. Энэхүү үйлийн үр дүнгээс гарах тэдгээр цуврилт цогцууд эхний хоёр төрлийн зовлон болох зовлонгийн зовлон болон урвах зовлонг эдлэх суурь болно. Энэ түгээмэл хуран үйлдэхүйн зовлон. 

Энэ бас маш гүнзгий. Бидний агшин бүрд туулж буй зүйл, бэрхшээлүүд зэрэг нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон өмнө өөрийн эрхгүй төрүүлсэн зан байдлаас шалтгаалан гарна. Бид төөрөлдсөн хэвээр байж улмаар өөрсдийн туулж амсаж байгаа зүйлд, бид үнэндээ хэрхэн оршдог талаар үл мэдэх байдлаар хариу үйлдэл үзүүлж, ингэснээр бүр илүү их асуудлуудыг бий болгоно. Муу нь, хэрэв бид энэ нөхцөл байдлын талаар ямар нэг зүйл хийхгүй бол энэ мөнхөд үргэлжилнэ. Энэ нь нэг насны амьдралаас нөгөө нас, нөгөө наснаас, нөгөөд хүртэл, нэг асуудлын дараах нөгөө асуудал, нөгөө асуудлын дараах, өөр нэг асуудал болж мөнхөд үргэлжилнэ. Бидэнд юу ч тохиолдож байсан бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдтэй байж, өөрийн мунхаг, өөрийн эрхгүй хүчтэй хүсэх хүслийн улмаас үйл үйлдэж, ердөө илүү их асуудлуудыг бий болгоно. Ийм байдлаар бид илүү их асуудлуудыг хяналтгүй үргэлжлүүлэн эдэлнэ. Энэ түгээмэл хуран үйлдэхүйн зовлон. 

Юмс бүгд би үгүй 

Гуравдах тамга нь юмс бүгд би үгүй (bdag-med) (англ. All phenomena are devoid and lacking impossible soul). Энэ хэллэгийг ихэвчлэн би үгүй гэхийн оронд “хоосон ба би үгүй” хэмээн орчуулдаг. Санскрит үг нь Бурханы шашны бус энэтхэгийн шашнуудын үнэн гэж үздэг атман гэсэн утгатай бус, анатман гэсэн үг байдаг тул миний бие “байх боломжгүй би үгүй” (англ. lacking an impossible soul) хэмээн орчуулахыг илүүд үздэг.     

Байх боломжгүй би гэдэг нь юуг илэрхийлэх вэ? Бурханы шашны тогтсон тааллууд (үзэл) бүгд бодгалийн байх боломжгүй би-г үгүйсгэдэг бол зөвхөн Их хөлгөний тогтсон тааллууд нь үзэгдлүүдийн байх боломжгүй би-г мөн үгүйсгэнэ. Эдгээр дөрвөн тамга Бурханы шашны бүх тогтсон тааллуудад хамаарах бөгөөд энэ нөхцөлд гуравдах тамга нь зөвхөн бидний таван цогцод бодгалийн байх боломжгүй би байхгүй гэдгийг үгүйсгэх ба бүх үзэгдлүүдийн хувьд тэдгээр нь бодгалийн байх боломжгүй би-гийн эзэмшил байна гэдгийг үгүйсгэнэ.

Тогтсон тааллуудын ихэнхэд бодгалийн байх боломжгүй би-гийн хоёр түвшин байна. 

  • Байх боломжгүй бүдүүн би нь тогтмол, бүрэлдэхүүн хэсгүүд үгүй нэг цул бүхэл, бие болон сэтгэлээс хамаарахгүй бие даан оршиж чадах, өөрөөр хэлбэл таван цогцоос хамаарахгүй бие даан орших – бодит “би”-гээр тодорхойлох нэг би байна. Энэ нь бидний туулж амсах бүх зүйлээс хамаарахгүй, юмсыг туулж амсахдаа бидний бие болон “сэтгэл”-ийг нэг машин адил ашиглах нэг тусдаа “би”, бидний толгой дахь дуу хоолойн өгүүлэгч мэт байна. 
  • Байх боломжгүй нарийн би нь бие даан мэдэгдэх нэг бодгаль байна. “Бие даан мэдэгдэх” гэдэг нь таван цогцоос тусдаа бие даасан, өөрөөрөө мэдэгдэх нэг “би” байна гэсэн утгатай. 

Энэ байх боломжгүй нэг би-гээр илэрхийлэгдэх зүйл. Ийм би нь байх боломжгүй; бидний “Энэ бол би” хэмээн хэлж, зааж болох өөрөөрөө мэдэгдэх тусдаа би гэж байхгүй. Тодорхой тусдаа орших, тусдаа мэдэгдэх би гэх тийм зүйл байхгүй. 

Энэхүү гуравдах тамгад бид хоёр хэллэгийг хэрэглэнэ: “хоосон” ба “байх боломжгүй би байхгүй” гэх. Зарим тайлбаруудын дагуу “хоосон” гэдэг нь бидний таван цогцод буюу бидний туулж амсах зүйлд байх боломжгүй бүдүүн би-гээр орших нэг бодгаль, нэг “би” байхгүй буюу түүгээр хоосон гэсэн утгыг илэрхийлнэ. “Байх боломжгүй нэг би байхгүй” гэдэг нь байх боломжгүй нэг нарийн би үгүй таван цогцыг илэрхийлнэ. Өөр нэг тайлбарын дагуу “хоосон” гэдэг нь бидний таван цогц, таван цогцтой нэг эсвэл тэдгээрээс бүрэн тусдаа байх боломжгүй би-гээр орших нэг бодгаль, нэг “би”-гээр хоосон гэсэн утгыг илэрхийлнэ. “Байх боломжгүй нэг би байхгүй” гэдэг нь логикоор гарах дүгнэлт. Бүх мэдэж болох үзэгдлүүдийн дунд бодгалийн байх боломжгүй нэг би болох тийм зүйл байхгүй гэж бид дүгнэж болно. Прасангика тайлбарт энэхүү гуравдах тамга нь нэг өөрөө бүтсэн буюу өөрийн мөн чанар бүхий нэг зүйл байхгүй, түүгээр хоосон нэг бодгаль, “би”-г илэрхийлнэ. 

Энэхүү гуравдах тамгыг ойлгох чухал. Бидний туулж амсах зүйлийг бүрдүүлэх таван цогцод өөрөөрөө мэдэгдэх нэг тусдаа би байхгүй, эсвэл тэдгээрийн нэг эсвэл бүгдтэй нэг адил байх би байхгүй байна. Энэ маш чухал. Ийм ойлголтгүй байх нь төөрөгдөл, бэрхшээлүүдэд хөтөлнө. Жишээ нь, бид өөрийн туулж амсах зүйлээс тусдаа нэг бодит “би”-г мэдэх мэт “Би тэр бодит би-г олохыг оролдох ба би тэрхүү бодит би-г мэднэ” хэмээн бодож болно. Тогтмол, өөрчлөгддөггүй, бүхэл, бие даан орших бөгөөд “олдож” болох, юунаас ч хамаарахгүй бие даасан “бодит би” гэж мэдэгдэх би байхгүй. 

Гаслангаас нөгчих нь амгалан 

Дөрөвдөх тамга нь гаслангаас нөгчих нь амгалан. Энэ нь цуврилт цогцоос ангижирч, гэтлэхүйд хүрэх нь боломжтой гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хэрэв бид эдгээр цогцууд тодорхой нэг тусдаа, бие даан мэдэгдэх би үгүй, тийм зүйл байхгүй гэсэн гуравдах тамгыг ойлгож чадвал тэр үед бид гэтлэхүйд хүрнэ гэсэн үг. Энэ гаслангаас нөгчих нь; энэ түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгийн эцэс тул амгалан. 

Энэ бүхэн мөн Хутагтын дөрвөн үнэний тухай сургаалтай хэрхэн маш сайхан тохирдгийг бид харж болно. Хуран үүдсэн бүхэн мөнх бус болон цуврилт бүхэн зовлонтой – гэсэн эхний хоёр тамга – зовлон үнэн болон зовлонгийн шалтгаан үнэн болох дөрвөн үнэний эхний хоёр үнэнийг тодорхойлно. Юмс бүгд би үгүй, гаслангаас нөгчих нь амгалан гэсэн гурав болон дөрөвдөх тамга зовлон болон түүний шалтгаанаас ангижрах нь үнэн гэсэн гуравдах үнэнийг илэрхийлнэ. Эдгээр нь мөн зовлонгоос ангижрах зам мөр үнэн буюу зовлонгоос ангижрах нь үнэн гэсэн гуравдах үнэнийг авчрах байх боломжгүй би байхгүй гэх томьёололгүй ойлголтыг шууд бусаар илэрхийлнэ. 

Бидний таван цогц тэгэхээр нөлөөлөх хувьсагч зүйлүүд (хуран үүдсэн бүхэн) болохын хувьд тогтмол бус. Учир нь тэдгээр нь үл мэдэх явдлаас гарч, түүнийг мөн агуулах тул тэдгээр нь цуврилт (хиртсэн); мөн тэдгээр нь үл мэдэх явдлаар цуврилт тул зовлонг үргэлжлүүлэн гаргах ба үнэндээ тэр нь зовлон. Гэвч бидний таван цогц байх боломжгүй би-гүй ба түүгээр хоосон. Байх боломжгүй би үгүй талаарх томьёололгүй ойлголтоор бид гаслангаас нөгчихүйд (нирваан) хүрэх ба энэ нь бидний таван цогц зовлон үнэн болон түүний шалтгаан үнэний саадуудгүй болох гэдэг үүднээс амгалан болно.    

Top