Цагийн хүрдэн (Дүйнхор, Калачакра) тарнийн үндсэн сахилууд

Удиртгал 

Цагийн хүрдэн тарнид тарнийн үндсэн арван дөрвөн сахилын ихэнхийг бусад тарнийн ёсуудад тайлбарласан байдгаас илүү тодорхой тайлбарласан байдаг. Цагийн хүрдэн тарнийн эрх (dbang, авшиг) хүртээх үед бид тарнийн нийтлэг сахилууд болон Цагийн хүрдэн тарнид тусгайлан байх тэдгээр сахилын томьёоллуудын (хувилбар) аль алиныг сахихаар амлана. Энэ нь дээд тарнийн аль аль хоёр ёсны бүтээлийг үйлдэх бүтээлчдийн дагавал зохих зөвлөгөө. Давхар нотолгоо нь, XVI зууны үеийн Нингма ёсны их мэргэн Нгари Панчэн (mNga’-ris Pan-chen Padma dbang-rgyal) Цогчэний мөн чанарын зам мөрийн салбар болох амласан хоригийн гурван түвшнийг магадлах нь (Rang-bzhin rdzogs-pa chen-po’i lam-gyi cha -lag sdom-gsum rnam-nges) зохиолдоо Цогчэний ямар нэг авшгийн үеэр хүртсэн тарнийн үндсэн сахилууд нь Төвөдийн бусад гурван уламжлалд тус тусад нь тодорхойлсон байдаг тарнийн нийтлэг сахил болон Цагийн хүрдэн тарнийн хувилбаруудын найрал байна гэж тодорхойлсон байдаг явдал. 

Тарнийн нийтлэг сахилыг Цагийн хүрдэн тарнийн үндсэн сахилаас тодорхой ялгах үүднээс XV зууны эхэн үеийн их мэргэн, Гэлүгийн ёсыг үндэслэгч, Богд Зонховын (Tsong-kha-pa Blo-bzang grags-pa) Нууц тарнийн ёс зүйн сахилга батын тайлбар: Бодит эрдмүүдэд хүргэх шимийн хонгорцог (gSang-sngags-kyi tshul-khrims-kyi rnam-bshad dngos-grub-kyi snye-ma) бүтээлд үзүүлсэн тайлбарыг авч үзье. Үүнд нэмэлт болгон бүгдээрээ XV зууны сүүл үеийн, Гэлүг ёсны их мэргэн, Кэдрүб Норзан Гяцогийн (mKhas-grub Nor-bzang rgya-mtsho) Ойр холбох дадлагуудыг гийгүүлэх зул (Dam-tshig gsal-ba’i sgron-me) зохиолоос мөн лавлаж харцгаая.   

Цагийн хүрдэн тарнийн үндсэн арван дөрвөн сахилыг зөрчих нь (сахилын үндсэн унал)

(1) Очир хөлгөний багш нарынхаа сэтгэлийн тайван байдлыг алдагдуулах 

Тарнийн багшаа жигших эсвэл шоолохоос илүүтэй энд энэ сахилын унал нь тодорхой нэг доромж бий болгох явдал байна. Бид сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл эсвэл хандлагын улмаас мөн ямар нэг буяны зорилгогүйгээр сөрөг байдлаар үйлдэл хийж, ярих ба тухайн үйлийг хийж байх үеийн турш тийм байдлаар үйлдэл хийхийг хорих талаар бүр бодох ч үгүй. Багш нар бидний энэ зан үйлийг мэдэж биднийг сургах үүднээс таашаахгүй байгаагаа илэрхийлэх үед энэ унал бүрэн болно. 

(2) Багшийн өгсөн үүргийг зөрчих 

Энэ нь гэгээрсэн нэг төрөлхтний заасан сахилыг чухал биш мэт болгох, зөрчихөөс илүү нарийвчилсан хэлбэртэй байна. Энд энэ унал нь өөрийн очир хөлгөний багш тусгайлан сануулсан тохиолдолд арван сөрөг үйлдлийн (арван хар нүгэл) нэгийг далд байдлаар үйлдэх эсвэл сахилуудынхаа нэгийг зөрчих явдал байна. Сэдэл нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах нэг сэтгэл хөдлөл эсвэл нэг хандлага байх ба буяны биш зорилготой байна. Бид өмнө гарсан сахилын үндсэн уналд байх адил, тарнийн багшаа ариун төрөлхтөн гэж таньж, дээрх зан байдлыг тэд сайшаахгүй гэдгийг бүрэн сайн мэдэж байх ба ямар нэг байдлаар тэдгээрийг хийх талаар огт бодохгүй байх хэрэгтэй. Үүнд бидний багш бидний буруу үйлдлүүдийг мэдсэн байх эсвэл тэдгээрийг таашаахгүй байгаагаа илэрхийлэх шаардлагагүй. 

(3) Уурын улмаас очир хөлгөний ах дүүс эсвэл эгч дүүсээ буруутгах 

Энэ нь тарнийн нийтлэг сахилын жагсаалтад байх уналтай ижил байна. 

[Үзэх: Тарнийн нийтлэг үндсэн сахил]

(4) Хамаг амьтанд асрал хайр төрүүлэхээс буцах 

Энэ нь мөн холбогдох тарнийн нийтлэг үндсэн уналтай адил байна. Тайлбар зохиолд, тодорхой нэг төрөлхтөнд төрүүлэх асрал хайр нэгэнт алдагдаж, нэг өдөр, нэг шөнийн хугацаа өнгөрөхөд эргэж ирэхгүй бол энэ унал гарна гэсэн нэг болзолт нөхцөлийг нэмсэн байдаг. Нэг богино хугацаанд хэн нэгэнд юу ч хийж чадахгүй уурлаж бухимдаж, асрал хайраа алдах нь үндсэн унал биш. 

(5) Бодь сэтгэлийг орхих 

Бид хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх хүслийг орхих тарнийн нийтлэг үндсэн уналтай зохицсон байдлаар энд Цагийн хүрдэн тарнийн төгсгөлийн зэргийн (rdzogs-rim) бүтээлд, үл хувирах адистид (амгалан) бүхий нэг мэдэхүйгээр (mi-‘gyur-ba’i bde-ba) тэрхүү гэгээрлийг биежүүлэх (бодит болгох) боломжийг бидэнд олгох тэр нарийн үүсгэх дуслыг (thig-le) орхино. Зөвхөн тод гэрлийн сэтгэлийн үйл ажиллагааг гаргаж, түүнийг хоосон чанарын адистид бүхий мэдэхүй болгон төрүүлэх дээр суурилж энэ мэдэхүйд хүрнэ. Энэ хамгийн хүчтэй хэрэгсэлд хүрсний дараа, байж болох илүү тогтвортой түүнд зориулсан нэг суурь бий болно, төв хийн-судлын дотор, тэнд хурах байдлаар – Цагийн хүрдэн тарнийн нэг жил дэх цагууд болон нэг өдрийн амьсгалын тоотой тохирох, 21,600 нарийн дусал болох хөллөгөөний (холбогдох) хэрэгслээр. Нэгэнт хурсан бол эдгээр үл үзэгдэх дуслууд гэгээрэлд хүрэх хүртэл нэг газраа тогтвортой байна – ийм учраас тэдгээр дээр суурилах тэр дээд адистид бүхий мэдэхүйг “үл хувирах” гэж нэрлэнэ. Ийм мэдэхүй нь хоосон чанарыг ойлголтыг, төөрөгдлийн бүх инстинкт болон үйлийн үрийн түлхцүүдийг тээх нарийн энергийн-хийг боломжит хамгийн үр дүнтэй хэлбэрээр, үе шаттайгаар арилгах, тод гэрлийн сэтгэлийн үйл ажиллагаагаар хүчтэй болгож өгнө. Эдгээр дуслууд зөвхөн Бурхан болох үед алга болно, учир нь энэ үе шатанд бид нарийн дуслууд эсвэл нэг төв судал бүхий физик (биет) биетэй байхаа болино.     

Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн аль нь ч байсан, дур тавих үед дагалдан гарах энергийг туулах үед – бүдүүн (биет) шингэн ялгарсан байсан ч, ялгараагүй байсан ч – бид “бодь сэтгэл” эсвэл “мэлрэг цэцгэн дусал” (санс. кунда) гэж нэрлэгдэх нарийн үүсгэх дуслуудаа алдана. Эдгээр дуслууд үл хувирах адистид бүхий мэдэхүйд хүрэх тэр суурийг бүрдүүлнэ. Тийм энерги чөлөөлөлт нь гэгээрэлд хүрэх хамгийн үр дүнтэй тэр хэрэгслийг орхих тул үүнийг “бодь сэтгэлийг орхих” гэнэ. Гэвч энэ үндсэн унал бүрэн болоход бид үл хувирах адистид бүхий мэдэхүйн мөн чанарыг ойлгох хэрэгтэй бөгөөд түүний зэрэгцээ ямар ч болов тэдгээр нарийн дуслуудыг чөлөөлнө – тэгж чөлөөлөх тодорхой шаардлага байхгүй байгаа үед – аль нэг хэлбэрээр буюу эгэл дур тавих үеийн ялгарлын адистидаар гэгээрэлд хүрэх хүсэл байхгүй байх байдлаар. Холбогдох дөрвөн хүчин зүйлүүд нь энэ үйлтэй дагалдах хэрэгтэй. 

Эгэл эр, эмийн ёсны үйл дэх дур тавих энерги эсвэл шингэнийг чөлөөлөх нь тарнийн үндсэн уналыг бүрдүүлэхгүй, энэ нь Номтой холбоотой ямар нэг зүйлд тооцогдоогүй тохиолдолд – тухайлбал, гэтлэхүй эсвэл гэгээрэлд хүрэх нэг хэрэгсэл болоогүй тохиолдолд. Гэвч, бид түүнийг хэрхэн харахаас хамаарахгүй, аливаа дур чөлөөлөлт нь бидний Цагийн хүрдэн тарнийн үндсэн сахилуудаар өөрийн амьдралд гаргахыг хичээх тэр хэлбэрийг сулруулна. Энэ нь үл хувирах адистид бүхий мэдэхүйн Цагийн хүрдэн тарнийн аргаар аль болох хурдан гэгээрэлд хүрэх зорилготой харшилна. 

Бодит хандлагатай байх нь чухал, энэ асуудлыг дэврүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ сахилыг авах нь хүүхэдгүй эсвэл дахин дараагийн хүүхэд төрүүлэхгүй үлдэнэ гэсэн утга илэрхийлэхгүй. Энэ нь мөн бидний эгэл эр, эмийн үйлээс таашаал авах явдлыг хорих эсвэл тэр талаар гэм буруутай мэт сэтгэл төрүүлэх байдлаар бидэнд ямар нэг зэм оногдуулахгүй. Гэвч энэ нь дур тавьснаар ялгарах ялгарлын адистидыг үл хувирах адистид бүхий мэдэхүйн үүднээс харж өөрийн үнэт зүйлсээ дахин авч үзэхэд өөрсдийгөө зориулах гэсэн л утгатай. Товчоор хэлбэр, бид дур тавьснаар гарах өөрийн энергийг хянах үед бид, энэ сахилаар, эгэл эр, эмийн үйлээр гарах дур тавьснаар төрөх адистидыг Номын үйл буюу бүх асуудлуудыг шийдвэрлэх эсвэл гэгээрэлд хүрэх нэг зам мөр болгож огт тооцохгүй байхыг онцлон тэмдэглэж байдаг.

(6) Судрын сургаал дахь бодит байдлын талаарх үзлийг тарнийн сургаалд байх үзлээс доогуур гэж баримтлах 

Энэ нь өөрийн болон бусдын тогтсон тааллыг (уламжлалт үзэл) судар эсвэл тарнийн хөлгөний аливаа нэг сургаал нь Бурхан багшийн сургаал биш гэж зарлах байдлаар түүнийг шоолохоос илүү нарийвчилсан хэлбэртэй байна. Энд унал нь ялангуяа Ялгах мэдэхүйн чанадад хүрэх тухай сударт (санс. Пражнапарамита сутра) гарах хоосон чанарын талаарх тайлбаруудыг тарнийн сургаалд гарах тэдгээр тайлбаруудаас доогуур гэж хэрэгсэхгүй байх явдал байна, тэдгээрийн аль алиныг Бурхан багшийн жинхэнэ сургаал мөн гэж хүлээн зөвшөөрөх хэр нь. Сэдэл нь урсгалаар хуваагдах үзэл гэх зэргээс үүссэн уур байх ба зүгээр үл мэдэх явдал биш байна.

(7) Боловсорч гүйцээгүй тэдгээр хүмүүст нууц, итгэл хүлээлгэн заасан сургаалуудыг ил болгох  

Энэ нь маш их адистид бүхий мэдэхүйн (bde-ba chen-po) тухай – төв судалд туулах дөрвөн шатлалаар шилжих баяслын (dga’-bzhi) хамгийн хүчтэй баяслын тухай сургаалыг тухайлан илэрхийлэх ба бусад сургаалын хувьд тарнийн нийтлэг уналын тохиолдлуудтай төстэй байна.

(8) Өөрийн таван цогцод зүй бусаар хандах 

Тарнийн нийтлэг үндсэн унал нь өөрийн таван цогцыг зүхэх эсвэл, түүний дээр, тэдгээрт зүй бусаар хандах бол энд тухайлан сүүлийнхийг илэрхийлнэ. Бид өөрийн таван цогцыг Бурхад (yi-dam) болон гүн мэдэхүйн (ye-shes) мөн чанартай гэж таньж, хэрэв бид тэдгээрт гэм хүргэвэл бид өөрийн адистид бүхий мэдэхүйг үгүй хийн, илүү их тийм мэдэхүйг гаргах өөрсдийн чадварыг бууруулна гэдгийг ойлгож байна. Гэвч бид тэдгээрт гэмтэл эсвэл зовуурь учруулахыг хүссээр байна, тэдгээрийг хэн нэгний тусад ашиглах бус. Энэ унал нь өөрт гэмтэй нэг үйлийг бодитойгоор үйлдэж, түүний үр дүнд өөрийн хүрсэн бие махбодын болон сэтгэлийн адистид бүхий мэдэхүйн аливаа түвшний буурлыг туулах үед бүрэн болно. 

(9) Үзэгдлийн ариун чанарт итгэл төрүүлэхгүй байх   

Үүнтэй холбогдох тарнийн нийтлэг үндсэн унал нь тогтсон тааллын Читтаматра эсвэл аль нэг Мадхъямака үзэлд заах хоосон чанарын талаарх үзлийг үгүйсгэх явдал байна. Энд унал нь зөвхөн хоосон чанарыг үгүйсгэх төдийгүй түүний оронд өөрийн эсвэл хэн нэгний ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн төлөвөөр гарах бодит байдлын талаарх сэтгэлийн туурвил бүхий үзлийг баримтлах явдал байна. Үүнд бусдын тусад эхлэн суралцагчдад эхний ойлголтыг өгөх үүднээс хоосон чанарын сургаалыг энгийн болгон тайлбарлах багтахгүй. 

(10) Худал асрал хайр төрүүлэх 

Тарнийн нийтлэг үндсэн унал нь хорт санаатай хүмүүст элэгсэг хандах явдал бол Цагийн хүрдэн тарнийн унал нь бусдад элэгсэг үг хэлэх боловч сэтгэлдээ тэдэнд хандсан хорт бодол тээх явдал байна. Цаашилбал, бид тарнийн бүтээлүүддээ (сургаалыг дадлага болгох) ойр холбогдох байдлыг (dam-tshig, санс. самаяа) хадгалах үйлдээ хуурамч байх байдлаар энэ уналыг үйлдэнэ, жишээ нь, чин сүсэгтэй мэт дүр үзүүлэн, ямар нэг итгэл бишрэлгүйгээр тарнийн бясалгалын өдөр тутмын нэг уншлагыг уншиж эсвэл хурал номд суух боловч өөрийн сахилуудын эсрэг, сөрөг байдлаар үйлдлүүдийг далд үйлдэнэ.

(11) Үгээр илэрхийлэх боломжгүй адистид бүхий мэдэхүйг концептийн түвшинд ойлгох

Үүнтэй холбоотой тарнийн нийтлэг үндсэн унал нь хоосон чанар дээр ойлголтын (концепт) түвшинд бясалгахгүй байх. Энд, илүү нарийвчилбал, бид үл хувирах адистид бүхий мэдэхүйг төгсгөлийн зэргийн бүтээлд туулах үедээ түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мэдэхүй төрөх үе нь шийдвэргүй эргэлзэж, түүнийг хоосон чанарын үргэлжилсэн бясалгалд чиглүүлэхгүй байх унал байна. 

(12) Ариун төрөлхтөн нарыг буруутгах 

Үүнтэй холбоотой тарнийн нийтлэг үндсэн унал нь тодорхой нэг тарнийн бүтээлд (дадлага) итгэх хүмүүсийн итгэлийг үгүй болгосноор тэд түүнийг үйлдэх хүслээс буцах явдал байна. Харин, энд, унал нь зарим нэг тарнийн бүтээлд амжилт гаргасан бясалгагчдад тусгайлан хандаж мохоох үг өгүүлж, атаархах сэтгэлээр тэднийг ил буруутган, шоолох явдал байна. Энэ унал нь тэд тэдгээр үгсийг ойлгож, түүний үр дүнд сэтгэл нь хямрах үед бүрэн болно.    

(13) Биднийг тарнийн бүтээлтэй ойр холбох бодисуудаас татгалзах 

(14) Эмэгтэйчүүдийг шоолох 

Эдгээр хоёр унал нь тарнийн нийтлэг үндсэн уналын жагсаалтад байх тайлбартай адил. Гэвч сүүлийн дугаарын унал дахь онцлон тэмдэглэх зүйл нь эмэгтэйчүүдийг ерөнхийд нь муушаах тухай байна. 

Top