Нууц тарнийн ёсонд ламримын их ба дунд төрөлхийтнийг чухалчлахуй

Удиртгал 

Энэ цувралын эхний хэсэгт муу төрлөөс зайлсхийж сайн төрөлд төрхийг зорилгоо болгодог  сэдлийн эхний үе шатыг авч үзсэн. Ялангуяа бид өөрсдийн анхааран авлагаа сайжруулхын тулд хүний нандин төрлийг олж төрөхийг ихээр  хүсэн эрмэлздэг. 

Дунд хэсгийн хамрах хүрээнд бид муу төрөлд дахин төрөл авч төрөх төдийгүй хянагдахгүй дахин төрөл авхыг бүхэлд нь арилгахыг зорьдог. Бидний зорилго бол чөлөөлөгдөх юм. 

Дээд шатны сэдлийн тухайд бусдад тусаа бүрэн хүргэж чадах бурханы төгс гэгээрсэн хутгийг олох нь гол зорилго болдог.  Хэдийгээр бид нэг төрлөөс нөгөө төрөлд өөрсдийгөө сайжруулхын тулд тасралтгүйгээр хичээж байгаа ч бидний гол зорилго бол бусдад туслах явдал юм. 

Дунд шатны хамрах хүрээ 

Хутагтын нэг дэхь үнэн: зовлон 

Энд бидний хамгийн түрүүнд олж харах ёстой зүйл бол дээд төрлүүд болох хүн болон бурхадын төрөлд тохиох хүнд хэцүү байдалууд, зовлонг авч үзэн чухалчлах юм. Өмнөх хүрээнд бидний зорилго доод төрлүүдийн зовлонгоос ангижрах байсан. Одоо бид бидний энгийн аз жаргал зүгээр л өөр нэг хэлбэрийн зовлон болхыг ойлгон ухаарах хэрэгтэй юм. 

Хүний төрөлд бидний эдэлдэг жаргал хийгээд бурхны төрөлд  бурхадын эдэлдэг жаргал бүгд батгүй түр зуурийнх юм. Энэ нь хэзээ ч бидний сэтгэлийг хангахгүй бөгөөд хэзээ ч удаан үргэлжилдэггүй – дараагийн хором мөчүүдэд бид юу мэдэрч ямархуу байхаа хэзээ ч мэддэггүй. Энэ яг л  шоколад шиг: биднийг бага зэрэг аз жаргалтай болгодог ба бидний ходоод гэдэс өвдөх хүртэл бид илүү ихийг хүсдэг. Харамсалтай нь үүнтэй яг адил энгийн аз жаргал үргэлж зовлон, аз жаргалтай бус байдлаар солигдон  өөрчлөгдөж байдаг. 

Тарнийн ёсны садхана тус бүр өргөл өргөх хэсэгтэй байдаг. Бид өргөл өргөхдөө өөрсдийгөө аль нэг бурханы дүрээр бусдад аз жаргалыг өгч тэднээс бид аз жаргалыг хүлээн авч буйгаар бясалгадаг. Энэ бол бүхий л төвөгтэй буруу сэтгэл хөдлөл, оюун ухааны саад тотгороос ангид бөгөөд  бидний батгүй, хувьсан өөрчлөгддөг аз жаргалаас огт  өөр юм. 

Аз жаргалгүй байдлын шалтгааныг бүрэн арилгасан тохиолдолд бидний аз жаргал үргэлжид байх агаад хэзээ ч дундрахгүй. Хэрэв аз жаргал богино хугацааны нөхцөл байдал дээр үндэслэгдэж байгаа бол  –жишээлбэл  амттай хоол идэх гэх мэтийн - энэ тохиолдолд мэдээж аз жаргал удаан үргэлжлэх боломжгүй юм. Хэрэв бид тарнийн ёсны анхааран авлагадаа энгийн аз жаргалыг зорилгоо болговол бид хэсэг хугацаанд л, маш өнгөц хэлбэрээр зовлонгоос зайлсхийж чадах юм. Бид бясалгаж бүх зүйлийг төгс сайхан байна гэж бодож төсөөлсөн ч энэ бүхэн дуусахад бид эргээд аз жаргалгүй байдлыг мэдэрдэг. 

Нууц тарнийн ёсны хамгийн дээд ангид бид мөн хоосон чанрыг маш хурц сэрэмжээр танин барихыг хичээн төвлөрдөг ба энэ нь юуг илэрхийлдэг вэ? Бас дахин сайхан хоол идэх эсвэл массаж бариа хийлгэх зэрэг энгийн аз жаргалтай тэнцүүлэн авч үзэх бус үймцүүлсэн сэтгэл хөдлөл, саад тотгоруудаас ангид тод гэрэлтэй дүицүүлан авч үзэх нь чухал юм. Энэ нь  ямар нэг зүйлд маш хүчтэй зууран барилцалдсан байдаг бидний энгийн аз жаргалын чанх эсрэг шуналаас ангид байх ёстой юм. 

Заримдаа хүмүүс бурхан багшийн дүрийг  “супер-бурхан” эсвэл гэгээнтэнүүд гэж андуурч болох ба бурхны оронд хүртэл зовлон байдгийг санах нь чухал юм. Бидний өмнө залаастай буй бурхан багшийн дүрд төвлөрөх үедээ бид тэд бурхадаас хамаагүй хол давж явсан гэдгийг ойлгон ухаарах хэрэгтэй. Олон урт садхана янз бүрийн бурхдад зориулсан хэд хэдэн магтаалуудыг агуулдаг ба тэдгээрийн зорилго нь бидний бүх хүслийг биелүүлэх юм хэмээн буруу ойлгож төөрөгдөх нь амархан байдаг. 

Хутагтын 2-дахь үнэн: үймцүүлсэн сэтгэл хөдлөл болон сэрэмжгүй байдал 

Бид нэгэнт зургаан зүйлийн зовлонг бясалгаж таньсаны дараа хоёр дахь хутагтын үнэнээс   тэдгээрийн шалтгааныг олж хардаг: үймэлцүүлсэн сэтгэл хөдлөл 

Үймцүүлсэн сэтгэл  хөдлөл бидний зовлонгийн шалтгаан болдог ба учир нь тэд биднийг хор хөнөөлтэй үйлдэл хийж сөрөг үйлийг хурааснаар доод төрөлд төрөх шалтгаан болдог  бол эсрэгээрээ, зөв зан авираас үүдэлтэй эерэг үйлийн үр биднийг сансарт илүү сайн төрлийг авахад хүргэдэг. 

Бид шалтгаан үр дүн, үнэний тал дээр сэрэмжгүй байсанаас үүдэлтэй үймцүүлсэн зан авираас болж хор хөнөөлтэй үйлдэл хийдэг. Хэдийгээр бид сансарын үүднээс бүтээлч байж чаддаг ч өөрсдийн оршихуйн талаарх  сэрэмжгүй байдаг ба энэ нь үймцүүлсэн зан авиртай эсвэл түүнгүйгээр өөр хоорондоо холилддог. Үхэл ирэх үед бидний сэрэмжгүй байдал сайн муу үйлийн үрүүдийг идэвхижүүлснээр сансарын дотор эргэлдэн дахин төрлийг авч эргэн төрдөг байна. Энэ түвшинд бид бидний үймцүүлсэн зан авирын сул талууд хийгээд тэдгээрийн суурь болдог сэрэмжгүй байдал дээр төвлөрөх хэрэгтэй. 

Тарнийн ёсонд орхоос өмнө бид өөрдсийн үймцүүлсэн сэтгэл хөдлөлийн хүчийг сулруулах нь маш чухал юм. Энэ нь бид уур уцаар эсвэл шуналаас бүрэн ангижирсан гэсэн үг биш ч бид өөрдсийн сэтгэл хөдлөл дээрээ ямар нэг байдлаар ажилласан байдаг. Бид өөрдсийн үймцүүлсэн сэтгэл хөдлөлүүдийг  – дур хүсэл, уур уцаар, гэнэн зан, омог бардамшил    – зам мөрийн нэг хэсэг болгон ашиглаж болох ч хэрвээ тэдгээрийг давж гарах засах тал дээр ямар нэг үр дүн гаргаагүй бол тэдгээрт уусан автаж үймцүүлсэн зан авиртай болж, хор хөнөөлтэй үйлдэл хийж, муу үйлийн үрийг хураах  аюултай юм. 

Нэг жишээ бол дур хүсэл юм. Тарнийн ёсонд арга билиг хослохийг харуулсан өнгө аястай дүрс зургууд олон байдаг бөгөөд бид анхааран дадуулах үедээ ихэвчлэн өөрсдийгөө арга билгээр сүлбэлдсэн хосууд мэт төсөөлдөг. Энд байгаа хосууд нь энгийн эрэгтэй эмэгтэйг илэрхийлдэггүй юм. Харин энэ нь ээж аaвийн нарийн холбоог илэрхийлдэг ба ээж бол хоосон чанрыг харин аав аргыг илэрхийлдэг.  Ээж  (билиг) аавийн (арга) нэгдэл нь төгс гэгээрэх язгуурыг илэхийлэх үр хүүхдийг төрүүлдэг. Тарнийн ёсны судар номонд дур хүслээс салхын тулд дур хүслийг ашиглах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс бидэнд дур хүсэлд автан замхрах аюул байхгүй тохиолдолд бид хоосон чанарыг танин барьсан бүх дур хүслээс ангид тунгалаг тод гэрэлт оюун ухааныг үүсгэж чадна. Энэ бол маш зөөлөн эмзэг – уг анхааран авлагад багахан шунахад л  хоосон чанрыг таних боломж яг л хатуу биет мэт болон  зогсдог байна.

Өөр нэг жишээ бол уур хилэн юм. Олонхи тарнийн ёсны анхааран авлагад бид өөрсдийн сөрөг хандлагуудыг устгахын тулд уурыг ашиглан өөрсдийгөө догшин дүрд төсөөлөн бясалгадаг. Энэ нь ялангуяа өөртөө хэт зөөлөн ханддаг эсвэл бидний гэгээрэлд хүрэх боломжгүй юм гэж боддог хандлагуудыг даван гарахад маш чухал юм. Дахин хэлэхэд бид эдгээр анхааран авлагуудыг эхлэхээсээ өмнө өөрсдийн уурийг дарахад томоохон ахиц гаргаагүй ч энгийндээ оюунаа дарж бусдын үймцүүлсэн сэтгэл хөдлөлийн эсрэг багахан ч болов тэвчээртэй байхад суралцах  хэрэгтэй байдаг.

Хутагтын 3-дахь үнэн: зогсоох 

Бид нэгэнт зовлон хийгээд түүний шалтгааныг ойлгож ухаарсанаар аль алиныг нь жинхэнээр зогсоох боломжтойг харах хэрэгтэй юм. Хэрвээ бид үүнийг ойлговол үүнийг боломжтой гэдэгт бат итгэсэн итгэл дээр суурилсан зовлонгоос ангижрах шийдэмгий байдал буюу бид “жинхэнэ зогсоох” үнэнг олно. Хэрэв бидэнд энэ байхгүй бол бүх юмс хүсэж зорисон бодол төдий болох юм. 

Мөн түүнчлэн бид өөрсдийгөө хуванцар эдээр ороосон бусдаас тусдаа орших орон мэт хардаг өөрсдийн энгийн царай төрхөөсөө салах, энэ байдлаа  зогсоох хэрэгтэй юм. Бидний оюун ухаан тэдгээр харагдах зүйлсүүдтэй ойлгомжгүй байдлаар холбогдсон байдаг ба харагдаж буй яг энэ байдлаараа юмс оршдог гэсэн бодлоосоо болж бид зарим зүйлд татагдаж зарим зүйлийг няцааж заримд нь саармаг ханддаг байна. Хорвоог бидний өөрсдийн харж мэдэрдэг энгийн замаар хархаа болихыг (өөрийгөө чөлөөлөх) хүснэ гэдэг бол маш хэцүүчиг тэдгээр харагдах зүйлсэд зууран барицалдах нь зовлонгийн шалтгаан болдог бөгөөд бид тэднээс чөлөөлөгдөхөөр  хатуу шийдэх хэрэгтэй юм.  

Бид хэт туйлшралд орохгүйгээр болгоомжтой байх хэрэгтэй; учир нь энгийн үүднээс бидний оюун ухаанд орон юмс илбийн юм шиг, юу ч байхгүй юм шиг хардаг. Нихилизмын энэ төрөл зовж шаналж буй амьтдыг тэд бодит бус гэж үзэн тэднийг үл ойшоох шалтгаан болж болох учраас маш аюултай  юм. 

Хутагтын 4-дэхь үнэн

Бидний сэдэл жинхэнэ зогсоох болох үед бид гурван дээд анхааран авлагыг дадуулдаг 

  •   Ёс зүй, сахилга бат; түүнгүйгээр бид анхааран авлагыг хадгалж чадахгүй 
  •   Төвлөрөл; түүнгүйгээр бид нарийн төсөөлөх бясалгалыг үйлдэж чадахгүй
  •   Ялган шинжлэх сэрэмж, үнэн бодит хийгээд хий хоосонг ойлгохын тулд 

Сахилга бат нь өөрийн үйлдэл, үг хэл, сэтгэлээ ажиглахыг хичээхээс эхэлдэг. Төвлөрөл гэдэг нь оюуны ухааны  хэсүүчлэл, тогтворгүй байдал, алсрал гэх мэтчилсэнгээс ангид чөлөөтэй оюун ухааныг хэлэх ба тарнийн ёсны анхааран авлагаар дамжуулан хөгжүүлэх боломжтой юм. Хамгийн сайнаар бид сэргэлэн цовоо, төгс бүрэн төвлөрсөн сэтгэлийн төлөв байдал болох шамата-г хэдийнээ хөгжүүлсэн байх хэргэтэй ба 4 цагийн турш ямар нэг завсарлагаагүй эсвэл алсралгүйгээр шаматад орших чаддаг байх хэрэгтэй юм. 

Бүтээх үе шатанд бид өөрсдийн төсөөлөл дээрээ ажиллах ба асар нарийн хэсгүүдэд төвлөрч анхаардаг: бид бүхий л хэлбэр дүрс, дэлхийн хэмжээтэй мандалын ерөнхий онцлогууд эдгээр бүгдийг бидний хамар дээрх нарийхан дусал дотор байхаар төсөөлж 4 цагийн турш  төгс төвлөрч чаддаг байх хэрэгтэй. Бид энэ түвшинд хүрсэний дараа төгс шатанд анхаарч эхлэх  ба жинхэнэ нарийн түвшний эрчмийн системтэй ажиллаж эхэлдэг. Хэрэв бид мандалын хэсэг бүрийн нарийн хэсэг элементүүдийг бүрэн ялгаж төсөөлөн бясалгаж чадахгүй бол сувгаар гүйх хийн урсгал болон эрчмийн урсгалыг удирдана гэдэг боломжгүй зүйл юм. Хэрэв бид өөрсдийн эрчмийг лазер мэт хурц төвлөрөлөөр удирдаж чадахгүй бол бид өөрсдийн мэдрэлийн систем болоод оюун ухаандаа асар их хэмжээний аюулыг учруулдаг. Үүнийг чухалчилж хүндэтгэх нь маш чухал бөгөөд хэн дуртай хүн өөрөө хийж чадна гэж бодож болохгүй юм. 

Ялган шинжлэх сэрэмж бол бидэнд чухам юу бодит юу бодит бус болохыг ялган  харахад хэрэгтэй. Хоосон чанарыг танин барихгүйгээр өөрсдийгөө хатуу ягшмал байдлаар бурхан гэж итгэн андуурах хийгээд галзуурах аюул бий. Энэ нь бурханы дүртэй чөтгөр болж эргэн төрөх шалтгаан болдог. 

Гүнзгий шат: тэгш сэтгэл, энэрэл нигүүлсэл болон бодь сэтгэл 

Гүнзгий шат буюу их төрөлхийтний замналаар бол бид эхлээд хамаг амьтдын тухайд тэгш сэтгэлийг хөгжүүлдэг. Энэ нь садхана буюу бясалгал бүтээлийн маш чухал зоригдол бөгөөд учир нь бид хамаг амьтны тусын тулд гэрэл цацруулж төсөөлөн бясалгахдаа амьтан нэг бүрчлэн хамруулдаг юм. Энэ нь яг л нар ба түүний цацраг алагчлалгүйгээр  түгэн гэрэлтдэгтэй адил юм. 

Хол ойр гэлгүй тэгш сэтгэл дээр үндэслэн бид асрал энэрлийг хөгжүүлж амьтан бүр аз жаргал хийгээд түүний шалтгаан  төгөлдөр байхыг хүсэн; энэрэл нигүүслийг хөгжүүлэн амьтан бүр зовлон хийгээд түүний шалтгаанаас ангид байгаасай гэж  бид хүсдэг. Бид гэрлийн цацраг биднээс цацран гарч хамаг амьтны зовлонг арилгаж аз жаргал амар амгаланг тэдэнд өгч байна гэж төсөөлдөг. Энэ нь маш гүн гүнзгий анхааран авлага бөгөөд цацрах гэрэл нь   хамаг амьтан бүгдийг ивээж буй бидний эрчим бөгөөд бидний эрчмийн төв суваг хийн эрчимд эргэн хуран уусдаг. Гэвч асрал хайр энэрэл нигүүлслийн сэтгэлгүйгээр гэрэл цацран буцаад бидэнд уусч буйгаар төсөөлөн бясалгах нь ямар ч  ач холбогдолгүй юм. 

Эцэст нь, бид бодь сэтгэлийг хөгжүүлэн тоо томшгүй хамаг амьтаны тусын тулд гэгээрэлд хүрэхийг зорилгоо болгодог. Бидний өөрсдөө гэгээрэлд хүрээгүй байгаа ч тарнийн ёсны анхааран авлага бидэнд өөрсдийгөө бидний зорьж буй төгс гэгээрсэн бурхан багшийн дүрээр бясалгах боломжийг олгодог. Өөр бусдаар өөрсдийгөө тийм хэлбэрээр төсөөлөн  бясалгах ямар утга учир байх билээ? Гэвчиг бид өөрсдийгөө төсөөлөн бясалгаж цаашлаад эрчим хийгээд сэтгэлийн нарийн түвшинд үргэлжлүүлэн бясалгаснаар бид төгс гэгээрсэн бурхан багшийн дүрийг байгалиараа бясалгаж чаддаг болох юм. 

Дүгнэлт (Товчлол)

Тарнийн ёсыг үр дүнтэйгээр анхааран дадуулахын тулд бид хоёр дахь цуврал дээр тайлбарлагдсан сэдлийн гурван үе шатыг суурь болгох хэрэгтэй юм. Хамгийн эхний хэмжээнд бид өөрсдийн зүрх сэтгэлийг хөдөлгөх багшийг түшиж нандин чөлөө учралт хүний төрлийг олсондоо гүнээ хүндэтгэн тарнийн ёсны үндсэн анхааран авлагыг дадуулдаг. Үхэл, мөнх бусын талаарх ойлголт нь тарнийн ёсны доторх үхэл, зуурдын төрөл (бард), дахин төрөл авах үйл явцын суурь болдог ба бидэнд энэ хүний төрлийг олж төрсөн боломжийг хэрхэн ашиглах талаарх сэдлийг төрүүлдэг. 

/Дунд төрөлхийтний үест/ Дунд шатны хүрээнд бид Хутагтын дөрвөн үнэнийг гүнзгий танин ойлгосноор дахин төрөл авахаас бүрэн ангижирч гагц өөрийн хэмжээндэх туйлын аз жаргалыг олж авахыг хүсдэг. Мөн түүнчлэн  энэ шатанд бид өөрсдийн үймцүүлсэн сэтгэл хөдлөл буюу нисваанисыг хэрхэн сулруулах, тэдгээрийг хэрхэн тарнийн ёсны анхааран авлагыг батжуулахын тухайд ашиглах, энгийн үзэл ойлголтоос хэрхэн салах талаар суралцдаг юм. Зогсоох үнэнд бид гурван дээд анхааран авлага болох сахилга бат, төвлөрөл, ялган шинжлэх сэрэмжийг дадуулдаг. Бид бясалгалын турш бидний төсөөлөн бясалгаж буй бүхний ямар нь жинхэнэ үнэн болох дээр төвлөрдөг ба  будилдаггүй. 

Эцэст нь бид /их төрөлхийтний үест/ гүнзгий шатанд хамаг амьтан бүгдэд адил тэгш сэтгэлийг хөгжүүлэх ба хоёр дахь нь хамаг амьтан бүхэн зовлонгүй байж амар амгалан байхын тухайдах  асрал хайр, энэрэл нигүүсэл, гурав дахь нь хамаг амьтаны тусын тулд гэгээрэлд хүрэхийг зорих юм. Бид эдгээр бүгдийг төсөөлөн бясалгах агаад аль хэдийн бурхан багш болсон хэмээн төсөөлж хамаг амьтанд асрал хайраа адил тэгшээр түгээдэг. 

Top