Цэнжаб Сэркон Ринбүүчи (1914 - 1983) нь Далай ламын ном мэтгэлцэгч нарын нэг, түүний номын багш нарын нэг байлаа. Төвөдийн Бурханы шашны бүх дөрвөн ёсны эрдэмт лам байсан тэрээр Энэтхэгт Төвөдийн Бурханы шашны сүм хийдүүд байгуулагдахад өөрийн хувь нэмрийг оруулсан юм. Сэркон Ринбүүчи Хойд Америк, Европын орнуудаар хоёр удаа номын айлчлал хийж уулзсан бүхий л хүмүүсийн зүрх сэтгэлд өөрийн билиг ухаанаараа, хошин, амьдралд ойр аргаар хүрч байлаа.