Хөхнуурын монгор монголчуудын дундах Төвөдийн Бурханы шашин, 1994 он

Монгорууд 蒙古尔 буюу ту 土族 хүмүүс нь (Төвд. Хор-па) Шинин болон Наншан уулын хооронд Шининий хойд хэсэг, одоогийн Хөхнуурын Түзү автономит дүүрэг орчимд суудаг. Голлох хот нь Хучжу互助. Монгорууд буюу мөн Цагаан монголчууд гэгдэх тэдгээр монголчууд нь зарим эрдэмтэдийн үздэгээр Тугухуний үр удам гэж тооцогддог. Тугухуний вант улс нь IV зууны эхэн үеэс VII зууны дунд үе буюу Төвөдийн арми тэднийг байлдан дагуулах хүртэл оршин тогтнож байв.

Бусад эрдэмтэд нь тэднийг Чингис хааны зургаа дахь хүү Хүлгэний цэргүүдийн үр ач гэж үздэг. Тэд Хятад дахь Монголын Юань гүрэн нуран унасны дараа Хятадын Мин улсад хамгийн түрүүн буун өгч тэдэнтэй хамтарсан анхны монголголчууд гэж тооцогддог. Тэд Хятадын хилийн харуулууд байсан бөгөөд хожим Манж нарт монгол болон төвөд нарыг Манж/ Хятадын хяналтанд оруулахад тусалж байсан. Тэд Гэлүг ёсыг баримталдаг.

Монгорын бүс нутаг нь Манж Чин улсын үеийн Бээжингийн голлох лам нарын олонхын, жишээ нь I болон II Чангкяа хутагт (Ca­ng-kya khutughtu), Түкэн Лосан Чокий Нима (Thu'u-bkvan Blo-bzang chos-kyi nyi-ma) болон Чуцан хутагт (Chu-bzang Khut­ughtu) нарын нутаг болж байсан. Энд олон сүм хийд байсан бөгөөд тэдгээрээс дурдвал Гонлунг (dGon-lung), Сэркон (gSer-khog) болон Чузан (Chu-bzang) хийдүүд байв. Тэд бүгд Сэрагийн Жэцүнпагийн эх зохиолуудыг баримталж байв.

Тус дүүргийн дараах хийдүүдээр би зочилсон юм. Үүнд:

  1. Гонлунг (Youning Si 佑宁寺) буюу Түкэн хутагт (Tu'u-bkvan Khutughtus) болон Сумпа Кэнпо (Sum-pa mKhan-po) нарын сууж байсан хийд. Одоогоор арван настай Түкэн Ринбүүчи энд сууж байна. Өмнө нь тус хийд 500 лам хувраг, чойрын Цэн-ний (mTshan-nyid), тарнийн Гюү Мэпа (rGyud sMad-pa), Гюү Топа (rGyud sTod-pa), анагаах ухааны Мэн-па (sMan-pa) болон Калачакра, зурхайн Дүкор (Dus-'khor) гэсэн таван дацантай байсан. Одоогооор 200 лам хувраг, тарнийн ерөнхий нэг Гюүпа дацан, чойрын цэн-ний дацан болгон хэрэглэдэг хурлын дуган болох гол нэг цогчэн (Tshogs-chen) дугантай. Хийдийн сахиус болгон Гялпо Кү Нга буюу Нэчунийг тахина.    
  2. Чузан (Quezang Si 却藏寺) нь 20 ламтай, тарнийн зан үйл үйлдэх боловч чойрын ном үздэггүй. Энд зөвхөн Чузаны нэг хуучин лабран (Chu-bzang bLa-brang) байх ба нэг шинэ сүм байна.   
  3. Марцан (dMar-gtsangBaima Si 白马寺) нь агуйн хийд бөгөөд тэнд гурван төвөд лам амьдардаг байсан ба Гонпа Рабсэлд (dGon-pa rab-gsal) сахил хүртээж, тэрээр мөн тэнд жанч халсан байдаг. Одоогоор ердөө хоёр өндөр настай ламтай, тарнийн зан үйлүүд хийж байна.
Top