Study buddhism tsenzhab serkong tulku 400

II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи

II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи (1984 - одоог хүртэл) 2 настай ахуй үедээ XIV Далай ламын туслах багш хийж байгаад таалал бариад удаагүй байсан тэрхүү багшийн фото зургийг зааж "Энэ бол би!" гэж хэлсэн байдаг. Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хойд дүрээр тодорсон залуу түлкү тэрээр Бурханы шашны номыг Өмнөд Энэтхэгийн Гандан Жангцэ хийдэд үзэж эхэлсэн бөгөөд номын үйл хэргээ гэргийтэн хүний хувиар үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар Дарамсала дахь Буддист Диалектикс Институтэд номоо үргэлжлүүлэн үзэж дуусгасан. Ринбүүчи Далай ламын зөвлөснөөр Канад улсад 2 жилийн хугацаанд англи хэл үзээд, одоо Бурханы шашны дээд боловсрол эзэмшихээр үргэлжлүүлэн суралцаж байна.

Top