Бурханы шашны тухай

Бурханы шашин нь бид бүгдэд тохиолддог нэгэн асуудалд анхаарал хандуулдаг. Тэр нь бидний нэг нь ч зовлонг хүсдэггүй бөгөөд бид бүгд аз жаргалтай байхыг цөхрөлтгүй хүсэмжилдэг явдал юм. Бясалгал хийснээр мөн бодит байдлыг ойлгосноор бид Бурханы шашны гүн ухааныг өдөр тутмын асуудлууддаа шууд ашиглах боломжтой болно.