Номыг өдөр тутмын амьдралтай холбох нь

17:43
Дарма (Ном) гэдэг үг нь сэргийлэх арга гэсэн утгатай. Энэ нь аливаа асуудлаас сэргийлэхийн тулд ямар нэг зүйл хийх гэсэн санаа юм.

Ном амьдарлын асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан

Номыг хэвшүүлэхэд өөрсдийгөө татан оролцуулахын тулд хамгийн эхэнд бидний хийх ёстой зүйл бол бидний амьдралд байдаг олон янзын асуудал, бэрхшээлүүдийг таньж мэдсэн байх. Дараа нь Номыг хэрэгжүүлэх нь эдгээр асуудлуудаас гарахад туслах зорилготой гэдгийг ойлгосон байх.

Ном хэрэгжүүлэх гэдэг нь зөвхөн таашаал авах, сайхан хоббитой болох эсвэл сүүлийн үеийн хандлагыг дагах гэх мэт зүйлийн тухай биш юм. Бурханы номыг хэрэгжүүлэх нь бидэнд асуудлуудаасаа гарахад туслах зорилготой. Энэ нь номыг бодитойгоор хэрэгжүүлэх нь тийм таатай үйл явц байдаггүй гэдгийг ойлгосон байх хэрэгтэй гэсэн үг юм. Бид үнэндээ амьдрал дахь таагүй зүйлүүдийг харж нүүр тулах ёстой. Бидэнд байгаа бэрхшээлүүдээс зугтах биш харин одоо энэ асуудлуудыг шийдвэрлэхийг хичээе гэсэн хандлагаар нүүр тулах гэсэн үг.

Бидний асуудал янз бүрийн хэлбэртэй байж болно. Бид бүгдээрээ тэдний ихэнхийг мэднэ. Айдастай, бусадтай харилцах харилцаандаа бэрхшээлтэй, бусад хүмүүс биднийг түлхсэн мэт санагдах, сэтгэл хөдлөл, сэтгэл санааны асуудлуудтай байх зэрэг нь бид бүгдэд байнга байдаг зүйлүүд. Бид гэр бүл, эцэг эхийнхээ асуудлуудыг шийдэх тал дээр бэрхшээлтэй байдаг. Тэд өтөлдөг, өвддөг. Бид өөрсдөө өтлөх, өвдөх асуудлуудтай тулгардаг. Хэрэв бид залуу бол амьдралд хэрхэн хөлөө олох, яаж амьдрах, аль зүгт явах вэ гэх мэт шийдэх асуудлууд байдаг. Бид энэ бүх зүйлийг анхаарах хэрэгтэй.

Top