Төвөдийн Бурханы шашин уламжлалууд ба Боны ёс: Харьцуулалт
Доктор Александер Берзин
Төвөдийн уламжлалуудтай холбоотойгоор Боны ёсыг сургаалаар хуваагдахгүй байх үзлээр авч үзэх нь маш чухал. Дээрхийн гэгээн Далай ламын үргэлж онцлон тэмдэглэдэгчлэн, эдгээр өөр өөр уламжлалууд нэг ижил туйлын зорилготой: тэд бүгд бусдад аль болох ихээр туслах үүднээс гэгээрэлд хүрэх аргыг сургана.