Төвөдийн дөрвөн уламжлалууд (урсгалууд) өөр хоорондоо нийтлэг зүйл олонтой ч хамгийн том ялгаа нь хоосон чанарыг тайлбарлах, болон сэтгэл хэрхэн ажилладаг талаарх юм. Бид энд Нима, Сакяа, Гаржүд, Гэлүг урсгалуудын зарим нэг нийтлэг болоод ялгаатай талуудыг авч үзэх болно.
Хийдийн уламжлал
Хинаяна буюу бага хөлгөний 18 төрлийн уламжлалт урсгалууд Энэтхэгт дэлгэрснээс өнөө цагт зөвхөн 3 үндсэн винаяа /номхотголын ёс/ буюу сахил санваарийн ёс хадгалагдан уламжлагдаж иржээ. Эдгээр нь:
- Тхеравада – Зүүн өмнөд Азид
- Дхармагупта – Зүүн Азид
- Муласарвастивада – Төвөд болон Төв Азид.
Төвөдийн дөрвөн урсгалууд бүгд Муласарвастивада урсгалын бүрэн болоод анхлан лам хуврага болох сахил санваар, гэцэлмаагийн сахил болон энгийн хүмүүст зориулсан сахилуудтай байдаг. Тхеравадагын нэгэн адил Муласарвастивадад бүрэн сахил хүртсэн лам хуврага байдаггүй ба энэ нь уг урсгал Төвөдөд хэзээ ч дэлгэрч байгаагүйтэй холбоотой. Бүрэн сахил санваартай лам хуврага зөвхөн Дхармагуптад л бий.
Мөн түүнчлэн Нингма урсгалд тарнийн (мантриков) санваар байдаг. Тарничууд нь тарнийн ёсны сахил тангарагын нилээд өргөн бүрдэлийг даган сахидагаас гадна бясалгалд мэргэшсэн байх ба энгийн хүмүүст зориулан шашны зан үйлийг гүйцэтгэдэг. Тарничин болох нь хийд, шашны сургуулийн сургалтыг орлох боломжит хувилбарт хэзээ ч тооцогддоггүй байсан учраас маш цөөхөн байдаг.
Сургаал, зан үйл ба бясалгал
Төвөдийн дөрвөн уламжлалууд (урсгалууд) нь судрын болоод тарнийн ёсыг зан үйл, бясалгалтай хамтад нь хослуулдаг. Урсгал тус бүрийн буддын шашны судлагдахуунд Энэтхэгийн дөрвөн гүн ухааны ном судрыг цээжилэн тогтоох, тэдгээрийн утга учрыг мэтгэлцэх зэрэг багтдаг.
Гүн ухааны нарийн ухагдахууны тайлбарын ялгаа Төвөдийн дөрвөн урсгалуудын дунд төдийгүй тухайн урсгалын сүм хийдүүдийн ном сударт хэрхэн тэмдэглэгдэж тайлбарлагдсанаар мөн ялгардаг. Энэ ялгаа нь илүү идэвхитэй сонирхолтой мэтгэлцээнийг өрнүүлэн илүү тодорхой ойлголтыг олж авахад хүргэдэг.
Сургуулиа амжилттай дүүргэснээр Гэлүг урсгалд “Гэвш” цол, бусад гурван урсгалд (уламжлалд) “Хамба” цолыг хүртдэг. Хамба цол нь мөн хийдийн хамба ламд олгогддог цол юм. Дөрвөн урсгалууд бүгдэд нь лам багшийг дахин тодруулах “Хувилгаан” системтэй. Нийт хувилгаан болон хамба лам нар боловрсолын түвшингээс үл хамааран Ринбүчи цол хүртдэг байна.
Бүх дөрвөн урсгалын шашны зан үйлд цан, хэнгэрэг, бүрээ зэргийг хослуулан хурал хурах бас арвайн гурил, шар тосоор шовх хэлбэртэй торма (балин) бүтээх, өргөх зэрэг зан үйлүүд багтдаг. Номын уншлага болон хөгжмийн хэв маяг ерөнхийдөө ойролцоо ч өндөр дуугаар хоолой гарган унших нь Гэлүг /шарын шашны/ урсгалын лам нарын дунд голлон ажиглагддаг ажээ.
Нийт дөрвөн урсгалыг дагагчдын тухайд тус бүр 100 000 удаа сунаж мөргөх, багшийн егүзэр зэрэг тодорхой үйлдлийг дадуулдаг бэлтгэл шат болох бумши - 4 бумын бясалгалыг (нгондро,урьдитгал) үйлдэхийг сургадаг (зөвлөдөг). Мөргөл-уншлага унших болон тодорхой тооны практикууд хийгддэг ч, бага зэрэг ялгаa бий. Бүх урсгалуудын хувьд бясалгал нь өдөр тутмын, хэдэн сараар болон 3 жилийнх ч гэж байдаг. Эдгээр нь тухайн суралцагч (бясалгагч) амьдралынхаа хэдийд бясалгал даяанчлал хийхээс хамаарна. Ньингма, Сажа, гаржүд урсгалууд бумши болон бясалгал-даяанчлалыг сургалтын эрт эхэн үед хийж эхэлдэг бол Гэлүг урсгал арай хожуу үед хийдэг.
Тодорхойлолт ба үзэл бодрол
Төвөдийн дөрвөн урсгалын буддын сургаалийн тайлбарт гардаг үндсэн ялгаануудын зарим хэсэг нь урсгал бүр тусгай өвөрмөц нэр томьёог өөрсдийн арга барилаар тодорхойлж ашиглаж ирсэн, мөн түүнчлэн Дхармаг /буддын гүн ухааны сугаал ном/ янз бүрийн үзэл бодлоор тайлбарладагтай холбоотойгоор үүссэн юм.
Жишээлбэл хос үг “мөнх/мөнх бус” –аар тогтвортой/тогтворгүй эсвэл үргэлж мөнхийн/зуурдын гэсэн утгын аль алиныг илэрхийлж болдог. Шарын шашинтнууд /Гэлүгүүд/ сэтгэл бол мөнх бус юм гэж ярихдаа, тэд бидний сэтгэл хором мөч бүрт өөр өөр юмс үзэгдэлийг анзаарч байдаг; тиймээс сэтгэл хэзээ ч тогтвортой байдаггүй гэсэн утгаар хэлдэг. Нөгөө талаар, Ньингма, Кагью урсгалынхан сэтгэлийг мөнх гэж тайлбарладаг ба тэд чингэхдээ сэтгэлийн мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй учир нь сэтгэлд эхлэл болоод төгсгөл байхгүй гэсэн утгаар өгүүлдэг. Өнгөц харахад тэдний мөнх/мөнх бусийн талаарх байр суурь өөр хоорондоо эрс тэс хөндлөн эсрэг тэсрэг байгаа мэт боловч аль аль талууд нэг нэгнийгээ магадласнаар санал нэгддэг.
Өөр нэг ялгаа нь Гэлүгбийн урсгал Дхармаг энгийн бодгалын үүднээс тайлбарладаг бол Саж урсгал маш өндөр түвшинд хүрсэн /арьяа/ хутагтын үүднээс, гаржүд болон Нимава нь гэгээрэлд хүрсэн бодгалын үүднээс тус тус тайлбарладаг. Тиймээс жишээ татвал Гэлүгбийн урсгал нь сэтгэлийн нарийн түвшинд үхэх үеийнхтэй нэгэн адилаар урьдын мунхагийн дадал байдаг гэж үздэг бол Сажийн урсгал нь сэтгэлийн нарийн түвшин нь гэгээрлийн зам мөрт дадуулдагтай ижил амгалан жаргалантай гэж үздэг. Кагю болон Ньигма нь сэтгэлийн нарийн түвшинд бүх зүйлс яг л бурхан багшийнх шиг аль хэдийн бүрэн төгсөрсөн байдаг гэж үздэг. Мөн түүнчлэн Гэлүг, Сакя урсгалынхан аажмаар шат ахиж буй номонд суралцагчдын үүднээс тайлбарладаг бол Кагю болон Ньигмад (гэгээрлийн) зам мөрийг тэдгээр ховор суралцагчдад “бүх зүйлс шууд тохиолдох” мэтээр болдог гэж тайлбарладаг.
Тайлбар ба хоосон чанарыг бясалгах арга замнал
Нийт дөрвөн урсгалууд хоосон чанарын хамгийн гүн гүнзгий тайлбар (хоосон чанар, үнэнхүү оршихуй байхгүй) Төв үзлийн /Мадхьямака/ сударт гардаг гэдэгтэй санал нэгддэг. Гэвч тэд Мадхьямакаг хэрхэн дэд-сургуулиудад хуваах, тэдгээр нь өөр хоорондоо хэрхэн ялгарах тал дээр ялгаатай байдаг. Хамгийн эцсийн зорилго бол хоосон чанарыг ямар нэг үзэл онолд баригдахгүйгээр таних – бүдүүн сэтгэлийн тусламжтайгаар судар номонд, нарийн гэгээн гэрлийн ухамсар эсвэл дээд ухаан буюу билэг билгүүн тусламжтайгаар тарнийн ёсонд. Энэ нь сэтгэлийн тодорхой түвшин болоод тодорхой обьектын (зүйлс) аль алиных нь хоосон чанрыг таних тухайлсан утгатай юм. Гэлүг бясалгалыг обьект дээр төвлөрөн хийхийг зөвлөдөг бол Кагю, Ньигма сэтгэл дээр төвлөрч бясалгадаг.
Уламжлалт урсгалууд өөр хоорондоо ямар нэг үзэл баримтлалд баригдахгүйгээр жинхэнэ мөн чанарыг таних байдалд хүрэх, сэтгэлийн нарийн түвшинд орох, түүнийг идэвхижүүлэх өөр өөрсдийн арга барилуудыг зааж сургадаг. Гэлүг “ямар нэг үзэл баримтлал, ухагдахуунд баригдахгүйгээр” гэдэг бол Сакя, Кагю, Ньигма үүнийг “үгс болоод үзэл баримтлал, ухагдахуунаас давсан” гэж яридаг.
Сэтгэл болоод обьектуудын хоорондын уялдаа холбоог Гэлүг тайлбарлахдаа бид тухайн обьектын оршин буйг түүнд хамаарагдах холбогдох үгс ойлголтуудаар тайлбарлах боломжтой; гэхдээ мэдээж үзэл баримтлал, үгсийн нэрс оноосон нэршил бүхий бодлоор аливаа обьектыг үүсгэдэггүй гэдэг. Сакя, Кагю, Нима сэтгэл /субьект/ обьект 2.г хоёрдмол бус гэж үздэг; гэхдээ энэ нь тэд адилхан гэсэн үг биш юм. Энэ нь сэтгэл болоод үзэгдэл юмсыг хооронд нь салгаж болшгүй гэсэн утгатай. Төвөдийн (урсгалуудын) дээрхи 2 байр суурь нь нэг нэгэнтэйгээ зөрчилддөггүй.
Цаашлаад, аль аль талууд шинжлэн судлах арга замаар бие даан оршиж буй, оршихуйгаа өөрөө бие даан бий болгож буй зүйлс нэгээхэнийг ч олох боломжгүй; гагцхүү шалтгаан, үрийн шүтэн барилдахуй дээр санал нэгддэг. Гэлүг үнэн нь батлагдсан оршихуйн харагдах үзэгдэх байдал нь ямар ч үнэн бодит зүйл үгүй яг л хий үзэгдэл мэт гэж үздэг бол бусад гурван урсгалууд оршихуйн өөрөө хий үзэгдэл юм гэж үздэг.
Ухамсарлахуйн онол
Гэлүгийн бус сургуулиуд (урсгалууд) бид аливааг ямар нэг ухагдахуунгүйгээр аль нэг мэдрэхүйн эрхтэний тусламжтайгаар зүгээр л мэдэрдэг гэж үздэг; жишээ нь цэцгийн өнгийг нүдний тусмажтайгаар. Цаашлаад бид цаг хугацааны хувьд ч нэг удаадаа зөвхөн нэг л хормыг мэдэрдэг. Хэдий тийм боловч ердийн обьектуудыг олон янзын мэдрэхүйн тусламжтайгаар мэдэж болдог: бид алимыг харах, үнэрлэх, амтлах эсвэл бидний гарны хүртэхүйн мэдрэмжээр мэдэж чадах ба энэ нь мэдрэхүйн хормуудын хэлхээсээр дамжин болж өнгөрдөг. Иймээс Сакя, Кагю, Ньигма урсгалууд бид алим гэх мэтийн түгээмэл нөхцөлт обьектуудыг ухагдахуун хэлбэрээр хүлээн авдаг гэж үздэг. Гэхдээ мэдээж энэ нь алим зөвхөн бидний бүдүүн ухаанд (ухамсарт ухаанд) л оршдог гэсэн үг биш юм. Гэвч бид алимыг зөвхөн ухамсарт ухаанаар дамжуулан мэдэж чадна.
Гэлүг урсгалд ямар нэг ухагдахуунгүйгээр, бодгаль нь өнгө бүхий хэлбэрүүдийн зөвхөн нэг хормыг хараад зогсохгүй хором тутамд алим гэх мэтийн аль нэг мэдрэхүйн эрхтэний тусламжтайгаар мэдрэгдэж урт хугацаанд үргэлжлэх нөхцөлт обьектыг мөн харж байдаг гэж үздэг. Ухагдахуунд баригдсан бодол болон энгийн обьектын хоорондын уялдаа холбоо обьектыг зөвхөн ухагдахуун хэлбэрээр мэдэж болдог эсвэл тэд зүгээр бодлын үр дүн, бүтээл юм гэсэн ойлголтуудын аль ч биш юм. Харин ч бид тэдгээрийн оршихуйг зөвхөн өмнө тайлбарласанчлан ухамсарт ухааны томьёололоор л тайлбарлаж чадна. Тиймээс аль аль талууд хорвоо ертөнцийн танин мэдэхүйд бодол ухамсарын үүргийг ойлгох нь бидний зовлонгийн хамгийн гүн шалтгаан - үнэний талаарх мунхаглал, төөрөгдөлыг даван гарч, үгүй болгоход маш чухал гэдэгтэй санал нэгддэг.
Дүгнэлт
Далай багшийн үргэлж зөвлөдөгөөр аль нэг урсгалд хамаарахгүйгээр бүх урсгалыг дагах /хүндлэх/ нь нэн чухал юм. Урсгалуудыг хооронд нь хөл бөмбөгийн баг болгон хувааж нэгийг нь нөгөөгөөс нь илүү гэж бодох хэрэггүй. Хуваалцан талцахын эсрэг хамгийн сайн эм бол боловсрол. Бид хэдий хэмжээгээр янз бүрийн урсгалыг судлана төдий хэмжээгээр ихэвчлэн өөр өөрөөр тайлбарлагддаг ч гэлээ тэдний тайлбар хэрхэн нэг зүйлд хураагддаг болохыг бид таниж мэднэ. Ийм замаар бид бусад урсгалуудын ном сургааалыг хүндэлж сурна.