Асуудлуудыг шийдвэрлэх

Сурах үйл явцтай холбоотой хаалтуудыг арилгах 

Өчигдөр өдөр бидний ярилцсан дагуу, бидний хийхийг хичээх зүйл нь бусдад туслах тухайд нээлттэй хандлатай байх – бусадтай ямар нэг хаалтгүйгээр шууд харилцах явдал байна. Хаалтуудыг зөвхөн хүмүүстэй харилцах тухайд бус мөн юмсыг суралцах үйл явцад арилгах хэрэгтэй байдаг. Энэ төстэй үйл явц байна. Нээлттэй байж, өөрт юмсыг хэрэглэж чадахын тулд оюуны үйл ажиллагаагаар бий болгосон хана буюу тодорхой хаалтуудыг бий болгохгүйгээр, харин тэднийг арилгах ётсой. Өөрөөр хэлбэл, бид өөрийн дотоодод байх, биет мэт санагдах “би”-г хамгаалах үүднээс хаалт бий болгож болох ба бид “Миний бие юмсыг зөвхөн оюуны үйл ажиллагааны дадлага болгох байдлаар сонсох ба ингэснээр би ямар нэг сохирхолтой зүйлд суралцана. Би өөрийн дотоодод ямар нэг зүйлийг гүнзгий мэдрэх ёстой болох үед энэ нь бага зэрэг эмээх сэтгэл төрүүлэх тул би хаалт бий болгоё” гэж бодно. Бид ийм хаалтуудыг мөн арилгах хэрэгтэй. 

Суралцаж, өөрт тодорхой өөрчлөлт гаргахад бид ийм байдлаар нээлттэй байхыг хичээх ба ингэснээр бид хувьдаа өөрийн зүгээс нээлттэй байгаа тэдгээр бусад хүмүүст хариу тусалж чадна. Өчигдөр өдрийн бидний ярицсаны адил бид өөрийн эргэн тойронд байгаа болон өрөөнд бидний хамт байгаа хүмүүстэй харилцах үед эсвэл өмнө буй Бурхадын дүрүүдийг харах үед өөрийн хаалтуудыг арилгаснаар өөрт ямар нэг өөрчлөлт гаргахад нээлттэй байх, илүү гүнзгий түвшинд, өөрт болон бусадтай харилцах өөрийн харилцаандаа нээлттэй байх сэдэл төрүүлснээр дээрх чин сэтгэлийн хандлагыг төлөвшүүлж болно. 

Ийм сэтгэл төрүүлэх байдлаар хэсэг хугацаанд дадлага хийе. Үүнийг анхаарлаа сарниулахгүй, төвлөрөх байдлаар хийгээрэй. Энэ нь бид суух боловч бидний сэтгэл олон өөр бодол төрүүлэн сарниасан байхыг хүсэхгүй байх явдал байна. 

[Дадлага хийн, түр завсарлав]       

Top