Тулгарах саад, хаалтуудыг арилгах

Үргэлжлүүлэн урагшлах

Миний бие энэ удаагийн семинараа та бүхэнд нэг шоколадны үйлдвэрийн бүтээгдэхүүний амталгаа явуулж байгаа адил байдлаар хөтлөхийг зорьж байна. Энэ нь   

Бурханы шашны энэ сэдвээс нэг хэсэг, нөгөө сэдвээс нэг хэсгийг амтлуулах байдлаар хөтөлнө гэсэн утгатай. Тэгэхээр семинар тийм их логик зохион байгуулалттай байхгүй. Та бүхэнд өөрийн хэлэхээр бэлдэж байгаа зүйлийн талаар нэг ойлголт өгөхийг хичээе. Жишээ нь, Бурханы шашны аливаа сургаалыг эхлэх хэвшсэн хэлбэр нь эхэлж өөрийн сэдлийг тодорхойлох (талбих, засах) явдал байдаг. Үнэндээ үүнийг хийх тийм хялбар биш. Миний бие үүнийг хийх хялбар биш гэж хэлж байгаа нь бид үгсийг сэтгэлдээ хэлэх (бодох) болон ямар нэг зүйлийг бие, сэтгэлдээ бодитой мэдрэх хоёрын хооронд хянуур тэнцвэрийг хадгалах ёстой байдаг явдал.    

Бидний олонхийн хувьд, ямар нэг зүйлийг мэдрэх, тэр дундаа нэг сэдэл төрүүлэх гэдэг юу гэсэн утгатай зүйл болохыг үнэндээ ойлгомжтой тодорхойлох маш хэцүү байдаг гэж би боддог. Бидэнд тавгүй сэтгэл төрж болно – бид энэ нь ямар сэтгэл төрүүлдэгийг бид мэднэ, гэвч сэдэл төрүүлэх – энэ нь юу илэрхийлэхийг мэдэх тийм хялбар биш гэж хэлэх гэсэн юм. Эдгээр сэдвүүд бидний энэ амралтын өдрүүдэд ойлгож мэдэхийг хичээх, маш сонирхолтой байх сэдвүүд байна. Эдгээр нь ойлгоход нэлээд хэцүү сэдвүүд, хялбар биш. Эдгээр сэдвүүд “Бурханд гэгээрлийн хэдэн шинж байдаг вэ?” гэхэд миний бие тодорхой тоо хэлэх гэх мэт – ийм төрлийн асуултууд биш, эдгээрээс илүү тустай сэдвүүд байна гэж би бодож байна. Гэвч дахин хэлэхэд, миний өмнө хэлсэнчлэн, эдгээр сэдвийг ердөө логик дараалалтай илэрхийлэхэд миний хувьд, надад нэлээд хүндрэл гардаг. Юмс эмх цэгцтэй байхад би дуртай боловч энэ үргэлж тийм хялбар байдаггүй.   

Энэ нэг маш сонирхолтой сэдэвт хөтөлдөг ба би энэ нь олон хүмүүсийн хувьд үнэн байдаг байх гэж бодож байна. Тухайлбал, бид гол төлөв, бүх зүйл логиктой байх хэрэгтэй гэсэн ердөө нэг ерөнхий бодолтой байх бус бид юмсыг хяналтадаа байлгахыг илүү зорьдог байх явдал. Бид бүх зүйлийг хянаж, бүх зүйл “байх ёстой байдлаар зөв байх ёстой” эсвэл бид бүх зүйлийг хяналтаддаа байлгаж байна гэж бодох үед бидэнд бага зэрэг тайван, аюулгүй мэт сэтгэл төрдөг байх. Бид тухайн нэг зүйлийн дараа юу болохыг мэддэг гэж боддог. Гэвч амьдрал тийм байдаггүй. Бид үргэлж бүх зүйлийг хяналтаддаа байлгаж, бүх зүйл үргэлж “байх ёстой байдлаар зөв байх” боломжгүй. Үүний нөгөө тал нь, бид хэн нэг хүнийг хяналтаддаа байлгаснаар тэд биднийг хянаж эсвэл тэд бидний байх нөхцөл байдлыг хянахыг хүсэх явдал байна. Энэ мөн ямар нэг зүйлийг хянах тухайтай ижил асуудал. 

Гэвч нэг ч хүн – бид эсвэл хэн нэг өөр хүн – амьдрал тохиолдох зүйлүүдийг хянах боломжгүй. Юу болдог вэ гэвэл болж байгаа зүйл нь сая, сая хүчин зүйлүүдийн нөлөөнд байна, зөвхөн нэг хүний нөлөөнд биш. Иймд, бүх зүйлээс бие даан орших биет “би” байх бөгөөд тэр нь бидний эргэн тойрон болж байгаа зүйлээс үл хамааран бүх зүйлийг хяналтаддаа байлгахыг хүсэх энэ “би”-д хүчтэй хүлэгдэх сэтгэлийг орхих гэдэг үүднээс энэ сэтгэлийг орхих шаардлагатай. Энэ нь өөрийн баттай оршихуйг хянах байдлаар бий болгоно гэж бодож байгаа тэр биет “би.” Энэ нь “Хэрэв би хянаж байвал, би оршино. Хэрэв би хянаж чадахгүй бол би үнэндээ байхгүй байна” гэж бодохтой адил. Бурханы шашны зам мөрийг баримталж байгаа үед “хянах” гэдэг энэ санааг орхих нь олон шалтгаанаар шаардлагатай. Энэ нь мөн тус асуудлын нөгөө тал болох хэн нэгэн өөр хүнд хяналтыг өгснөөр, тэр дундаа, багшид, тэд биднийг хянана гэх ойлголтыг орхих гэсэн утгатай. Эдгээр нь ижил санаа. Хянах тухай эдгээр хоёр талын аль алиныг шийдвэрлэх ёстой.    

Энэ амралтын өдөр бидний ойлгох хэрэгтэй зүйл нь, бид хүнд байх маш чухал асуудлуудыг хөндөх учир, энэ нь бие биетэйгээ бид хүн гэдэг үүднээс ярилцах явдал байна. Иймд миний бие та бүхэнтэй, нэг хүн нөгөө хүнтэйгээ ярилцаж байгаа байдлаар ярилцана. Миний бие та бүхэнтэй, өөрийг бүх зүйлийн хариултын мэдэх нэг эрх мэдэл бүхий хүн индэр дээрээс ярьж байгаа мэтээр бус нэг хүн нөгөө хүнтэйгээ ярьж байгаа байдлаар ярилцдаг гэж найдаж байна. 

Бүх зүйлийг хяналтаддаа байлгаж, тус семинарын явцыг нарийн логик дараалалтай байлгахыг хичээхээс илүүтэй энэ амралтын өдрийн семинарыг нэг зураг зурахтай адил байдлаар явуулах нь илүү дээр болов уу гэж миний бие бодож байна. Маш нарийн дараалалтай тайлбар өгөхөөс илүүтэй, зургийн нэг хэсэг газар будгийг багсаар түрхэж, өөр нэг хэсэгт мөн будгийг багсаар тараан зурах байдлаар тайлбарыг хүргэе. Энэ амралтын өдөр бидний ярилцах сэдвүүд давтагдан, мөн хоорондоо харилцан холбогдох тул ийм байдлаар семинарыг явуулах нь хамгийн тохиромжтой гэж би бодож байна. 

Сэдэл 

Хайрцаг бүхий амталгааны шоколадны эхний ширхэгийг амтлах хэсэгтээ эргэн оръё. Бид энэхүү эхний ширхэг болох сэдлийн тухай сэдвээ хараахан бүрэн тайлбарлаж гүйцээгүй байгаа. Асуулт нь бид сэдлийг хэрхэн сэтгэлдээ мэдрэх явдал. Миний бие үүнийг өөрийн биеэр ойлгосон гэж мэдэх тул – мэдрэхүй нь оршихын тулд бидэнд бодитой мэдрэгдэх хэрэгтэй гэж би боддог. Хэрэв тэдгээр нь бодитой мэдрэгдэж байвал, тэдгээр нь мэдрэхүйд тооцогдож, тэд оршино; тэдгээр нь бодитой мэдрэгдэхгүй байх тохиолдолд, тэдгээр нь мэдрэхүйд тооцогдохгүй бөгөөд тэдгээр нь оршихгүй. Энэ нь кино болон телевизийн урлагийн нөхцөлтэй бага зэрэг адил гэж би бодож байна. Хэрэв тухайн нэг зүйл ердөө бага зэрэг мэдрэгдэж байвал тус кино сонирхолгүй болно, тийм үү? Үйл явдлын ард хөгжим эгшиглэх байдлаар энэ нь сэтгэлд нөлөөлөхүйц байх хэрэгтэй! 

“Бидний энэрэн нигүүлсэх сэтгэл беийн шар үс босох, нулимс гарах хэмжээнд бодитой байх хэрэгтэй” хэмээн Бурханы шашны эх зохиолуудад дурдсан байдагтай бид заримдаа таарна. Гэвч амьдралыг байнга ийм байдлаар хөтлөх нь нэлээд хэцүү гэж би бодож байна. Сэдэл төрүүлэх (сэдэл талбих, хотол өдөөлтөө засах) талаар бодох үед заримдаа бидэнд “Би ямар нэг зүйл мэдрэх хэрэгтэй” гэх сэтгэл төрөх ба – энэ нь, “хэрэгтэй” гэх энэ үг,                                   энэ амралтын өдрүүдээр бидний дахин, дахин эргэн харах сэдэв байна. “Би ямар нэг зүйлийг хүчтэй мэдрэх хэрэгтэй. Тийм байдлаар мэдрэхгүй тохиолдолд, би ямар нэг сэдлийг үнэхээр төрүүлэхгүй” гэж бид боддог. Гэвч, сэдэл төрүүлэх үед энэ нь ерөнхийдөө ердөө нэг мэдрэмж байна, үгүйдээ, миний өөрийн туулж мэдэрсэн туршлагын хувьд. Энэ нь ихэнх тохиолдолд биеийн шар үс босохоос илүү нарийн зүйл байна. Индэр дээрээс ярьж байгаа мэтээр бус – ийм байдлаар та бүхэнтэй ярилцах нь илүү тустай байна гэж миний бие бодож байна, Бурханы шашны эдгээр зүйлүүдийн талаарх өөрийн туршлагаас, барууны хүмүүс бидний ихэнхийн хувьд тохиолдох эдгээр нийтлэг асуудлуудыг миний бие хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар та бүхэнтэй хуваалцах байдлаар ийнхүү ярилцах нь илүү тустай гэж би бодож байна. Тэгэхээр ийм байдлаар үргэлжлүүлэн ярилцъя. 

Сургаалуудад, бид бусадтай тэднийг бидний эх байсан адилаар харилцахыг хичээх гэж өгүүлж байгаатай бид үргэлж таарна: “Хүн бүрийг өөрийн эх гэж таних.” Гэвч олон хүмүүс өөрийн ээжтэй харилцах харилцаандаа бэрхшээлтэй байдаг тул бид энэ санаанд өөрийн хамгийн дотно найзыг орлуулж болдог. Үүний учир нь гол санаа нь “эх” байхад бус; энэ нь сэтгэл зүйн хувьд бидэндтэй тодорхой хүчтэй, эерэг холбоотой хэн ч байж болно гэсэн утгатай.     

Сэдэл төрүүлэхийн (сэдлээ засах) хувьд, тухайлбал, энэ үдшийн хувьд, бидний хийхийг оролдох зүйл нь энд семинарт хүрэлцэн ирж оролцож байгаа хүн бүрийг өөрийн хамгийн сайн найз байгаа мэтээр бодох. Бид өөрийн хамгийн сайн, хамгийн дотны найзын хамт байх үедээ бид тэдэнтэй чин сэтгэлийн харилцаатай байдаг. Бид ямар нэг хэлбэр гаргадаггүй эсвэл ямар нэг дүр, байдлыг нуудаггүй. Энэ үнэн, тийм үү? Ингээд бид өөрийн хамгийн дотно найзтай байх үедээ бид тэдний тухайд ямар нэг зүйлийг чин сэтгэлээс хүснэ. Энэ нь үргэлж илэрхий байхгүй боловч тэдний төлөө гэсэн ямар нэг зүйл байна. 

“Хүн бүрийг өөрийн эх адил үзээрэй,” нэг үгээр хэлбэл, “Хүн бүрийг өөрийн хамгийн дотно найз адил үзээрэй” гэх мэт сургаалыг хэрэгжүүлж эхлэх үед бид үнэндээ тодорхой сэдлийг төрүүлж эхэлсэн байна. Бидэнд чин сэтгэлийн сэдэл төрсөн байна. Бид тус хүнд тустай ямар нэг зүйл хийхийг чин сэтгэлээс хүсэж байна. Бид тухайн хүнтэй хамт өнгөрүүлж байгаа цаг хугацаагаа тухайн хүнд утга учиртай, тустай байхыг хүснэ – бид нөгөө хүнийг өөрийн таашаал эсвэл өөрт давуу байдлаар ашиглахаар түүнийг ердөө мөлжихийг хүсэх, маш хувиа хичээсэн хүн биш л бол. 

Бусдын талаар анхааралтай байх нь чухал болох нь

Өөрийг бусадтай адилтган, солих тухай Бурханы шашны олон өөр өөр бүтээлүүдийг (дадлага) хийх үед, бид мэдээж тэдний өмнө нүдээ аньж, тэдгээрийг дүрслэх байдлаар хийхгүй. Таны эсвэл миний өмнө байгаа хүмүүсийн өмнө бид үнэхээр тийм байдлаар дүрслэхгүй. Эдгээр бүтээлүүдийг (дадлага) хийх үед бид мэдээж нүдийг нээлттэй байлгаж, тэднийг харах байдлаар хийх ба эдгээр бүтээлүүд үнэхээр чухал утга санаа бүхий бүтээлүүд байна. 

Гэвч, өөрийн бясалгалын үеэр тэдгээрийг дадлага болгон хийх үед энэ мэдээж өөр зүйл байна. Хэрэв хүмүүсийг дүрслэх хэцүү байх тохиолдолд бид хүмүүсийн фото зураг харж болно. Гэвч бид бусад хүмүүсийг дүрслэхийг хичээх үед тодорхой хэсэг хүмүүсийг дүрслэх нь, ердөө хийсвэр байдлаар “хамаг амьтан” хэмээн дүрслэхээс илүү тустай байдаг гэж би боддог. Ийнхүү хийх үед миний бие нүдээ анин өөрийг орчин тойрны нөхцөлөөс тусгаарлахыг оролдохгүйгээр нүдээ нээлттэй байдлаар хийхийг хичээдэг. 

Тарнийн сургаалын бүтээлүүдэд (дадлага) дүрслэх дүрслэлүүдтэй холбоотой зааварчилгааг судлах үед, жишээ нь, ануттарайога тарнийн – үүсгэлийн зэргийн бүтээлийн дүрслэлийн үед – туйлаас чухал нэг санаа нь дүрслэлийг сэтгэлийн мэдрэхүйгээр хийх явдал байна. Түүнийг мэдрэхүйн эрхтний мэдэхүйгээр дүрслэхгүй. Мэдрэхүйн эрхтний мэдэхүйгээр дүрслэх нь зөвхөн төгсгөлийн зэргийн бүтээлийн үеэр гарах зүйл. Төгсгөлийн зэргийн бүтээл нь маш гүнзгий түвшний бүтээл бөгөөд энэ үед өөрийн мэдрэхүйн эсүүдийн энерги бүхий хийг бодитойгоор удирдах шаардлагатай байдаг ба ингэснээр тэдгээр нь дүрслэлийн дүрүүдийг гаргана. Энэ нь үүсгэлийн зэргийн бүтээлийн үед бид юмсыг хүртэх хэлбэрийг өөрчилдөггүй гэсэн утгатай; бид өөрийн хүртэж байгаа зүйлийн талаарх ойлголтыг (концепт) гаргах эсвэл түүнийг дүрслэх байдлыг өөрчилж байна. Юмсыг тэдгээрийн өөрийн хэлбэрээр оршиж байгаагаар дүрслэхээс илүүтэй тэдгээрийг, жишээ нь, бясалгалын бурхад буюу Бурхадын дүрүүдээр дүрсэлнэ.      

Сургаалыг ямар нэг утга санаа бүхий байдлаар дадлага болгохын тулд бид сургаалыг судалж эхэлсэн үеэс суралцсан тэдгээр зүйлүүдийг нэгтгэх хэрэгтэй байдаг гэдэг санааг та бүхэн ойлгож байгаа гэж би найдаж байна. Энэ нь бид хэн нэгнийг нэг бясалгалын бурханаар эсвэл хүн бүрийг өөрийн хамгийн дотно найз эсвэл эх гэж дүрсэлж байгаа энэ жишээний тохиолдолд, бид эхэлж тухайн хүний хүртэж байгаа мэдрэхүйн мэдэхүйгээ өөрчилж байгаа явдал биш байна. Бид тухайн нэг хүнийг харах үед түүний талаарх ойлголт (концепт) гаргах тэр хэлбэрийг ердөө өөрчилж байна. 

Гэвч, ингээд бид тухайн хүнийг харах үед “Тухайн хүний талаарх ойлголт (концепт) гаргах гэдгээр бид юу илэрхийлдэг вэ? Ойлголт (концепт) гаргах мэдэхүй гэж юу вэ?” гэж асуух ба энэ үед бид мэдэхүйн хэлбэрүүдийн тухай сургаал болох лориг сургаалуудыг авч үзэх хэрэгтэй болно. Тус сургаалаас, ойлголт (концепт) гаргах мэдэхүй нь – бид өөрийн өмнө байгаа орныг (зүйл) – биет (физик) зүйлийг – ангиллын (ай, категори) тухай ойлголттой хольсон мэдэхүй байх талаар бид олж мэддэг. Гэвч, ердөө, хэн нэгний талаарх сэтгэлд төрөх төрхтэй хольсон “хамгийн сайн найз” гэх ангиллын (ай, категори) тухай ойлголтын талаар бодох нь бодитойгоор хэн нэгнийг харж, тэр үед энэ ойлголтын талаар бодохтой адил тийм хүчтэй байдаггүй.     

Иймд хүчтэй болох зүйл нь юу байх вэ гэвэл эдгээр бүх бясалгалын бүтээлүүдийг (дадлага) тэдгээр хүмүүсийг үнэндээ харах байдлаар, нүдээ нээлттэйгээр хийх явдал. Үүнийг миний би онцлон тэмдэглэж байна! Энэ нь тэдгээр бүх өөр өөр бүтээлүүдийг үнэхээр ялгаатай болгоно. Төвөдийнн Их хөлгөний сургаалд, “Бясалгалуудыг нүдийг нээлттэй байлгах байдлаар хийнэ” гэж нэлээд тодорхой гарна. Олон хүмүүсийг үүнийг нухацтай авч үздэггүй бөгөөд энэ хийхэд хялбар биш. Зарим хүмүүсийн хувьд, бясалгал хийх үедээ ганцаараа байж мөн нүдээ аних байдлаар түүнийг хийх нь маш аятай байна. Ялангуяа, анхаарал нь хурдан сарних хандлагатай, мөн орчин тойронд нь хүмүүс байх үед анхаарал нь сарнидаг тэдгээр хүмүүсийн хувьд. Гэвч сэтгэл илүү тогтуун байх үед, бид бүтээлүүдийг бодит байдалд, амьдралд, хүмүүс дээр хэрэглэх үед, бүтээлүүд маш утга санаатай байна.

Сэдэл төрүүлэх тухай энэ жишээнд, энэ нь юу гэсэн утга илэрхийлэх вэ гэвэл – миний өөрийн туршлагын хувьд, тухайлбал, энэ өрөөнд – миний өмнө суугаа та бүхнийг миний бие хараад, та бүхнийг, та бүхэнтэй харилцаж байгаа байдлаа, та бүхнийг өөрийн хамгийн дотны найз адил дүрслэнэ. Хэрэв та бүхэн үнэхээр миний хамгийн дотны найз бол – надад үүнийг өөрөөр хэлэх илүү сайн үг олдохгүй байна л даа, гэвч ярианы хэллэгээр – миний бие та бүхнийг мэхэлж чадахгүй. Би чин сэтгэлээс хандах ёстой. Ингээд надад аяндаа та бүхэнд тус хүргэх сэдэл төрнө. Мэдээж, бид “Энэ та бүхэнд чухал байж, тус хүргэнэ гэж би найдаж байна” гэх мэт үгсийг сэтгэлдээ мөн хэлж болно. Гэвч энэ нь, нэг үгээр хэлбэл, өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг өөрийн хамгийн сайн найз гэж харах байдлаар дүрсэлж байгаа зүйлийг бага зэрэг илүү мэдрэгдэхүйц болгож байна. 

Энэ үед миний бие өөрийн биеийн шар үс босохгүй байгааг мэднэ. Энэ үнэн. Гэвч, бидний хоорондын харилцаанд тустай ямар нэг зүйл тэнд гарна. Үүнийг миний бие, “Да, да, да. Би сэдлээ заслаа” гэх байдлаар, юу ч бодохгүйгээр үнэн гэж итгэдэг, эдгээр маш энгийн зүйлүүдийг тодорхой мэдрэх нэг ерөнхий хэлбэр гэж бодож байна. Бид үүнийг ихэвчлэн ердөө төвөд хэл дээр унших ба, бидний ихэнхийн хувьд, бүр бидний дуудан хэлж байгаа үгс ямар ч утга байна. 

Бид эдгээр зүйлүүдээр бага зэрэг дадлага хийж үзэж болох байх. Миний бие энэ амралтын өдрийг зөвхөн миний бие голлон ярих байдлаар өнгөрөөхийг хүсэхгүй байна. Энд олон хүн байхгүй байгаа учраас бүгдээрээ хоорондоо ойр ирж, тойрог болж сууцгаая. Бид нэг нэгийнхээ хойно, эгнэж суух үед, урд суугаа хүнийхээ олбог эсвэл толгойн ар хэсгийг харах хандлагатай болдог ба хэсэг хугацааны дараа энэ их эвгүй болж ирдэг. Хэрэв бид тойрог болж суувал, бид бүгд хүн бүрийн царайг харж чадна. 

Одоо бидний хийхийг оролдох зүйл бол сэдэл төрүүлэх (сэдэл талбих, сэдлээ засах). Дахин хэлэхэд, “сэдэл төрүүлэх” гэдэг үнэндээ нэлээд хиймэл сонсдож магадгүй, үгүй гэж үү? Гэвч, бидний хийх зүйл нь, өөрөөр хэлбэл – миний бие орчуулагч тул, үгсийг өөрөөр хэлэх дуртай байдаг – өөртөө “нэг сэтгэлийн төлөв төрүүлэх” явдал. Тус сэтгэлийн төлөв нь өөрийн хамгийн дотно найзтай байхад төрөх сэтгэлийн төлөв байна. Өөрийн хамгийн дотно найзын хамт байх үед сэтгэлийн төлөв ямар байх вэ? Бид өөрийн хамгийн сайн найзын хамт байх үед бид бүрэн амгалан, тайван байна. Бид “асаалттай” байх; “тайзан дээр байх” мэт байдаггүй; бид ямар нэг зүйл болж дүр эсгэх шаардлагагүй байдаг. Бид ямар нэг дүрд тоглох шаардлагагүй байна, тийм үү? Барууны хэллэгт бид үүнийг дараах байдлаар хэлэх ба энэ нь үнэндээ Бурханы шашны түүнийг тодорхойлох хэлбэр биш, энэ нь юу гэсэн утга илэрхийлж байсан ч, “бид өөрийнхөөрөө байж чаддаг” гэж бид хэлдэг. 

Тулгарах саад, хаалтуудыг арилгах 

Бүхий л саад, хаалтууд арилж болно. Бид өөрийн хамгийн сайн найзтай байх үед бүхий л ямар нэг зүйлээс хамгаалах сэтгэлүүд арилж болно. Тухайн хүнтэй түүнд татагдан хэт баригдахгүйгээр ердөө хамт байж, аливаа зүйлийг хуваалцахад бүрэн нээлттэй байх боломжтой. Хэт эрс биш, тодорхой баяр баясал байх боловч тус баяр баясал ердөө тэнд байж, бид ямар нэг зүйл хийх шаардагатай мэт бидэнд санагдахгүй байна. Гэвч, бидэнд тухайн хүнд туслах чин сэтгэлийн хүсэл мөн байна. Бид тухайн хүнд маш чин сэтгэлийн, хүмүүнлэг байдлаар хандана. 

Ингээд бидний хийхийг хичээх зүйл нь өрөөнд байгаа хүн бүрийг дээрх байдлаар харах явдал байна. Бид нэг санааг, нэг харааны хүртэхүйтэй нэгтгэнэ. Үүнийг ердөө нүдээ аних байдлаар хийхгүй байх хэрэгтэй, учир нь энэ үед ямар нэг мэдрэхүй төрөхгүй байх нөхцөл үүснэ. Нүд нээлттэй байх хэрэгтэй; бид өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг үнэндээ нэг тодорхой байдлаар харах хэрэгтэй. Энэ нь бидний харааны хүртэхүй ямар нэг байдлаар өөрчлөгдөнө гэсэн үг биш. Бид “дүрслэл” гэдэг энэ үгэнд үнэхээр их төөрөлдөж, бид өөрийн харааны мэдрэхүйн хүртэхүйг ямар нэг байдлаар өөрчлөх ёстой гэж боддог. Ийм шаардлага байхгүй. Энэ ерөнхийдөө танин мэдэхүйн нэг асуулт. Эсрэг хүнийг харах үед бидэнд ямар бодол төрж эсвэл бидний сэтгэлийн төлөв ямар төлөвт орж байна вэ?     

Эхний мэдрэхүй нь тайван, тогтуун мэдрэхүй байна гэж би бодож байна. Үүний тулд, тулгарах саад, хаалтууд арилах хэрэгтэй, тийм үү? Саад, хаалтууд арилах үед, бид үнэхээр чин сэтгэлээс байж чадна. Ингээд бие биеэ харах байдлаар үүнийг хийж үзэхийг оролдъё. 

[Дадлага хийн, түр завсарлага авав]

Ингээд бид “Би бусдад тусалж чадах болтугай” гэсэн сэтгэлээр дүрслэлдээ бага зэрэг илүү хөг нэмнэ. Энэ нь туслахад бэлэн байх сэтгэл байна. Энэ гол бүрэлдэхүүн хэсэг. Энэ нь “Тийм ээ, би туслах ёстой, би юу хийх хэрэгтэй вэ? Би юу хийхийг мэдэхгүй байна, миний чадвар хүрэхгүй нь” гэх мэт эсвэл энэ мэт өөр зүйлс биш байна. Ийм сөрөг зүйл байхаас илүүтэй, туслахад бэлэн, нээлттэй сэтгэл байна.     

[Дадлага хийн, түр завсарлага авав]

Амарч сурах 

Үүнийг миний бие юмсыг чин сэтгэлээс хэрхэн мэдэрч эхлэх гол түлхүүр, зааварчилгаа гэж бодож байна. Заавар нь, эхэлж бид саад, хаалтуудыг арилгах явдал. Зарим тохиолдолд бид, бид хяналтыг алдах мэт – юу тохиолдохыг үнэхээр мэддэггүй учраас ямар нэг зүйл мэдрэхээс эмээнэ. Энэ нь тэдгээр саад, хаалтуудын цаана байх тэрхүү биет “би” байна. Бид тайван байх ёстой. Энэ маш чухал.     

Амрах, тайван байх гэдэг нь ердөө бие махбодын түвшинд булчин эсвэл биеийг хэт хүчлэх байдлыг амраана гэсэн үг бус, энэ мэдээж үүний нэг хэсэг байх хэдий ч. Харин, энэ нь сэтгэлийн хувьд амар, тайван байх гэсэн утгатай; энэ нь гол төлөв “хоосон чанар” гэж орчуулагддаг сургаалын талаар тодорхой хэмжээгээр ойлгосон ойлголтоос бий болно. Хоосон чанар нь бид өөрсдөө, бусад хүмүүс болон бидний эргэн тойронд болж байгаа бүх зүйлтэй холбоотой тэдгээрийг оршихуйн байх боломжгүй хэлбэрүүд байхгүй гэсэн утгатай. Нэг ч хүн, нэг ч зүйл өөрөө, бусад зүйлээс хамаарахгүй, болж буй үйл явдлаас тусдаа, “биет, хувиршгүй” байдлаар оршихгүй. 

Хамгийн энгийн түвшинд, хэрэв бид бусад бидний талаар юу гэж бодож байгаа талаар санаа зовох, тайван бус байдал, өөрийн талаар хэт их бодох байдлыг багасгавал энэ нь бидэнд дээрх ойлголтын талаар тодорхой түвшний ойлголттой байвал энэ нь ямар байх талаар нэг тайлбар бидэнд төрнө. Тэгэхээр дахин хэлэхэд, бүх зүйл сургаалд өгүүлэх бүх зүйлс хоорондоо тохирох хэрэгтэй байна. Хэдийгээр бид хоосон чанарын талаар гүнзгий судлаагүй байсан ч, энэ талаар бидэнд тодорхой хэмжээний ойлголт төрж болох ба учир нь бид үүнийг өөрийн хамгийн дотны найзтай харилцах үед тодорхой хэмжээгээр туулж, мэдэрнэ. Хэрэв бид амьдралд тохиолдох аливаа нөхцөлүүдэд сэдлийг ийм байдлаар төрүүлбэл энэ нь нөлөө үзүүлнэ. 

Энэ нь бид амьдралд тохиолдох тодорхой нөхцөлүүдэд дүр эсгэх байдлаар бус харин чин сэтгэлээс хандана гэсэн утгатай. Ажилд орохоор өргөдөл гаргах үед тохиолддог адил бид өөрийг худалдахыг хичээхгүй. Бид ямар нэг үйлдэл хийн дүр эсгэхгүй. Харин бидний сэтгэл хүн бүртэй хамт байхдаа бүрэн тав тухтай байна. Энэ нь үнэндээ бид өөрийн талаар сэтгэл ханамжтай буй хэрэг. Энэ мэдээж “би” гэдэг талаарх бидний өөрийн ойлголттой холбоотой. Энэ нь “би” хэрхэн оршдог талаарх – өөрөөр хэлбэл, хоосон чанарын талаарх бидний ойлголттой холбогдоно. “Би” нь байх боломжгүй тэдгээр хэлбэрээр оршдоггүй. “Миний бие” байх боломжгүй тэдгээр хэлбэрээр оршдоггүй. Та ч мөн адил. 

Эсрэг байдлаар ойлгох үзэл гарч болно, “Тэгэхээр, хэрэв би өөрийн бүх хаалтыг арилгавал, надад ямар нэг гэм хор хүрэхгүй юу?” Ийм зүйл болно гэж миний бие бодохгүй байна. Бие хамгаалах урлагаас жишээ авч үзвэл, хэн нэгэн бидэн рүү довтлох үед бид биеэ барьсан байвал бид хурдтай хариу үйлдэл үзүүлж чадахгүй. Гэвч хэрэв бид бусад бидний талаар юу гэж бодож байгаа талаар санаа зовох явдлыг арилгавал бид болж буй зүйлд бүрэн анхааралтай байна. Энэ үед ямар ч зүйл гарч ирсэн түүнд маш, маш хурдтай хариу үйлдэл үзүүлэх боломжтой. 

Дахин хэлэхэд, энэ нь айдас гэсэн энэ хүчин зүйлийг шийдвэрлэх явдал байна, тийм үү? Бидний шийдвэрлэх ёстой зүйл айдас, учир нь саад, хаалтуудыг арилгахад учирч байгаа зүйл нь айдас. Бид “Хэрэв би хаалтуудыг үгүй болговол надад гэм учирна” гэж айж байдаг. Үүний учир нь бид эхэлж хаалтуудыг бий болгодог бөгөөд ингэснээр бид үнэндээ өөрсөддөө гэм хүргэж байдаг. Гэвч бид эдгээр зүйлүүдийг өөрөө туулж мэдрэх, ойлгох байдлаар олж мэдэх хэрэгтэй болно. Энэ нь “ойлголт” гэдэг маш чухал, өөр нэг сэдэвт биднийг хөтөлнө. 

Дүгнэлт хийн гаргах ойлголт дээр суурилж төрөх мэдрэхүй

Бурханы шашинд, тэр дундаа Төвөдийн Бурханы шашинд – Төвөдийн Бурханы шашны Гэлүгийн ёсонд өгүүлэх аргуудын заримыг олон хүн ердөөс ойлгодоггүй. Миний бие үүгээр логик болон дүгнэлт хийн гаргах ойлголтыг онцлон тэмдэглэж байна. Гэвч үүнд эмээх зүйл үгүй, учир нь бид цаг үргэлж дээрх төрлийн ойлголтын хүрээнд оршиж байдаг. Ойлголт нь заавал оюуны хэцүү үйл ажиллагаа байх шаардлагагүй. Өглөөд бид сэрүүлэг дуугарахыг сонсоод босох цаг болсон байн гэж ойлгоно. Ямар учраас босох хэрэгтэй болж байгаа вэ? Учир нь сэрүүлэг дуугарсан. Учир шалтгааныг бодох дараалал байх ба энэ нь мөн тархины үйл ажиллганааны хэв маяг байна. Босох цаг болсон байна гэж ойлгох учир шалтгааныг бодох дараалал нь: “Хэрэв сэрүүлэг дуугарвал энэ нь босох цаг. Ингээд сэрүүлэг дуугарсан. Иймд босно.” Үүнийг бид ийм байдлаар логик силлогизмоор ойлгож болно. Энэ нь тухайн шинжээр мэдэх үүднээс хийгдэх нэг оюуны хэцүү дасгал байх шаардлагагүй – энэ нь төвөд хэлэнд бидний хэрэглэдэг тус үг бөгөөд – энэ нь босох цаг болсон гэдгийг харуулах шинж эсвэл илэрхийлэл гэдэг тус үг байна. Сэрүүлэг дуугарах гэдэг нь босох цаг болсон гэдгийг ойлгоход хэрэглэгдэх шинж болно. 

 Үүний адил, хэн нэгнийг өөрийн хамгийн дотны найз гэж харах нь ямар нэг хаалт бий болгох хэрэггүй гэдгийг ойлгох боломж олгох зохих шинж эсвэл илэрхийлэл байна. Учир нь айх ямар ч зүйл байхгүй бөгөөд бид тухайн хүнд зориулан дүр эсгэх шаардлагагүй болно. Үүнийг бид хэрхэн мэдэх вэ? Учир нь бид нэг шинж харж, түүнээс үүнийг логикоор холбосон. Шинж нь бид тухайн хүнийг өөрийн хамгийн сайн найзын адилаар харсан. Тэгэхээр бид дүгнэлт хийх замаар гаргасан нэг ойлголттой болсон ба үүнийг логикийн нэг хэцүү дүгнэлт хийх байдлаар бус харин нэг энгийн дүгнэлт хийх байдлаар гаргасан. 

Мэдрэхүй, сэтгэл төрүүлэх нь ойлголттой холбогдоно. Олон хүмүүс ямар нэг оюуны үйл ажиллагаар хийгдэх зүйлээс хэрхэн мэдрэхүйгээр мэдрэх зүйлд шилжих талаар үнэхээр ойлголтгүй байдаг. Энэ нь оюуны үйл ажиллагаа болон мэдрэхүйг хоёр өөр тусдаа, бараг ямар ч холбоогүй зүйлүүд байна гэж ойлгох барууны сэтгэлгээтэй бидний олонхийн хувьд нэг том асуудал болдог. 

Энэ бэрхшээлийг шийдвэрлэх арга нь, юуны түрүүн, ямар нэг зүйлийг мэдрэх нь хоёр шинж тайлтай байна гэдгийг ойлгох явдал – ямар нэг зүйлийг үнэн гэж мэдрэх, өөрөөр хэлбэл, ямар нэг зүйлийг үнэн гэж итгэх болон дараагийнх нь тухайн итгэл дээр суурилсан сэтгэл хөдлөлийн нэг мэдрэхүй төрөх явдал байна. Ямар нэг зүйлийг ойлгох, түүнийг үнэн гэж итгэх болон түүний талаар төрөх сэтгэл хөдлөлийг мэдрэх эдгээр нь нэг нэгээсээ гарна гэж үзэх. Эдгээр гурван үйл явц нэг нэгтэйгээ холбоогүй байх нь байх боломжгүй оршихуйн нэг хэлбэр.         

Жишээлбэл, бид, ямар нэг зүйлийн талаар ойлгохдоо тодорхой зарим шинж дээр тулгуурлана. Тус процессыг бид логикоор илэрхийлж болно: “Хэрэв би өөрийн хамгийн дотны найзын хамт байгаа бол би өөрийг хамгаалсан байдалтай, сонор сэрэмжтэй байх шаардлагагүй. Тус хүн миний хамгийн дотны найз. Иймд, миний бие сонор сэрэмжтэй байх шаардлагагүй.” Энэ ойлголт нь логик силлогизм дээр суурилсан учраас, үүнийг бид нэг оюуны ойлголт гэж нэрлэж болох боловч энэ нь гол санааг илэрхийлэхгүй. Гол санаа нь, тус ойлголт дээр суурилан, бид тухайн хүнээс сэргийлэх шаардлагагүй нь үнэн гэж итгэнэ. Энэ итгэл дээр суурилан, хамгаалах хамгаалалтууд арилж болох ба бидний сэтгэл илүү тайван болж болно. Хэрэв хамгаалах сэтгэл арилахгүй, бид тайван биш байвал, асуудал нь бидний ойлголт болон итгэлд байна. Гэвч, мэдээж, тухайн цаг үе дэх бидний амьдралд тохиолдож байгаа бусад зүйлүүдээс шалтгаалсан дарамт гэх мэт бидэнд нөлөөлөх бусад гадаад хүчин зүйлс бас байж болно. Та бүхнийг миний илэрхийлж байгаа санааг ойлгож байгаа гэж би бодож байна.   

Бидний ойлгох хэрэгтэй зүйл нь ямар нэг зүйлийг ойлгох гэдэг юу гэсэн үг утгатай болохыг ойлгох явдал. Хэрэв бид ямар нэг зүйлийг ойлгох гэдэг нь юу гэсэн утга илэрхийлэхийг мэдвэл нэг баримтыг үнэн гэж мэдэх болон тухайн баримтад итгэх дээр суурилсан нэг сэтгэл хөдлөл төрөх хоёрын хооронд байх холбоог гаргах нь илүү хялбар болно. Нэг жишээ авъя. Тэгэхээр, нэг жишээ нь сэрүүлэг дуугарах үйл явц байж болно. Бид оюун дүгнэлт гаргах процессоор “оюунаар” ойлгох ба энэ нь босох цаг болсон байна гэсэн утга илэрхийлнэ. 

Тэгэхээр одоо, босох цаг болсон байна гэж ойлгох нь ямар зүйл байх дээр төвлөрөхийг оролдъё. Энд та ямар шинж чанаруудыг таних вэ? 

Миний бие, сэрүүлэг дуугарсан үед би босох ёстой гэж, ямар нэг байдлаар түүний талаар суралцсан байх ба хэрэв би хангалттай эрт босвол энэ нь ажилдаа явахад хялбар болох ба үгүй бол би ажлаас хоцорно гэж ойлгоно. 

Тийм. Гэвч одоо бүгдээрээ илүү гүнзгий авч үзье. Энэ нь ердөө нэг үүрэг эсвэл тэр мэт зүйлийн талаарх мэдрэхүйн тухай биш байна. Энэ нь хоёрдугаар зэргийн зүйл. Илүү гүнзгий түвшинд, бид сэрүүлэг дуугарахыг сонсох үед бидний ойлгох зүйлд итгэх итгэлтэй холбоотой сэтгэл хөдлөлийн хоёр гол асуудлыг ойлгох хэрэгтэй болно. Эхнийх нь өөрийн сонсож байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх явдал – бид үнэхээр босох албагүй гэх явдал. Энэ нь эхний гол асуулт. Хоёр дахь үнэнийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, үнэндээ орноос босох явдал байна. Ингээд мөн бид ямар учраас тус шийдвэрийг гаргадаг талаарх хоёрдогч талууд байж болно – үүрэг гэж мэдэх, гэм буруутай гэж мэдэхээс шалтгаалсан эсвэл өөр бусад зүйл байж болно. Шийдвэрийг бид олон шалтгаанаар гаргаж болох ба ингээд миний дурдсан дээрх санаа гарна. 

Энэ нь ердөө миний хүлээх үүргийн мэдрэхүй биш байна. Гэвч, өөрийн туулж мэдэрсэн туршлага дээр суурилан, хэрэв би хангалттай эрт босвол надад тайван байх хэдэн минут гарч, ингээд би тус өдрийг илүү хялбар эхлүүлнэ. Ингээд орноос босох үед тарах мэдрэхүй илүү эерэг болно. 

Энэ маш чухал, учир нь энд болж буй зүйл нь, бид өмнөх туршлагаас мэдсэн ойлголт дээр суурилан сэрүүлэг дуугарах үед, бид босох шийдвэр гарган босох ёстой болох энэ логикийг хүлээн зөвшөөрдөг. Бид, хэрэв бид сэрүүлэг дуугарах үед босвол, гэрээс гарах үед бага зэрэг илүү тайван байдалтай байна, бид, бидэнд бүх зүйлийг хийх ердөө хоёрхон минут байх ба ингээд яаран гарах байдлаар сандрах шаардлагагүй байна гэдгийг ойлгосон байна. Тэгэхээр, бага зэрэг эрт босоход тодорхой давуу талууд байх ба бид тэдгээр давуу талуудыг ойлгож байгаа учраас бид босох үйл явцад сэтгэл таатай байна. Ямар ч тохиолдол байсан, бодит байдал бол бид босох ёстой болно – босох үйл явцын талаар бидэнд төрж байгаа сэтгэл хөдлөл түүнд дуртай эсвэл дургүй байх аль аль нөхцөлд. Босох үйл явцын сул талуудын талаар бодох үед бидэнд түүнд дургүйцэх сэтгэл төрөх ба – бид өөрийн дулаан, тухтай оронд цааш үргэлжлүүлэн хэвтдэггүй. Одоо шууд босохын давуу талуудын талаар бодох үед бидэнд таатай сэтгэл төрнө. 

Бурханы шашны сургаалуудын бүтцийг харах үед тэдгээр нь үргэлж санаа тус бүрийн талаарх давуу талуудыг тайлбарлаж байдаг. Саад, хаалтуудыг арилгахын давуу талууд байна; хүн бүрийг өөрийн эх адил харах, эрдэнэт хүний төрөл авсан (Бурханы шашны сургаалтай газар төрсөн ) байх талаар санаж байх, юмс мөнх бус гэдгийг санаж байх гэх зэргийн давуу талууд байна. Бид ямар нэг зүйлийн талаарх үнэнийг хүлээн зөвшөөрч, түүнд итгэхийн давуу талуудыг ойлгох хэрэгтэй. Дахин хэлэхэд, энэ нь эхэлж ойлгох явдалтай холбогдоно. Гэвч, хэрэв бид ямар нэг зүйлийг ойлгосон бол бид түүнийг хүлээн зөвшөөрөх тухай асуудалтай ажиллах ёстой болсоор байна. Бидний мэдэрч байгаа сэтгэл хөдлөлд бид өөрийн ойлгосон зүйл үнэн эсэхийг хүлээн зөвшөөрөх эсэх болон бид түүнийг хэрхэн хүлээн зөвшөөрч байгаа явдал нөлөөлнө. 

Өөрийн ойлгосон зүйлийг хүлээн зөвшөөрөх эсэх 

Хүлээн зөвшөөрөх нь үнэндээ маш хэцүү асуудал. Сэрүүлэгтэй холбоотой бидний татаж байгаа жишээнээс, бид өглөө бүр босох ёстой гэж хүлээн зөвшөөрөх тухайд бидэнд бэрхшээл гарч болно. Бид ийм бэрхшээлийн талаар бидний амьдралд тохиолдох бусад жишээнээс, хэсэг шоколад идэхийг хүсэх гэх мэт жишээнээс, мэдэж болно. Бид гэртээ байгаад, гэрт шоколад байгаа эсэхийг эрж, улмаар шоколад байхгүй байгааг мэдэж болно. Энэ тохиолдолд, логик дүгнэлт нь гэрт шоколад байхгүй байх явдал байна. Ингээд, энэ нь хүлээн зөвшөөрөхө нэлээд хэцүү байж болно. 

Жишээ нь, бид цоожтой гэрийнхээ үүдэнд байж, хаалганы түлхүүрийг өөрийн бүх халаас болон цүнхэнд байгаа эсэхийг шалгах ба түлхүүр тэдгээрийн аль нэгд байх ёстой. Гэвч, хэрэв түлхүүр тэдгээрийн алинд ч байхгүй бол энэ нь бид түлхүүрийг гээсэн эсвэл түүнийг хаа нэг газар мартсан гэж логикоор дүгнэх хүчин төгөлдөр шинж болно. Хаалга түгжээтэй байх ба үүнийг хүлээн зөвшөөрөх маш хэцүү байна, тийм үү? Бид сандран дахин, дахин эрнэ. Эдгээр нь нэлээд хялбар жишээ. Гэвч, бид түлхүүрийг бүхий л халаас болон цүнхэнд эрсэн ч, түүнийг олж чадаагүй тул, биет “би” гэж байхгүй гэж хүлээн зөвшөөрөх болох ёстой үед – энэ тийм хялбар биш байна. 

Ямар нэг зүйлийг ойлгохоос эхэлж үнэндээ сэтгэл хөдлөлийн хувьд мэдрэх нь тухайн үйл явцыг ойлгох хэлбэрээс шалтгаалан маш хэцүү байна. Бид үүнийг ямар нэг зүйлийг оюуны үйл ажиллаагаар мэдэхээс эхэлж, ямар нэг зүйлийг сэтгэл хөдлөлийн хувьд мэдрэхтэй адил байдлаар харах ба эдгээр хоёр нь бие биетэйгээ бүрэн хамааралгүй зүйл байна. Гэвч, үйл явцыг нэг нь нэг зүйлийг ойлгох, үүнийг миний бие түүнийг авч үзэх илүү эерэг хэлбэр гэж үзэх ба нөгөө нь түүнийг мэдрэх, энэ нь өөрийн ойлгосон зүйлийг хүлээн зөвшөөрөх асуудал байх энэ үйл явцыг ойлгох тийм хялбар биш. 

Саад, хаалтуудыг арилгах зориг гаргах 

Тэгэхээр, одоо, асуулт нь бид хэрхэн хүлээн зөвшөөрч сурах вэ? Өөрсдийн өмнө авсан жишээг эргэн харъя. Саад, хаалтуудыг арилгах явдлыг та хэрхэн хүлээн зөвшөөрдөг вэ? Хариулах хүн байна уу?    

Тухайн зүйлийг тустай гэж ойлгох үед тэр нь хүлээн зөвшөөрөхөд хялбар байна. Тухайн зүйл тустай байж магадгүй гэж хэдий сайн ойлгоно төдий чинээ түүнийг хүлээн зөвшөөрөх хялбар болно.

Сайн байна. Тэгэхээр, бид саад, хаалтуудыг арилгахыг хүлээн зөвшөөрч,  саад хаалтуудыг арилгахын давуу талуудыг ойлгож, үнэн гэж хүлээн зөвшөөрөх үед бид үнэндээ түүнийг хийхийг хичээнэ. Өөр санал хэлэх хүн байна уу? 

Ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхийн тулд та түүнийг туулж мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр, та эхэлж түүнийг ердөө оролдож үзнэ. Та ус руу үсрэн орж, та живж болно, гэвч та живэхийг туулж мэдрэх энэ үйл явцыг мэдрэхийн тулд түүнийг эхэлж хийж үзэх зоригтой байх ёстой.      

Энэ үнэн. Саад, хаалтуудыг үнэндээ арилгахын тулд бидэнд маш их зориг хэрэгтэй. Гэвч, саад, хаалтуудыг арилгах боломжтой гэж бүр мэдэх нь тодорхой эхний ойлголтуудыг шаардана. Энэ ойлголт нь саад, хаалтуудыг арилгаагүй үед тантай харилцаж буй хүмүүс танд бие, сэтгэлийн хувьд гэм хор хүргэсэн байх таны тэр туулж мэдэрсэн зүйлээс төрнө. Тус туулж мэдэрсэн явдал дээр суурилан, хэн нэг хүн саад, хаалтуудыг арилгах нь ямар зүйл байх талаар хэлсэн, түүнийг хийсэн хэн нэгнийг харах дээр суурилан бидэнд түүнийг өөрөө хийж үзэх зориг төрнө. 

Тэгэхээр, одоо, бид энд тэдгээр саад, хаалтуудыг арилгасан хэн нэгний жишээнээс, энэ нь зохих ёсны эрдэм боловсролтой багш байх ба – та бүхэнд анхааруулахад, зохих ёсны эрдэм боловсролгүй олон багш байна, түүнээс та үлгэр дуурайл авах учраас, бид өөрсдийн зурж буй зургийн энэ хэсэгт, энэ тохиолдолд энэ нь багш байна, бага зэрэг будгийг тараан түрхэж болно. 

Саад, хаалтуудыг арилгаж сурах 

Хүүхэд байхад танд эдгээр хаалтуудыг арилгах шаардлагагүй байна, гэвч танд тохиолдсон таагүй, таны туулсан зүйлүүд, танд буруу хандсан явдлуудаас та одоо тэдгээр саад, хаалтуудыг бий болгосон байх ба хэрэв та саад, хаалтуудыг арилгах шаардлагатай болох үед танд дээрх айдас байсаар байна. Гэвч одоо миний бие Бурханы шашинд суралцаж байгаа бөгөөд миний бие тэдгээр саад, хаалтуудыг арилгахыг хичээх боловч нөгөө хүн миний нээлттэй байдлыг буруугаар ашиглана гэсэн айдас байсаар байна. 

Энэ миний гаргаж тавихыг хүсэж байгаа санаа үнэндээ мөн. Саад, хаалтуудыг арилгах нь тустай гэдэгт бид хэрхэн суралцдаг вэ? Үүнийг бид хэрхэн мэдэрч эсвэл хэрхэн төрүүлж сурч болох вэ? Энэ нь саад, хаалтуудыг арилгаж түүнийг биеэр туулж мэдрэх үед бид түүний ач тусыг шууд мэдрэх тэр явцаас гарна. Энэ нь бид түүний ач тусыг хэрхэн мэдэх тэр хэлбэр. Гэвч, ач тус нь үргэлж тэр даруй гарахгүй. Тэгэхээр, түүнд суралцах, түүнийг мэдэх эхний энэ хэлбэр тийм хялбар байдаггүй.

Түүний ач тусыг мэдэх хоёр дахь хэлбэр нь зарим тохиолдолд бид саад, хаалтуудыг арилгаснаар бидэнд ямар нэг гэм хүрнэ. Энэ нь мөн өмнө бидний туулж мэдэрсэн зүйлүүдээс шалтгаална. Ингээд бид юу буруу байсныг ойлгохыг хичээх хэрэгтэй болно. Ихэнх тохиолдолд, хэрэв бид юу буруу болсныг ойлгож чадаж байвал бид түүнийг засаж болно. Тухайн нэг нөцхөлд асуудал нь саад, хаалтууд арилсан явдал байх уу эсвэл асуудал нь бид өөрсдийг хэрхэн төсөөлснөөр нөхцөл байдлыг шийдвэрлэх явцад гарч буй ямар нэг зохисгүй зүйл байх уу? 

Нэг жишээ авъя. Бид хэн нэгний хамт байх үед тэр хүн бидэнд бухимдаж болно. Энэ үед бид тус нөхцөлд хоёр байдлаар хандаж болно, нэг нь саад, хаалтуудыг бий болгох байдлаар нөгөө нь тэдгээрийг арилгах байдлаар. Бид “Миний бие саад, хаалтуудыг арилгаснаар бие, сэтгэлийн хувьд гэм хүртэхэд бэлэн болж, ингээд тэд надад тус бухимдал төрүүлэхүйц зүйлснийг хэлснээр тэд миний сэтгэлийг хөндсөн” гэж бодож болно. Миний бие мөн “Тэгэхээр, хэрэв би хаалтуудыг бий болгосон хэвээр байсан бол тэд миний сэтгэлийг хөндөж чадахгүй байсан” гэж бодож болно. 

Энэ тал дээр бид маш тодорхой байх ёстой, учир нь бидний үүнийг томьёолсон тэр хэлбэр үнэндээ нэлээд хэцүү. Хаалтуудыг бий болгосон үед бидний сэтгэлийг хэрхэн хөндөж болдоггүй вэ? Энэ нь ямар байдалтай байх вэ? 

Үнэндээ, хаалтуудыг бий болгосон эсвэл арилгасан аль аль үед бидний сэтгэлийг хөндөж болно. Бүх зүйл бид өөрсдийг хэрхэн дүрслэхээс шалтгаална. Хэрэв хан нэгэн бидэн рүү ихээхэн шавар цацахад (бидний сэтгэлийг хөндөх зүйлс хэлэх үед) хэрэв бид хөдлөхгүй байж, түүгээр нүүр рүүгээ цохиулбал энэ нь өөрийг маш биет байдлаар харж буй явдал болно. Гэвч хэрэв бид уян хатан байж хэн нэгэн бидэн рүү шавар цацах үед бага зэрэг хажуу тийш болбол шавраас бид зайлж чадна. Тэдгээр уур бухимдалтай үгс бидний хажуугаар өнгөрнө. Тухайн хүний сэтгэл таагүй байдалтай бөгөөд бид түүнийг хувьдаа авдаггүй. 

Энэ бол уян хатан байж, тэдний тэдгээр уур бухимдалтай үгсийг хувьдаа авахгүй байснаар түүнээс зайлж чадах гол түлхүүр. Гэвч хэрэв бид өөрийг харах дээрх маш биет байдлаар харж, маш уян хатан биш байж, бүх зүйлийг ихээр хувьдаа авах юм бол тэр үед хаалтуудыг арилгах үед бид маш эмзэг байж бүх зүйл бидний нүүр өөд ирнэ. 

Гэвч хэрэв бид бүх зүйлийг хувьдаа авах “би”-г дээрхийн адил маш биет байдлаар ойлгож байвал, тэр үед хаалтуудыг бий болгох нь биднийг ердөө хамгаалахгүй. Бид бүх зүйлийг хувьдаа авсаар байна. Дээрх адил эсвэл бид хаалтын цаана айдас, хүйдэстэй нуугдаж байна. Бидний сэтгэл өөрийн мэдэлгүй хөндөгдөж эсвэл бид өөрийн сэтгэлийг хөндөгдөхөөс өөрийг хамгаалж байх боловч дотроо бидний сэтгэл хөндөгдөж байна. Энэ нь түүнийг үгүйсгэж буй нэг төлөв боловч үнэндээ бидний сэтгэл маш их өвдөж байна. Энэ бол хаалтын цаана айн чичэрч буй биет “би” байна. Иймд бид болж буй зүйлийн талаар маш тодорхой байх ёстой. Бие, сэтгэл өвдөхийн шалтгаан юу вэ? Сэтгэл өвдөхийн шалтгаан нь хаалтыг арилгасан эсэх тухайд биш байна. Бидний сэтгэл өвдөх шалтгаан болж байгаа зүйл нь биет “би”-гийн талаарх буруу ойлголт. 

Би асуудлыг оюун дүгнэлтийн үүднээс мөн Бурханы шашны биет “би”-гийн хоосон чанарын талаарх сэдвийг ойлгож байж болно. Гэвч нөхцөл байдал байгаад, хэрэв сэтгэл өвдөж байвал би дээрх ойлголтыг сэтгэл хөдлөлдөө ашиглаж, тус ойлголтыг сэтгэл хөдлөлтэйгөө холбож чадахгүй. Жишээ нь, сэтгэл өвдөх үед би “За яах вэ, би гэж байхгүй” гэж бодож болно, гэвч миний сэтгэл өвдсөөр байна. Тэгэхээр, энэ сэтгэл өвдөх мэдрэхүй арилахгүй, учир нь би үүнийг би байхгүй гэдэг үүднээс бодож байгаа. 

Энэ үнэн. Зам мөрд үе шатууд байна. Зовлон, шаналал, эдгээр зүйлс шууд арилдаггүй. Бидэнд бүр хоосон чанарын талаарх ойлголтын (концепт)-бус түвшний мэдэхүй байсан ч энэ нь бидний асуудлын талаар тодорхой ойлголт өгөхгүй; бидэнд асуудлуудын талаар тодорхой ойлголт үнэхээр төрөх хүртэл, үүнд нэлээд хугацаа, их судалж мэдэх зүйл шаардагдана. Хоосон чанарын талаарх ойлголтын (концепт)-бус түвшний мэдэхүйд хүрсэн төрөлхтөн болох арья-төрөлхтөн болон асуудал бэрхшээлийн талаар бүрэн ойлгож түүний нөлөөнд орохгүй байх түвшинд хүрсэн архад-төрөлхтөн хоёрын хооронд том ялгаа бий. Гол санаа нь хувь хүн тус бүр гэтлэхүйд (зовлонгоос бүрэн ангижирах) хэрхэн хүрэх явцыг ердөө дагахаас илүү их зүйлийг хүлээхгүй байх явдал. Энэ нь үе шаттай явагдах ба энэ нь нэг алгуур явагдах үйл явц байна.   

Энд бид Хутагтын нэг дэх үнэнийг санах хэрэгтэй. Амьдралд асуудлууд байна! Энэ Хутагтын нэг дэх үнэн. Хэдий бид хоосон чанарын талаар тодорхой ойлголттой байсан ч, бидний асуудлууд шууд арилахгүй. Амьдралд асуудлууд байна! Асуудлууд шууд арилахгүй. Энэ нь урт хугацаанд, алгуур үргэлжлэх үйл явц. Эхэн үедээ, бид бие, сэтгэлийн хөндүүрийг туулж байх боловч ялгаа нь бид тухайн мэдрэхүйг хадгалахгүй байх явдал байна. Хэрэв бид үүнийг хийж чадвал, бие, сэтгэлийн хөндүүр илүү хурдан арилна. Энэ нь гол ялгаа. Бид энэ үр дүнд сэтгэл ханамжтай байх хэрэгтэй бөгөөд илүү их дадлага хийснээр үр нөлөө нь илүү сайн болно. Дээр дурдсан ялгаанд сэтгэл ханамжтай байх хэрэгтэй; бага хэмээн урам хугарахгүй байх хэрэгтэй.  

“Үгүй” гэж хэлэх 

Саад, хаалтуудыг арилгах тухай ойлголттой холбоотой миний тайлбарлахыг хүсэж байгаа өөр нэг санаа бий. Энэ нь хаалтуудыг арилгах үед хүмүүст үргэлж бусдад “тийм” гэж хэлж, “үгүй” гэж хэлж болохгүй гэх ойлголт төрөх явдал. Бусад хүмүүс тэдний сэтгэлийг шууд хөндөхгүй ч, тэд “үгүй” гэж хэзээ ч хэлдэггүй учраас өөрийн хэрэгцээг анзаарахгүй байх тул тэдэнд шууд бус байдлаар ямар нэг гэм хүрч байдаг. Үүнийг ойлгож байна уу?  

Энэ нөхцөлд, бид хэзээ “үгүй” гэж хэлэх болон хэзээ өөрийн хэрэгцээ шаардлагыг анхаарахыг ялгахыг хичээх хэрэгтэй бөгөөд энэ нь хаалт бий болгох явдал биш байна. Мэдээж, бид тодорхой шалгуур тавих хэрэгтэй боловч энэ нь хаалтыг буцаан бий болгоно гэсэн үг биш. Бид бүрэн нээлттэй, аливаа зүйлийг нээлттэй хүлээн авсан хэвээр байх ба ердөө “Уучлаарай, энэ удаа миний бие түүнийг хийх боломжгүй байна,” эсвэл “Миний бие бага зэрэг амрах шаардлагатай байна” хэмээн хэлэх боловч нээлттэй хандлагатай хэвээр байна. Гэвч, бидэнд биет “би” орших тухай тус ойлголт байх үед “намайг ашиглаж байна” гэх бодол төрж, бид маш ихээр бухимдана. Эсвэл бидэнд “хэрэв миний бие нөгөө хүнд ‘үгүй’ гэж хэлбэл тэрээр ‘намайг’ орхих тул би ямар нэг зүйл хэлэхгүй байх хэрэгтэй” мэт санагдана. Ингээд бид бүх дайсагнах сэтгэл, гэм буруу болон уур бухимдлаа энэ “би,” өөр рүүгээ чиглүүлнэ. Дахин хэлэхэд, энэ нь нэг биет “би” орших тухай тус ойлголтын хүрээнд эргэлдсээр байх – бидний орхих хэрэгтэй тэр буруу ойлголт байна. 

Өөрийн хаалтыг бий болгосон байх тэдгээр хүмүүстэй харилцах  

Миний амьдралд цаг үргэлж тохиолдох өөр нэг зүйлийг миний бие ажигладаг. Миний бие, “Хэрэв би өөрийн хаалтуудыг арилгавал, нөгөө хүн мөн өөрийн хаалтуудыг арилгана. Тэдэнд эмээх зүйл байхгүй тул тэд ямар учраас хаалтуудыг арилгахгүй байх вэ?” гэж хүлээдэг. Ингээд хэрэв тэд хаалтуудаа арилгахгүй байх тохиолдолд би ихээр бухимддаг. 

Таныг ингэж хэлэх үед надад хоёр зүйл бодогдож байна. Эхнийх нь, саяхан нэг өдөр миний бие галт тэргээр зорчиж байх үедээ нэг эмэгтэйтэй ярилцаж явсан бөгөөд түүнд миний бие Бурханы шашны сургаал болон өөрийн хувийг хичээх сэтгэлийг хэрхэн шийдвэрлэх талаар лекц уншдаг гэж хэлэх үед тэрээр “Өөрийн хувийг хичээхэд буруу зүйл байх вэ? Хүн бүр өөрийн хувийг хичээж байх тохиолдолд хэрэв би өөрийн хувийг хичээхгүй бол би ердөө ухаангүй болж таарна” гэж хэлсэн. Энэ бидний энд ярьж байгаа зүйлтэй адил зүйл: “Хүн бүр өөрийн хаалтыг бий болгосон тохиолдолд, хэрэв би өөрийн хаалтыг бий болгохгүй бол би ердөө ухаангүй болж таарна.” Түүнд миний бие, “Тэгэхээр, тус логикоор, хэрэв хүн бүр эргэн тойрон явж, хүмүүс рүү галт зэвсэг шагайж байх үед, хэрэв та эргэн тойрон явж, хүмүүс рүү галт зэвсэг шагайхгүй бол та ухаангүй болж таарна гэсэн утгатай болно” гэж хариулсан. Тэгэхээр, мэдээж, бид хүмүүс рүү галт зэвсэг шагайх болон өөрийн хаалт бий болгох хоёрын тухай дахь ач тус болон гэмийн талаар илүү бодит хандлагатай байх ёстой.   

Санаанд орж ирж буй хоёр дахь зүйл нь миний ээжийн жишээ. Миний ээж телевизээр мэдээ үзэх үедээ их бухимддаг байсан. Тэрээр мэдээ үзээд, тэр өдөр тохиолдсон тэдгээр бүх гэмт хэрэг болох зүйлийн талаар сонсоод “Ямар учраас хүмүүс энэ бүхнийг хийдэг байна аа?” хэмээн маш их бухимддаг байсан.       

Энд, асуудал нь өөрийн зан байдлыг бусдын зан байдлаас илүү гэж үзэх явдал байна. Бид өөрийн зан байдлыг бусдын зан байдлаас илүү гэж маш ил тод илэрхийлдэг байж болно. Миний ээж тийм хүн байсан. Гэвч, бидэнд энэ зан байдал илүү нарийн хэлбэрээр байж болно. Үүнийг миний бие түүнд байсан гэж боддог, “Би үнэхээр сайн, харин бусад үнэхээр хэр тааруу” гэх тус зан байдлын илүү нарийн хэлбэр. Дахин хэлэхэд, энэ бүхэн биет “би” оршино гэж үзэх буруу ойлголтын хүрээнд эргэлдэж байдаг гэж миний бие боддог. Өөрөөр хэлбэл, бид өөрийг, хаалтуудыг арилгах эсвэл эргэн тойрон явж, хүмүүс рүү галт зэвсэг шагайхгүй, хүмүүсийн эд зүйлийг дээрэмдэхгүй байх гэх мэт эерэг байдлаар үйлдэл хийх байдлаар тодорхойлно. Бид тэр биет “би”-г дээрх байдлаар тодорхойлно. Бид тус “би”-г хамгаалахыг хичээн өөрийн онцлогийг бэхжүүлэх зорилгоор өөрийн зан байдлыг бусдын зан байдлаас илүү гэж үзэх тус хандлагыг хэрэглэдэг. Ингээд бид тэрхүү “би”-г сүрдүүлэгт илүү бага автуулах мөн бүр илүү хамгаалахыг хичээн өөрийн адил байдлаар үйлдэл хийхгүй байгаа тэдгээр хүмүүст хүчтэй дургүйцэх тэр бүхэл механизмыг ашиглана. 

Дараагийн жишээгээр бид хэрхэн өөр байдлаар хариу үйлдэл үзүүлж болохыг ойлгож болно. Бид шилэн аяганаас усыг, ийм байдлаар (үзүүлэв) уудаг. Харин бидний гэрийн тэжээвэр амьтан нохой ийм байдлаар усыг уудаггүй. Тэгэхээр, гэрийн тэжээвэр олон нохой байгаад, тэд бүгд тавганд байгаа усыг хэлээрээ долоох байдлаар уух үед энэ нь бидэнд, бид усыг зөв байдлаар ууж байна, харин тэд усыг буруу байдлаар ууж байгаа тул тэд маш хэр тааруу гэж бодож өөрийн зан байдлыг бусдын зан байдлаас илүү сайн гэх бодлыг төрүүлэх үү? Үгүй. Ямар учраас энэ бидний бухимдлыг төрүүлэхгүй байна вэ? 

Нөгөө талаар, биднийг нээлттэй хандлагатай байх үед бусад нээлттэй бус хандлагатай байх нь биднийг ямар учраас бухимдуулдаг вэ? Үүний болон бидний амьтдаас өөр байдлаар усыг уудаг явдал хоёрын хоорондын ялгаа юу вэ? Ялгаа нь тэрхүү биет “би”-г тодорхой үзлийн үүднээс тодорхойлж байгаа явдал байна. Бидний ус уудаг хэлбэр ямар байх нь чухал биш, энэ ердийн зүйл. Тэгэхээр бид нохой хэрхэн ус уудаг талаар анхаардаггүй. Гэвч, энэ биет “би” – “би нээлттэй хандлагатай байх, ‘сайн’ байх гэж үнэхээр хичээж байдаг...”

Тэгэхээр одоо бид бусад хүмүүс бидний адил зан байдал гаргахгүй байгаа үед тэр нь биднийг бухимдуулдаг болох дээрх санаатай холбоотойгоор өөрсдийн зурж байгаа зургийн өөр нэг хэсэгт бага зэрэг будаг түрхэх (ярилцаж байгаа сэдвийн өөр нэг хэсгийн талаар ярилцах) ёстой болж байна. Энэ нь “хэрэгтэй” – “би үүнийг хийх хэрэгтэй” гэх энэ асуулттай холбоотой түрхэж буй будаг (ярих сэдэв) байна. 

Бусдын хэлэх эсвэл хийх зүйлийн талаар анхаарахгүй байх 

Өөр нэг хэлбэр байна гэж миний бие бодож байна. Таныг нэг хүндтэй хүн болохыг хүсэж байх үед хэн нэгэн танд, “Та ухаан муутай хүн” гэж хэлэх үед бид бухимдана. Гэвч, хэрэв та нэг хүндтэй хүн болохыг хүсээгүй байгаа үед хэн нэгэн танд “Та ухаан муутай хүн” хэмээн арван удаа хэлэхэд энэ танд хамаагүй байна. Мөн хэрэв хэн нэгэн ямар нэг шалтгаанаар таны эхнэрийг булаахыг хүсэх үед та эхнэрээ алдахыг хүсэхгүй, ингээд та тэмцэж эхэлнэ. Гэвч хэрэв та “За яах вэ, хэрэв миний эхнэр явахыг хүсвэл, тэр явж болно. Би үүнийг хүлээн зөвшөөрнө” гэж бодож байвал энэ үед танд түүнийг үлдэхийг хүсэх хүсэл байхгүй байгаа учраас та тэмцэж эхэлдэггүй. 

Бид энд хоёр үнэнийг ялгах ёстой. Бид тэдгээрийг үнэмлэхүй үнэн (хамгийн гүн үнэн) болон янагуух үнэн (харьцангуй үнэн) гэж нэрлэнэ. Үнэмлэхүй үнэний үзлийн үүднээс, тийм, бид юмст биет оршихуй байхгүй гэж харах байдлаар аливаа зүйлд хэт хүлэгдэхгүй байхыг хичээнэ. Гэвч, янагуух үнэний үзлийн хувьд, “хүлээн зөвшөөрөх зүйлс болон үгүйсгэх зүйлс” байна. Янагуух үзлийн хувьд, хаалттай хандлагатай байхаас нээлттэй хандлагатай байх нь илүү тустай байх бөгөөд хэн нэгэн бидний эхнэрийн эрхийг зөрчиж, түүнийг булаан авахаас түүнийг хамгаалах нь илүү тустай байна. Энэ нь аливаа зүйлд сэтгэл хэт татагдахгүй байх тухай илүү гүн үнэнтэй харшлахгүй. Бид эдгээр хоёр үнэнийг холихгүй байхад анхаарах хэрэгтэй.    

Төгсгөл дадлага 

Энэ үдшийн дадлагаа өндөрлөх цаг болж байна. Дадлагаа бага зэрэг туршилт болох дасгалаар өндөрлөе, үүнийг мөн адил бусад руугаа хандсан, нээлттэй байдлаар хийцгээе. Бид нээлттэй байхыг хүснэ, хаалтуудыг арилгаснаар, нүүр өөд минь хаясан шавар бүхий нэг биет “би” байх гэдэг утгаар бус, харин хаалтуудыг арилгаснаар, бидний сэтгэлийг хөндөх вий гэж санаа зовох ямар нэг биет зүйл байхгүй болно гэсэн утгаар. Гэвч мэдээж бид энд байна. Бид болж буй аливаа зүйлд айдастай, түүнийг хүчтэй баримтлах байдлаар өөрийг хамгаалах шаардлагагүйгээр хариу үйлдэл үзүүлнэ. Айдас юунаас төрдөг вэ? Айдас сэтгэл нь хөндөгдөх нэг биет “би” байна гэж бодох сэтгэлээс төрнө. Ингээд, мэдээж, бид эмээнэ. 

Янагуух (харьцангуй) үнэн нь хэрэв хэн нэгэн бидэн рүү ямар нэг зүйл шидвэл бид түүнээс зайлна. Хэрэв бид биднээс хэт их зүйл шаардвал бид “үгүй” гэж хэлнэ. Ер нь бид ийм зүйлсийг хувь хүний өөр зан байдлыг бусдын зан байдлаас илүү сайн гэж үзэх үзэлгүйгээр, ялгах ухаанаар буюу бодит ялгааг гаргах чадамжаар шийдвэрлэнэ.     

Та хаалтуудыг арилгах үед үүнд уян хатан байх явдалтай холбоотой, ингэснээр бид сайн эсвэл тааруу зүйл сонссон ч тухайн хүнд туслахыг хүссэн хэвээр байх тухай зүйл байх уу? Ингэж чадах нь бидэнд уян хатан чанар байна гэсэн үг үү? 

Тийм. Зөвхөн хаалтуудыг арилгасан үед бид үнэхээр уян хатан, албадсан биш байдалтай  байх гэх мэт тэдгээр бусад байдлаар байж чадна. Хэрэв хаалтуудыг бий болговол бид үнэхээр чөлөөтэй хариул үйлдэл үзүүлж ердөө чадахгүй. Ингээд бид маш уян хатан биш болно. Бид өөрийн эргэн тойрон тэдгээр хаалтуудыг бий болгон явсаар байна. 

Хаалтуудыг арилгах нь ихээр уян хатан байх гэсэн утга илэрхийлнэ. Гэвч энэ нь зөвхөн уян хатан байх гэсэн утга илэрхийлэхгүй, тийм үү? Хаалтуудыг арилгах нь зөвхөн уян хатан байх гэсэн утга илэрхийлэхгүй? 

Тийм. Энэ зөвхөн уян хатан байх гэсэн утга илэрхийлэхгүй. Энэ нь үнэхээр зохих ёсоор харилцах гэсэн утга мөн илэрхийлнэ. Үүнд олон утга бий. Бүх зүйл харилцан хамааралтай. Хаалтуудыг арилгах үед бид мөн илүү мэдрэмжтэй байж болно. Хэрэв бид илүү мэдрэмжтэй байвал, бид илүү уян хатан байна. Хэрэв бид илүү их чин сэтгэлээс хандах хандлагатай байвал энэ нь нөгөө хүнд бидний хамт байхад тэдэнд тайван, амгалан байх сэтгэлийг илүү ихээр төрүүлнэ. Олон зүйл байна. Тэд бүгд хоорондоо харилцан хамааралтай. Хаалтуудыг арилгах үед бид үнэндээ нөгөө хүнд юу тохиолдож байгааг харж байдаг бөгөөд энэ үед юу хийхийг тодорхой мэдэх ялгах ухаан илүү хялбар төрнө. Хаалтууд арилсан үед ялгах ухаан, уран арга аяндаа төрнө гэдэг.   

Хоосон чанарын талаар ойлгосон ойлголт дээр суурилах байдлаар хаалтууд арилсан байх энэ төрлийн мэдрэхүйг бид төрүүлж чадахгүй байсан  хэдий ч, үүнийг бид хүн бүрийг өөрийн хамгийн сайн найз гэж харах явдал дээр суурилан төрүүлж болно. Хэрхэн? Учир нь хүрэх нэг ижил газар руу олон өөр аргаар хүрч болох ба олон өөр шалтгаанууд бидний хүрэхийг хүсэж байгаа, хаалтуудыг арилгах гэх мэт, нэг ижил үр дүнд хүргэж болно. Энэ нь шалтгаан ба үр дагаврын талаарх хоосон чанарын сургаал дээр суурилна. Тэгэхээр, нэг ойлголтод хүрэх олон өөр арга байх бөгөөд бүгд хэрэг, тустай байж болох, ойлголтын олон өөр түвшингүүд байна.   

Ингээд, энэ нээлттэй сэтгэлийг, энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс, хүн бүрийг өөрийн хамгийн дотны найз гэж харах үүднээс, төрүүлэхийг оролдъё. Ингээд хэрэв бид энэ нээлттэй сэтгэлийг хоосон чанарын талаарх зөв ойлголтын үүднээс мөн төрүүлж чадвал, энэ нь бүр илүү их тустай байна. Эдгээр хоёр нь үргэлж холбоотой байна – энэрэн нигүүлсэх сэтгэл болон билиг ухаан. Өмнө дурдаж байсан, санаж байна уу? Эдгээр нь хоёр жигүүрийн адил. 

Бусдын өмнө үүрэг хүлээх 

Гэвч та эрсэг хүнээ өөрийн хамгийн сайн харах үед энэ нь та тус хүний өмнө бүрэн хариуцлага хүлээх ёстой болно гэсэн үг тул, ийм учраас миний бие тэр талаар эмээнэ. 

Ямар учраас бид эмээдэг вэ? Нэг биет “би” байгаа тул – “Би алдаа гаргана.” Тэгэхээр энэ нь бид зургийг өөр нэг хэсэгт, шалтгаан ба үр дагаврын хоосон чанарын тал дээр, будаг түрхэх (авч үзэх) ёстой болно гэсэн үг. Бурхан багшийн иш татдаг тус тогтсон жишээ нь хувинтай ус нь усны эхний эсвэл сүүлийн дуслаар дүүрдэггүй явдал; энэ нь бүх дуслын нийлбэрээр дүүрнэ. Бид хэн нэгэнд бэрхшээлийг шийдвэрлэхэд нь туслахыг хичээх үед энэ нь 100% ердөө бидний хийхээс зүйлээс шалтгаалдаггүй. Энэ нь “өөрийг” хэт хөөрөгдсөн явдал байна. Үр дүн олон, олон, олон шалтгаануудын нийлбэрээс бий болно. 

Нөгөө талаар, тэдний асуудал шийдвэрлэгдэхгүй тохиолдолд бид хариуцлагыг дангаар хүлээнэ гэж үзсэнээр бид өөрсдийг тухайн алдаанд буруутайд тооцно гэж бид үздэггүй. Гэвч, нөгөө талаар, бид юу ч хийхгүй байх, өөр нэг туйл руу нь хазайдаггүй. Бид өөрийн чадах хэрээр хувь нэмэр оруулна. Гэвч тэд өөрийн асуудлыг шийдвэрлэж чадах эсвэл үгүй нь ихэнхдээ тэдний юу хийхээс шалтгаална. 

Дахин хэлэхэд, энэ нь бидний зурж байгаа зурагт түрхэх өөр хэсэг будаг болох сэдэв. Гэвч, бид – “би хийх хэрэгтэй” гэх энэ санааны талаар – маргааш өдөр илүү гүнзгий авч үзнэ. “Би үүнийг хийх хэрэгтэй. Би тэдэнд туслах хэрэгтэй. Би тэдний бүх асуудлуудыг шийдвэрлэж чадах хэрэгтэй, гэх мэт. Ингээд хэрэв энэ нь амжилтгүй болж, би тэдний асуудлуудыг шийдвэрлээгүй үед надад ямар нэг зүйл буруу хийсэн мэтээр өөрийг гэм буруутайд тооцно.”

Энэ нь бидний “хэрэгтэй” гэх тус сэтгэхүйн суурь болох Эзэн тэнгэрийн тухай сэдэвт аяндаа хөтөлөнө. Бид өөрсдийг Эзэн тэнгэр адил бүхнийг чадагч байж, өөрийн хүссэн аливаа зүйлд өөрийн хүчээр хүрч чадах хэрэгтэй гэж төсөөлнө. Энэ талаар маргааш өдөр үргэлжлүүлэн ярилцъя. 

Тэгэхээр, өнөөдрийн яриагаа хэдэн хором айдасгүй, нээлттэй байж, “Хүн бүр айдасгүй нээлттэй байж чадвал ямар гайхалтай байх вэ. Хүн бүр энэ мэт байх болтугай. Би хүн бүхэнд энэ адил байхад нь тусалж чадах болтугай” гэсэн хүслээр өндөрлөе. 

Бид үргэлж өөрсдөөсөө бид юунаас эмээдэг, ямар учраас бид эмээдэг, мэдээж, эмээж буй тэр нь хэн байдаг талаар асууж байх ёстойг санаарай.       

[Дадлага хийн, түр завсарлага авав]

Top