Бурханы дүр дүрслэх

Бясалгалын олон бүтээлүүд дүрслэлийг багтаадаг. Гэвч “дүрслэх” гэдэг нь бага зэрэг буруу ойлголт төрүүлэхүйц орчуулга байж болох юм. Учир нь үүнд бид нүдний эрхтэнг ашигладаггүй. Бид төсөөллөө ашиглах ба үүнд зөвхөн харааны төдийгүй дуу, үнэр, амт, хүрэлцэхүйн мэдрэмжүүдийг төсөөлөх хэрэгтэй болно. Олон төрлийн зүйлсээр сэтгэлийн өргөл өргөх үед бид тэдгээр зүйлсээс авах мэдрэхүйн таашаалуудыг төсөөлнө. Мөн хоёр хэмжээст байдлаар дүрсэлдэггүй; гэрлээс бүтсэн гурван хэмжээст, амьд байдлаар дүрслэх хэрэгтэй бөгөөд ердөө нэг зураг, баримал эсвэл хүүхэлдэйн киноны хөдөлгөөнт зураг адилаар дүрслэхгүй.

Top