Бурханы шашинд хэрхэн суралцах вэ?: Сонсох, тунгаах, бясалгах

Бурханы шашны сургаал, бясалгал нь өөрийн асуудлуудаас зугтахаас илүүтэйгээр тэдгээрийг дахин гарахгүй байхаар хэрхэн шийдвэрлэхэд бидэнд тусалдаг. Бурханы шашны тэрхүү арга нь эхэлж сургаалд агуулагдах аль нэг тус болох ойлголтыг судалж, түүнийг эргэцүүлэн тунгааж, ямар нэг ойлголтонд хүрснээр өөрт тустай нэг зуршлыг бий болгох үүднээс тухайн ойлголтон дээр бясалгал хийх арга юм. Үүний туйлын зорилго бол тухайн ойлголтыг өдөр тутмын амьдралд хэвшүүлэн дадуулах явдал.

Top