Сургаалыг сонсох

Бясалгалын үүрэг

Бясалгал бол бидний амьдралыг өөрчлөх, сайжруулах нэг арга. Хэрхэн? Бидний амьдрал нь бидний зан төлөв, сэтгэл санааны байдлаар нөлөөлөгдөх ба эдгээр нь амьдрал, эдийн засгийн нөхцөл байдал, цагийг хамт өнгөрөөж байгаа тэдгээр хүмүүс зэргийн нөлөөгөөр нөлөөлөгдөнө. Хэрэв бидэнд амьдралд туулж эдэлсэн ямар нэг зүйл  байгаа бол ажил, хөрөнгө мөнгө, найз нөхөд гэх мэт гадаад хүчин зүйлүүдэд хэдий өөрчлөлт гарав ч бидний хандлага, сэтгэлийн төлөв нэг хэвээр үлдэх юм бол бид үргэлж нэг хэвийн асуудалтай байсаар байдаг гэдгийг бид мэднэ. Хэдий олон найз нөхөдтэй байсан ч бид ямар нэг зүйлээс түгшсээр байдаг. Бид үнэхээр баян чинээлэг байсан ч уурлаж бухимдан, цухалдана. Эдгээр зүйлүүд ердөө гадаад нөхцөл байдлыг өөрчилснөөр өөрчлөгддөггүй. 

Бясалгал энд тус болно. Учир нь өөрийн амьдралын чанарт жинхэнэ өөрчлөлт гаргахын тулд бид өөрийн сэтгэлтэй ажиллах хэрэгтэй. Энэ нь зөвхөн оюуны чадвар эсвэл төвлөрөл төлөвшүүлэх, залхуурлыг арилгахыг хэлэхгүй. Эдгээр нь ажиллах хэрэгтэй чухал зүйлүүд боловч бид өөрийн сэтгэл хөдлөлийн нөхцөлийн хувьд илүү гүнзгий түвшин уруу орох хэрэгтэй: амьдралын өөрийнх нь тухайд байх бидний суурь түгших мэдрэмж, амьдралын талаарх төөрөгдөл.  

Бясалгал Бурханы шашны нөхцөлд

Орчин үед бясалгалыг Бурханы шашинд төдийгүй олон өөр үзэл баримтлалын тогтолцоонуудад бид олж харах болсон. Бурханы шашны нөхцөлд бясалгал нь олон дахин давтах аргаар сэтгэлийн эерэг төлөвийг бий болгох гэсэн утгатай байна. Энэ бол спортын төрлөөр хичээллэх эсвэл хөгжмийн зэмсэг тоглож сурахад тухайн нэг зүйлийг олон дахин давтах ёстой болдогтой адил; гэвч бясалгалаар бид сэтгэлийн нэг эерэг төлөвийг төлөвшүүлэхдээ түүнийг сэтгэлдээ төрүүлэх замаар өөрт төлөвшүүлнэ. Эхэндээ энэ нь хүчилсэн, хиймэл мэт санагдах боловч цаг хугацаа өнгөрөх хэрээр тухайн сэтгэлийн төлөв хангалттай төлөвшиж үнэндээ бидний нэг хэсэг болно. 

Ердөө аливаа зүйл ийм байдлаар төлөвшдөг нь түүнд нэг тохиромжгүй зүйл байна гэсэн үг биш. Хэрэв бид нэг шинэ сэтгэлийн төлөв төлөвшүүлэхийг оролдож байгаа бол түүнийг өөрийн төрөлх зүйл биш гэж бодохгүй хэрэгтэй. Олон хүмүүс өөрийгөө ердөө өөрчлөхийг хичээхгүйгээр бид байгаагаараа байх нь зүйтэй гэж боддог. Гэвч хэрэв бид унаган төрөхөөрөө үлдэх юм бол өмдөндөө бие зассаар байх болно шүү дээ. Гэвч бид өөрийн амьдралыг сайжруулах үүднээс олон аргад суралцсан. Бид сэтгэлийн хувьд ч үүнтэй адил зүйлийг хийж чадна, хийх ч хэрэгтэй. 

Өөрийнхөөрөө байх хэрэгтэй, тэгвэл бүх зүйл хэвийн сайн болно гэсэн энэ гаргалгааг бид ашиглаж болохгүй. Учир нь өөрийнхөөрөө байх нь үргэлж сайн үр дүнтэй байдаггүй. Энэ нь хүүхэд уйлах үед тэвчээр алдаж, түүнийг чимээгүй болгох үүднээс түүнийг цохимоор санагдахтай адил; тэгэхээр, энэ арай дэндэнэ, тийм биз дээ? Хэдийгээр хүүхэд шөнө дунд уйлж эхлэх үед түүнийг цохих нь сэтгэлд аяндаа хамгийн түрүүнд орж ирэх бодол байж болох ч энэ бол зохистой үйлдэл биш гэдгийг бид мэднэ. 

Тэгэхээр Бурханы шашны сургаалд суралцаж, тэдгээрийг амьдралд хэрэглэхэд маш чухал үүргэх гүйцэтгэдэг бясалгалын хувьд ийм байна. Хүмүүс бясалгал болон сургаалд суралцах үйл явц хоёрыг хоёр тусдаа зүйл гэж ихэвчлэн буруу боддог. Гэвч Бурханы шашинд ердөө тийм байдаггүй.

Видео: Гэвш Лхакдор — “Төвөд хэл сурах нь ямар ач холбогдолтой вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Ач тустай зуршлуудыг төлөвшүүлэх

Эерэг зуршлуудыг төлөвшүүлэхийн тулд бид тэдгээр нь юу байхыг судалж мэдэх хэрэгтэй, гэвч ийнхүү суралцах нь түүний эцсийн үр дүн биш. Бид суралцах үйл ажиллагаагаа өөртэйгөө холбож, сурсан зүйлээ өөрийн нэг хэсэг болгох ёстой бөгөөд энэ бол бясалгалын хийх зүйл. Хэрэв бид амандаа тухайн нэг идэх зүйлийг хийж, зажлахгүй бол түүнийг шингээж чадахгүйтэй адил хэрэв бид сургаалыг сэтгэлдээ оруулж ирж, тэр талаар бодож, бясалгалаар шингээхгүй бол өөрөөр түүнийг шингээх ямар ч арга байхгүй. Хоол хүнсний хувьд түүнийг ердөө зажлаад буцааж гаргах юм бол ямар ч хэрэггүй. Бид хоол хүнсний шимийг хүртэхийн тулд залгиж, шингээх ёстой. 

Тэгвэл хэрхэн бясалгаж эхлэх вэ? Бидний өмнө үзсэнчлэн бясалгал бол гурван хэсэгтэй зүйлийн гурав дахь үе шат. Ийм төрлийн бүтэц нь Хиндү шашны Упанишадс уламжлал гэх мэт Энэтхэгийн бүх үзэл баримтлалын тогтолцоонуудад байна. Бурханы шашин дахь бидний хэрэглэдэг аргуудын олонх нь Энэтхэгийн бусад олон өөр уламжлалуудад нийтлэг байдгийг олон хүмүүс анзаардаггүй мэт санагддаг. Тэгвэл аргууд нь нийтлэг байж болох ч Бурханы шашны бусад уламжлалаасаа ялгарах онцог нь түүний утга агуулга байна: бидний зорилго, бидний бодит байдлыг ойлгох ойлголт, бидний сэдэл.

Тэдгээр гурван хэсэг нь сонсох, бодох эсвэл тунгаах, түүний дараа бясалгах байна. Хэрэв бид бясалгалыг Бурханы шашны хүрээнд хийх гэж байгаа бол бид түүнийг Бурханы шашны сургаалыг шингээж авах үүднээс хэрэглэнэ.

Сургаалыг сонсох

Бид яагаад эхний хэсгийг “сонсох” гэж нэрлэдэг вэ? Бурхан багшийн үед сургаалуудыг бичигт буулгадаггүй байсан бөгөөд сургаалд суралцах тэрхүү арга зам нь тэдгээрийг цээжээрээ уншин, тайлбарлаж байгаа хэн нэгнийг сонсож суралцах явдал байв. Орчин үед бид бүх сургаалыг унших боломжтой болсон учраас тэдгээрийг сонсохын ач тус байна уу? Ач тус нь гэвэл шавь нарыгаа тэдгээр сургаалыг ойлгохыг хүсэх нэг багштай шууд холбож өгөх явдал. Тэд сургаалыг олон янзаар тайлбарлах бөгөөд хэрэв танд асуулт гарвал та түүнийг асууж болно, номын хувьд тийм боломж байхгүй. 

Сонсохын сул тал гэвэл хэрэв та анхаарлаа алдвал та хуудсыг урагш нь эргүүлэх эсвэл ухраан сонсох боломжгүй. Олны дунд багшаас хэлсэн зүйлийг тань сонссонгүй дахин давтана уу гэж асуух эвгүй. Та хойгуур суусан тохиолдолд сайн сонсож чадахгүй байж болно. Өрөө тасалгаа халуун байж, таны нойр хүрч болно. Ийм сул талууд байна. Гэвч энэ нь та илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн үг бөгөөд энэ нь Бурханы шашны сургаалд байх бидний төлөвшүүлэх хэрэгтэй нэг чадвар юм. Бурханы шашинд суралцах, сургаалыг дадлага болгох нь идэвхгүй арга ердөө биш.

Багшид үнэндээ шавь нарт амархан байхаар, мөн эхний удаа тов тодорхой тайлбарлахгүй байхыг зөвлөнө. Миний адил зарим хүмүүсийн хувьд тэд аливаа юманд маш тодорхой байх дуртай байдаг бөгөөд энэ нь тэдэнд хэцүү байна. Намайг багшийнхаа орчуулагчийг хийдэг байх үед бусдад сургаал ном хэрхэн заахыг надад зориудаар заадаг байсан миний багш Сэркон Ринбүүчигийн айлдсанаар бол “Эхэнд нь тодорхой бүү тайлбарла, учир нь өөрийн тань хүсэж байгаа зүйл бол өөр бусад шалтгаанаар ирсэн хүмүүсээс сургаалыг үнэхээр сонирхож байгаа хүмүүсийг ялгах явдал. Сонирхсон хүмүүс илүү их зүйл асуух ба шавь нар илүү ихийг суралцах хүчтэй хүслийг өөрсдөө төрүүлэх нь чухал.”  

Хэрэв шавийн хувьд тухайн нэг багш тодорхой тайлбарлаагүй гэсэн гомдолтойгоор дахин сургаалд суухыг хүсэхгүй байгаа бол багшийн эрдмийн талаар нягталж үзэх хэрэгтэй. Багш нь үнэндээ эрдэм мэдлэг тааруу, хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байн уу? Ийм тохиолдлууд олон байна. Эсвэл багш зориудаар таныг хичээнгүй чанар, тэвчээрт сургах үүднээс нарийн зүйлүүдийг хэлэхгүй байна уу? Сонсохын гол зорилго бол хоёр дахь үе шатанд чиглэсэн байдаг ба энэ бол сургаалын талаар бодох явдал. Хэрэв багш хариултыг нь тэр даруй өгөөгүй тохиолдолд энэ нь танд эхэлж бодох боломж өгөх ба энэ нь сургаалыг та өөрөө шалгаж үзэх чадварыг бий болгоход илүү тустай байна.

Сургаалыг шалгах

Сургаалыг шалгаж, учир шалтгааны үндэслэлтэй эсэхийг нягтлах нь маш чухал. Юу гэж бодож байгаагаа авч үзэж, түүн дээрээ тайлбар авна. Энэ нь олноороо ном сонсож байгаа үед мөн ялангуяа багштайгаа жилд нэг удаа уулздаг тохиолдолд хэцүү. Энд би юу илүү тохиромжтой байж болох талаар яръя. Суурин багшгүй Бурханы шашны олон төвүүдийн хувьд та их зүйл сурч судалж болох унших, сонсох материалд найдах хэрэгтэй болно. Бид тэр бүгдэд нэг роман эсвэл бие засахдаа уншдаг зүйлд хандах адилаар ханддаггүй; тэдгээрийг хүндэтгэл бүхий сэтгэлээр уншина. Тогтож унших ба утга санааных нь талаар бодно. Хэрэв танай төвд багш байхгүй байсан ч та бүхэн тэдгээрийг уншиж, хоорондоо утгыг ярилцаж болно. Зарим хүмүүс илүү сайн ойлголттой байж бусаддаа тодорхой ойлголт өгч болно. Хэрэв бид “очих газаргүй бүтээлчид” гэж нэрлэгддэг ямар нэг Бурханы шашны төвд очдоггүй эсвэл өөртөө ойр байгаа төвд гэртээ байгаа мэт байж чаддаггүй тэдгээр хүмүүсийн хувьд өөртөө тохирсныг олж чадвал Бурханы шашны цахим бүлгүүдэд нэгдэх нь тустай байж болно. 

Бусадтай харилцах ийм төрлийн харилцаа нь маш тустай байдаг бөгөөд хэрэв тийм үгүй бол сургаал нь ердөө бодит амьдралтай холбоогүй, зөвхөн оюун, мэдлэгиийн түвшний зүйл болно. Энэ тал дээр бид нухацтай хандах ёстой. Энэ нь бид хөшүүн, хөндий байж, хэзээ ч инээхгүй байна гэсэн үг биш харин Номын талаар ярилцаж түүний гүн уруу орно гэсэн үг. Бид хэн нэгнийг ямар нэг хошин зүйл хэлэх эсвэл алдаа гаргахад нь инээж хөхөрнө. 

Зарим Барууны хүмүүсийн хувьд нэг дор амгалан тайван бас нухацтай байхад нэлээн хэцүү байдаг. Энэ бол сургаалыг та өөрийн амьдралтай хэрхэн холбохыг илэрхийлж буй нэг илэрхийлэл юм. Тэгээд ч үүний үндсэн зорилгуудын нэг нь таныг илүү баяр жаргалтай болгох явдал. Хэрэв бид армид байгаа мэт албархуу байвал энэ нь тийм хөгжил баяртай сэтгэлийн төлөв байхгүй. Бид төгс байж чадахгүй, алдаа гаргаж, шийтгүүлэх вий гэж эмээнэ. Энэ бол Бурханы шашин биш!

Хөмөрсөн, хир буртагтай, ёроол нь цоорхой савны гэм

Ингээд сонсох гэсэн сэдэв уруугаа эргэн оръё. Сургаалыг хэрхэн сонсох тухайд бидэнд тодорхой нэг савны адил байхаас зайлсхийх дээр суурилсан зөвлөгөө өгдөг. Нэгдүгээрт, бид дотор нь юу ч орох боломжгүй хөмөрсөн сав адил байж болохгүй; бид нээлттэй сэтгэлтэй байх хэрэгтэй. Бид  дотор нь юу ч хийсэн шууд урсан гарах ёроол нь цоорхой сав адил байж болохгүй. Эцэст нь бид сургаал бүрэн бохирдох, ойлголт зөв болон тогтохоос өмнө урьдаас тогтсон үнэхээр их буруу бодолтой байх бохир сав адил байж болохгүй.  

Бурханы шашны сургаал сонсох үед та түүнийг бусад үзэл баримтлалын тогтолцоотой харьцуулахаас үнэндээ зайлсхийх ёстой. Та “Хиндү шашинд ингэж хэлдэг, Даосизмд тэгж хэлдэг” гэж бодож болно. Миний багш нарын нэг нь “Хэрэв хоёр зүйлийг харьцуулах юм бол аль алиныг нь үнэндээ ойлгохгүй, ингэх нь утгагүй хэрэг. Ердөө төөрөлдөж хоцорно” гэж хэлдэг байсан. Хэрэв танд тухайн хоёр тогтолцооны талаарх бүрэн гүйцэд ойлголт байвал тэр үед та үр дүнтэй харьцуулалтыг хийж чадна. Гэвч хэрэв та Бурханы шашны сургаалыг ойлгодоггүй бол юуны түрүүнд “Энэ нь үүн шиг юм болов уу эсвэл түүн шиг юм болов уу” гэсэн бодлыг орхиж, ердөө сургаалыг өөрийг нь бодитой сонсох хэрэгтэй. Үгүй бол та буруу төдийгүй ямар ч холбоогүй байж болох өөрийн урьдаас тогтсон ойлголттой холих болно. 

Ёроол нь цоорхой сав адил байж болохгүй гэж зөвлөх үед энэ нь сурсан зүйлээ мартахгүй байхыг хэлнэ. Олон хүмүүс тэмдэглэл хөтлөхийг тустай гэж боддог боловч хэрэв тэмдэглэж авсан бол дараа нь тэдгээрийг харвал их сайн. Ямар ч тохиолдолд хэрэв та маш сайн ой тогтоолттой биш л бол гол санаануудыг тэмдэглэж авах нь сайн санаа. 

Хэрэв бид ямар нэг шалгалт өгөх гээгүй бол ямар нэг зүйл сурахад хүчин чармайлт гаргадаггүй Барууны ийм сэтгэлгээг харах их сонин байдаг. Бид шалгалтанд тэнцэх гэж сурах тохиолдолд хэрэв хуулах боломжтой бол, яагаад болохгүй гэж? Тэгвэл тийм зүйл энд боломжгүй. Шалгалт эсвэл сайн дүн эсвэл багшийн сайшаал гэж байхгүй. Гол зүйл бол бид өөрийгөө сайжруулахыг хичээх явдал бөгөөд Бурхан багшийн заасан аливаа зүйл – хэрэв бид түүнд итгэдэг бол – бусдын тусад зориулагдсан байдаг. Бусадтай өрсөлдөх өрсөлдөөн гэж байхгүй бөгөөд бид зөвхөн өөрийнхөө тухайд сургаалыг авч үзэх хэрэгтэй болдог. Бид “Тэр хүн ууртай, би бол үгүй” гэж боддоггүй. Номын толь гадагшаа бус өөр уруу тань харсан байх ёстой.

Эмээр зүйрлүүлэх

Сургаалыг хэрхэн сонсох тухай өөр нэгэн зөвлөгөө бол өөрийг өвчтөн адил, Бурхан болон багш нарыг эмч адил, Бурхан багшийн сургаалыг эм адил авч үзэх явдал. Мөн бид өндөр эрдэмтэй тэдгээр бүтээлчдийг бидэнд туслах сувилагч адилаар авч үзэж болно. Бүр энгийн үгээр хэлбэл бид Бурханы шашны бүтээлд “Надад олон асуудал бэрхшээлүүд бий” гэсэн ойлголттойгоор орно. Бидэнд хувиа хичээх сэтгэл эсвэл уур гэх мэт өвчин байх бөгөөд бид түүнийг эдгээхийг хүснэ. Бурхан багш мэргэн эмч бөгөөд би энэхүү гайхалтай эмийг хүртэх ба түүнийг мартахгүй байх төдийгүй зааврын дагуу ууна. Би нэг ч өдөр эмийг таслахгүй байхыг хичээх бөгөөд савтай эмийг нэг дор бүгдийг мэдээж уухгүй. Бурханы шашны бүтээл хийх нь антибиотик уухтай бага зэрэг адил! Та түүнийг тодорхой цагт, тодорхой хэмжээгээр уух ёстой. Хэрэв та дундуур нь таслах эсвэл өдөр алгасвал тийм тустай биш. Энэ бол Бурханы шашныг анагаах ухааны нөхцөлтэй адилтган харах нэг хэлбэр юм. 

Өөр нэг зөвлөгөө нь сургаал сонсох үедээ өөрийг нэг ариун оронд байх бөгөөд багшийг Бурхан гэж харан, цэвэр ариун сургаал хүртэж байна гэж дүрслэх явдал байна. Энэ нь бид багшийг үнэндээ Бурхан гэж заавал бодох ёстой гэсэн үг биш харин тэднийг, өөрсдийгөө, сургаалыг хүндэтгэх сэтгэлтэй байх гэсэн үг юм. Бид ямар нэг няхуур зүйл хийж байгаа нь тэнд дүнсгэр царай гарган сууна гэсэн үг биш харин халуун бүгчим өрөө таслагааг үл хайхран ердөө зааж байгаа зүйлийг нээлттэй сэтгэлээр анхаарч болно гэсэн утгатай юм.  

Нээлттэй сэтгэлтэй байх

Бурхан багш сургаалыг алт худалдаж авах гэж байгаагийн адилаар шалгаж үзэж хэрэгтэй хэмээн эрс хатуу сануулсан байдаг. Ердөө түүнд сүсэг бишрэлтэйн улмаас бид ямар нэг зүйлд итгэхгүй байх хэрэгтэй. Энэ нь нээлттэй сэтгэлтэй байхын хажуугаар Бурхан багш цагийг хөгжилтэй өнгөрөөх гэсэн ямар нэг хэрэггүй зүйл заахгүй байсан гэсэн тухайн зүйл ямар нэг баталгаагүй боловч үнэн гэж итгэх итгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг юм. Ийм сэтгэлээр бид сургаал юу гэсэн утгатай болохыг мэдэх үүднээс тэдгээрийг шалгаж үзэж болно. Ингээд бид үнэн, бидэнд тустай гэж үзэж байгаа зүйлүүдийг өөрт авч хэрэглэж болно. Урд болон хойд төрөл байдаг гэсэн ямар нэг баталгаагүй боловч түүнд үнэн гэж итгэх тухайд нэг жишээ авч үзье. 

Миний бие Барууны ердийн нэг хэв маягаар өсөж хүмүүжсэн хүн бөгөөд анх Бурханы шашинд суралцаж эхлэх үед мэдээж надад урд болон хойд төрөлд итгэх ямар ч итгэл байгаагүй. Энэ бол Барууны ихэнх хүмүүсийн сэтгэлгээнд огт байдаггүй зүйл; хэрэв үхлийн дараах амьдралын тухай авч үзэх юм бол энэ нь бараг л Христийн шашинд байх диваажин эсвэл там маягийн зүйл байна. Гэтэл хүн бүр урд нэг төрөлдөө миний эх байсан гэх ойлголт бүх сургаалд байх бөгөөд үүнийг ердөө хаалгаар гаргаад хаячих боломжгүй.

Эхэн үедээ үүнийг шийдвэрлэж байсан миний арга бол “За яах вэ, хэдийгээр би одоо дахин төрлийн тухай ойлголтыг ойлгохгүй байгаа ч түүнийг үнэн гэж бодъё. Үүнийг ойлгохгүй байгаа талаараа худал шалтаг хэлэхгүйгээр эсвэл түүнийг юман доогуур хийн нуухгүйгээр, харин түүнийг ойлгох, хичээхэд цаг гаргая” гэж бодох явдал байв. Цаг хугацаа өнгөрөх хэрээр бүх зүйл дахин төрлийн үндсэн дээр суурилж байгаа нь их тустай бөгөөд зөв, дахин төрөл нь үнэн байж магадгүй гэж харах болсон. 

Бурхан багшийн сургаалаар дахин төрнө гэж чухам юуг хэлж байгааг мэдэхгүйгээр дахин төрлийг ойлгох боломжгүй гэдгийг та яваандаа ойлгоно. Та илүү гүнзгий түвшинд орох хэрэгтэй болох бөгөөд тэндээс танд там, бирдийн төрөл зэрэг нь ойлгомжтой болж эхэлнэ. Иймд ойлгохгүй эсвэл ердөө байж боломгүй санагдах шалтгаанаар сургаалын хэсгийг шууд үгүйсгэхгүй байх нь чухал. Энэ бол нээлттэй сэтгэлтэй байх мөн “Тийм, энэ бол Бурхан багшийн заасан зүйл. Бурхан багш дахин төрлийн тухай айлдсан. Надад энэ ойлголт таалагдахгүй байгаа хэдий ч хэрэв би Бурханы шашныг гүнзгий судлахыг хүсвэл үүнийг шийдвэрлэх ёстой болно” гэсэн билиг ухаантай байх гэдгийн утга юм. 

Видео: Кандро Ринбүүчи — “Бурханы шашинд суралцахын учир”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Дүгнэлт

Бурханы шашны эх зохиолуудад гарах зөвлөгөө нь зөвхөн Бурханы шашныг судлах үед хэрэгтэй байх бус харин бидний өдөр тутмын амьдралд бас хэрэгтэй байдаг. Хир буртагтай эсвэл ёроолгүй сав адил байх нь ердөө ч сайн биш! Бурханы шашныг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь өөрчлөлтийн шалтгааныг бий болгох үүднээс ямар нэг арга хэмжээ авах идэвх санаачлагатай үйл явц байх бөгөөд энэ нь сонсохоос эхэлнэ. Нэгэнт бид үүнийг хийсэн бол үнэндээ сургаалыг алмаазан бөгж худалдаж авах гэж буй адилаар, гэвч өөрийн хараахан бүрэн ойлгохгүй байж болох тэдгээр сэдвүүдэд нээлттэй сэтгэлтэйгээр, шалгаж үзэх боломжтой. 

Top