Бодит байдлыг үл мэдэх явдал

Хутагтын хоёр дахь үнэн – Зовлонгийн жинхэнэ шалтгаанууд 

Хутагтын нэг дэх үнэнийг авч үзсэний адил бид Хутагтын бусад гурван үнэнийг авч үзэх хэрэгтэй. Ингэснээр бидний Бурханы шашны бүтээл бидэнд илүү утга учиртай, бидэнд өөрчлөлт гаргах байдлаар бидэнд нөлөөлнө. 

Өөрийн амьдрал дахь бэрхшээлүүдийг тэмдэглэж, өөрт сэтгэл зүйн тодорхой дэмжлэг өгсөн бол одоо бүгдээрээ Хутагтын хоёр дахь үнэн, зовлонгийн шалтгаануудын талаар авч үзье. Эвдэрсэн цорго ажиллахгүй байгаа шалтгаан нь юу болохыг мэдсэнээр бид түүнийг засаж болно. Өөрийн асуудлуудын шалтгаан юу болохыг харах үед үүнийг төв зам мөрийн үүднээс авч үзэх нь маш чухал. Өөрөөр хэлбэл, бид бурууг зөвхөн гадаад зүйлүүдээс эрж “Намайг гурван настай байх үед миний ээж надад хэрхэн хандсан, нийгэм, улс төр надад нөлөөлсний улмаас миний бие энэ адил байгаа” гэх мэтээр ойлгохгүй байх хэрэгтэй. Нөгөө талаар бид тэдгээр асуудлуудыг бүрэн үгүйсгэж, “Энэ бүхэн миний буруу” гэх байдлаар бүх бурууг өөрт, хүнд байдлаар тохохыг хүсэхгүй. 

Бидний асуудал, бэрхшээлүүдийн хамгийн гүн шалтгаан хэрхэн бидний үл мэдэх явдал болдог талаар ярих үед “Би ухаангүй; Би муу; Би сайн биш. Би буруутай” гэж буруу бодох хялбар байна. Энэ нь биет “би” гэж байх үүднээс, тэр нь аливааг буруу хийдэг – муу гэх үүднээс бодох явдлаас бий болно. Миний бие “Бид мунхаг” гэх хэллэгээс өөрөөр “Бид бодит байдлын талаар мэдэхгүй байгаа” гэх хэллэгийг хэрэглэхийг илүүд үздэг. Энэ нь Хутагтын хоёр дахь үнэнийг, амьдрал дахь бидний асуудлуудын жинхэнэ шалтгаануудын чанарыг үл шүүмжлэх байдлаар авч үзэхэд тусалж болно. 

Амьдрал дахь асуудлуудын жинхэнэ шалтгааныг илүү гүнзгий байдлаар ойлгохын тулд бид Хутагтын хоёр дахь үнэнийг хоосон чанарын ойлголттой холбох хэрэгтэй. Бүх зүйлийг буруу хийх биет “би” гэж байхгүй. Ихэнх тохиолдолд бид илүү хүч бүхий үгсийг хэрэглэдэг. 

Бидний амьдрал дахь бэрхшээлүүдийн уг шалтгааныг бид өөрийн үл мэдэх явдалтай холбож болох ба энэ нь шүтэн барилдлагыг үгүйсгэхгүй. Бидний бүх асуудлууд зөвхөн нэг зүйлээс шалтгаалдаггүй – хувинтай ус хамгийн эхний эсвэл хамгийн сүүлийн дусал усаар дүүрдэггүй жишээний адил. Амьдрал дахь бидний бүх асуудлууд зөвхөн нэг зүйлээс, түүнийг хүрээлэн байх нэг том бүхэл зүйлээс шалтгаалах байдлаар, өөр бусад зүйл түүнд нөлөөлөөгүй байдлаар бий болдоггүй. Ийм биш. Бүх зүйл олон хүчин зүйлээс шалтгаалан гарах бөгөөд үүнд бидний буруу ойлголт, төөрөгдөл нөлөөлөх ба мөн үүнд нийгэм, эдийн засаг, бидний асран хүмүүжүүлэгч нөлөөлсөн байна. Эдгээр бүх усны дуслаар илэрхийлж болох хүчин зүйлүүд бидний амьдрал дахь бэрхшээлүүдийг бий болгоно. 

Зовлонгийн гол шалтгаан нь үл мэдэх явдал гэж хэлэх үед үл мэдэх явдал нь – бодит байдлыг үл мэдэх эсвэл бодит байдлыг буруу мэдэх явдал байна, энэ нь бидний зовлонгийн хамгийн гүн шалтгаан бөгөөд хэрэв бид нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсвэл, энэ нь бидний үнэхээр арилгах хэрэгтэй тэр зүйл байна. Үүний шалтгаан нь бусад шалтгаан болон нөхцөлүүд тус үл мэдэх явдлаас, бидний өөрчилж болох тэр зүйлээс бий болсон байна. Гэвч бид өөрийн асран хамгаалагчийн биднийг гурван настай байх үед хийсэн зүйлийг өөрчлөх боломжгүй. Энэ аль хэдийн өнгөрсөн ба энэ түүх болон үлдсэн. Хутагтын хоёр дахь үнэнийг шүүмжлэлгүй хандлагаар, хоосон чанарын сургаал болон шүтэн барилдлагын сургаалын үүднээс авч үзэх нь маш чухал. 

Та бүхэн үүний ерөнхий санааг ойлгож байгаа гэж найдаж байна. Ойлголт төрүүлэх үйл явц нь Хутагтын нэг дэх үнэний талаар ойлгосон ойлголттой адил. Бид “Тийм, бидэнд буруу ойлголт байгаа бөгөөд амьдралд тохиолдож буй зүйлийн талаар бид сайн ойлгохгүй байгаа” гэж харах ба үүнийг ямар нэг шүүмжлэх хандлагагүйгээр тодорхойлохыг бид хичээнэ. Энэ нэлээд нарийн ойлголт. Энэ нь өөрийг ямар нэг байдлаар буруутгахгүйгээр бодит байдлыг хүлээн зөвшөөрч болно – “Би буруу ойлгосон байна, би их муу ...” гэх байдлаар бус. Бид хангалттай анхааралтай байгаагүй байх боломжтой бөгөөд энэ үнэхээр бидэнд тохиолдоно. Ийм зүйлс бидэнд тохиолддог. Бид үүнийг ердөө л хүлээн зөвшөөрөх ба анхааралтай байгаагүй гэдэг үүднээс өөрийг буруутгахгүйгээр тэдгээрийг хүлээн зөвшөөрнө. Өөрийг буруутгах нь тухайн буруу ойлголт нэлээд хүчтэй байхтай холбоотой. Тус буруу ойлголт хүчтэй биш байвал бид өөрсдийг төдий чинээ их буруутгахгүй. Энэ нь мөн бидэнд тус ойлголт хэрэгтэй байх бодит байдлаас шалтгаална. Мөн бидэнд өдөр бүр хооллож байх хүний бие махбод бий. Хэрэв тийм биш байсан бол бэрхшээлүүд бидэнд тулгарахгүй байх байсан. 

Амьдрал дахь асуудлуудын хувьд энэ мөн адил. Тэдгээр нь дээрх бүх нөхцөлүүдээс шалтгаалах ба бидэнд буруу ойлголт байгаа учраас бид өөрсдийг шүүмжилж байгаа явдал байна. Дахин хэлэхэд, бид буруу ойлголтыг дэвэргэхгүй байх аргаар асуудлыг шийдвэрлэж болно. Өөрийн амьдрал дахь асуудлуудын шалтгаануудыг өөрийг буруутгах бус байдлаар тодорхойлж чадсан бол бид үүнийг мөн бусдын нөхцөлд хийж болно. Бусдын нөхцөлийг ойлгох байдлаар үүнийг хийх бясалгалыг хийхийг хичээе. 

[Дадлага хийн, түр завсарлав]

Хутагтын гурав дахь үнэн – Зовлон арилах нь үнэн

Хутагтын гурав дахь үнэнээр бидний асуудлууд бүрэн арилах боломжийг авч үзнэ. Энэ нь “хорихуй” (зогсоох) гэдэг үгийн утга – бид асуудлуудыг арилган, тэдгээрийг зогсоож чадна. Англи хэлэнд “хорихуй” гэдэг үг ихэнх хүмүүст ойлгомжгүй байдаг. Энэ үг ховор хэрэглэгддэг, томоохон утгатай үг. Энэ бидний өдөр тутамд нийтлэг үг бус бөгөөд бидний олонх тус үгийн утгыг сайн мэддэггүй. Жишээ нь миний ээж мэдээж энэ үг юу гэсэн утгатай болохыг мэддэггүй төдийгүй бүр өөрийн амьдралд хэзээ ч хэрэглэж үзээгүй болов уу. Ингээд Хутагтын гурав дахь үнэний “жинхэнэ хорихуй” (үнэн хорихуй, хорихуй үнэн) гэж нэрлэцгээе. 

Асуудлын гол нь бид энд ердөө өөрийн бэрхшээлүүдийг зогсоох төдийгүй тэдгээрийн шалтгаануудыг мөн зогсоох тухай байна. Энд бид ердөө нэг тодорхой асуудлыг талаар ярилцаж байгаа бус, учир нь мэдээж ямарваа нэг тодорхой асуудал мэдээж дуусна. Бид хоол хийн, идэх үед бидний өлссөн байх асуудал тухайн агшинд дуусна. Гэвч, түүнээс илүү том асуудал нь бид дахин өлсөх явдал. Тэгэхээр бид асуудал дахин дахин гарах явдлыг зогсоох, асуудлуудын шалтгаанууд дахин дахин гарах явдлыг зогсоохыг хүснэ. Энэ үдшийн өлсөж байгаа явдлын шалтгаан хооллох үед арилна. Гэвч миний өлсөн явдал мөнхөд арилахгүй ба бид одоо өлсөж байгаа явдал гэх мэт нэг тодорхой асуудлын шалтгааныг арилгах талаар ярилцаагүй байна. Бид тухайн шалтгааны үргэлжлэн гарах явдлыг арилгах талаах ярилцаж байна. Энэ энд бидний авч үзэх гол асуудал байна. 

Асуудал нь: “Бэрхшээлүүдийн үргэлжлэн дахин дахин хяналтгүй гарах шалтгаануудыг үргэлжлэлийг арилгах боломжтой гэдэгт би үнэхээр итгэлтэй байна уу? Хэрэв би үүнийг боломжтой гэдэгт итгэж байвал хэрхэн түүнийг бид бодитойгоор арилгаж болох вэ?” Өөрөөр хэлбэл, гэтлэхүйд хүрч, гэгээрэх үнэхээр боломжтой юу? 

Эдгээр нь маш хэцүү асуултууд. Хэрэв бидэнд итгэл төрөхгүй байвал, өөрийн асуудлуудыг бүрэн арилгаж зовлонгоос гэтлэх боломжтой гэсэн тодорхой түвшний итгэл төрөхгүй байвал үнэндээ бид Бурханы шашны бүтээлээр юу хийдэг байх вэ? Бид юунд зорьж байх вэ? Бид хүрэх боломжтой гэж үнэхээр итгэхгүй байх нэг зорилгод зорьж байгаа юу? Хэрэв энэ үнэн бол энэ нь хүүхдийн уран сэтгэмж болно – Бурхан болж, гэтлэхүйд хүрнэ. Ийнхүү бид өөрийг хуурч, хүрэх боломжтой гэсэн итгэлгүй байх ямар нэг зүйлд хүрэхээр зорин өөрийн цагийг ердөө үрж байх болно. Энэ чухал асуулт. 

Харамсалтай нь, гэтлэхүй, гэгээрэлд хүрэх нь бололмжтой болох талаар ойлгох учир шалтгааны цуврал нь нэлээд хэцүү. Энэ нь зовлон арилах нь үнэн гэдэг нь хоосон чанартай адил байх прасангика үзлийн тайлбартай холбогдоно. Үүнийг үнэндээ ойлгох үнэхэр хэцүү. Тэгвэл энэ юу гэсэн утгатай үзэл вэ? Энэ амралтын өдрүүдийн курсээр бидний авч үзэж байгаа нөхцөлд энэ нь бид гэтлэхүй нь хэрхэн боломжтой байдаг талаар шууд ойлгоно гэсэн үг биш байна. Үүнийг ойлгох нь урт хугацааны үйл явц байх бөгөөд хэрэв бид үүнийг боломжтой гэдгийг ойлгоогүй тохиолдолд бидэнд түүнд хүрнэ гэсэн итгэл төрөхгүй. Бидний өчигдөр өдрийн ярилцсан дагуу хэрэв бидэнд итгэл төрөхгүй бол – бид ямар нэг зүйлийг нэгэнт ойлгосон бол түүнийг хэрхэн хүлээн зөвшөөрдөг үйл явцтай адил бидэнд тодорхой сэтгэгдэл төрөхгүй. Энэ бүх үйл явц нь бид тухайн санааг – гэтлэхүй, гэгээрэл нь хүрэх боломжтой гэдгийг итгэл үнэмшлээр түр хүлээн зөвшөөрөх явдал. Энэ нь тэдгээртэй ажиллах түр зуурын арга. 

Тэгэхээр энэ нь “ойлголтгүйгээр итгэх итгэл” үү? Миний бие тийм гэсэн итгэлтэй байна! Бид үүнд хэрхэн итгэдэг вэ? Зарим хүмүүс “Миний багш Бурхан тул, миний бие тэрээр гэгээрэлд хүрсэнийг харж байгаа учраас энэ боломжтой гэж би итгэж байна” гэж хариулж болно. Энэ итгэл ихэнх хүмүүст тийм баттай төрдөггүй ба учир нь бид олон өндөр эрдэмтэй багш нарт олон төрлийн гэм байдгийг харж байдаг. Зарим тохиолдолд тэд алдаа гаргана. “Багш өөрийн зүгээс Бурхан байх” эсэх эсвэл “Багш Бурхан байх нь багш, шавь хоёрын харилцаанаас шалтгаалан гардаг” талаарх энэ яриаг бид ялгах хэрэгтэй бөгөөд энэ талаар лекцийн төгсгөлд ярилцана. Энэ нь мэдээж хоёр дахь тохиолдол нь байна. Юмс үзлээс шалтгаалан бий болно. Бурхан байх нь багшийн өөрийн зүгээс бий болдог зүйл биш ба үүнийг үгчлэн ойлгохгүй байх хэрэгтэй. Бодит байдал дээр болдог зүйл нь бидний гайхалтай гэж боддог эдгээр багш нарын олонх нь алдаа гаргадаг. Ингээд бидний урам хугарах ба бид гэгээрэлд хүрэх нь боломжгүй зүйл гэж бодож болно. 

Гэтлэхүйд хүрэх нь боломжтой гэсэн итгэл төрөхөд Бодь мөрийн зэрэг сургаалыг ашиглах нь 

Бид Бодь мөрийн зэрэг буюу лам-рим сургаалын суурь бүтцийг гэтлэхүй болон гэгээрэл нь хүрэх боломжтой гэж итгэх эсэх талаарх энэ асуудлыг шийдвэрлэхэд бидэнд туслах үүднээс хэрэглэж болно. Бодь мөрийн зэрэг сургаалын Атиша гэгээний хувилбар гурван түвшний сэдэл буюу – гурван зорилгыг үзүүлнэ. Хамгийн өндөр түвшний зорилго нь гэгээрэлд хүрэх зорилго бол дунд түвшний зорилго нь зовлонгоос гэтлэх, зовлонг арилгах зорилго байна. Эхний түвшний сэдэл мөн байх ба энэ нь сайн дахин төрөлд төрөх зорилго байна. Эхний түвшний зорилгыг дахин төрлийн ойлголттой холбохгүйгээр, энгийн үгээр тайлбарлавал, энэ нь өөрийн оршихуйг сайжруулах тухай сэдэл байна. Энэ тохиолдолд бид өөрийн энэ насны амьдралын нөхцөлийг сайжруулах тухай бодох хэрэгтэй болно. Энэ нь бодь мөрийн зэрэг сургаалд бэлдэх түвшний сэдэл болно; үүнийг “эхлэл түвшний сэдэл” гэж нэрлэцгээе. [Үүнийг Доктор Берзин Номын сэдлийн үндсэн бус хувилбар гэж нэрлэх болсон.]   

Энд чухал болох зүйл нь өөртөө үнэнч байх явдал бөгөөд Номын бүтээлийн (дадлага) тухайд дүр эсгэхгүй байх явдал. Бурханы шашны бүтээл (сургаалын дадлага) үйлддэг хүмүүсийн маш цөөн хэсэг нь тэд гэтлэхүй (зовлонг арилгах), гэгээрэлд зорьж байдаг хэлж болно гэж миний бие боддог. Хэрэв бид гэтлэхүйд хүрэхээр үнэхээр зорьж байвал энэ нь бидэнд магад гарах сэтгэл (зовлонгоос гэтлэх зорилго) төрсөн гэсэн утга илэрхийлнэ. Ихэнх хүмүүст магад гарах сэтгэл төрсөн байх нь ховор байх ба тэд бүр магад гарах сэтгэлийн талаар сонсохыг ч хүсдэггүй. 

Магад гарах сэтгэл төрүүлэхээр зорих үед (зовлонг арилгах зорилго тавих үед) энэ нь амттан эсвэл зурагт үзэх явдлыг хорих биш байна. Бидний зорих зүйл нь бидний асуудлуудын шалтгааныг арилгах явдал байх ба энэ нь эхлэл түвшин болох бөгөөд тэдгээрээс эхлэлтэй бидний сөрөг зан байдал байна. Эдгээр нь бидний хорих, зогсоох хэрэгтэй зүйлүүд: бидний уур бухимдал, хувиа хичээх сэтгэл, шунах сэтгэл болон бидний бий болгодог хаалтууд. Бидний ихэнх нь эдгээр зүйлүүдийг зогсоох хүсэлгүй байдаг. Бидний өөрсдийн амьдралд нэмэхийг хүсэх зүйл нь – амар амгалан болон тэдгээр бусад сайхан зүйлс байх боловч – бид ямар нэг зүйлийг хорихыг хүсэхгүй байна. Иймд магад гарах сэтгэлгүйгээр (зовлонг арилгах зорилгогүйгээр), “Миний бие гэгээрэлд хүрэхийг, гэтлэхүйд хүрэхийг зорьж байна” гэж хэлэх үед энэ нь чин сэтгэлийн зорилго ердөө биш байна. 

Энд бид “хэрэгтэй” гэх тус ойлголтын хувьд өөр нэг хэсгийг тодорхойлох ёстой болно. Бидний олонхын боддог зүйл нь “Миний бие гэгээрэлд зорьж байх хэрэгтэй, учир нь хэрэв би гэгээрэлд зориогүй байх тохиолдолд Бурханы шашны сургаалын сайн бус бүтээл (дадлага) үйлддэг хүн болох ба бидний багш бидэнд таагүй хандлагатай байна” гэх явдал байна. Энд бидний ойлгохыг хичээх хэрэгтэй зүйл нь өөрийн энэ насны амьдралын нөхцөлийг сайжруулахыг хичээх эхлэл түвшний зорилго нь бүрэн үндэслэлтэй байх явдал. Эхлэл түвшний зорилготой байж болох ба үнэндээ энэ нь том амжилт байна. Ихэнх хүмүүст ирээдүйн амьдралуудыг оролцуулахгүй, зөвхөн энэ насны амьдралынхаа нөхцөлүүдийг сайжруулах тухай ямар нэг ойлголт байхгүй байдаг. Энд бид амьдралын нөхцөлүүдийг эдийн засгийн хувьд сайжруулах тухайд яриагүй, харин өөрийн дотоод төлөвшлийн талаар авч үзэж байна. Олон хүмүүс энэ талаар үнэхээр сонирхдоггүй. Ийм зорилгод зорих нь чухал бөгөөд үүний суурин дээр сургаалыг дадлага болгохоор зорих ба зовлонг арилгах, гэгээрэлд хүрэх боломжтой гэдгийг ойлгохоор тодорхой хугацааны турш хичээх ба эдгээрт хүрэх боломжтой гэсэн итгэл төрөх нь нэлээд хэцүү байх болно. 

Өөрөөр хэлбэл, “Миний бие гэтлэхүй, гэгээрэлд хүрэхийг зорьж байгаа гэж үнэхээр хэлэх боломжгүй, учир нь тэдгээрт хүрэх нь үнэндээ боломжтой гэсэн итгэл надад үнэхээр төрөөгүй байгаа тул тэдгээрт хүрэхээр ажиллах боломжгүй. Иймд миний бие тэдгээрт хүрэх боломжтой гэдгийг ойлгохыг хичээж байгаа бөгөөд үүнийг ойлгосноор тэдгээрт хүрэхээр чин сэтгэлээс ажиллаж болно” гэж бодох нь илүү үнэн болох ба энэ хугацаанд, өөрийн одоогийн нөхцөлийг сайжруулахыг хичээх түвшинд, амьдрал дахь өөрийн бэрхшээлтэй нөхцөлүүдийг сайжруулах түвшинд ажиллах ба өөрийн асуудлуудын шалтгааныг наад зах нь багасгах боломжтой, өөрийн төөрөгдлийг арилгахаас илүү хялбар байж болох тодорхой зүйлүүдийг багасгах боломжтой гэсэн итгэл төрүүлэх хэрэгтэй. Ийм байдлаар бодох нь өөрийн Номын багштай илүү ойр байдлаар ажиллах боломж олгоно гэж миний бие боддог. 

Тэгэхээр, энэ нь бидний багш үнэндээ зовлонгоос гэтэлсэн (зовлонг арилгасан) эсвэл үнэхээр гэгээрсэн байх тухай асуудал биш байна. Энэ нь чухал асуудал биш болсон байна. Гэвч гол зүйл нь тухайн хүн биднээс илүү түвшинд төлөвшсөн, өөрийн төөрөгдөл болон уур бухимдал зэргийг биднээс илүү их хэмжээгээр үнэхээр арилгасан хүн байх явдал. Бид “Тухайн багш, тухайн хүн, зарим үед алдаа гаргаж, сэтгэл хөдлөлийн хувьд бага зэрэг бухимдах байдлаар үйлдэл үйлдэж болох ба бид зам мөрөөр гүнзгийрэх хэрээр, тус нөхцөлийг ‘Миний багш надад ямар нэг зүйл заахыг хичээж байна’ үзэх байдлаар харах хэрэгтэй.” Зам мөрөөр гүнзгийрэх хэрээр хожим би энэ асуудлыг шийдвэрлэе. Одоогийн энэ түвшинд, багшийг өндөр эрдэмд хүрсэн төрөлхтөн гэж тэмдэглэх нь хангалттай. Одоогийн энэ түвшинд миний багш төгс боловсорсон эсэх нь үнэндээ хамаагүй байна. Тэд өөрийн байгаа байдлаар зам мөрийн турш бидэнд үлгэр дуурайлал үзүүлж болно гэж бодох хэрэгтэй. 

Хэдийгээр үүнийг ийм байдлаар Бурханы шашны сургаалд тайлбарлаагүй байдаг ч, миний бие барууны хүн болохын хувьд, энэ түвшнийг өөрсдийн Номын төлөвшил дэх эхлэл үе шат болгон хэрэглэх нь маш тустай гэж боддог. Учир нь, барууны хүмүүс бид, юмсыг хар эсвэл цагаан байх үүднээс ихэнх тохиолдолд хардаг. Өөрөөр хэлбэл, багшийг бид төгс Бурхан гэж харах ба эсвэл бид “Номын зам мөрийг бүхэлд нь орхи, учир нь би тэднийг алдаа гаргаж байгааг харсан” гэдэг. Энэ хэт үзлээс зайлсхийхийн тулд, үнэхээр бид гэтлэхүй, гэгээрэлд хүрэхээр хичээж байгаа бус хэр нь бид гэтлэхүй, гэгээрэлд хүрэхээр хичээж байна гэж хэлэх байдлаас зайлсхийхийн тулд бидэнд энэ эхлэлийн үе шат маш тустай байна гэж миний бие үздэг. 

Миний бие өөрийн хувийн бүтээлдээ (дадлага) миний багш үнэхээр Бурхан байх эсэхийг, тэдэнд Бурхадын бүхий л чанарууд байх эсэхийг чухал гэж үздэггүй. Тэд хана нэвтлэн гарч, агаарт явж, өөрсдийг олон түмэн хэлбэрт хувилгаж чаддаг уу? Энэ надад үнэндээ хамаагүй байна. Эдгээр нь миний хувьд ялгаагүй байна. Гэвч, миний ойлгож чадах, миний бусад хүмүүстэй харилцаж чадах, тэд амьдралын асуудлуудыг хэрхэн шийдэж байгааг зэрэгтэй харьцуулахад тэд миний биеэс илүү их төлөвшсөн байх нь тэд миний биеэс үнэхээр их хэмжээгээр өөрсдийг төлөвшүүлсэн гэдэг нь харагдана. Энэ нь надад тэдний хүрсэн зүйлд мөн адил хүрэх боломжтой гэсэн урам өгнө. 

Энэ нь бидний эхлэн ажиллаж болох түвшин байна. Үүнийг миний бие илүү их хүрэх боломжтой гэж үздэг. Өөрийн асуудлуудын шалтгаануудыг арилгах энэ түвшин хүрэх боломжтой гэж итгэх нь – хэдийгээр энэ нь гэтлэхүйд хүрэх (зовлонг арилгах) жинхэнэ хорихуй биш байж болох ч эхлэл түвшний сэдлийн хүрээн дэх хүний хувьд нөлөө үзүүлэх хангалттай түвшин байна. Энэ нь бидний Номын бүтээлд (сургаалыг дадлага болгох) байж болох үнэхээр үндэслэлтэй, бүтээлийг эхлэхэд шаардлагатай түвшин. Өөрөөр хэлбэл, бид багшийг ийм түвшинд харах үед, хэдийгээр энэ нь гэтлэхүйд хүрэх жинхэнэ хорихуй биш байж болох ч, өөрсдийн асуудлуудын шалтгаануудыг зогсоох тодорхой түвшинд хүрэх боломжтой гэсэн итгэл бидэнд төрж эхэлнэ. Асуудлуудын шалтгаануудыг зогсоох, арилгах энэ түвшин нь хүрэх боломжтой гэсэн итгэл төрөх нь энэ нь энэхүү маш анхан түвшний сэдлийн хүрээнд чин сэтгэлээс ажиллах үүрэг гүйцэтгэж болох итгэлийг бидэнд өгнө. Энэ маш чухал, шаардлагатай үе шат. Ийм түвшинд хичээж болох бөгөөд энэ нь Номын зам мөрөөр тогтвортой төлөвшихөд дамжих хэрэгтэй болох чухал үе шат байна. 

Бидний зайлсхийхийг хичээх зүйл нь хамгийн өндөр түвшний сэдэлд шууд орж, улмаар буруу ойлголт төрүүлснээр, тэр үед асуудал үүсэхэд бид дахин эхнээс нь эхлэх шаардлагатай болдог явдал. Энэ нь Бурханы шашинд суралцаж байгаа барууны хүмүүст тулгардаг маш нийтлэг хэв маяг. Бид дүр эсгэхгүй байх байдлаар, эхэлж өөрийн одоогийн амьдралын нөхцөлүүдийг сайжруулахаар хичээх байдлаар үүнээс зайлсхийдэг ба энэ нь хүмүүс хэрхэн Бурхан шашинд суралцан, тэдгээрийг чин сэтгэлээс дадлага болгодог шалтгаан – бид эдгээрийг нэг төрлийн аян эсвэл нэг төрлийн спорт эсвэл хийх дуртай зүйл болгон хийдэггүй. Энэ Бурханы шашинд суралцан, сургаалыг чин сэтгэлээс дадлага болгох маш анхан шатны түвшин; энэ нь эхлэх үе шат болно. 

Ингээд бид Хутагтын дөрөв дэх үнэний талаар авч үзнэ: өөрийн биеэр ямар нэг өөрчлөлт гаргахын тулд бид ямар нэг зүйлийг өөрсдөө хийх ёстой болно. Бид идэвхтэй байх хэрэгтэй; энэ нь ямар ч шалтгаангүйгээр, тэнгэрээс өөрөө бууж ирэх, ямар ч хичээл чармайлт шаардахгүй зүйл байдаггүй. Бид өөрсдийг бодитойгоор өөрчлөх ёстой.

Top