Аврал бидний амьдралын суурь чиг хандлага болох нь
Бид Бурханы шашинд суралцан, түүнийг дадлага болгох үед бидэнд зарим үед тохиолдох олон өөр өөр асуудлуудын талаар авч үзэж байгаа бөгөөд бид Бурханы шашны сургаалуудыг өөрийн амьдралд бодитойгоор хэрэглэхэд бидний олонхид гол төлөв тохиолддог бэрхшээлүүдийн талаар голлон анхааран авч үзэж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чухал өөр нэг сэдэв нь авралын тухай сургаал байна. Бурханы шашны зам мөрийн эхэн үеүдэд бидний чухал гэж үздэггүй, ердөө алгасдаг олон зүйл бий. Олон хүмүүсийн хувьд, авралын тухай ойлголт нь тэдгээр сэдвүүдийн нэг болдог. Энэ нэлээд тусгүй, учир нь авралын тухай ойлголт нь чухал ач холбогдолгүй зүйл болох үед бид Бурханы шашны нийт бүтээлийн (дадлага) суурийг орхигдуулж байдаг.
Аврал айлтгах нь нэг томьёоллыг ердөө давтан, зарим уламжлалд байдаг адил үсийг тайран, Бурханы шашны нэг нэр авах явдал байдаггүй – энэ нь авралын гол зүйл биш байна. Гол чухал зүйл нь амьдрал дахь хандлагын суурь өөрчлөлт байна. Энэ нь бид өөрийн амьдралд нэг аюулгүй чигийг бодитойгоор гаргах сэтгэлийн төлөв, өөртэйгөө ажиллах чиг хандлага байх ба – бидний ярилцсанчлан, энэ нь өөрийн амьдралын нөхцөл, түүнд хандах хандлагыг сайжруулах эсвэл гэтлэхүй (зовлонг арилгах), гэгээрэлд хүрэх, ингэснээр бид бусдад аль болох боломжтой бүрэн хэмжээгээр тусалж чадахыг хичээх үүднээс өөрийг төлөвшүүлэх явдал байна. Энэ нь аврал айлтгаснаар бид өөрсдийг тодорхой нэг нийгмийн бүлэгт үнэнч зориулах явдал биш байна. Нийгмийн бүлэг гэдгээр миний бие ердөө нэг зохион байгуулалт бүхий нийгмийн бүлгийг илэрхийлсэнгүй; энэ нь тодорхой нэг багшийн зан чанарыг илэрхийлэх нийгмийн бүлэг байж болно. Гэвч аврал айлтгах нь бидний амьдралдаа гаргах бүхэл шинэ чиг хандлага болох бөгөөд тус чиг хандлага бидний тогтвортой төлөвшин, бид амьдралдаа зориулан юу хийх, бидний амьдралын чиг хандлага юу болох, амьдралын зорилго юу болох талаар мэдэж байна гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ нь өсөн тэлэх явц.
Амьдралдаа ямар зүг чигт явж байгаа талаар ойлголттой болох үед – амьдралын зорилго юу болохыг мэдэх үед – бүх сургаал тус суурин дээр суурилж байна. Тухайлбал, Бурхан багшийн сургаалууд, мөн Бурхан багшийн бидэнд үзүүлсэн амьдралын аюулгүй, эерэг чигийн жишээг харж байдаг. Аврал айлтгах талаар урт, өргөн хүрээтэй сургаалуудыг сонсох шаардлагагүй боловч хамгийн тустай зүйл нь өөрийн амьдралд авралын энэ аюулгүй зүгийг гаргах тухай сургаал дээр суурилан төрүүлэх хандлага байна. Энэ нь бид бүх сургаалыг амьдрал байх бэрхшээлүүдийг багасгах эсвэл тэдгээрийг арилгах, үүнтэй холбоотойгоор бусдад тусалж чадах боломжтой гэж харах байдлаар сургаалыг авч үзнэ гэсэн утгатай. Бид сургаалыг чин сэтгэлээс авч үзэн, сургаалыг Бурхан багш заасан, эсвэл хожмын шавь нар нь тэдгээрийг заасан гэсэн итгэлтэй байх ба сургаал нь бидэнд зовлонг арилгах, бусдад илүү сайн туслах дан ганц зорилготой байна. Энэ нь Бурханы шашны аливаа нэг сургаалын гол зорилго байдаг. Бид тус сургаалд заасан зүйл эдгээр зорилгуудад хүрэхэд бидэнд тусална гэдгийг ойлгохыг хичээнэ.
Зан үйл болох бүтээлүүдийн (дадлага) илүү гүнзгий зорилгыг авч үзэх нь
Бурханы шашны бүтээл (дадлага) гэж бидний гол төлөв нэрлэдэг тэдгээр өөр өөр зан үйлүүдийн жишээг авч үзэцгээе. Бясалгалын бурхад бүхий тэдгээр бүтээлүүд (дадлага) бүгд – зан үйлүүд, хурал гэх мэт – Бурхан багшийн сургаалууд. Энэ нь тэд асуудлуудыг арилгах, бусдад туслахад бидэнд тусалж чадах ёстой гэсэн утгатай. Эдгээр нь хэрхэн бидэнд туслах вэ? Аврал айлтгах гэдэг нь бид эдгээр зан үйлүүдийг чин сэтгэлээс авч үзэн, тэд тэдгээр зорилгуудыг хэрхэн гүйцэтгэдэг болохыг ойлгохыг хичээх үүднээс тэдгээрийг үнэндээ шинжилж үзэх явдал байна. Ингээд бид тэдгээрийг тус зорилгоор ашиглана. Бид тэдгээр зан үйлүүдийг тэр байдлаар ашиглахыг хичээнэ.
Тэдгээр нь гэтлэхүй (зовлонг арилгах), гэгээрэлд хүрэхэд бидэнд хэрхэн тусалдагийн хариулт нь тийм илэрхий биш байж болно. Гэвч, энэ нь ердөө тус хариулт ухаан сорьсон зүйл байна гэсэн утгатай. Хэрэв бид өөрийн амьдралд аюулгүй зүг гаргах аврал айлтгах явдлаас гарсан энэ хандлага байхгүй бол тэр үед эдгээр бүх өөр өөр зан үйлийн бүтээлүүд нь (дадлага) бидний амьдралтай холбогдолгүй болно – тэдгээр нь бидний сэтгэлд үнэхээр нөлөөлөхгүй байж, бага зэрэг эсвэл ямар нэг үр нөлөө үзүүлэхгүй. Үнэндээ, эдгээр бүтээлүүдэд (дадлага) хандах тэр төрлийн хандлагатай байж, “Тэдгээр нь сэтгэл санаа сайхан байх үед хийхэд сонирхолтой байж болох, харин бусад үед хийхэд бага зэрэг тээртэй, ердөө дорнын ер бусын зан үйлүүд” гэж бодох нь, ийм төрлийн хандлага бидэнд байх үед, тэд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тэд ямар нэг эерэг нөлөө үзүүлэхгүй. Энэ нь юу илэрхийлж байна вэ гэвэл ямар нэг эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа явдал нь бид сургаалыг тийм их чин сэтгэлээс үнэхээр авч үзэхгүй байгаа явдал байна. Бид Бурхан багшид нээлттэй, хүндэтгэлтэй хандлагатай үнэхээр байхгүй байгаа эсвэл тэрээр бидэнд туслах бүтээлүүд (дадлага) заасан гэдэгт нээлттэй, хүндэтгэлтэй хандахгүй байгаа явдал байна. Тэрээр ердөө сонирхолтой эсвэл үнэхээр уйтгартай зүйлүүдийг заагаагүй бөгөөд “сайн” байх үүднээс бид ямар нэг үүрэг хүлээх эсвэл гэм хүлээх явдал биш байна.
Эдгээр санаанууд зөвхөн эдгээр төрлийн зан үйлийн бүтээлүүд төдийгүй сургаал дахь бүх ойлголтод байна. Бурханы шашны сургаалуудад бид бүхий л төрлийн маш ер бусын зүйлүүдийн талаар сонсдог. Зарим тохиолдолд тэдгээр сонин зүйлс нь орчуулгын асуудлаас бий болсон байна. Үүний олон жишээ бий бөгөөд барууны хэлэнд орчуулахад хэрэглэж байгаа үгс нь ердөө маш буруу тайлбарыг өгнө. Хамгийн нийтлэг жишээ нь: буян ба нүгэл (англ. virtue ба non-virtue, merit ба sin) гэх мэт. Энэ бүхэн Христийн шашны үг хэллэг; эдгээр нь Бурханы шашны үг хэллэг биш. Энэ бүхэн хэрэгтэй гэх энэ ойлголтын хүрээнд эргэлдэнэ: “Би энэ зүйлийг хийх хэрэгтэй, тэр зүйлийг хийхгүй байх хэрэгтэй; хэрэв би хийвэл сайн болно, хэрэв би түүнийг хийхгүй бол муу болно” гэнэ. Энэ бүхэн Эзэн тэнгэр шүүгч байх дэвсгэртэй шүүмжлэх төрлийн нөхцөлтэй бүгд холбоотой байна. Энэ нь ердөө Бурханы шашны нөхцөл биш байна.
Сургаалтай холбоотой төөрөгдөл, ойлголтын бэрхшээл гарах үед бидний эхэлж шалгах хэрэгтэй зүйл нь орчуулгатай холбоотой гарч болох асуудал байна. Энэ маш чухал үе шат. Гэвч миний дурдсанчлан, сургаалд олон сонин, хачин зүйлс байх бөгөөд, жишээ нь тамын төрөл, эсвэл Сүмбэр уул гэх мэт эдгээр зүйлүүд байна. Бид тэдгээрийг “Энэ их ухаангүй зүйл байна, энэ надад таалагдахгүй байна” гэж хэлж болно эсвэл бид тэдгээрийн цаадах санаа нь, тэдгээрийг бидэнд илүү сайн төрөлд төрөх, гэтлэхүй, гэгээрэл хүрэхэд туслах хэрэгсэл болгож байгаа санаа нь юу болохыг ойлгохыг хичээж болно. Хэрэв бидэнд өөрийн амьдралд гаргах баттай зүг чиг болох аврал айлтгах явдал байвал бид эдгээр бүх сургаалуудыг ойлгохыг хичээж, тэдгээрийг ердөө алгасахгүй байна.
Түүх ашиглан сургаал заах
Миний бие үйлийн үрийн тухай сургаалуудаас санаж байна. Сэркон Ринбүүчи үйлийн үрийн тухай сургаалыг алтаар бие засдаг заантай байсан хүний тухай жишээ гэх мэт сонгодог жишээг хэрэглэн үйлийн үрийн тухай сургаалаас заадаг байсан. Тус заан олон хүн цуглуулан, замбараагүй байдал үүсгэж байсан тул тухайн хүн зааныг явуулахыг хичээх үед тэрээр явдаггүй байсан. Тэрээр дахин эргэн ирнэ. Барууны хүмүүс болохын хувьд бид энэ мэт түүхийг сонсон, “Аль вэ! Энэ үнэхээр инээд хүргэм юм” гэж хэлнэ. Бид мөн бага зэрэг ичнэ. Бид өөрийн эцэг эхдээ бидний судалж байгаа зүйл энэ мэт зүйлийг багтаасан байгаа талаар үзүүлэхийг үнэхээр хүсэхгүй. Тэд биднийг галзуурахын ирмэг дээр ирсэн байна гэж үнэндээ бодно. Миний бие энэ санааг Сэркон Ринбүүчид хэлэх үед түүний хариулсан хариулт нэлээд сонин байсан. Тэрээр, “Хэрэв Бурхан багш сайхан түүх зохиохыг хүссэн бол тэрээр үүнээс илүү сайн түүх зохиох ёстой байсан” хэмээн хариулсан.
Ринбүүчигийн хэлсэн зүйлийг бид хоёр хэлбэрээр ойлгож болно. Нэг нь түүхийг бүрэн үгчлэн хүлээн авах ба миний бие уламжлалт Ази соёлтой орны, эдгээр түүхүүдийг нэлээд үгчлэн хүлээн авах олон хүмүүс байна гэсэн итгэлтэй байна. Гэвч, энэ Сэркон Ринбүүчигийн хариултаас бидний гаргаж авч болох цор ганц утга гэж би бодохгүй байна. Үүнийг ойлгох нөгөө нэг тал нь түүх нь ердөө хөгжөөх утга агуулдаггүй, учир нь Бурхан багш биднийг илүү зугаатай байдлаар хөгжөөж чадах байсан. Гэвч түүх нь бидэнд сургаал заах зорилготой байна. Баруунд бидэнд мөн адил ийм аман уламжлал бий; бүх насныханд ярьж өгдөг, ёгт үлгэр, домогт хүн, домог, үлгэр гэж нэрлэгдэх бүх төрлийн түүхүүд байна. Түүх бүрд нэг сургаал байх ба ихэвчлэн шалтгаан ба үр дагавартай холбоотой байх бөгөөд энэ нь маш хүчин төгөлдөр, үр нөлөөтэй заах арга болдог. Бидэнп санаануудыг шууд утгаар үүднээс заах шаардлага байхгүй. Бид ийм төрлийн түүхүүдээр мөн сургаал зааж болно.
Дахин хэлэхэд, хэрэв бидний аврал маш хүчтэй бол, тэр үед, судар бичгүүд дээр дурдагдах тэдгээр гайхалтай зүйлүүдийг унших үед, “Сая сая Бурханы оронд, сая сая Бурхад байх ба Бурхан багшийн шар үсний нүх бүрийн тоогоорх өөр бусад Бурхадын орон байна” гэх зэрэг зүйлүүдийг унших үед, бид гол санаа нь юу болох талаар ойлгохыг хичээнэ. “Энэ нь эргэлзээгүй надад туслах тухай байх ба энэ нь ердөө ийм зүйлд итгэх хэсэг ухаангүй хүнд туслах тухай биш байна. Гол санаа нь надад өөрийн амьдрал дахь асуудлуудыг даван гарахад туслах явдал, бусдад илүү туслахад туслах явдал байна. Энэ хэрхэн нөлөө үзүүлдэг вэ? Үүнээс суралцах сургаал нь юу байх вэ?”
Ийм хандлагаар бид бүх сургаалуудыг өөрт илүү хялбар байдлаар холбож эхэлж болно.
Оньсогын хэсгүүдийг нэгтгэх нь
Бурханы шашны суурь заах аргыг ойлгох нь маш чухал. Суурь арга нь суралцагчид оньсгын хэсгүүд өгөх явдал байна. Ингээд тэдгээрийг суралцагчид нэгтгэнэ. Заах арга сайн багш бидэнд оньсгын бүх хэсгүүдийг нэг дор өгдөггүй. Бид илүү их хэсгийг асуух ёстой болно. Хэрэв бид илүү хэсгүүд асуухгүй бол бид үнэхээр түүнийг сонирхоогүй, бидэнд үнэхээр сэдэл төрөөгүй байна гэсэн утга илэрхийлнэ. Иймд хэрэв багш бидэнд илүү их хэсгүүд өгөх юм бол энэ нь цаг үрсэн хэрэг болно.
Сургаалуудыг ийм байдлаар тайлбарлах нь суралцагчид хичээл зүтгэл, тэвчээр, хичээж ажиллах чадвар төлөвшүүлэх бөгөөд – эдгээр бүх зүйл бидэнд сургаалын үндэс суух боломж олгоно. Бурханы шашны сургаал заах үйл явц нь компьютерийн нэг хуудсыг шинэ уян диск дээр шилжүүлэн хуулах үйл явц биш байна. Энэ нь ердөө багшаас суралцагчид мэдээлэл дамжуулах үйл явц биш байна. Сургаал заах нийт үйл явц нь суралцагчид бид өөрийн зан төлөвийг төлөвшүүлэх зорилготой үйл явц байна.
Энэ үед бид сургаалд суралцах үйл явцад, тэвчээргүй байдлаар, гомдол гарган, “Та бүх зүйлийг тайлбарласангүй,” эсвэл “Энэ тодорхой бус байна” гэх зэргээр хандах шаардлагагүй байна. Бид оньсгын өөр өөр хэсгүүдийг цуглуулан, түүн дээр ажиллаж, нэгтгэх хэрэгтэй болно. Тэдгээр нь үнэндээ ямар утгатай болохыг ойлгохыг хичээнэ. Тэдгээр нь амьдралд хэрхэн холбогдох вэ? Аврал айлтгах нь тус суралцах үйл явцад хандах нээлттэй хандлагыг төлөвшүүлэхэд бидэнд тусална. Энэ нь авралын тухай сургаалын нэг санаа.
Аврал түр зуурын болон үндсэн эх сурвалж болох нь
Авралын тухай сургаалын өөр нэг санаа нь: амьдралд бэрхшээл тохиолдож, юмс сайнгүй байх үед бид хандах вэ? Зарим хүмүүс, ямар нэг таагүй зүйл тохиолдоход эсвэл тэдний сэтгэл тайван биш байх үед хөргөгч рүү явдаг уу? Эсвэл тэд архи дарс хэрэглэх эсвэл спорт гэх мэт зүйлд хандаж болно. Хүмүүсийн аврал айлгадаг маш олон зүйл байдаг. Авралын энэ тал өөрт юу байхыг шалгаж үзэхэд нэлээд сонирхолтой байдаг. Юмс үнэхээр бэрхшээлтэй болж ирэх үед бид хэнд, юунд ханддаг вэ? Бид найздаа ханддаг уу? Бид архи эсвэл дарс хэрэглэдэг үү? Бид “Харин миний бие Бурхан, Ном, Хуврагийн чуулганд хандах хэрэгтэй” гэж хэлж болно. Гэвч энэ нь бага зэрэг таатай бус санагдаж болно, учир нь энэ хандлага “Эзэн тэнгэр минь надад туслаач – Бурхан минь надад туслаач” гэх санаа хялбар болж болдог.
Сургаалд түр зуурын болон үндсэн аврал айлтгах тухай өгүүлнэ. Би өөрийн жишээг авч тайлбарлая. Миний бие ямар нэг зүйлийн талаар санаа зовох эсвэл бухимдах үед, би хөргөгч рүү явах хандлагатай байдаг. Би өөрийн үнэхээр дуртай зүйлийг иддэг, тэр нь надад бага зэрэг тусалдаг. Бид Хутагтын нэг дэх үнэний талаар ярилцсаныг санаж байгаа байх: амьдралд бэрхшээл байна. Үүнийг бага зэрэг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Миний сэтгэл бага зэрэг санаа зовох хандлагатай эсвэл тэнцвэргүй болох үед миний бие ямар нэг зүйл идэхэд, тухайлбал, талх идэх үед тэр нь тэдгээр бие махбод дахь хий элементийг дарж, надад илүү тайван байдлыг бий болгодгийг өөрийн туршлагаас мэднэ. Сэтгэл тайван биш байх үед аспирин уухтай адил бөгөөд үүнийг миний бие миний асуудлуудыг шийдвэрлэх үндсэн шийдэл биш гэдгийг мэднэ. Үүнийг миний бие маш тодорхой мэднэ. Би өөртөө, “За яах вэ, энэ надад ердөө өнгөц түвшинд туслах ба надад миний асуудалд үнэндээ туслах, миний ханддаг илүү гүн чиг хандлага байгаа гэдгийг би мэднэ” гэж хэлдэг.
Мэдээж, бид энд тодорхой хэмжээний ялгах ухааныг хэрэглэх ёстой, учир нь хэрэв асуудлыг шийдвэрлэх түр зуурын тусламж нь бидэнд байх цор ганц хувилбар байсан бол бид “Хэрэв миний бие өөрийн түр зуурын шийдэл болох аспиринд хандах хэрэгтэй болох үед миний бие илүү гүнзгий шийдлийг мөн мэдэж байгаа” гэж хэлж болно. Хэсэг шоколад идэх болон аспирин уух хоёрын хооронд ялгаа бий. Бид бидний аврал айлтгаж байгаа ямарваа нэг түр зуурын аврал нь бидэнд өөрт болон бусдад гэм хоргүй зүйл байхыг бид баттай мэдэж байх хэрэгтэй. Энэ нь “Гадагш гарч анд явах нь сэтгэл засна, иймд сэтгэл тайван биш байгаа учраас анд явъя” гэх мэт зүйл биш байх хэрэгтэй.
Иймд бид “Хэрэгцээ шаардлага гарах үед би үнэхээр юунд хандах” тал дээр бид бага зэрэг ажиллах хэрэгтэй. Энэ нь “Би Бурхан, Ном, Хуврагийн чуулганд хандах хэрэгтэй, иймд сууж, бясалгая” гэх зүйл биш байна. Хэрэв түүний оронд би хэсэг жигнэмэг идвэл энэ нь би муу хүн эсвэл тааруу Бурханы шашинтан гэсэн үг биш. Аспирин уух, жигнэмэг идэх, эсвэл шоколад эсвэл тэр нь юу ч байсан түүнийг идэх нь – хэн нэгэнтэй утсаар ярих – эдгээр нь зүгээр, тэдгээр нь үндсэн шийдэл биш гэдгийг бид тодорхой мэдэж байгаа тохиолдолд. Хэрэв бид тэдгээрийг хамгийн үндсэн шийдэл гэж харах үед, тэдгээр нь үр нөлөө үзүүлэхгүй байх үед бидний урам хугарна. Тэдгээрийн үзүүлэх ямар нэг тав тух удаан орших боломжгүй. Тэдгээр нь өнгөц нөлөө үзүүлнэ. Амьдралд бэрхшээлүүд байх ба эдгээр нь авралын айлтгах сургаалын зарим талууд болно.
Библийн сургаалд дахь ёс зүй
Хэрэв би ан хийхийг хүсэж байвал “Миний бие ан хийхгүй байх хэрэгтэй” гэсэн санаа мөн гарч ирнэ. Энд “хэрэгтэй” гэдэг тус санаа дахин гарч ирж байна.
Магадгүй, зургийн “хэрэгтэй, хийх нь сайн” болон “сайн биш” гэх энэ хэсэгт ердөө багахан будаг түрхэх явдлыг түр зогоож, тус сэдэв рүү нэлээд гүнзгий орох хэрэгтэй байж болох болов уу.
“Хийх нь сайн” болон “сайн биш” гэх тухай яриа хэд хэдэн зүйлтэй холбогдоно: ёс зүй болон ёс зүйн нийт арга мөн хоосон чанарын талаарх сургаал үүнд багтана. Жишээ нь, библийн сургаал дахь ёс зүй нь тодорхой хууль, дүрэм гаргасан дээд эрх мэдэлтэн байх тогтолцоон дээр суурилсан байх ба ийм тогтолцоон дахь ёс зүй нь голлон дуулгавартай дагах ёс зүйг багтаана. Энэ нөхцөлд ёс зүйтэй хүн нь тэдгээр дээд эрх мэдэлтэний гаргасан тэдгээр дүрмүүийг дуулгавартай дагах дуувартай хүн байна. Хэрэв бид тэдгээрийг дуулгавартай дагаж, мөрдөж байвал бид сайнд тооцогдоно. Хэрэв бид тэдгээрийг дуулгавартай дагаж мөрдөхгүй байвал бид муу хүнд тооцогдож, шийтгүүлнэ. Тэрхүү дээд эрх мэдэлтэн нь хариу үйлдэл үзүүлэх тодорхой суурь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлтэй байх ба бидэнд дуртай байж, биднийг шагнах эрх мэдэлтэй байна. Хэрэв бид дүрмүүдийг дуулгавартай дагахгүй бол тус дээд эрх мэдэлтэн бидэнд дургүй байж, бидэнд хайргүй болж, биднийг шийтгэнэ. Энэ нь энэ төрлийн ёс зүйн сэтгэл зүйн чанар.
Бид энэ тухайд Эзэн тэнгэрийн үүднээс ярьж болох бөгөөд эсвэл бид энэ тухайд өөрийн эцэг, эхийн үүднээс ярьж болно. Бид үүнийг мөн өөрийн эцэг, эх дээр тусган харах ба эцэг, эх нь бидэнд үргэлж “Сайн охин байгаарай; сайн хүү байгаарай; муу хүү, охин байж болохгүй” гэж үргэлж хэлнэ. Хэрэв бид тэдгээрийг дуулгавартай дагахгүй бол бид муу хүү, охин болж, тэд бидэнд хайргүй болсон бидэнд санагдаж, бид тэдний сэтгэлд нийцэхийг хүснэ. Бидний ёс зүй нь тус дээд эрх мэдэлтний гаргасан дүрмүүдийг сахиж тэдний сэтгэлд нийцэхийг хүсэх дээр суурилна.
Тэгэхээр, бидний ихэнхийн хувьд бид Библи сургаал баримталдаг соёлд өссөн байх ба бидний нийт ёс зүй “хийвэл сайн” болон “хийхгүй бол сайн биш” гэх ойлголт дээр суурилна. Бид “Юу хийх нь сайн болох”-ыг мэдэхийг хүсэх ба ингэснээр бидэнд тэд сайн байж, бид шагнуулж, юмс сайн байна. Хэдийгээр, миний тайлбарлаж байгаа зүйл, нэг түвшинд, бага зэрэг хэт энгийн мэт сонсогдох боловч бид ийм байдлаар үйлдлийг хэчнээн их хийдэг нь үнэхээр гайхалтай байдаг. Бид нэг шинэ нөхцөлд орох үед бид юу хийвэл сайн болохыг мэдэхийг хүснэ. Бид хэн нэгэн бидэнд дүрмүүд юу болохыг хэлж өгөхийг хүснэ. Хэрэв бид дүрмүүд юу болохыг мэдвэл бид юу дагаж мөрдөхийг мэдэх ба бидний сэтгэл таатай, бид тайван байна. Тэр үед бүх зүйл дүрмийн дагуу байж, бид бүх зүйлийг хянаж байна.
Юмсыг хянаж байх тухай асуудал
Энэ ойлголт “юмсыг хянаж байх” тухай асуудлыг хөндөнө. Бид бүх хууль, дүрмийг мэдэж, тэдгээрийг дагаж байх хэрэгтэй гэдгийг мэдэх үед хэрэв бид тэдгээрийг үнэндээ дагах юм бол бид нөхцөл байдлыг “хянаж” чадна гэсэн сэтгэл төрнө. Бид юу болохыг, тохиолдохыг мэдэх мэт бидэнд санагдах ба энэ нь бүх дүрмийг мэдэх нь бидэнд илүү аюулгүй мэт сэтгэл төрүүлнэ. Амьдралд энэ хандлагын үүднээс, хянаж чадахыг хүсэх, дуулгавартай дагах энэ хандлага, тэдгээр дүрмүүдийн үүднээс хандах үед бүх зүйл эмх цэгцтэй байж, нэг үгээр хэлбэл, бид өөрийн ёс зүйг үнэндээ сайн байх, бусдын сэтгэлд нийцэх сэтгэл зүй дээр суурилуулж байдаг.
Энэ төрлийн арга барил биет “би” болон тэдгээр дүрмүүдийг олгох бие “та”-гийн тухай ойлголт дээр маш ихээр суурилсан байна. Ийм байдлаар, бид үргэлж, хэрэв бид муу байвал – Эдэний цэцэрлэгээс хөөгдөнө – хүлээн зөвшөөрөгдөхгүй эсвэл тоогдохгүй болох тус “би”-гийн талаар санаа зовно. Тус биет “би”-г баримталж байгаа явдлаас шалтгаалан бидэнд тэдгээр бүх айдас, тэдгээр бүх хянах тухай асуудал – хянаж чадах тухай тэр ойлголтод төрөх энэ бүхэн гарна. Бидэнд эдгээрийн өөр нэг боломж нь зөвхөн туйлын эмх замбараагүй байдал байх мэт санагдах ба энэ нь хэрэв бид тэдгээр хаалтуудыг байхгүй болговол бүх зүйл эмх замбараагүй болж бидэнд хамгаалалт байхгүй болох тэр ойлголттой адил байна. Бидэнд энэ нь барууны дахь бидний соёлын хүчтэй өв болон хадгалагдсан байх хандлагатай байх ба ёс зүйд бид “хийвэл сайн” болон “хийхгүй бол сайн биш” хэмээн дүрэм дагах энэ хандлагаар хандана.
Ингээд, бидэнд ийм хандлага байх үед бид Бурханы шашны сургаалуудыг, тэднийг авч үзэх арга барилыг мөн энэ хандлагаар харна. Бид Бурханы шашны ёс зүйг би юу “хийвэл сайн” болон “хийхгүй байвал сайн” байх тэдгээр дүрмүүдийн үүднээс харна: “Би шавьж хорхой алахгүй байвал сайн. Би өдөр бүр уншлага бүтээлээ хийж байвал сайн. Хэрэв би тэдгээрийг хийхгүй бол би муу хүн болох ба миний багш надад хайргүй болно. Бидэнд тэд таагүй болж, биднийг хайрлахгүй болно.”
Өдрийн хоолны цагаар нэг хүн надад зарим тохиолдолд бидний багшийн бидэнд өгсөн сургаалыг дагах маш хэцүү байдаг талаар ярьсан. Гэвч бид сайн шавь байсаар байхыг хүснэ; бид багш бидэнд сайн байхыг, багшийн сэтгэлд нийцэхийг бид хүснэ. Ингээд, багшийн заасан зүйлийг дагахын оронд бид багштай тогтоосон харилцаатай холбоотойгоор, “Миний багш бусад багш нараас илүү сайн” гэж бодох дээр суурилан, тахин шүтэх сэтгэл зүйг бий болгодог. Бид өөрөө сайн мэдэхгүй байх байдлаар, энэ нь бидний багшийн сэтгэлд нийцнэ гэж бодно. Багшийн өгсөн сургаалуудыг дадлага болгох байдлаар багшдаа үнэнч байхын оронд бид үнэнч байх нь түүнийг тахин шүтэх явдал гэж бодно. Ингээд бид “хийвэл сайн” болон “хийхгүй байвал сайн биш” гэх санааг тахин шүтэх явдалд байх багшийг дуулгавартай тахин шүтэх ойлголт болгоно. Бидний багшийн бидэнд зааж байгаа сургаал дагахад хэт хэцүү учраас бид үүнийг хийдэг.
Бурханы шашны ёс зүй
Барууны ёс зүй нь үнэндээ Библи сургаал болон эртний грек арга барилын холимог байна. Грек хувилбарт, хуулийг тэнгэрийн хэн нэгэн дээд эрх мэдэлтэн гаргахгүй боловч хуулийг иргэний хууль тогтоох байгуулга гаргана. Иргэд нь сайн нийгэм байгуулах үүднээс хамтран хууль гаргана. Энэ нь мөн л “Дуулгавартай тэдгээрийг дага, энэ тохиололд юмс сайн явагдана; тэдгээрийг дуулгаврай дагахгүй бол таныг цагдан хорих ба та нийгмийн нэг муу иргэн болон шийтгүүлнэ” гэх явдал байна.
Барууны нийгэм нь ийнхүү Библийн болон иргэний нийгмийн аль аль ёс зүйг нэг сонирхолтой байдлаар нэгтгэх боловч тэдгээрийн аль нь Бурханы шашны ёс зүйтэй холбогдолгүй байна. Бурханы шашны ёс зүйд, гол санаа нь хууль юу байх явдал биш байх бөгөөд хэрэв бид тэдгээрийг олж мэдвэл тэр үед бид тэдгээрийг дагаж мөрдөх ёстой болно. Энэ нь Бурханы шашны баримжаа ердөө биш байна. Бурхан багш бид юу “хийвэл сайн” эсвэл юу “хийхгүй байвал сайн” болох талаар хэлээгүй байдаг. Бурхан багш, “Хэрэв та энэ байдлаар үйлдэл үйлдвэл энэ үр дүн гарна. Хэрэв та тэр байдлаар үйлдэл үйлдвэл, тэр үр дүн гарна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, юу хийхийг хүсэх нь биднээс шалтгаална. Юу хийх нь бидний сонголт. Хэрэв бид толгойгоороо ханыг дахин дахин мөргөвөл бид өөрсдийг өвтгөсөөр байна. Хэрэв бид толгойгоороо ханыг мөргөхийг зогсоовол бид илүү амар амгалан болно. Тэрээр, “Та ханыг толгойгоороо мөргөхийг зогсоох хэрэгтэй” гэж хэлээгүй. Тэрээр ердөө ханыг толгойгоороо мөргөх үед юу болох, мөргөөгүй үед юу болохыг хэлж байсан.
Тэгэхээр, шийдвэр гаргаж, тэр сонголтыг хийх нь хувь хүн биднээс шалтгаална. Хэрэв бид зовлонг зогсоохыг хүсвэл өөрт асуудал бий болгохыг зогсоохыг хүснэ, тэр үед бид өөрийн зан байдлыг энэ эсвэл тэр байдлаар тохируулна. Хэрэв бид үүнийг анхаарахгүй бол ... тэгээд л тэр. Өөрчлөх хэрэггүй. Энэ нь сайн эсвэл муу байх тухай асуудал биш. Энэ нь ердөө: “Хэрэв та үргэлжлүүлэн зовохыг хүсэж байвал тэр таны сонголт – энэ таны эрх. Хэрэв та зовлонг зогсоохыг хүсвэл та өөрийн зан байдлыг тохируулах хэрэгтэй.” Энэ нь нийгэмд тодорхой хуулиуд байх шаардлагатай гэдгийг үгүйсгэдэггүй. Бид гэмт хэрэгтнүүдийг хорих ёстой бөгөөд тэгснээр тэд чөлөөтэй явж хүмүүст гэм хор үргэлжлүүлэн хүргэхгүй. Бурханы шашны ёс зүй үүнтэй зөрчилддөггүй.
Хувь хүний төлөвшлийн хувьд, энэ үед, бид “ялгах ухаан” буюу “билгүүн” төлөвшүүлэх байдлаар өснө. Бид бидэнд болон бусдад юу тустай, юу гэм хортой болохыг ялгах хэрэгтэй болно. Юу бусдад гэм болохыг мэдэх нь илүү хэцүү байдаг тул гол анхаарал нь бидэнд юу гэм хорох болохоос зайлсхийх дээр төвлөрнө. Жишээ нь, бид хэн нэгэнд тэднийг сэтгэлийг баясгах санаагаар сарнай өгч болох ба тэд түүнээс харшил авч болно. Хэн нэгэнд юу үнэхээр тус болохыг мэдэх маш хэцүү. Иймд энд гол анхаарал нь бидэнд юу гэм хортой болон тустай болохыг ялгах явдал байна – үүнийг ялгах илүү хялбар. Энэ нь “Би үүнийг хийвэл сайн эсвэл би түүнийг хийхгүй байвал сайн” гэх асуудал биш байна. Гэвч, үүнийг ойлгохын оронд бид ихэнх тохиолдолд “Би юу хийвэл сайн болохыг хэлээч. Би бүтээлээ хэрхэн хийвэл сайн бэ? Би юу хийвэл сайн бэ?” гэх үүднээс өөрийн багшид ханддаг. Энэ тийм тустай биш.
Шийтгэл ирнэ гэх айдсыг шийдвэрлэх
Гэвч миний бие шалтгаан ба үр дагаврын үйлийн үрийн үнэний тухай энэ талыг мэдэх үед хэрэв би гэм хортой үйлдэл хийвэл надад айдсын мэдрэмж байсаар байх ба – надад шийтгэл ирэх айдас төрнө. Миний бие юу хийх тухайдаа үнэхээр чөлөөтэй сонголттой байж, айдасгүй байж чадаж байхыг хүсэж байна. Миний бие сонголтыг сайн хэлбэрээр хийж, айдсаас шалтгаалахгүйгээр өөрийн гэм хортой зан байдлыг арилгахыг хүсэж байна. Энэ нь хүүхдийн сэтгэхүй мэт бөгөөд энэ надад таалагдахгүй байна. Тэгэхээр би энэ айдас болон гэм буруутай мэт сэтгэлийг арилгахын тулд хэрхэн өөрийг сургаж, дадлага хийх болох вэ?
Айдас нь нэг биет “би” гэх үзлийг баримтлах дээр суурилна. Бид ийм биет “би” байна гэж бодох ба бидэнд тус “би”-г хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж, бид үл хүлээн зөвшөөрөгдөх болон шийтгүүлэх явдлаас эмээж байдаг. Бидэнд айдас байна. Бидэнд энэ буруу ойлголт дангаараа, ердөө “би”-тэй холбоотой эсвэл түүнийг цааш ярвигтай болгон, энэ биет “би” тэдгээр биет орших эрх мэдэлтэний сэтгэлд нийцэхийг хүсэх, хүлээн зөвшөөрөгдөж болно гэж итгэх итгэл төрүүлж болно.
Энэ нь ердөө энэ асуудлыг бүр цааш ярвигтай болгох ба учир нь бид тухайн биет орших эрх мэдэлтэн биднийг хайхрахгүй байх явдалаас эмээж байдаг.
Миний бие үүнийг тайлбарлаж байгаа энэ хэлбэр үнэхээр шударга биш гэдгийг мэдэж байгаа, учир нь бид Бурханы шашинд байх энэ гүнзгий сургаалд “Би муу, миний бие үүнийг ойлгохгүй байгуу тул ухаангүй” гэж бодох байдлаар эсвэл нөгөө нэг туйл үзэл болох “Би оршдоггүй” гэх үзлээр хариу үйлдэл үзүүлэхгүйгээр хоосон чанарын тухай ярианд илүү гүнзгий орох хэрэгтэй. Ингээд би бага зэрэг илүү тайлбар өгье.
Хуурмаг үзэгдлүүд
Үнэндээ, сэтгэл нь бодит байдалтай нийцэхгүй байдлаар юмсыг харагдуулна. Энэ аяндаа бий болно. Бид бүгд бидний толгойд тодорхой нэг дуу хоолой ярих явдлыг туулах бөгөөд бидний сэтгэл хэн нэгэн бидний дотор ярьж байгаа мэт байдлыг гаргана. Бидний дотор, тус ярих дуу хоолойны эзэн байх мэт санагдах бөгөөд “Би юу хийвэв сайн бэ? Өө, үгүй ээ, ийм зүйл болох нь” гэж ярина. Ийм байдлаар сэтгэл харагдах бөгөөд, бид тус дуу хоолойны эзэн нь “би,” биет орших “би” гэж бодно.
“Хуурмаг үзэгдлүүд” гэж нэрлэгдэх зүйлийн талаар ярих үед бид энэ мэт бид бүгдэд байх тэдгээр энгийн үзэгдлүүдийн талаар ярьж байдаг. Бидний сэтгэл, бидний толгой дахь хяналтын бүхээгт сууж байх, нэг жижигхэн хүн байгаа мэт, ийм байдлаар харагдуулна. Тэдгээр бүх мэдээлэл бидний нүд, чихэнд ирж, ингээд тэр жижигхэн “би” “Өө, би юу хийвэл сайн бэ? Магадгүй, би үүнийг хийвэл сайн байх болов уу, магадгүй, би түүнийг хийвэл сайн байх болов уу. Өө, би үүнийг хийе...” гэх ба нэг товчлуур дарахад тэр нь бидний биеэр үүнийг эсвэл түүнийг хийлгэнэ.
Энэ нь бидний үнэн гэж бодох биет “би”-гийн талаарх энэ ойлголт. Энэ нь сэтгэл юмсыг хуурмагаар хэрхэн харуулах тэр хэлбэр бөгөөд энэ нь “Би юу үүнийг хийвэл сайн болов уу эсвэл би юу хийвэл сайн бэ?” болон “Би сайн байхыг хүсэж байна,” “Би муу байхыг хүсэхгүй байна” гэх хам шинжүүдэд байх айдсын суурь болох, юмсыг хуурмагаар үзэгдүүлэх тэр хэлбэр байна. Гэвч үнэн нь бидний толгойд ямар нэг жижигхэн биет хүн байдаггүй явдал. Тэр хаана байдаг вэ? – би юу хийвэл сайн байх талаар үнэхээр сэтгэл зовох, буруу зүйл хийхээс үнэхээр эмээх тэр хүн хаана байна вэ? Бид өөрсдийг нэг “би” гэх мэтээр бодитой оршино гэж баримтлах үед – “баримтлах, барих” гэдэг энэ үг ойлгоход тийм хялбар биш – бидэнд эмээх сэтгэл төрнө.
(Үзэл, үзэгдэл) барих (баримтлах, хүлэгдэх)
“Барих, баримтлах” гэдэг энэ үгийг шинжилж үзэцгээе. Бидний сэтгэл үргэлж орж ирэх тэр дүр нэг хүн ус бүхий санд байгаа мэт, ямар нэг зүйл хөвж байгаа мэт байх бөгөөд тухайн хүн түүнийг барьж, ямар нэг байдлаар түүнийг доош суухаас барьж байх мэт зүйл байна. Барих, баримтлах тухай ярих үед, нэг тусдаа нөхцөл байх ба бидэнд тэр талаар асар их итгэлгүй байдал, төөрөгдөл байна. ингээд бид тус усан санд байгаа мэт, алива зүйлийг барих, баримтлана, тухайн нөхцөлийг ямар нэг байдлаар тогтвортой байлгах үүднээс. Жишээ нь, бид хэн нэгэнтэй нэг хэцүү нөхцөлд байх үед, бид тэдний хийж байгаа аливаа зүйлийг барьж, баримталж, “Өө, энэ нь та надад үнэндээ хайргүй гэсэн үг” эсвэл “Энэ нь та надад огтоос хайргүй гэсэн үг” гэж бодно.
Эсвэл, бид хэн нэгэнтэй нэг бэрхшээлтэй дотно харилцаанд байх үед, тухайн хүн үргэлж бидэнд хүндрэл үзүүлж, үргэлж таагүй зүйл хийн, бидэнд сөрөг хандана. Гэвч бид түүнийг үнэхээр хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй ба биднийг орхихоос эмээн, ингээд бид ямар нэг зүйлийг баримтлана, хүлэгдэнэ. Бид бэлгийн харилцаанд орно гэж бодьё, хэдийгээр тухайн хүн бидэнтэй зөвхөн өөрийн сонирхолын үүднээс харилцаанд орж байсан ч бид “Бэлгийн харилцаанд орж байгаа нь тус хүн надад үнэхээр хайртай” гэсэн үг гэж үзнэ (баримтлана). Бид тухайн үзэлд тус усанд хөвж байгаа хүнийг барихтай (хүний үзлийг баримтлахтай) адил тус үзлийг хатуу баримтлах бөгөөд учир нь хэрэв бид тус үзлийг орхивол тус хүн живих мэтээр, бид орхигдоно гэж эмээнэ.
Амьдрал энэ мэт байна. Энэ нэлээд айдастай байна. Бид юу хийхийг мэддэггүй. Бид будилсан байна. Бид ямар нэг тогтвортой зүйл хүсэх ба бид өөрсдийн тусган харах үзэгдэл, тодорхой нэг үлгэр домгийг баримтлана (үлгэр, домогт хүлэгдэнэ). Бид биднийг илүү тайван болгоно, аюулгүй болгоно гэж итгэх, бидэнд биетэй оршиж байгаа мэт мэдрэхүй төрүүлэх ямар нэг зүйлд хүлэгдэнэ, түүнийг баримтлана. Бид өөрийн толгойд байх тус дуу хоолойг баримталж болох ба , жишээ нь, бид “Энэ би!” гэж бодно. Эсвэл бид өөр ямар нэг зүйлийг баримталж (зүйлд хүлэгдэж) болно: бидний бие махбод, бидний мэргэжил, бидний машин, бидний нохой гэх мэт тухайн зүйл нь юу ч байж болно. Энэ маш ярвигтай, нарийн үйл явц; бидэнд энэ талаар гүнзгий ярилцах цаг энэ удаа байхгүй байна. Гэвч нэг гүн мэдрэхүй, үүнийг бид мэдэрч байсан ч эсвэл энэ талаар сайн мэдэхгүй байсан ч, хэрэв би ямар нэ зүйлийг баримтлахгүй бол би усан санд живэх мэт мэдрэхүй байна.
Хуульд бид үүнтэй адил хандлагаар хандана; бид би юу хийвэл сайн болох, юу хийвэл сайн биш болох талаар баримтлах ба учир нь хэрэв бидэнд тус бүтэц байхгүй бол бид юмсыг хянаж чадахгүй, бид усан санд живэх мэт санагдана. Бодит байдал нь бид сэлж чадна; сэлэх сонголт нь нээлттэй бөгөөд бид сэлж чадна. Бид ямар нэг зүйлд барьж, баримтлах шаардлагагүй. Бид амьдралыг өөрийн аяндаа гарах байдлаар, нээлттэй байдлаар шийдвэрлэж чадна. Мэдээж, үүнийг билгүүнээр, ялгах ухаанаар, юу тустай болон юу гэм хортой болохыг ялгах байдлаар хийнэ. Гэвч юу тустай болон юу гэм хортой байх талаарх тус мэдлэг, хадан дээр сийлсэн бүлэг биет дүрэм байх зүйл биш байна.
Ойлголтын түвшний үгээр илэрхийлэгдэх ойлголт
Зарим хүмүүсийн хувьд сэтгэл үгийн хүрээнд, ойлголтын түвшинд ажиллана. Тийм. Ийм байдаг. Тийм том асуудал биш. Энэ нь дэлхийг донсолгох зүйл биш. Хэдийгээр тэдгээр үгсийн талаар ярих нэг жижигхэн хүн байгаа мэт үзэгдэх боловч ямар нэг хүн, зүйл байхгүй байна. Бидний толгой дахь үгсийн сонсогдох дуу чимээ нь сэтгэл хэрхэн ажилладаг тэр хэлбэр. Энэ нь ойлголтын түвшний ойлголтуудын хүрээнд ажиллах бөгөөд ихэвчлэн тэдгээртэй холбоотой үгс байна.
Бид тэдгээр үгсийн суурин дээр шийдвэрүүдийг гаргах боловч, бидний толгойд байх, “Би юу хийвэл сайн бэ?” гэж санаа зовж, ингээд буруу зүйл хийхээс эмээх тэр биет “би”-гийн талаарх тус санаан дээр тэдгээрийг суурьлуулахгүй. Ердөө юмсыг хий. Амьдралд ердөө юу тустай болон юу гэм хортой болохыг ялгах энэ ухаанаар үйлдэл хий. Мэдээж бид ямар нэг гэм хортой зүйл хийхийг хүсэхгүй боловч, бид өөрийг хэт хөөрөгдөж, болж буй бүх зүйлд бүрэн хариуцлага хүлээнэ гэж бодохыг хичээх шаардлагагүй. Бид тийм биш. Бид тухайн нэг нөхцөлд хувь нэмэр оруулж чадах бөгөөд бид юмсын цорын ганц шалтгаан биш байна. Бид гэм хор учруулахаас айж болох боловч, түүнээс бүү эмээ.
Бид гэм хор учруулахыг хүчтэй хүсэхгүй байж болно энэ нь түүнээс эмээхээс өөр зүйл. Энэ нь хүчтэй санаа байна: “Би гэм хор учруулахыг хүсэхгүй байна; Би гэм хор учруулахгүй байхыг хичээнэ. Би бусдад гэм хор хүргэхийг хүсэхгүй эсвэл би өөрт гэм хор хүргэхийг хүсэхгүй” гэнэ. Энэ бүх зүйлээс эмээх, бидний дотор байх нэг жижигхэн биет “би” байхгүй. Гэвч үүнийг ойлгосноор, бид харьцангуй орших “би”-г үгүйсгэхгүй байхад анхаарах ёстой: “Би энд байна, би үүнийг хийж байна, би түүнийг хийхийг хүсэхгүй байна” гэх мэт. “Би зовлон хүсэхгүй байна.” Харьцангуй орших “би” нь тухайн үгийн илэрхийлэх зүйлээр, бидний хувь хүний туулж мэдрэх зүйлийн хором бүрийн үргэлжлэлийн суурин дээр нэрлэгдэж, илэрхийлэгдэж оршино.
Товчоор хэлбэл, энэ хэдийгээр хялбар биш ч, айдсыг туулах цорын ганц арга нь хоосон чанарыг ойлгох явдал байна. Өөрөөр хэлбэл, айх зүйл юу ч байхгүй, айх хүн гэж байхгүй. Нөгөө талаар, бид өөрсдийг бүрэн үгүйсгэхгүй байхад, бид ердөө оршдоггүй мэтээр ойлгохгүй байхад анхаарах ёстой. Айдас болон “Би юу хийх нь хамаагүй, учир нь үнэндээ би оршдоггүй” гэх хоёр туйлыг бидэнд авчрахгүй байх дунд мөртэй байх нь маш чухал. “Би юу хийвэл сайн бэ?” болон “Би сайн байхыг хүсэж байна, би муу байхыг хүсэхгүй байна” гэх энэ зүйлийн талаар үнэхээр санаа зовох үед, ийм сэтгэлийг туулах үед, бид энэ нь бидний дотор биет жижигхэн “би” байж, “Би юу хийвэл сайн бэ?” гэж уйлах жижигхэн хүүхэд адил байх тухай буруу ойлголтоос гарна гэдгийг ойлгохыг хичээх хэрэгтэй.
Бурхан багшийн заах арга
Бурхан багшийн заах аргын нэг жишээ нь “би”-гийн талаарх энэ ойлголт дээр, нэг эх Бурхан багшид нас барсан өөрийн хүүхдийг авчран асуусан тухай ойлголт дээр суурилна. Тэрээр Бурхан багшаас гуйсан, “Бурхан минь, миний хүүхдийг буцаан амьдруулж өгөөч” хэмээн хүссэн. Бурхан багш “Эхлээд надад гэр бүлд нь нэг ч хүн нас эцэслээгүй тийм айлаас гүнжидийн үр авчирч өгнө үү” хэмээн хариулсан. Ингээд тэр эх айлаас айлд очиж, улмаар тэрээр хүн бүр нас эцэслэдэг, айл бүхэнд энэ тохиолддог болохыг удалгүй ойлгосон. Ийм байдлаар тэрээр өөрийн хүүхэд өнгөрсөн үйл явдалд тайван байж чадсан. Тэрээр түүнийг өөрөө ойлгосон. Бурхан багш “Та надаас ийм асуулт хүсэхгүй байх хэрэгтэй. Энэ бол ухаангүй хэрэг, учир нь бүх хүн нас эцэслэдэг” гэж хэлээгүй. Тэрээр “Энэ зүгээр, таны хүүхэд тэнгэрт эсвэл Бурханы оронд очсон” гэж хэлээгүй. Харин Бурхан багш тус эхэд өөрийн хүүхдийн нас барьсан явдлыг өөрөө ойлгох нөхцөлийг бий болгож өгсөн.
Үүнтэй адил, бид Номын оньсгын хэсгүүдийг өөрсдөө эвлүүлбэл, энэ нь илүү гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв бид багш дээр очин “Би юу хийвэл сайн бэ? Надад хариултыг өгөөч, учир нь би өөрөөр бодохыг шаардлагагүй эсвэл өөрөө ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй болно, учир нь би буруу шийдвэр гаргахаас эмээж байна” гэх нь бидний Бурханы шашны дагуу эрж байгаа Номын бүтээлээр өсөх нийт үйл явцыг аюулд оруулна. Үүний оронд, миний бие хэлсэнчлэн, бид өөрийн хийж байгаа зүйл болон өөрийн үйлдлүүдэд хариуцлага хүлээхэд, өөрөө ойлгоход анхаарах хэрэгтэй. Анхаарал тавих, анхаарах нь айдас төрүүлдэггүй. Анхаарал тавих нь өөрийн үйлдлүүдийн өөрт болон бусдад үзүүлэх үр дагаварын талаар санаа тавих, анхаарах үүрэгтэй. Ийм анхаарал нь энэрэн нигүүлсэх мөн чанартай, зовлонгоос чөлөөлөгдөх хүсэл байна. Анхаарал тавих нь мөн харьцангуй орших “би” байхыг – биет “би” биш – батлах баталгаа бөгөөд – энэ нь бидний хийхээр сонгосон зүйлийг үр дүнг туулна.