Бэрхшээлтэй нөхцөлүүдийг шийдвэрлэх 

Бид би юу хийвэл сайн болон юу хийхгүй байвал сайн болох болон түүнээс гарах айдас гэх мэтийн талаарх асуудлын тухай ярилцаж байгаа. Бид нийт асуудал нь бидний өөрсдийн талаарх буруу ойлголтыг тойрон гарч байдгийг харсан. Бид харьцангуй буюу бидний өөрсдийн болон биднийг хүрээлэн буй юмсын ердийн оршихуй болон үнэндээ ердөө оршдоггүй бие оршихуй хоёрыг сайн ялгах хэрэгтэй. Бид хоосон чанарын талаар ярилцсаныг санаж байгаа байх, бид ердөө оршдоггүй байх боломжгүй оршихуй байхгүй байх тухай ярилцаж байгаа. 

Гэвч юмс үнэндээ хэрхэн оршдог вэ? Бурханы шашинд бүх зүйл олон олон хүчин зүйлүүдээс – шалгаанууд, хэсгүүд, сэтгэлээр нэрлэх болон тэднийг тодорхойлох ойлголт гэх зэргээс – хамааран гарах байдлаар оршдог гэж хэлдэг. Юмс шалтгаан болон нөхцөлүүдээс хамааран гарч, орших түвшинд ярилцъя. Энэ үзлийн хувьд, юмс биет биш гэж бид хэлж болно – ердөө нэг шалтгаанаас гарах гэдэг утгаар биет байх гэдэг утгаар бус – харин бүх зүйл цогцолбор бөгөөд иймд маш нарийн төвөгтэй харилцан үйлчлээлээс гарна.  

Жишээ нь бид нөхцөлүүдтэй тулгарах үед, юмс хар ба цагаан байдаггүй: “Та үүнийг хийвэл сайн болон та түүнийг хийхгүй байвал сайн” гэх нөхцөл байдаггүй, үүнээс шалтгаалан зөв байх үйлдэл хийх нэг хэлбэр байж, нөгөө хэлбэр нь буруу байдаггүй. Үнэндээ, бидэнд тохиолдож болох ямар ч бэрхшээлтэй нөхцөл нь маш цогцолбор байх бөгөөд гарах шийдэл нь олон олон хүчин зүйлүүдээс шалтгаална. Иймд, юу хийхийг шийдэх нь маш их мэдрэхүй, мэдлэг шаардах бөгөөд “хийвэл сайн” болон “хийхгүй бол сайн биш” гэх энэ хам шинжийг даван гарч, хуулиудыг ялгахгүй дагаж эхлэх үед энэ нь бид юу хийхээр шийдэх болон юу хийх нь хамаагүй, учир нь тэр бүхэн бидний төсөөлөлд байна гэсэн үг биш. Бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх бидний чадамжийн хувьд хатуу байхаас илүү: “Энэ дүрмийн ном бөгөөд би дүрмүүдийг эндээс харж, тэдгээрийг дагая” – энэ нь “хийвэл сайн” болон “хийхгүй байвал сайн” гэх үүднээс хатуу байдлаар үйлдэл хийх, хатуу байх гэсэн утга илэрхийлэх ба үүнээс илүүтэй бид – тухайн нөхцөлд тохирох шийдлийг олохын тулд өөрийн ялгах ухаан, өөрийн билгүүн, өөрийн бүх туршлагыг хэрэглэнэ. Үүнд маш их уян хатан байх чадвар шаардагатай. Тухайн нэг асуудлыг шийдвэрлэхийг хичээхдээ бид хэдий их хүчин зүйлүүдийг авч үзнэ, асуудлыг ухаалаг шийдвэрлэх төдий чинээ их боломж бидэнд гарна. Бид олон хүчин зүйлийг авч үзэхгүй байгаа үед тус асуудлыг үнэндээ шийдэх шийдэл бидэнд төрдөггүй. 

Тэгэхээр, бид юмс хар эсвэл цагаан биш гэж хэлэх үед, энэ нь бидэнд асуудлыг шийдэх үр нөлөөтэй эсвэл үр нөлөөгүй аль аль шийдэл байна гэсэн баримтыг үгүйсгэдэггүй. Үүнийг санаж байх нь чухал. Мөн бид, бид Эзэн тэнгэр биш гэдгийг санаж байх ёстой. Бид бүх асуудлыг хуруу инчдэх байдлаар шийдэж чадахгүй. 

Хоосон чанарыг ойлгох эерэг хүч бий болгох нь 

Бид хоосон чанарыг бясалгалынхаа үеэр өөрсдөө ойлгох боломжтой юу, бид үүнд хэрхэн хүрдэг вэ? Эсвэл бидэнд хоосон чанарыг багш тайлбарлаж өгөх үед бид ойлгох боломжтой юу? 

Богд Зонхов ухаангүй хүн байгаагүй. Тэрээр маш хичээнгүй ажиллаж, хоосон чанарын талаар бидний ихэнхээс илүү оновчтой ойлгосон ойлголттой байсан нь мэдээж байсан болов уу. Гэвч тэрээр хоосон чанарын талаар ойлголтын бус түвшин дэх зөв ойлголтод хүрэхийн тулд бидний хийх хэрэгтэй зүйл илүү их эерэг чадамж бий болгох гэдгийг харсан, үүнийг гол төлөв “буян” гэж орчуулдаг. Зам мөрийнхөө маш хожмын шатандаа тэрээр 35 бүлэг 100,000 мөргөл, 18 бүлэг 100,000 мандал өргөх шаарлагатай болсон. Тэр бүхнийг хийсний дараагаар тэрээр хоосон чанарыг зөв, ойлголтын бус түвшинд ойлгож чадсан. Үүнийг би маш чухал сургаал гэж бодож байна. Бид өөрсдөө хоосон чанарыг ойлгохыг хичээн сууж байсан ч эсвэл багш ирж, “Алекс, энэ бол хоосон чанар, хоосон чанар гэж энэ, Алекс, би чамд танилцуулж өгье” гэж хэлж байсан ч ялгаагүй, хэрэв бидэнд тус эерэг чадамж буюу “буян” байхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. 

Бид хоёр зүйлийг, буян болон билгүүн хоёрыг хураах, бий болгох шаардлагатай тулаар үргэлж сонсдог, миний бие тэдгээрийг “эерэг чадамж” эсвэл “эерэг хүч” болон “гүн мэдэхүй”-н “сүлжээ” эсвэл “хуримтлал, нөөц” гэж нэрлэхийг илүүд үздэг. Тэдгээрийг бид юу гэж нэрлэхээс үл хамааран тэдгээр хоёрыг бий болгох нь туйлаас чухал гэж би боддог, миний өөрийн туршлагаас маш үнэн гэж миний мэдэх зүйл. Бид ямар нэг зүйлийг ойлгохыг хичээх эсвэл ямар нэг зүйлд хүрэхийг хичээх үед – энэ нь юу ч байж болно – нэг асуудлыг ойлгох гэх мэт – зарим тохиолдолд бид тодорхой нэг түвшинд ирдэг – энэ үед бидэнд тодорхо төрлийн сэтгэлийн хаалт байдаг. Бид цааш үргэлжлүүлж чаддаггүй. Бид нэг түвшинд, тавцанд хүрч эсвэл бид шинэлэг байж чаддагүй. Асуудал нь бидний энерги цааш явахад хэт хүчгүй болно. Бидэнд цааш явах тодорхой эерэг энерги, эерэг хүч буюу чадамж хэрэгтэй болдог. Энэ нь буян гэдэг зүйл. Энэ нь бид тоглоомонд хожихын тулд бидэнд оноо хэрэгтэй бодогтой адил илүү оноо цуглуулах хэрэгтэй гэсэн үг биш. Бидэнд хаалт тулгарах тэдгээр нөхцөлүүдэд тус болдог зүйл нь хийж байгаа зүйлээ түр хойш тавьж, ямар нэг эерэг зүйл хийх – жишээ нь, бусдад тулсах явдал байна. 

Үүнийг олон өөр өөр хэлбэрээр хийж болно. Миний бие ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үед, түүнийг ойлгож чадахыг хүсэх, сэтгэлээ маш хурдан тодорхой болгохыг хүсэх үед – жишээ нь, би бичвэр бичиж байх үед, миний бие зохих үгийг олж чадахгүй эсвэл ямар нэг зүйлийг хэрхэн тодорхой илэрхийлэх үгийг олж чадахгүй байх үед - миний үргэлж хийдэг, түүнийг хийх хамгийн энгийн хэлбэр нь – би түр зогсон, зохих дүрслэлийг хийн Манзушир бурханы тарнийг уншдаг. Үүнийг би ииаш тустай гэж боддог. Хэрэв миний бие өөрийг шахан – “Би үүнийг ойлгох ётсой; Би үүнийг ойлгох ёстой!” хэмээн – тарни унших гэх мэт ямар нэг зүйл хийхгүйгээр өөрийг шахах юм бол, уучлаарай, энэ нь бие засах үед өөрийг хэт хүчлэхтэй адил болно. Үр дүнгүй байх ба энэ нь ердөө маш тавгүй болно. 

Энэ үед юу үнэхээр чухал байх вэ гэвэл амрах явдал бөгөөд ингэснээр бидний сэтгэл илүү тодорхой болох ба энэ төрлийн тарни унших бүтээл нь үүнд маш нөлөөтэй байна. Ялангуяа, би өөрийн сэтгэлийг хурц, тодорхой байлгахыг хүсэх үед, ингээд миний бие маш хүчтэй сэдэл төрүүлэн, сэтгэлийг тэр мэт болгохыг хүсэх үед тарний бүр илүү үр нөлөөтэй болдог. Энэ нь бүр илүү үр дүнтэй болдог, миний бие сэтгэлийг илүү хурц байдлаар төвлөрүүэхэд туслах дүрслэлийн хамт тус тарнийг унших үед. Энэ нөхцөлд бидний хийдэг зүйл нь тус арга дээр ямар нэг зүйл нэмэх, тэр зүйл юу болох тэр хэлбэрээр нь нэмэх явдал байна. Бид тус тарни унших явдлаас сэтгэлийн хаалтыг арилгахад туслах  эерэг хүч, чадамж нэмж байдаг бөгөөд энэ үр дүнтэй байдаг гэж би боддог. Ихэнх тохиолдолд энэ нэлээд үр дүнтэй байна. Ингээд хэрэв бид маш нээлттэй байх юм бол шийдэл нь ердөө ирнэ, түүнийг хүчлэх шаардлага байдаггүй. 

Энэ нь бидэнд тодорхой шууд гарах шийдэл хэрэгтэй болох үе байна, жишээ нь миний бие орчуулгадаа зөв үг олж чадахгүй байх гэх мэт. Бидний энерги ердөө бага зэрэг сул болох өөр бусад нөхцөлүүд байна. Миний өөрийн туршлагаас олж мэдсэн нэг зүйл нь миний ажлаа түр орхин явж, сургаал айлдах үе байна. Миний бие үүнийг бодь сэтгэлийн даяан гэж хардаг бөгөөд энэ тустай байдаг. Миний бие үүнийг “Энэ нь миний бичгийн ажилд таагүй саад болж байна” гэж, өөрийн ширээ, компьютерээс холдож байгаа хугацаанд харамсаж байгаагаар харж болно. Эсвэл миний үүнийг надад илүү сайн, тодорхой бичихэд минь туслах эерэг зүйл гэж харж болно. 

Миний бие эдгээр жишээнүүдийг ердөө өөрийн амьдралаас татаж байгаа боловч энэ аргыг хэний ч амьдралд хэрэглэж болно – гэрт, гэр бүлд болж буй зарим нэг нөхцөлтэй ажиллаж байсан ч, эсвэл зарим дотно харилцаатай ажиллаж байсан ч, бидэнд тодорхой хаалт гардаг. Хэрэв бид гадуур гарч, эмнэлэгт сайн дурын ажил хийх гэх мэт зарим эерэг зүйл хийвэл, бидний нөхцөлд нийцэх юу ч байсан тэдгээр эерэг зүйлийг хийвэл, энэ нь тодорхой эерэг хүч, чадамж бий болгоход том өөрчлөлт гаргана. 

Эерэг чадамж хуримтлуулах энэ арга нь зөвхөн бидэнд сэтгэлийн хаалт гарах үеэр хязгаарлагдахгүй. Жишээ нь, миний бичих ажил миний бие энэхүү лекцийн аялалд гарахаас өмнө маш сайн явагдаж байсан байж болно. Ямар ч хаалт байхгүй. Гэвч миний бие үүнийг илүү сайн байхыг хүсэж болно, нэг үгээр хэлбэл, би бүр илүү их энерги хуримтлуулахыг хүсэж болно. Богд Зонхов, түүнд ямар нэг хаалт гарч, тэрээр ямар нэг зүйлийг ойлгохгүй болж байсан гэж миний бие бодохгүй байна. Харин, тэрээр ямар нэг илүү гайхалтай зүйл үнэндээ туулах үүднээс, хоосон чанарын талаарх ойлголтын бус түвшний мэдэхүй үнэндээ хүртэх үүднээс түүнийг харж байсан болов уу, түүнд илүү их эерэг энерги хэрэгтэй байсан болов уу. 

Эерэг энерги бий болгох нь заавал миний адил, бичиж буй зүйлээ орхин, аялалд гарч, сургаал айлдахтай адил бодь сэтгэлийн даяан шаардах албагүй. Бид тэдгээр хоёр зүйлийг хослуулж болно – бясалгах, бусдад туслах. Энэ нь бидэнд хаалт байгаа учраас бид хоосон чанарын талаар бясалгадаггүй гэсэн утгатай бус, харин бид илүү их эерэг энерги нэмэх шаардлагатай болно гэсэн үг. Бид үүнийг бясалгах завсраа хийж болно. Үүнийг, миний бие үнэхээр маш чухал гэж бодож байна. Ердөө суугаад, бясалгах нь хангалттай биш, энэ тийм биш. Бид мөн үнэхээр идэвхтэй байж, илүү, илүү их эерэг хүч бий болгож, үнэндээ бусдад туслах зүйлүүдийг хийх ёстой. 

Номын багштай байхын ач холбогдол

Энэ нь биднийг Номын багшийн талаарх сэдэвт хөтөлнө. Энэ үйл явцад багшийн үүрэг юу байдаг вэ? Мэдээж, бидэнд, пратекабуддха нарын жишээ байдаг, “өөрөө-ойлгогчид.” Бид пратекабуддха нарын талаар мартаж болохгүй. Энэ нь Бурхан багшийн заасан нэг зам мөр. Тэд авралын оронд багтдаг. Пратекабуддха нар нь Бурхад байхгүй, Номын багш нар байхгүй үед амьдрах бүтээлч нар бөгөөд бясалгал хийн, ахиц гаргахын тулд тэд сургаалтай холбоотой өөрийн дотоод мэрэмжид дангаар нь найдах ёстой болдог ба тэдгээр тэд өмнөх төрлүүддээ, Бурхан багшийн сургаалтай учирсан үедээ бий болгосон байна. 

Пратекабуддха нар нь маш зоригтой байдаг. Тэд хэн ч Номын төлөвшлийн талаар сонирхоогүй эсвэл түүнийг бүрэн үгүйсгэж байх үед, тэдний дотоод сэтгэлд Ном, сургаал төрснөөр түүнийг дадлага болгохыг хичээдэг. Тэдэнд эргэлзээ төрсөн үед хандах зүйл байдаггүй. Тэднийг үнэхээр хүндлэх хэрэгтэй. Бид “Өө, тэд зөвхөн өөрсдөө агуйд суун, бясалгадаг, үнэхээр хувиа хичээх хүмүүс” гэж бодож болохгүй. Гэвч, орчин цагт, Бурхад болон багш байгаа энэ үед, “Бид тэдэнд итгэмжлэх хэрэгтэй юу эсвэл үгүй юу, тэдэнд итгэмжлэх гэдэг үнэндээ юу гэсэн вэ?” гэж асуудаг. Миний бие, Номын багшийн талаарх энэ сэдвийг ойлгоход маш хэцүү зүйл гэж боддог. 

Багш-шавийн барилдлагын талаар олон өөр үзлийн үүднээс хэлж болох олон зүйл байдаг бөгөөд энэ удаа бид тэдгээрийг бүгдийг авч үзэх шаардлагагүй болов уу. Маш практик түвшинд, Номын багшийн талаарх нэг маш чухал зүйл нь, багш үнэхээр зохих шаардлагын дагуу эрдэм боловсрол эзэмшсэн байх болон ердөө өөрийг багш хэмээн нэрлэх хэн нэгэн байх нөхцөл байна гэж бодож байна. Тухайн багш сургаалыг бодитой болгож байна уу – “өөрөө жишээ үзүүлж байна уу?” Хэрэв бидэнд багш байхгүй бол, хэрэв бид зөвхөн номноос суралцвал, тэдгээр сургаалууд ойлгох нь юу гэсэн үг болох, тэдгээрийг амьдралд хэрэглэх нь юу гэсэн үг болох нь ердөө бидний өөрийн төсөөлөл дээр суурилсан зүйл болно. Өөрөөр хэлбэл, сургаалыг ойлгож, тэдгээрийг амьдралд хэрэглэх гэдэг үнэндээ юу гэсэн үг болох талаар бидэнд харуулах амьд жишээ байхгүй байна. Амьд жишээ харах нь сургаалыг өөрөө ойлгож, өөртөө төлөвшүүлэхийг хичээх хамгийн их урам өгдөг зүйл байна. 

Сургаалд суралцахад оролцох хоёр хүчин зүйл байна. Нэг нь, хоосон чанар гэх мэт тодорхой сургаалын талаар оновчтой, нарийн ойлголт авах. Энэ нэг зүйл, багш асуусан зүйлд хариулах ба ийм зүйлийг номноос авах боломжгүй. Гэвч, багшаар дамжуулан зөв ойлголт авахаас гадна, багш тэдгээр ойлголтыг амьдралд хэрхэн хэрэглэх амьд жишээ болдог. Үүнийг миний бие маш, маш чухал гэж бодож байна. 

Бид Дээрхийг гэгээн Далай лам гэх мэт хэн нэгнийг харж, түүнийг хоосон чанарын ойлголт болон бодь сэтгэлийг маш өндөр түвшинд төлөвшүүлсэн байна гэж мэдээж хэлж болно. Ямар ч тохиолдолд бид үүнтэй санал нэгдэх ёстой болно. Онооны хуудас аван шалгаж үзэхийг бид оролдож болно, “Тэрээр бодь сэтгэлийн энэ эсвэл тэр түвшинд байна уу?” гэх нь утгагүй. Энэ чухал уу? Гэвч бид түүний үйлдэл хийж байгаа байдлаас, Ном, сургаалыг ойлгох нь амьдралд үүрэг гүйцэтгэж чадахгүй байх, толгой нь эргэн будилсан хүн байдаггүй гэдгийг харж болно. Дээрхийн гэгээний жишээнээс энэ нь, билиг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байх нь юу гэсэн утгатай болох маш тодорхой харагддаг. Бид Ном, сургаалд суралцах тухай ярьж байгаа үед, ялангуяа, хоосон чанарын тухай сургаалд суралцаж байгаа энэ мэдээж маш чухал тал байна. 

Ном, сургаалд суралцах

Ном, сургаалд суралцах олон түвшингүүд байна. Нэг түвшин нь, багш бидэнд тодорхой нөхцөл гаргаж өгснөөр, сэтгэл зүйн хувьд сэтгэл хөдлөн, үүний улмаас бидэнд тодорхой ойлголт төрөх явдал байна. Энэ нь зарим төвөд багш нарын хэрэглэдэг, Зэн Бурханы шашны төрлийн хэлбэр. Вангял гэвш, Америк улсад амьдарч байсан, халимаг монгол багш тэрээр энэ аргыг маш чадварлаг ашигладаг байсан. Тэрээр олон жилийн өмнө нас эцэслэсэн боловч, түүний шавь нар нь тодорхой байгууламжуудыг өөрсдийн төв болгон барьсан байдаг. Нэг удаа, багшдаа зориулан барьж байсан байгууламж дээр хичээнгүйлэн ажиллаж байсан түүний шавь нарын нэг нь дээврийн ажил дээр ажиллаж байлаа. Нэг өдөр багш нь дээвэр дээр гаран, тухайн шавьд хандаж “Чи юу хийж байна!? Чи үүнийг маш буруу хийж байна! Чи бүх зүйлийг сүйтгэж байна! Эндээс яв!!” гэж түүнд хэлэхэд, шавь нь “Миний бие үүнийг буруу хийж байна гэдэг тань юу гэсэн үг вэ?! Би үүнийг таны надад хэлсэн тэр дагуу хийж байгаа бөгөөд үүнийг би хэдэн сарын турш хийж байна” гэхэд гэвш Вангял шууд, “Энэ чинь, бидний үгүйсгэх ёстой ‘би’” гэж хариулсан. 

Багш бидэнд сэтгэл хөдлөлийн үүднээс харж, тодорхой ойлголт авах гэдэг үүднээс тэр мэт нөхцөлүүдийг гаргаж өгөх байдлаар бидэнд хоосон чанарын талаар зааж болдог. Гэвч үүнд, үүнийг сайн хийхэд маш их чадвар шаардагдана. Тэгэхээр, Ном, сургаал дахь зарим санаануудыг заах ийм нэг түвшин байна. Үүнийг номоор дамжуулан хийх боломжгүй.  

Ном, сургаал заах хоёр дахь хэлбэр нь маш тодорхой тайлбар өгөх. Үүнийг номоор дамжуулан хийж болно. Багшийн маш сайн тайлбарыг номонд бичиж буулгаж болно. Гэвч, тухайн нэг санаа хэдий маш тодорхой байсан ч, хэрэв бидэнд тодорхой сэтгэлийн хаалт байвал бид түүнийг ойлгож чадахгүй. Ийнхүү өөр нэг арга байна: багш бидэнд Ном, сургаалын ойлголтуудыг өөрсдөө нэгтгэх ойлгох боломж өгнө, нэг удаад нэг хэсгийг өгөх байдлаар, сургаалыг ердөө халбагаар хутган бидэнд өгөх байдлаар бус.     

Гэвч сургаалд суралцах өөр нэг арга нь, сургаалыг ойлгосон багшийн жишээг харах байдлаар суралцах явдал байна. Ямар ч тохиолдолд, хэдий бид номонд бичигдсэн байх тодорхой тайлбарыг уншиж байсан ч, түүнийг хэн нэгэн бичсэн байх ёстой. Иймд, багш байх шаардага байх бөгөөд бид тухайн багштай уулзсан эсвэл үгүй байх эсэх чухал биш байна. Нэг үгээр хэлбэл, бид тухайн багштай учирдаг, хэдий тус хүн урт хугацаагы өмнө нас эцэслэсэн байсан ч, бид түүнтэй түүний бичсэн номын үгээр дамжуулан уулздаг. Хэрэв бид пратекабуддха биш л бол бидэнд Ном, сургаалыг дахин гаргаж ирэх шаардлага байхгүй; бидэнд тухайн ойлголтыг өөрөө олж ойлгох шаардлага байхгүй. Үүнийг хэн нэгнээс, багшаас бид авч ойлгоно. Хэрэв сайтар бодож үзэх юм бол, пратекабуддха нарын сургаалын талаарх зөн мэдрэхүй нь тодорхой өмнөх төрлүүддээ нэг багшаас тэдгээрийн талаар сонсож байсан явдал байна. 

Энэ үүднээс багш маш чухал. Үнэндээ багшид байх тэр бүхэн бидэнд хэрэгтэй. Бидэнд зөв, тодорхой мэдээлэл өгч чадах, бидний суралцахыг хүсэж байгаа зүйлийн амьд жишээ болж, бидэнд урам өгч чадах багш хэрэгтэй. Мөн бидэнд ойлголтууд төрөхөд тохиромжтой тодорхой нөхцөлүүдийг бий болгож өгч чадах, бидэнд сургаалын оньсгуудын хэсгээс, ердөө зөв байдлаар өгөх багш хэрэгтэй. 

Багштай харилцах дам биечилсэн харилцаа 

Номын багштай холбоотой бидний ярилцаж болох олон зүйл байдаг – багш, шавийн харилцаа – гэвч, барууны хүмүүс бидэнд үргэлж тохиолддог нэг асуудал нь бид хувийн, тусгайласан анхаарал хүсэх явдал байна. Бидэнд хувь хүний гэсэн маш хүчтэй мэдрэмж байдаг. Хүн бүр, “Би тусгай, онцгой, надад тусгай анхаарал хандуулбал сайн” гэж бодно. Мэдээж, амьдрал дээр, бид сэтгэл зүйч эсвэл тэр адил хэн нэгэнд хандан, өөрийн мөнгийг төлж, хувийн зөвлөгөө авна. Тэгвэл, энэ нь Бурханы шашны нөхцөлд үргэлж боломжтой байдаггүй. Энэ их сонирхолтой. Бид “миний багш надад тусгайлан хандана” гэж харж, тухайн харилцааг ямар байх тухайд, түүнийг нэг Холливүүдийн дүрээр харахыг хүснэ. Бид тухайн харилцааг Милбогд Марпа багшийн хамт байгаагаар харахыг хүсэхгүй: бид бидэнд хэт хэцүү даалгавар өгөх багш хүсэхгүй. 

Миний бие та бүхэнд Сэркон Ринбүүчи болон өөрийн жишээний талаар ярья. Надад түүнтэй ойр байх гайхалтай тохиолдолд тохиосон бөгөөд миний бие түүний орчуулагч, англи хэлтэй нарийн бичиг, гадаад аяллын зохион байгуулагчаар гэх мэтээр есөн жил орчим хугацаанд үйлчлэх, ойрын шавь нь байх завшаан тохиолдсон. Түүнийг 1983 онд нас эцэслэх хүртэл миний түүнтэй тус харилцаатай байсан. Гэвч, миний бие бидний бүхэл харилцаа “дам биечилсэн харилцаа” байсан хэлэх байна. Тэрээр миний хувийн амьдралын талаар – хэзээ ч нэг ч асуулт асууж байгаагүй. Тэрээр миний гэр бүл, эсвэл тэр мэт зүйлийн талаар надаас хэзээ ч асууж байгаагүй. Мөн миний бие түүнд өөрийн хувийн амьдарлын талаар ямар нэг зүйл хэрэгтэй гэж надад хэзээ ч санагдаж байгаагүй. Гэвч, бид маш дотно харилцаатай байсан, бүх үед одоо гарч буй агшнуудын асуудлуудыг шийдвэрлэх гэдэг үүднээс. 

Ийнхүү бид хамтран ажилладаг байсан, гэвч маш онцгой хэв маягаар. Энэ миний “дам биечилсэн” гэж нэрлэдэг тэр зүйл байсан, энэ нь “Хамран ажиллая – би болон та” гэх хоёр том би байх гэсэн утгаар биш байсан. Энэ нь мөн шүдний сойзоо сольж хэрэглэе гэх төрлийн хувийн харилцаа байгаагүй, би танд өөрийн бүх зүйлийг хэлье, та өөрийн бүх зүйлийг надад хэлнэ гэх биечилсэн харилцаа байгаагүй. Энэ мөн бид хувийн зүйлээ хэн нэгэнд үзүүлэх гэх үүднээс бие биедээ хандах тийм төрлийн харилцаа байгаагүй. Энэ утгаар энэ харилцаа дам, биечилсэн бус харилцаа байсан. Мөн энэ нь тэрээр миний зан байдлыг ойлгодог гэдэг үүднээс хувийн, биечилсэн харилцаа байсан бөгөөд бид тэр суурин дээр харилцан хамтран ажилладаг байсан. Миний бие түүний насыг ойлгох бөгөөд түүний хэрэгцээ шаардлагыг мөн ойлгодог байсан. Энэ үүднээс тус харилцаа хувийн, биечилсэн харилцаа байсан боловч бүхэлдээ дам, биечилсэн бус байсан. 

Тус харилцаа амжилттай байх том сууриудын нэг нь хоёр талаа харилцан ихээр хүндэтгэх, хоёр тал нас биед хүрсэн хүмүүс адил хамтран ажилладаг байсан явдал. Насанд хүрсэн хүний хувиар миний бие түүнээс ямар нэг зөвшөөрөл хүсэх эсвэл өөрийн амьдралын бүх зүйлд хариуцлага хүлээх байдлаар ханддаггүй байсан – түүнд өөрийг хянах өгөх байдлаар. Гэвч энэ нь миний бие нөгөө нэг туйл болох “Би бүх зүйлийг хянахыг хүсэх бөгөөд та надад юу хийхийг заахгүй” гэсэн утгатай байгаагүй. Миний бие түүнээс амьдрал дахь бэрхшээлтэй сонголтуудыг хэрхэн хийх талаар зөвлөгөө авах боловч түүнтэй зөвлөсөн хэдий ч би өөрөө шийдвэрүүдийг гаргадаг байсан. Энэ нь хүүхэд “Би юу хийвэл сайн бэ?” – энэ нь эргээд “хийвэл сайн” гэх асуудлыг хөндөх тэр байдлаар ханддаггүй байсан – миний бие, үүнийг хийвэл илүү тустай юу эсвэл түүнийг хийвэл илүү тустай юу гэж асуудаг байсан. 

Жишээ нь, миний бие, бидний хамтарсан, түүний дэлхийг тойрон явж сургаал айлдсан хоёр дахь аяллын дараа, түүнээс “Миний бие Америкт үлдэж, гэр бүлтэйгээ дараагийн цаг хугацааг өнгөөрөх нь сайн уу эсвэл тань руу, Энэтхэгт буцан ирж, Дээрхийн гэгээн Далай ламын Өмнөд Энэтхэгт хөтлөх анхны Монлам Ерөөлийн ёслолд оролцох нь дээр үү? Аль нь илүү сайн байх вэ?” хэмээн асуусан. Хэрэв би өөрөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдолд би тийм төрлийн асуултыг түүнээс асуудаг байсан. Ринбүүчи миний биеийг Ерөөлийн ёслолд оролцохыг зөвлөсөн учир нь тэр маш онцгой нэг түүхэн үйл явдал байсан бөгөөд би түүний зөвлөгөөг дагасан. Гэвч тэрээр надад тушаал өгдөггүй байсан, миний бие, ёслон, “Гүйцэтгэе” гэж хэлдэггүй байсан. Би тушаал асуудаггүй байсан. Тэрээр нөхцөл байдлыг бага зэрэг илүү тодорхой байдлаар, өргөн хүрээнд илэрхийлж, ингэснээр би өөрийн ухаанаар шийдвэрийг гаргадаг байсан. Бусад нөхцөлүүдэд, юу хийвэл хамгийн сайн байх талаар надад өөрийн санаа байгаа үед, миний бие түүнийг хийхэд, тэрээр ямар нэг асуудал урьдчилан харж байгаа эсэхийг асуудаг байсан. 

Үүнийг би багштай харилцах харилцаанд маш чухал гэж боддог. Хэрэв бид тус харилцааг үнэхээр хувийн, үнэхээр биечилсэн байна гэж хүлээх юм бол тэр үед бид буян хийхээс илүү өөрийг бага зэрэг илүү чухалчлах байдал гаргаж байгаа явдал болно. Хэрэв бид хувьд чиглэсэн анхаарал хүсэж байвал энэ нь бид өөрт нэлээд томоохон өөрийг чухалчлах хандлага гаргаж байгаа явдал болно. Мөн хэрэв бид тийм шаардага тавьж байвал, өөрийг хүүхэд, багшийг өөрийн эцэг, эх адилаар харах эсвэл өөрийг өсвөр насны хүүхэд байх, багшийг урлагийн одоор харах тийм урхинд орох хялбар болно. Мөн тодорхой дотно харилцааны дэвэргэсэн хэв маяг мөн байж болно.   

Бал болон цэцгийн зүйрлэл 

Номын багштай харилцах өөрийн харилцаанд хэрхэн дам биечилсэн харилцаагаар хандах нь үнэндээ тийм хялбар биш. Ийм харилцаа бий болгох явдал нь ердөө бидний Номын багштай харилцах харилцаагаар хязгаарлагдахгүй. Хэрэв энэ арга хүн бүртэй харилцах харилцааны шинж чанар байвал энэ тустай байна. Шантидэва гэгээн хамгийн тустай зүйл бол бусадтай харилцах өөрийн харилцаа нь зөгий цэцэгнээс цэцгэнд очин, ердөө цэцгийн шимийг хүртдэгтэй адил байх явдал бөгөөд зөгий тэрээр ямар нэг цэцэг дээр үлдэггүй адил гэж хэлсэн. 

Дахин хэлэхэд, миний бие Сэркон Ринбүүчигийн жишээг бодож байна. Тэрээр түүнд ямар ч хамгийн сайн найз гэж байгаагүй. Харин, тухайн агшинд түүний хамт байгаа тэр хүн түүний хамгийн сайн найз болдог байсан. Ийм байх нь курсын эхний хэсэг дээр бидний ярилцсан тэрхүү нээлттэй байх явдал болно: хүн бүр таны хамгийн сайн найз болох мэт байх. Бид хэн нэгэнтэй ийм байдлаар харилцах үед, бидний сэтгэл тухайн хүнд бүрэн нээлттэй байдаг. Бид тухайн хүнтэй бид үнэхээр сэтгэлээсээ түүний сэтгэлд хүрэн харилцах гэсэн утгаар энэ үед бид бүрэн өөрийнхөөрөө байна. Гэвч энэ нь би түүнд өөрийн хувийн асуудлуудыг дэлгэж, тэр надад өөрийн хувийн асуудлуудыг дэлгэх шаардлага байхгүй. Бид хэн нэгэн бидний толгойг түших хүн байхыг хүсэх гэдэг үүднээс тэдгээр дотно харилцаанд орох шаардлагагүй. 

Хэрэв бид ийм нарийн харилцаанд орвол, энэ нь өөрийн асуудлуудыг нөгөө хүнтэй хуваалцсанаар тэд түүнд бас оролцох болно. Бид бүгдэд өөр өөрийн амьдралд шийдвэрлэх бага зэрэг хувийн асуудлууд байх боловч тэр нь нөгөө хүнтэй харилцах бидний харилцаанд болон нөгөө хүнд саад болохгүй байх хэрэгтэй. Бид тухайн хүнтэй үнэхээр сэтгэлээсээ харилцаж болох боловч түүнийг өөрийн асуудалд оролцуулахгүйгээр, дээрх байдлаар хүн бүрд нээлттэй байж болно, зөгий нэг цэцэгнээс нөгөө цэцгэнд очих суух адил – шууд чин сэтгэлийн харилцаанд орох ба асуудлуудад хэт оролцохгүйгээр.   

Энэ нь мөн бидний багштай харилцах харилцаа байна. Бид багшийн хамт байх үед бидний харилцаанд маш шууд нээлттэй байдал байх боловч биднийг багшийн дэргэдээс гарах үед дараагийн хүн түүнтэй уулзана. Хэрэв бидэнд “Багш, миний багш” гэх төрлийн ийм хандлага байх үед, бид маш атаархуу, өмчлөх сэтгэл зүйтэй байх бөгөөд энэ маш бэрхшээлтэй асуудал болдог: “Багшид ийм дотоод-бүлэг байх бөгөөд миний бие тус дотоод бүлгийн хэсэг биш” гэнэ. Энэ нь асуудал бий болгоно! Гэвч бид өөрт гарах асуудлыг өөрөө шийдвэрлэх ёстой. Багш энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж хүлээхгүй байх хэрэгтэй. 

Бусдын хувь хүний чанарыг алдагдуулах явдлаас зайлсхийх 

Хэн нэгэнтэй энэ төрлийн хэлбэрээр харилцах үед, энэхүү дам биечилсэн харилцаагаар харилцах үед, энэ нь багш эсвэл нэг найз байх эсэх нь ялгаагүй, энэ үед хоёр түвшин байна: гүн түвшин, харьцангуй түвшин. Гүн түвшинд, хүн бүр тэгш байх ба хэн ч онцгой биш байна, ингэснээр энэ нь ямар ч харилцааны биечилсэн бус тал руу хөтөлнө. Харин, харьцангуй түвшинд, хүмүүс хувь хүмүүс байх ба энэ нь харилцааны биечилсэн тал руу хөтөлнө. 

Хүн бүртэй ердөө гүнзгий түвшний үүднээс харилцах тал руу хэт орохгүй байх маш чухал. Бид тухайн хүнийг хувь хүн гэж харах явдлыг хэзээ ч үгүйсгэхгүй байхыг хичээх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэв би тантай хэт биечилсэн бус хэлбэрээр харилцвал, энэ үед миний бие тантай нэг талаар ердөө харилцахгүй байна – хэдий тухайн харилцаа сэтгэлээс сэтгэлд хүрч байсан ч. Бид “Та 14762 дугаар бүхий сэтгэлийн үргэлжлэл, нөгөө нэг хүн 14763 дугаартай сэтгэлийн үргэлжлэл бөгөөд миний бие ямар ч дугаартай ямар ч сэтгэлийн үргэлжлэлтэй тэгш нээлттэй, сэтгэл зүйн хувьд ойр харилцаж болно” гэж бодохоос зайлсхийх хэрэгтэй. Хэрэв ийм хандлагатай байвал, энэ буруу болох болов уу.      

Энэ нь Номонд дурдагдах “хамаг амьтан” гэх санааг хүн бүрийн хувь хүн байх чанарыг алдагдуулах хандлагат хүргэх явдал болох болов уу. Бид нөгөө хүн өөрийг, тэдний зүгээс, хувь хүн гэж харж байгаа үргэлж санаж байх хэрэгтэй. Бид үүнийг хичээн ойлгох хэрэгтэй. 

Миний бие, миний ээж өнгөрсөн жил нас эцэслэсэн тус явдлыг жишээ болгон та бүхэнтэй хуваалцъя. Түүнийг нас эцэслэх үед миний бие эхлээд ерөөл уншиж, тодорхой зан үйлүүдийг түүнд зориулан хийж байсан боловч, биечилсэн бус, дам хэлбэрээр, түүнийг тийм тийм дугаартай сэтгэлийн үргэлжлэл байх байдлаар харж байсан. Сэтгэл хүлэгдэх асуудлаас зайлсхийх үүднээс миний бие түүнийг зөвхөн миний эх бус харин олон өмнөх төрлөөс ирээдүйн олон төрөлд дамжин амьдрах, бусдын адил хэн нэгэн гэж харж байсан. Эцэст нь хэлэхэд, Бурханы шашин, хүн бүр тодорхой нэг цагт бидний эх болж байсан гэж заадаг. Тэгэхээр, миний түүнийг завсрын бардо төрөлд байх талаар авч үзэх нь нэлээд хийсвэр байсан. 

Ингээд, өөрт тохиолдож байгаа явдлыг нэг дотны найздаа яриснаар, завсрын төрөлд байх тухай, тухайн нөхцөлийг өөрийн ээжийн зүгээс харах нь илүү тустай байхыг ойлгосон. Өнгөрсөн, одоо, ирээдүйн төрөл байх, биет бус хувь хүн байх гэх зэрэг тодорхой ойлголттой Номын бүтээл (дадлага) хийдэг хүний үүднээс түүнийг харахгүй байх тухайд ойлгосон. Завсрын төрөлд байгаа миний ээжийн үүднээс тэрээр өөрийн Рөүз Берзин байх хувь хүн болон намайг өөрийн хүү байхаар харсаар байгаа. 

Завсрын төрлийн үедээ байх ээждээ туслахыг хичээх үүднээс миний бие хийж байсан бүтээлээ шууд өөрчлөн, түүнтэй шууд ярилцаж эхэлсэн. Тэр үед миний бие, Чилид, Тахитид лекц уншиж байсан бөгөөд түүнийг лекц тус бүрт ирж, миний хамт байхыг урьсан. Мөн миний бие түүний дуртай байсан, ингэснээр түүнд тухай байх, тийм төрлийн ерөөлүүдийг уншсан. Өөрөөр хэлбэл, миний бие, түүнд төрж байж болох тэр айдсыг арилгах, түүнд тохиромжтой ямар нэг зүйлээр түүнийг тайвшруулахыг хичээхийг оролдож байсан. 

Жишээ нь, миний ээж Бурханы шашны тарни унших дуртай байсан. Тэр түүнийг маш тайван болгодог байсан. Тэр нь хэрэв би завсрын төрөлд байгаа бол надад тустай гэж миний үзэх яг тийм төрлийн зүйлүүд биш байсан хэдий ч, түүний маш их тайвшруулдаг гэж түүний үздэг байсан тэр хэлбэрээр би тарниудыг уншиж эхэлсэн. Би түүнд зориулан хийж байгаа зүйлээ өөрийн хүссэнээр хийж байсан. Миний бие, түүний өөрийн бодит байдлыг харьцангуй түвшинг мэдрэх тэр мэдрэмжийг нухацтай авч үзэж байсан. Энэ гол зүйл. Хэрэв миний ээж зарим Христийн шашны залбирал эсвэл өөр ямар нэг зүйл түүнийг тайвшруулдаг гэж боддог байсан бол миний бие түүнийг хийх байсан. Гэвч ээж маань тарниудыг маш удаан хэлж байгааг сонсох дуртай байсан. Миний дурдсанчлан, миний бие түүнийг хийж эхлэхэд би маш их өөрчлөлт мэдэрсэн. 

Түүнээс өмнө, миний бие хийсвэрлэн, ердөө, “Та бүх төрөлдөө надтай холбоотой, амгалан байж, хүний төрөлд төрж, миний бие таныг бүх төрөлдөө гэгээрэл хөтлөх болтугай” гэх зүйлийг хэлж байсан бөгөөд эдгээр бүх хийсвэр томьёолол болон сайхан бодлууд намайг түүнтэй хувь хүний хувьд үнэхээр холбохгүй байсан. Гэвч, нөгөө хэлбэрийг миний бие илүү үр дүнтэй гэж харсан. Тэр нь үнэхээр түүнд тус болж байгаа мэт санагдсан, хэдийгээр миний бие мэдээж, илүү ерөнхий ерөөлүүдийг уншиж байсан ч. Товчоор хэлбэл, бид хэн нэгэнтэй дам биечилсэн төрлийн хэлбэрээр харилцаж байгаа үед, миний тайлбарласанчлан, энэ нь тухайн хүнийг хувь хүн, тэдний хэн болох талаарх хувийн туулах зүйлүүдийг хүндлэнэ гэдгийг үгүйсгэнэ гэсэн үг биш.    

Үүнийг илүү тодорхой үг хэллэгээр илэрхийлбэл: “Миний бие танд бүрэн нээлттэй, маш хувийн харилцаагаар боловч ямар нэг хүлэгдэх зүйлгүйгээр – өөрийн хувийн асуудлууд болон таны хувийн асуудлууд руу орохгүйгээр хандаж байна. Гэвч ерөнхий нөхцөлийн хувьд, миний бие таны хувь хүн байх явдалд мэдрэмжтэй гэх зэрэг байдлаар хандаж бөгөөд ингэснээр миний бие тантай харилцаанд орж чадах байдлаар хандаж байгаа” гэх явдал байна. Энэ нь тэр үед ямар нэг хүнд хандахдаа гүн мэдэхүйн таван төрлийг ашиглах тухай сэдэвт хөтлөх боловч тэр талаар дараа ярилцахаар үлдээцгээе. 

Миний бие эдгээр бүгдийг олон шалтгаанаар онцлон тэмдэглэж байгаа бөгөөд ялангуяа, Их хөлгөний Бурханы шашны бүтээлд (дадлага) бидэнд тулгардаг, бид бүхэн бодь сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт эдгээр бүх бясалгалуудыг “Хамаг амьтан амгалан байх болтугай” гэх түвшинд хийх үед хамаг амьтны талаар хийсвэрлэн бодохыг хичээх нэг том бэрхшээлийн хувьд тэмдэглэж байгаа. “Хамаг амьтан” гэхийг хувь хүний нөхцөлд, бидний өмнө – та эсвэл та гэх нөхцөлд, чадварлаг хөрвүүлэх нь маш хэцүү. Хэрэв бид ердөө “хамаг амьтан” гэх түвшинд бүтээлийг (дадлага) үйлдэж байвал тэр үед зарим тохиолдолд бид түүнийг үнэндээ хэнтэй ч хувь хүний үүднээс харилцахгүй байх шалтаг болгон хэрэглэж болно. 

Тэгэхээр, нэг үгээр хэлбэл, хэрэв хувь хүний оролцоо гэдэг нь хэт хүлэгдэх болон түүнтэй дагалдах тэдгээр бүх зүйлүүдийг илэрхийлдэг бол тэр үед бидэнд түүнээс зайлсхийхэд туслах тодорхой арга хэрэгтэй. Гэвч нэгэнт бидэнд наад зах нь бүдүүн түвшний хэт дасах сэтгэл болон уурлаж бухимдах сэтгэл гэх мэт тэдгээр бүх сэтгэлүүд төрөхгүй болсон бол – энэ нь хүрэхэд тийм хялбар зүйл биш – бидэнд хувь хүний оролцоо байх хэрэгтэй болно, гэвч энэ төрлийн оролцоо нь дам биечилсэн оролцоо байх ба өөрөөр хэлбэл, хүлэгдэх сэтгэлгүй биечилсэн оролцоо байна. 

Энэ хүртэл бидний ярилцаад байгаа Номын багштай харилцах харилцаатай холбоотой бүх зүйл бид багшийг Бурхан гэж харж байгаа үгүй эсэх тухай энэ асуудалтай холбоогүй байна. Бид багшийг Бурхан гэж харахгүй байсан ч, миний тодорхойлон ярьсан зүйл багштай утга бүхий, амжилттай харилцаатай ямар нэг төрлийн харилцаатай байх үүднээс чухал. Мэдээж, багшийг Бурхан гэж харах нөхцөлийн хүрээнд бид тухайн харилцаанд насанд хүрсэн хүний үүднээс хандаж, багшийг мөн насанд хүрсэн хүнээр харах хэрэгтэй, бидний тэдэн дээр тусгадаг, тэдгээрийг би үнэхээр тусгай учраас надтай тийм тусгай харилцаатай байх хэрэгтэй хэн нэгэн болгон харах, өөрийн эцэг эх эсвэл урлагийн од гэх мэт тэдгээр бүх зүйлүүдээр харахгүй байх хэрэгтэй.   

Багштай гүн харилцаанд орох тухайд төрөх эмээх сэтгэл   

Миний бие өөрийг олон багш нартай шавь нарын бүлэг дунд байх үл таних хүнээр харахыг хичээдэг. Миний бие үүнийг нэг багштай ганцаарчилсан харилцаатай гэхээс илүү миний бие олон багштай гэж хэлэх нь зөв болов уу. 

Энд тодорхой зарим асуудлууд байж болно. Асуудлуудын нэг нь бүтээл хийх, үйлчлэх үүрэг хүлээхээс эмээх явдал байж болох ба энэ тохиолдолд бид: “Миний бие үнэхээр нэг багшид нээлттэй байхыг хүсэхгүй байна, учир нь тэр үед би хяналтгүй болно” гэж бодож болно. Мэдээж, ийм эмээх сэтгэлийг даван гарахад хоосон чанарын талаарх тодорхой ойлголт шаардлагатай. Нэг багшид нээлттэй байх тухайд эмээх зүйл бидэнд ердөө байхгүй. Учир нь бид нээлттэй байгаа үед энэ нь өөрт гэм хор хүрч магадгүй гэх өөрийг хамгаалж чадахгүй “би” байх явдал биш байна. Эсвэл “Намайг үл хайхран үлдээнэ” гэж бодох явдал. Мөн би нээлттэй байснаар, юу ч байхгүй болох ба би төөрөлдөж, бүрэн эмх цэгцгүй байдал үүснэ гэсэн үг биш. Багшид нээлттэй байхад бид хэрхэн оршдог талаарх бидний ойлголтод тодорхой нарийн мэдрэмж байх шаардлагатай болно. Багштай харилцах тухайн харилцаа амжилттай байхад, тус харилцаа нь сайн төлөвшсөн харилцаа байх хэрэгтэй, юу тустай болон юу гэм хортой, юу зохистой болон юу зохисгүй болохыг ялгаж чадах харьцангуй орших “би”-ийн сайн төлөвшсөн мэдрэмжтэй байх харилцаа байх ёстой болно. Ийм биш байх тохиолдолд, сайн төлөвшөөгүй харилцаа нь нэлээд түвэгтэй харилцаа байх болно. 

Багштай харилцаа тогтоох үйл явцыг алгуур бий болгох 

Тухайн нэг багштай харилцаа тогтоохын өмнө та түүнийг зөв шалгах хэрэгэтй боловч бидэнд одоо байгаа ариун бус сэтгэлээр багшийг хэрхэн зөв шалгаж болох вэ? Тухайн багшийг Бурхан эсвэл биш гэдгийг хэрхэн шалгах боломжтой вэ? 

Багштай тогтоосон тус харилцаа үнэхээр сайн үр нөлөөтэй байгаа гэж хэлэх үед бид сайн төлөвшсөн байх хэрэгтэй, энэ нь бид төлөвшөөгүй байгаа үедээ багшид ханддаггүй гэсэн үг биш. Энэ нь  багшид хандахаас өмнө бид үнэндээ сайн төлөвших хүртэл бид хүлээх ёстой гэсэн үг биш. Хэрэв энэ үнэн бол бид маш удаан хүлээх хэрэгтэй болно. Заах арга чадвар сайн багш бидэнд илүү төлөвшихөд тусална. Харин заах арга чадвар сайн биш багш эсрэгээрээ биднээс давуу тал харан, бидний сайн төлөвшөөгүй байдлыг ашиглаж болно. Тэгэхээр, багш болох боломжит багшид хандахад бид тухайн багш үнэхээр зохих эрдэм боловсрол олсон эсэхийг мэддэггүй гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Бид үйл явцыг маш алгуур, анхааралтай явуулах хэрэгтэй. 

Номын багштай харилцаа тогтоох үйл явц нь ихэвчлэн түүгийг цаг хугацааны явцад алгуур төлөвшүүлэх хэрэгтэй зүйл байх бөгөөд хэд хэдэн үе шаттай байна. Эхний үе шатанд хэзээ төлөвшдөггүй багшийг Бурхан гэж харах явдал төлөвшихийн тулд хэд хэдэн үе шатыг дамжина. Миний бие энэ сэдэв рүү энэ удаа нэлээд нарийвчлан орохгүй байхыг хүсэж байна, учир нь үүнийг тайлбарлахад нэлээд их цаг шаардлагатай байдаг. Гэвч өөрийн багшийг Бурхан гэж харах ийм төрлийн харилцаа нь бид тарнийн бүтээлийн хамгийн өндөр түвшин болох ануттарайога тарнийн маш гүнзгий үе шатан дээр байгаа үетэй үнэндээ зөвхөн холбоотой байна. 

Богд Зонхов өөрийн  Их бодь мөрийн зэргийн (Лам-рим чэн-мо) бүтээлдээ Номын багштай тогтоох зөв харилцаа нь зам мөрийн суурь болно гэж бичээд, тэрээр тус харилцааг багшийг Бурхан байх үүднээс хэрэгтэй хэмээн заасан. Гэвч бид үүнийг түүний тус зүйлийн талаар бичсэн нөхцөлд, ямар учраас тэрээр түүнийг хэлсэн талаар ойлгох хэрэгтэй байна. Мэдээж, Богд Зонхов энэ санааг тарнийн сургаалын бүтээл үйлдэж байсан лам хувраг хүмүүст хандан бичиж, тайлбарласан. Бид үүнийг дүгнэн гаргаж болно, учир нь аврал айлтгах тухай сургаал нь түүний тайлбарласан зам мөрийн тухай тайлбарт үүнээс хойно гарна. Хэрэв бид аврал айлтгах тухай сургаалд суралцаагүй, бүр Бурхан гэж юу болох талаар мэдэхгүй байгаа үед багшийг Бурхан гэж харж, хэрхэн түүнтэй харилцаа тогтоож болох вэ? Багшийг Бурхан гэж харах энэ тухай сургаал нь аль хэдийн аврал айлтгах тухай сураалд суралцан, тарнийн сургаалын бүтээл үйлдэж эхэлсэн хэн нэгэнд зориулсан байх нь ойлгомжтой. Энэ нь Богд Зонховын багшийг Бурхан гэж харах үзлийг дэмжих үүднээс хэрэглэсэн тэдгээр бүх ишлэлүүд бүгд тарнийн сургаалын ишлэлүүд байдаг учраас тэр юм. Тэгэхээр, энэ нь голлон тарнийн тухай сэдэвт хамаарах нь ойлгомжтой. Энэ нь бидэнд дээд түвшний тарний сургаалын бүтээл (дадлага) хийдэггүй эрэгтэй эсвэл эмэгтэй хувраг байх ийм суурь байхгүй тэдгээр хүмүүс бид аврал айлтах тухай гэх мэт сэдвүүдэд тулгуурлахгүй байхыг илэрхийлнэ. Бид эхлэл түвшнээс эхлэх ёстой.        

Ялангуяа, баруун хүмүүс бидний хувьд багшаас суралцаж эхлэх үед бидэнд “Энэ багш Бурхан мөн эсвэл биш үү?” гэх асуудал үнэндээ ердөө холбогдолгүй байна. Багш эхэлж тэр нь сайн багш эсэхийг харах хэрэгтэй. Тэд тодорхой тайлбарлаж чадаж байна уу? Тэд юу тайлбарлаж байна? Тус тайлбарлаж буй зүйл тэдгээр сонгодог бүтээлүүдтэй тохирч байна уу? Тэдгээр нь миний амьдралд нийцэж байна уу? Энэ нь ямар ч багшийг бид хэрхэн шалгадагтай адил – жишээ нь, бид нэг гадаад хэл сурах гэж байгаа бол: тэдэнд бидэнд үр дүнтэй зааж байна уу гэж шалгана. 

Мөн бид тухайн багштай байх үед бидэнд ерөнхийдөө ямар төрлийн сэтгэгдэл төрж байгааг харна. Хамт байх үед бидэнд төрөх тэр сэтгэгдэлээр бид хэн нэгэнтэй хамт байх тус харилцааны төрөлд мэдрэмжтэй байж болно. Энэ нь бидэнд урам өгч байгаа хэн нэгэн байна уу эсвэл энэ нь бидэнд ямар нэг сэтгэгдэл төрүүлэхгүй хэн нэгэн байна уу гэж шалгаж болно. Энэ нь бидэнтэй үнэхээр харилцаанд орж байгаа хэн нэгэн байна уу эсвэл ердөө бидэнтэй холбогдохгүй хэн нэгэн байна уу? Үүнийг мэдэх боломжтой. Үүнд илт мэдэл эсвэл төлөвшлийн илүү өндөр түвшин шаардагдахгүй.  

Үүний дараа бид тус хүний ёс зүй гэх мэт зүйлүүдийг илүү анхааралтай шалгаж эхэлнэ: тэд ёс зүйтэй хүн мөн үү? Тэд хялбар, байнга уурлаж бухимдах эсвэл өөрийн шавь нарыг маш ихээр өмчилж, тэдний амьдралыг хянахыг хичээж байгаа хэн нэгэн байна уу? Ингээд бид бусдаас тухайн багш бусад шавь нартайгаа харилцдаг тэр хэлбэрийг асууж мэдэж болно. Эдгээр нь бидний багшийг шалгаж болох, бүр тэднээс суралцахыг хүсэж байгаа эсэхийг шийдэх зарим хэлбэрүүд. 

Тэр үед, бид тухайн багшийг Бурхан гэж харах тийм харилцаанд орох хүсэлтэй байх эсэх нь нэг маш өөр зүйл болох бөгөөд энэ нь маш гүнзгий, үнэндээ эхлэл шатны түвшинд хамаарахгүй зүйл байна. Хэрэв бид аврал айлтах тухай сургаалд суралцсан, аль хэдийн зам мөрийн суурь шатуудыг туулсан, аль хэдийн дээд түвшний тарнийн сургаалд суралцаж эхэлсэн хэн нэгэн бол, хэрэв бид тийм бол бид багштай тус хүчтэй харилцааг бий болгож, тэр үед багшийг Бурхан гэдэг нь юу гэсэн утгатай болох тэр бүх нөхцөлд түүнийг Бурхан гэж харж болно. Энэ үед, хэрэв бид зам мөрийн бүр эхний түвшингээс бүх зүйлийг суралцаж эхэлнэ, хувраг хүн тарнийн сургаалын авшиг хүртэхээр бэлтгэн Богд Зонховын Лам-рим чэн-мо сургаалыг сонсон нийт зам мөрийг бататгаж байгаа тохиолдлын адил. Энэ үед багштай түүнийг Бурхан гэж үзэн харилцах харилцаа нь нийт зам мөрийг дагахад гарах амжилтын үндэс болно. Энэ үед энэ маш их ялгаа гаргана.    

Өөрийн шүүмжлэлтэй хандах чадварыг алдахгүй байх 

Бид юмсыг тэдгээрийн зохих нөхцөлд ойлгох хэрэгтэй. Энэ тийм хялбар биш. Гэвч, ялангуяа, эхлэл түвшинүүдэд. Миний бие, багшид шүүмжлэлтэй хандах хандлагаар хандахыг алдахгүй байх нь чухал гэж боддог. Хожим нь, бид багштай түүнийг Бурхан гэж харах байдлаар харилцах үед, энэ нь багштай тогтоох нэг маш тусгай харилцаа байх бөгөөд үүнд сэтгэл зүйл маш сайн төлөвшил шаардагдана. Энэ төрлийн харилцаагаар бидний илэрхийлж байгаа зүйл нь гол нь “Та Бурхан гэх нь таны юу хийж байгаагаас үл хамааран миний бие таныг надад ямар нэг зүйл заахыг хичээж байгаа Бурхан гэж харна” гэсэн харилцаа байна. Юмсын оршихуй нь тэдний өөрийн зүгээс бий болох, бусад зүйлээс хамаарахгүй зүйл байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр багштай тогтоох энэ төрлийн харилцаа нь “Та намайг өсөж төлөвшихөд тусалж байна” гэсэн нөхцөлтэй холбоотойгоор бий болно. 

Гол нь, энэ үед, бидний багшийг авч үзэх хэлбэр нь бид сэтгэлдээ “Миний бие таны сэдэл юу болох болон та үнэхээр гэгээрсэн эсэхийг би анхаарахгүй. Харин би тантай тогтоосон энэ харилцааг тасралтгүй өсөн төлөвших, суралцах боломж болгон ашиглана. Хэрэв та надад ямар нэг ухаангүй зүйл хэлбэл би хариу ‘Та ухаангүй юм’ хэмээн хариу хэлж, уурлаж бухимдахгүй. Харин миний бие ‘Та надад ямар нэг ухаангүй зүйл хэлснээр миний бие түүнийг өөрийн ялгах ухааныг ашиглан, түүнийг хийхгүй байх сургаал болгон түүнд суралцана’” гэж харна. Өөрөөр хэлбэл, тэдний хийж байгаа ямар нэг зүйлийг бид сургаал гэж тооцох бөгөөд түүнээс ямар нэг зүйл суралцахыг хичээнэ. Тэдгээр тэдний зүгээс юу байх нь чухал биш. 

Мэдээж, энэ нь бид бусдыг мөн Бурхан гэж харах хэрэгтэй гэж хэлэх үед илэрхийлдэг зүйл байна. Бид бүх зүйлийг сургаал гэж харна. Тэгэхээр бид бүр хүүхдээс суралцаж болно. Хүүхэд сахилгагүй байдлаар үйлдэл үйлдэх үед бид тэр байдлаар үйлдэл үйлдэхгүй байхад суралцана. Хүүхэд бидний багш адил болно. Нохой бидэнд сургаал зааж болно. Хэн ч сургаал зааж болно. Гэвч үүнд сэтгэл хөдлөлийн маш сайн түвшний төлөвшил шаардлагатай, тийм биз дээ – уурлаж бухимдахгүй, шүүмжлэлтэй хандахгүй? Энэ маш гүнзгий түвшний бүтээл (дадлага). Энэ нь эхлэн суралцагчийн үүднээс суралцах зүйл биш. 

Мэдээж, бид энэ багштай тийм төрлийн харилцаанд тэр түвшинд орж чадах эсэхийг маш сайтар шалгах хэрэгтэй. Тус багш зохих эрдэм боловсрол олсон байна уу үгүй юу? Бид бүр тус багштай маш биечилсэн харилцаанд орохгүй тийм төрлийн харилцаатай байж болно. Маш олон тооны хүмүүст сургаал айлддаг томоохон багш нарын сургаалд бид адил байдлаар хандана: “Таны хийж эсвэл хэлж байгаа аливаа зүйлээс миний бие суралцана” гэнэ. Гэвч энэ харилцаа нь армид генералтай харилцах харилцаа адил “За эрхэм ээ! Би юу хийх хэрэгтэй вэ? Надад тушаал өгнө үү. Мэдлээ, гүйцэтгэе!” гэх харилцаа биш байна – энэ ердөө тийм байдаггүй гэдгийг санаарай. 

Top