Удаах хоёр асуулт: Бурханы шашинтан болох ба амар амгалан

Бурханы шашинд орох 

Бид Бурханы шашинтай холбоотой олон хүмүүст тулгардаг олон янзын бэрхшээлүүдийн талаар ярилцаж байгаа. Бодит хандлагатай байх нь маш чухал болохыг бид харсан. Энэ үүднээс, Дээрхийг гэгээн Далай ламын барууныханд дахин дахин хэлдэг зөвлөгний нэг нь шашин солихын хувь маш анхааралтай байх явдал байна. Түүний зөвлөгөө бид Бурханы шашны зам мөрийг дагах үетэй холбоотой нийт асуудлыг хөндөх ба энэ нь бид шашнаа солисон, одоо бид хүзүүндээ загалмай биш, улаан зангилаа зүүнэ гэсэн байх уу гэсэн асуулт байна. 

Миний бие олон талаар шашин солих гэдэг үүднээс Бурханы шашны зам мөрийн үүргийг хүлээнэ гэж бодох нь маш тусгүй гэж боддог. Мэдээж, бид Бурханы шашинд орсон гэж хэлэх үед энэ нь төрөлх уламжлал нь өөр бусдаас, энэ нь Христийн шашиниан эсвэл Хиндү, тэр дундаа энэ нь Исламын шашин байх тэдгээр хүмүүсээс маш хүчтэй хөндийрдөг. Төрөлх шашнаас гарч өөр шашинд орох нь өөрийн гэр бүл эсвэл өөрийн нийгмээс тийм их дэмжлэг хүлээдэггүй, тийм үү? Тэд үүнийг өөрсдийг нь хувь хүний үүднээс голж буй явдал гэж хардаг. Ийм учраас Дээрхийн гэгээн үргэлж бид маш анхааралтай байж, нийт асуудалд маш болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлдэг бөгөөд бид үүнийг зөвхөн гэр бүл болон нийгмийн үүднээс харахын зэрэгцээ сэтгэл зүйн үүднээс ойлгож болно гэж миний бие боддог. 

Өөрийн амьдралыг хүрээнүүдийг холбож, тэдгээрийн бүхий л хэсгүүдийг нийцүүлэх нь амьдралд маш чухал. Ийм байдлаар бид амьдралын нийт түүхдээ тавтай байна. Өөрийн амьдралын талаарх үзлийг нэгтгэснээр бид амьдралд илүү тэнцвэртэй ханддаг. Зарим тохиолдолд хүмүүс өөр шашинд орох үед тэд өөрсдийн өмнө хийж байсан зүйлдээ маш сөрөг хандлагаар ханддаг. Сэтгэл судлалд байх тодорхой механизм үүнийг ойлгоход тусална. Хүмүүс өөрийг үнэлэх үнэлэмж төрүүлэх үүднээс өөрийн өвөг дээдэс эсвэл гэр бүр эсвэл нийгмийн гарал үүсэлдээ үнэнч байх нь суурь хэрэгцээ байдаг. Өөрийн үнэ цэнийг ямар нэг байдлаар батлах энэ хэрэгцээ ихэнх тохиолдолд бидний дотоод ухамсраас гараагүй байна. Болдог зүйл нь хэрэв бид өөрийн өнгөрсөн амьдралд – шашин эсвэл гэр бүл эсвэл нийгэмд ямар нэг эерэг талууд байсан гэдгийг үгүйсгэвэл – энэ үед бидэнд тэдгээрт үнэнч байсаар байх сэтгэл ухамсаргүйгээр төрөх ба бид түүний сөрөг талуудад үнэнч байх сэтгэл ухамсаргүйгээр төрнө. Энэ нь үнэнч байдлын сөрөг хэлбэр. 

Top