Хэдийд бид тарнийн сургаалд бэлэн болдог вэ?

Тарнийн сургаалын бүтээл нь гүнзгий түвшний бүтээл 

Хамгийн сүүлийн энэхүү лекцээрээ, тарнийн сургаалын талаар бага зэрэг тайлбарлая. Бид тарнийг сургаалыг мөн амьдралд илүү ойр болгох хэрэгтэй. 

Ихэнх тохиолдод, барууны хүмүүс Төвөдийн Бурханы шашны тарнийн сургаалыг авч үзэхдээ хоёр туйл хандлагын аль нэгэнд ордог. Нэг нь түүнээс эмээж, тарнийн сургаалыг судлахыг ердөө хүсэхгүй байх явдал. Нөгөө нэг туйл нь тарнийн сургаалд шууд орохыг хүсдэг явдал. Тэдгээр хоёр туйл хоёулаа сул талуудтай. 

Тарнийн сургаалын бүтээл нь (дадлага) туйлын гүнзгий бүтээл (дадлага). Энэ нь тэдгээр бүтээлээс эмээх эсвэл цагаас эрт орох аль аль явдал биш байна. Бурханы шашны судрын түвшний бидний бүтээлд, эхний түвшингүүдэд, бидний хийдэг зүйл нь өөрийн амьдралыг сайжруулах, зовлонгоос ангижрах, эсвэл Бурхан болсноор бусдад аль болох бүрэн тусалж чадах энэ бүхэнд туслах олон, олон өөр чанаруудыг төлөвшүүлэхэд суралцах явдал байна. Эдгээр зорилгуудад хүрэхэд төвлөрөл, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл болон мөнх бус, хоосон чанар, магад гарах сэтгэл (зовлонгоос гэтлэх шийдвэр) зэргийн талаарх зөв, гүнзгий ойлголт шаардагдана. Энэ бүхэн нь тэдгээр зорилгуудад хүрэх шалтгаан болохын хувьд маш чухал шаардлагатай. Хэдийгээр бид тарнийн сургаалыг олон өөр хэлбэрээр тодорхойлж болох боловч тарнийн сургаалын нэг тал нь дээрх бүгдийг нэгтгэн, зэрэг төрүүлэх явдал. 

Мэдээж, хэрэв бид тэдгээрийг эхэлж нэг нэгээр төлөвшүүлээгүй бол бүгдийг нэг зэрэг төрүүлж чадахгүй. Эхэлж тэдгээр сэтгэлүүдийг нэг нэгээр нь төлөвшүүлэхгүйгээр тарнийн сургаалын бүтээлд ердөө шууд орох нь тус сургаалын ямар нэг агуулгагүй эсвэл гүн ойлголтгүй, зөвхөн нэг зан үйлийн бүтээл болж болно. Үнэндээ зан үйлээс тодорхой гүнзгий ач тус хүртэхийн тулд түүнийг өөрийн төлөвшүүлээд буй бүх эрдэм чанаруудыг (сэтгэлүүд) нэгтгэх бүтэц болгон харах ёстой. 

Жишээ нь, бид өөрийн амьдралд аврал болох аюулгүй, эерэг зүгийг гаргах хэрэгтэй. Энэ үед бид тарнийн сургаалын зан үйлийн бүтээлээр юу хийж байдаг вэ? Ийм байна: зан үйлээр бид өөрсдийг сургахын хичээх байдлаар тус аюулгүй зүгт чиглэж байна. Бид зан үйлийг, өөрийн ердийн амьдралаас сарнин, холдох арга болгон Диснэйланд хүүхдийн тоглоомын хүрээлэнд очих гэм мэт цагийг хөгжилдөн өнгөрөөх нэг зүйлээр хийдэггүй. Харин бид зан зүйлийг Бурханы шашинд байх тэдгээр өөр өөр зорилгуудад хүрэхэд шаардлагатай өөрийн төлөвшилд тус болох нэг хэлбэр болгон хэрэглэж байдаг. Тэдгээр зорилгууд нь Авралын гурван эрдэнэ байна: Бурхан багшийн заасан зүйлс, түүний бүрэн хүрсэн зүйлүүд болон өндөр эрдэмд хүрсэн Хуврагуудын талд нь хүрээд буй зүйлүүд байна. 

Top