Амар амгалангийн (аз жаргал) эх сурвалжууд

Амар амгалангийн (аз жаргал) эх сурвалж нь сэтгэлд байна. Бидний сэтгэл тайван байх үед, бидний үзэл бодол эерэг мөн бодит байх үед, бидний бодол санаа бусдад туслахад чиглэсэн байх үед, бид ямар ч бэрхшээлтэй тулгарч байсан, биднийг хүч, зоригоор тэтгэх нэг амар амгаланг (аз жаргал) туулж мэдэрнэ. Хэрэв бид амгалан (аз жаргалтай) байхыг хүсвэл, Бурхан багшийн хэлсэнчлэн, бид өөрийн сэтгэлийг сургах хэрэгтэй.

Эгэл амар амгалан: Урвах зовлон (өөрчлөгдөхийн зовлон) 

Зарим хүмүүс Бурханы шашныг бидний туулах бүх зүйлийг зовлон гэж үзэж, амгалан (аз жаргал) байдаг гэж ердөө хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэх үзэлтэй шашин хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч, энэ, буруу мэдээлэлтэй үзэл. Бурханы шашин бидний энгийн, ердийн амар амгаланг (аз жаргал) урвах зовлон (өөрчлөгдөхийн зовлон) гэж үздэг нь үнэн. Энэ нь энэ төрлийн амар амгалан (аз жаргал) нь сэтгэл хангадаггүй гэсэн утгатай: тэр нь удаан үргэлжилдэггүй бөгөөд бид түүнийг хангалттай хэзээ ч хүртдэггүй. Энэ бол жинхэнэ амар амгалан (аз жаргал) биш. Жишээ нь, хэрэв мөхөөлдөс идэх нь жинхэнэ аз жаргал байсан бол түүнийг нэг суудал дээр хэдий их иднэ бид төдий чинээ их таатай болох болох байсан. Гэвч удалгүй тодорхой нэг цэгт хүрэхэд мөхөөлдөс идэх жаргал нь таагүй, зовлон болж өөрчлөгдөнө. Гадаа наранд суух эсвэл сүүдэрт суух нь үүнтэй адил. Энэ бол өөрчлөгдөхийн зовлон (урвах зовлон) гэдгээр илэрхийлэх зүйл.

Гэвч Бурханы шашин бидний эгэл амар амгалангийн (аз жаргал), энэ өөрчлөгдөхийн зовлонгийн сул талуудыг шийдвэрлэх олон аргуудыг санал болгох ба ингэснээр бид Бурханы мөнхийн баясал бүхий төлөвт хүрнэ. Гэвч, Бурханы шашин нь, бидний эгэл амгаланд сул талууд байх хэдий ч, дээрх төрлийн амгаланд хүрэх эх сурвалжуудыг мөн тайлбарлана. Бурханы шашин тус сургаалыг санал болгодог учир нь түүний суурь аксиомуудын (ерөнхийдөө үнэн гэж хүлээн зөвшөөрөгдөх боловч заавал тийм байх албагүй зарчим) нэг нь хүн бүр амгалан байхыг хүсэх ба хэн ч зовлон хүсдэггүй гэх зарчим байна. Ийнхүү, хүн бүр амар амгаланг эрэх ба, эгэл төрөлхтөн болохын хувьд, бид эгэл, ердийн амар амгалангаас өөр төрлийн амар амгалангийн талаар мэдэхгүй тул Бурхан шашин бидэнд түүнд хэрхэн хүрэх талаар тайлбарлан өгдөг. Амар амгалангийн тэр хүсэл болон хэрэгцээ нь эгэл амгалангийн хамгийн суурь түвшинд зөвхөн хангагдсан үед бид түүний илүү гүнзгий, илүү их сэтгэл хангах түвшингүүдэд хүрэх зорилгод илүү гүнзгий Номын бүтээлүүдээр (дадлага) орно.

Гэвч, харамсалтай нь, Энэтхэгийн Бурханы шашны их мэргэн Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй I.27 (sPyod-‘jug, санс. Бодхичаряватара) зохиолдоо туурвисанчлан: 

Зовлонгоос гэтлэхийн хүсэл байвч
Зовлон түүндээ л эргээд ороолдъюу
Амгаланг хүсэвч мунхгийн эрхээр
Атаат дайсан мэт амгалан юугаа бусниулъюу. 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр бид амгалан хүсэх боловч, бид түүний эх сурвалжуудыг мэдэхгүй тул, өөрт илүү их амгалан бий болгохын оронд, ердөө илүү их зовлон, гаслан бий болгоно.   

Top