Айдас: Нисванисыг шийдвэрлэх нь

10:41
Айдас нь амьдралдаа ямар нэг эерэг зүйлд хүрэхэд саад болдог хамгийн хүчтэй хүчин зүйлүүдийн нэг. Төөрөгдөл бүхий сэтгэлийн нэг төлөв болохын хувьд энэ нь мэдэхгүй байх явдал, ялангуяа айдасгүй байх гэдэг ямар утгатай болохыг мэдэхгүй байхтай холбоотой байдаг. Гэвч олон янзын яаралтай, түр аргуудын тусламжтайгаар бид өөрсдийг айдаст автан бодит байдлыг харж чадахгүй байх байдлаас чөлөөлж чаддаг.

Гэнэтийн нөхцөл байдалд бий болсон айдсыг даван туулах аргууд

Төвдийн Бурханы шашинд Дарь эх бурхан нь Бурханы биднийг айдсаас хамгаалах чанарыг илэрхийлдэг. Үнэндээ Дарь эх нь хийн махбод болон амьсгалыг төлөөлнө. Сөрөг сэтгэл арилсан үед тэрээр мөн бидний зорилгыг гүйцэлдүүлэх чадварыг илэрхийлнэ. Энэхүү бэлэгдэл нь гэнэтийн нөхцөлд айдсыг даван туулах үүднээс амьсгал болон нарийн энергитэйгээ ажиллах хэд хэдэн аргыг зөвлөдөг.
Энэхүү гэнэтийн нөхцөлд айдсыг даван туулах арга нь бясалгал хийх, сургаал судлах эсвэл сургаал ном сонсохын өмнө хийдэг зэхэл бүтээлээс эхтэй. Эдгээр арга нь гэнэтийн нөхцөлд маш их айх, сандрах үед тайвшрахад тусалдаг. Мөн илүү гүнзгий аргуудыг хэрэглэхийн өмнөх үе шат болно.

  1. Нүдээ анин амьсгалынхаа давтамжийг тоолох ба амьсгал авч, гаргаснаар түүнийг нэг давтамж хэмээн тооцно. Ингэхдээ амьсгал аван түүнийгээ хэвлийн доод хэсэг рүү татах үед хэвлий тэлж, дараа нь агшин амьсгал гарах явцыг ажиглана.
  2. Нүдээ хагас нээж, өмнөх шалыг харах байдлаар амьсгалын давтамжаа тоолох ба энэ удаа амьгалаа гаргаад түр зогсолт хийн дахин амьсгал авснаар түүнийг нэг давтамж гэж тооцно. Дээрхийн адил ажиглалт хийх бөгөөд хэсэг хугацааны дараа сандал эсвэл шалан дээр хүрэлцэж буй суудлын хэсгийг хамарч ажиглана.
  3. Ямар учраас, юунд зорьж буйгаа (тайвшрах) дахин бататгах
  4. Аппаратны фокус тусахтай адил сэтгэл, энерги хоёр давхцаж байна гэж төсөөлнө.
  5. Амьсгалыг тоолохгүйгээр хэвлийн доод хэсэг тэлж, агшиж буй байдал дээр анхаарлаа төвлөрүүлж амьсгалыг авч гаргах ба биеийн бүх энерги жигд урсаж байгааг мэдэрнэ.
Top