Бурханы шашны хэлбэрүүд

03:23
Бурханы шашин өөр өөр соёл, уламжлалтай Азийн олон оронд дэлгэрэхэд тухайн үндэстэн өөрийн уугуул шүтлэг бишрэлтэй нийцсэн талуудыг авч хэрэглэж байжээ. Ийнхүү Бурханы шашны олон хэлбэрүүд бий болж, өөрийн онцлог арга, хэв маягуудыг гаргаж ирсэн ч бүгд сургаалын хамгийн чухал шинж чанаруудыг адилхан уламжлан авсан байна. Энэ нь Бурхан багшийн сургаалыг шавь бүрийн сэтгэхүйд тааруудан заах сурган хүмүүжүүлэх аргыг нь хадгалах явдал байв.

Энд Бурханы шашны өнөө цагт уламжлан ирсэн голлох хэлбэрүүдийн төлөөлөл болгож теравада, хятад, төвөд хэлбэрүүдийн зарим онцлогоос авч үзье.

Top