Азид Бурханы шашин дэлгэрсэн нь

05:37
Бурханы шашны уламжлалд шашин сурталчлах үйл ажиллагааны хэлбэр байдаггүй ч шашин өөрөө хэдэн зуун дамжин өргөн уудам газар нутгийг хамран дэлгэрчээ. Зүүн Өмнөд Ази, Төв Азиар дамжин Хятад, Зүүн Азийн орнууд, Төвөд түүнээс цаашлан Төв Азийн хязгаар хүртэл дэлгэрчээ. Ингэхдээ голдуу өөрийн аяндаа, орон нутгийн хүмүүс гадаадын худалдаачдын Бурханы шашны итгэл үнэмшлийг сонирхон судалсны үндсэн дээр дэлгэрч байжээ. Зарим тохиолдолд улсын тэргүүн нар ард түмний дунд ёс суртахууныг дэлгэрүүлэх үүднээс Бурханы шашныг авч байсан боловч шашинд бүх нийтээр орохыг албаддаггүй байв. Бурхан багшийн сургаалыг олон нийтэд хүртээмжтэй болгосноор ард түмэн өөрт тустай зүйлийг чөлөөтэй сонгох эрхтэй байжээ.

Бурханы шашинд шашин сурталчлах үйл ажиллагааны ямар нэг хэлбэр бүрэлдэн тогтоогүй ч Бурханы багшийн сургаал нь хэдэн зуун дамжин өргөн уудам газар нутгийг хамран дэлгэрчээ. Зүүн Өмнөд Ази, Төв Азиар дамжин Хятад, Зүүн Азийн Орнууд, Төвөд болон түүнээс цааш Төв Азийн хязгаар хүртэл дэлгэрсэн байна. Ингэхдээ гол төлөв орон нутгийн хүмүүсийн гадаадын худалдаачдын Бурханы шашны итгэл үнэмшлийг сонирхсон сонирхлын үндсэн дээр дэлгэрч байв. Зарим тохиолдолд хаад ноёдууд ард түмний дунд ёс суртахууныг төлөвшүүлэх үүднээс Бурханы шашныг авч хэрэглэж байсан ч бүх нийтээр шашинд орохыг албаддаггүй байв. Сургаалыг ард нийтэд хүртээлтэй болгосноор өөрт хэрэгтэй зүйлийг чөлөөтэй сонгох боломжтой болж байжээ.

Бурхан багшийн сургаал Энэтхэгийн хойг, тэндээс Ази даяар тайван замаар дэлгэрсэн байна. Шинэ соёл бүрд нэвтрэхдээ билиг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай үндсэн утга санаагаа алдахгүйгээр орон нутгийн хүмүүсийн ахуй, сэтгэхүйд нийцсэн байдлаар арга, хэлбэр нь өөрчлөгдөн төлөвшиж байжээ. Бурханы шашинд нийт шашны нэг тэргүүн, нийт шашны эрх бүхий шатлан захирах байгууллага гэж байдаггүй. Харин Бурханы шашин дэлгэрсэн орон бүр тус тусын шашны хэлбэр, бүтэц зохион байгуулалт, шашны тэргүүнтэй байдаг байна. Орчин цагийн бидний сайн мэдэх, дэлхий дахинд хүндлэгдсэн шашны нэг тэргүүн бол Төвөдийн Бурханы шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам юм.

Товч түүх

Бурханы шашны хоёр гол урсгал байна: хувь хүний гэтлэхүйг онцгойлон анхаардаг Хинаяана (Бага хөлгөн), бусдын тусад гэгээрсэн Бурхан болохыг чухалчилдаг Махаяана (Их хөлгөн) ёсууд. Их, бага хоёр хөлгөний аль аль нь дотроо олон салбар урсгалтай. Энэ цаг үед голлох гурван хэлбэр байгаагийн нэг нь Зүүн Өмнөд Азид дэлгэрсэн Хинаяана ёсны Теравада ургсал, нөгөө хоёр нь Махаяана ёсны Хятад болон Төвөдийн гэсэн хоёр урсгал юм.

  • Теравада урсгал нь Энэтхэгээс Шри-Ланка, Бирмд (Мьянмар) МЭӨ III зуунд дэлгэрчээ. Тэндээс Зүүн Өмнөд Азийн бусад орнууд (Тайланд, Лаос, Камбож, Вьетнамын өмнөд хэсэг), Индонезод дэлгэрсэн байна.
  • Бусад Хинаяана урсгал нь өнөөгийн Пакистан, Афган, зүүн болон эрэг орчмын Иран, Төв Азид, Төв Азиас МЭ II зуунд Хятадад дэлгэрчээ. Хинаяана урсгалын эдгээр хэлбэрүүд хожим нь Энэтхэгээс тус чиглэлээр дамжиж ирсэн Махаяана урсгалын чиг хандлагатай нийлж улмаар Махаяана урсгал нь Хятад болон Төв Азийн ихэнх хэсгийн голлох Бурханы шашны хэлбэр болов. Махаяана урсгалын хятад хэлбэр нь хожим нь Солонгос, Япон, Вьетнамын хойд хэсгээр дэлгэрсэн байна.
  • Төвөдийн Махаяана урсгал нь МЭ VII зуунд Энэтхэгийн Бурханы шашны түүхэн урсгалыг бүрнээр уламжлан авснаар эхэлж, Төвөдөөс Гималай орчмын бүс нутаг, Монгол, Төв Ази болон Оросын хэд хэдэн бүс нутагт (Буриад, Халимаг, Тувад) дэлгэрчээ.

Хэрхэн дэлгэрсэн нь

Бурханы шашны дэлгэрэлт Азийн ихэнх хэсэгт тайван замаар, хэд хэдэн хэлбэрээр явагдаж байв. Шагжамүни Бурхан багш шинэ зүйлийг хүлээн авч хэрэгжүүлэх эрмэлзэлтэй тэдгээр хүмүүс мөн энэ бүхнийг сонирхож буй ойролцоох хаант улсын хүмүүст өөрийн мэдэж ойлгосон зүйлүүдийг хэлж өгч явдаг багш байсан бөгөөд сургаалыг заах ийм нэг жишиг ийнхүү тогтсон байна. Тэрбээр шавь нартаа орон газруудаар явж хүмүүст сургаалыг тайлбарлан хүргэхийг захидаг байв. Бурхан багш өөрийн гэсэн шашин бий болгохыг зориогүй учраас бусдыг өөрийн шашнаас татгалзахыг хүсдэггүй байжээ. Тэрбээр ердөө хүмүүсийн бодит байдлыг ойлгоогүйн улмаас өөртөө зовлон, бэрхшээл бий болгож байгаа явдлыг арилгахад туслахыг зорьж байв. Хойч үеийн шавь нар нь түүний үзүүлсэн жишээг үлгэрлэн дуурайж, өөрийн амьдралд хэрэгтэй гэж үзсэн аргуудаас бусадтай хуваалцан явдаг болжээ. Энэ бол орчин үед Бурханы шашин (Буддизм) гэж нэрлэгдэж буй хол ойрын олон газарт дэлгэрээд байгаа тэр зүйл юм.

Зарим тохиолдолд үйл явц гаднын нөлөөгүйгээр явагдаж байв. Жишээ нь: Исламын шашин Индонезод, хожим Малайзад дэлгэрсэний адил, Бурханы шашинтай худалдаачид өөр өөр орон газар зорчиж, суурьшсанаар орон нутгийн зарим хүмүүс тэдгээр худалдаачдын итгэл үнэмшлийг ая зөнгөөрөө сонирхох болсон байна. Энэ үйл явц Төв Азид Торгоны замын дагуух улсуудад манай эринээс өмнө болон манай эриний хэд хэдэн зуун дамжин явагдажээ. Тухайн газрын хаад ноёд, ард иргэд тэрхүү Энэтхэгийн шашны талаар нэлээдгүй суралцсанаар тус худалдаачдын уугуул нутгаас лам хувраг багшаар залж, улмаар олон хүмүүс Бурханы шашинтан болцгоож байв. Өөр нэг үйл явц нь өнөөгийн Пакистаны төв хэсэг, тухайн үеийн Бурханы шашинтай улс болох Гандхараг грекүүд эзлэн тэдний соёлд нөлөөлсний адил МЭӨ II зуунаас хойших хэдэн зууны турш, булаан эзэлсэн улсын соёлын нөлөө цаг хугацааны явцад тухайн нэг улсын соёлд аажмаар шингэдэг тэрхүү хэв маягаар явагдаж байв.

Ихэнх тохиолдолд гол төлөв өөрөө Бурханы шашинд орсон, түүнийг дэмжигч хүчирхэг хаадын нөлөөгөөр шашны дэлгэрэлт явагдаж байлаа. Жишээ нь: МЭӨ III зууны дунд үед Бурханы шашин Ашока хааны дэмжлэгтэйгээр Хойд Энэтхэг даяар дэлгэрчээ. Ашока хаан өөрийн хүмүүст Бурханы шашныг авч хэрэглэхийг тулгаагүй харин эзэнт улс даяар ард түмнийг ёс зүйтэй амьдрахыг уриалсан зарлигийг төмөр багана дээр сийлэн байрлуулж, өөрөө түүнийгээ баримтлан үлгэр дуурайл үзүүлснээр ард түмэн нь Бурхан багшийн сургаалыг авч хэрэглэх болжээ.

Ашока хаан мөн алс холын улсууд уруу элч илгээн, заримдаа Шри-Ланкийн Деванампияа Тисса хаан гэх мэт хаадын өөрсдийн урилгаар очин тэднийг шашинд оруулах үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байжээ. Бусад тохиолдолд өөрийн санаачилгаар хувраг нарыг төлөөлөгчөөр явуулдаг байв. Зорчин явж буй хуврагууд бусдыг шашинд орохыг тулгахгүй, ердөө Бурхан багшийн сургаалыг тэдэнд хүртээмжтэй болгоод, өөрсдөд нь сонголт хийх боломжийг үлдээж байв. Энэ нь Өмнөд Энэтхэг, Бирмийн өмнөд нутгуудаар Бурханы шашин тун удалгүй үндэслэсэн байхад, Төв Ази дахь Грекийн колони улсууд гэх мэт газруудад шууд нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэл байдаггүй баримтаар батлагддаг.

XVI зууны үеийн монгол захирагч Алтан хан гэх мэт бусад хаадууд Бурханы шашны багш нарыг өөрийн улсдаа урьж, ард түмнээ нэгтгэх, ноёрхлоо бэхжүүлэх үүднээс Бурханы шашныг улсын албан ёсны шашин болгон зарлаж байв. Ингэх явцдаа тэд уугуул болон бусад шашныг хорьж, бүр бишрэгчдийг хавчин гадуурхаж байсан байж болох ч ийм цөөн тохиолдох хүч хэрэглсэн үйл ажиллагаанууд нь ихэнхдээ улс төрийн сэдэлтэй байдаг байв. Ийм захирагчид хүртэл ард түмэндээ Бурханы шашинд орохыг тулгадаггүй байсан бөгөөд энэ бол шашны сургаалын хэсэг огтоос биш юм.

Дүгнэлт

Шагжамүни Бурхан багш хүмүүст түүний сургаалыг мухар сүсгээр бус харин сайтар шалгаж үзсэний дараа дагахыг сануулдаг байв. Гэвч энэ нь бусад шашны шашин сурталчлагчдын ятгалга, эсвэл ноёд түшмэдийн зарлиг тушаалаар сургаалыг дагахгүй байх гэсэн үг биш. XVII зууны эхээр Нэйж тойн Зүүн Монголын нүүдэлчдийг Бурханы шашинд оруулахыг оролдон цээжилсэн бадаг бүрийн тоогоор тэдэнд мал олгоно хэмээн амлаж байв. Нүүдэлчид зарга мэдүүлснээр эрхэмсэг багш тэрбээр шийтгүүлэн, нутаг заагджээ.

Олон хэлбэрээр Бурханы шашин нь асрал, энэрэл нигүүлсэл, билиг ухааны үзэл санааг тээн ингэхдээ олон өөр хүмүүсийн хэрэгцээ шаардлага, үзэл баримтлалд нийцэн тайван замаар Ази даяар дэлгэрсэн байна.

Top