Багш нар болон орчуулагчид заримдаа алдаа гаргана

Орчуулагчид алдаа олонтоо гаргадаг. Та бүхэн ердөө юу гэж хэлсэн, бичсэн, эсвэл таны дуу хураагуурт байгаа зүйлд харанхуйгаар найдахгүй байх хэрэгтэй. Энэ тийм ухаалаг хэрэг биш. Үүнтэй адил миний бие сургаал тайлбарлаж байх үедээ хэл халтирч эсвэл заримдаа буруу зүйл хэлж болно. Ийм үеүдэд та бүхэн дуу хураагуур дээрх дараа нь сонсож байгаа зүйлээ ердөө мухар сүсгээр авч үзэхгүй байх хэрэгтэй. Бурхан багш өөрийн сургаалтай холбоотойгоор хэлсэн байдагчлан та бүхэн ердөө миний бие хэлсэн учраас тухайн нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байж, харин алтыг шалгаж авдгийн адил түүнийг шинжилж үзэх хэрэгтэй. Дуу хураагуур дээрээ байгаа бүх зүйлд сүсгээр итгэж эсвэл тэдгээрийг үгчлэн хүлээн бүү аваарай. 

Та бодисадвын есдэх түвшний газар хүрэх хүртэл алдаа гаргасаар байна. Зөвхөн энэхүү есдэх түвшний сэтгэлд хүрэх үед л та юмсыг тайлбарлах үедээ алдаа гаргахгүй болно. Энэ нь та дөрвөн зөв, бүрэн ойлголтуудыг авах үе. Нэгэнт танд энэ эрдэм төрсөн бол тэр үед та ямар нэг алдаа гаргахаа болино. 

Жишээ нь, Бодисадвын явдалд орохуй, Бодхичаряаватара зохиолын энэхүү айлдварын эхэнд хэдий би түүнийг хэрхэн орчуулсныг мэдэхгүй ч, миний бие, Куну Лама Ринбүүчи Буддхапалита бүтээлийн санскрит эх бичгийг Бодгаяад хоёр жил уншиж өнгөрөөсөн, тус эх зохиол төвөд хэлэнд орчуулагдаагүй байсан гэж хэлсэн. Энэ хэл халтирсан явдал байсан. Миний хэлсэн зүйл тус эх бичиг, тус хэвлэл төвөд хэлэнд орчуулагдаагүй байсан гэсэн санаа байсан. Буддхапалита зохиол төвөд хэлэнд орчуулагдаагүй байсан гэсэн ерөнхий санаа нь буруу. Та бүхэн миний бие Богд Зонхов тус эх зохиолыг судлан түүн дээр эрдэмд хүрсэн гэж хэлснийг санаж байж магадгүй. Та бүхэн миний хэлсэн зүйлийг ойлгохыг хичээн, асуултууд асуух хэрэгтэй, учир нь энэ нь айлдвар хэрхэн явагдах хэлбэр. Заримдаа, энэ мэт, алдаанууд гарна. 

Жишээ нь, саяхны нэг өдөр миний бие Прасангика болон Читтаматра үзлүүдийн талаар анх тайлбарлахдаа Саутрантика үзэлд хамгийн гүнзгий үнэн үзэгдлийг илэрхийлэх нөхцөлт үзэгдлүүд, объектив юмс, тогтмол бус үзэгдлүүд гэсэн гурван ижил утгатай үгс байдаг гэж эсрэгээр нь хэлсэн. Би мөн нөхцөлт бус үзэгдлүүд, метафизик юмс, тогтмол үзэгдлүүд гэсэн томьёоллын үнэн үзэгдлүүдийг илэрхийлэх өөр нэг бүлэг ижил утгатай үгсийг дурдсан. Ингээд миний бие үргэлжлүүлэн Читтаматра үзэлд, бусад хүчээр гарсан, бүхэлдээ бий болсон, бүхэлдээ төсөөллийн үзэгдлүүд байх тайлбар байна. Энэ үзэлд, бүхэлдээ төсөөллийн үзэгдлүүд нь үнэн бүтэн, нэрийдэлгүй оршихуйгаар хоосон байна гэж хэлсэн. Өчигдөр би ярьсан зүйлүүдээ давтан бататгах үедээ хэдийгээр түүнийг тэр байдлаар орчуулаагүй ч – орчуулагч өөрөө түүнийг засаж хэлсэн – би алдаагаа зассан, учир нь миний бие Саутрантика үзлийн дагуух хоёр төрлийн үнэн үзэгдлүүдийн ижил утгатай үгсүүдийн бүлгийн хувиарлалтыг сольж хэлсэн байсан. Ийм байдлаар хэл халтирах маш амархан.

Та бүхэн өөрийн харж, сонсож, хийж байгаа бараг бүх зүйлийг үргэлж шалгаж байх хэрэгтэй. Бүр сургаал айлдаж байгаа хүн, миний бие сургаал айлдсаны дараа, хэлсэн зүйлээ эргэн харж, бататган, ямар нэг алдаа гаргасан эсэхээ харахаар шалгадаг. Үүнтэй адил, энэ нь сургаал сонсож байгаа хүмүүсийн хувьд ч ижил байх хэрэгтэй.    

Top