Сургаалыг амьдралд дадлага болгох ба өөрийн талаарх ойлголт

Алдаатай, бодит мэт орших “би”-гээр тодорхойлогдох өөрийн талаарх буруу ойлголтоор бид тус ойлголтыг хэт дэвэргэх эсвэл хэт бууруулж болно. Бурханы шашны сургаалд эдгээр ойлголтуудын аль алинаар хандах нь сургаалыг дадлага болгох явцад олон саадыг бий болгоно. Гэвч сургаалаас зохих аргуудыг авч ашигласнаар бид тэдгээр асуудлуудыг шийдвэрлэж, өөрийн талаарх зөв ойлголтоор сургаалыг бодит байдалд нийцсэн хэлбэрээр дадлага болгож чадна.

Өөрийн талаарх зөв болон буруу ойлголтын ялгаа 

Бурханы шашин харьцангуй (ямар нэг зүйлийг тодорхойлох яриа болон ойлголтод хэрэглэгдэх, нийтээр болон хувь хүний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой категорит оноосон үг эсвэл хэллэг болох) “би” болон алдаатай “би” хоёрын хоорондын ялгааны талаар авч үздэг. Харьцангуй “би” нь хувь хүн тус бүрийн аливааг туулж мэдрэх үйл явцын тасралтгүй өөрчлөгдөх агшин бүрийн үргэлжлэлийн суурин дээр нэрлэсэн (тооцсон) үзэгдэл (оршихуйнх нь мөн тэдгээрийг хүчин төгөлдөр мэдэхийн суурь болох бусад үзэгдлүүдээс шалтгаалах үзэгдлүүдийг тодорхойлоход хэрэглэгдэх ерөнхий хэллэг) болох “би” байна. Бидний хувь хүний туулж мэдрэх явцын эдгээр агшнууд зан байдлын шалтгаан ба үр дагаврын хуулийн (үйлийн үр) дагуу ар араасаа гарна. Эдгээр агшнуудын үргэлжлэлийн суурин дээр “би” гэх нэг хүн байх ба энэ нь нэрлэсэн (тооцсон) үзэгдэл. Нэрлэсэн үзэгдэл нь нэрлэх явдал дээр суурилахгүйгээр бие даан орших боломжгүй, тухайн суурийн хэсгүүдийг мөн зэрэг мэдэх явдлаас тусдаа түүнийг мэдэж болохгүй үзэгдэл байна. Энэ харьцангуй “би” нь орших бөгөөд энэ нь бидний “Би сууж байна; Би хооллож байна; Би бясалгаж байна” гэж хэлж болох тус “би”-тэй холбоотой байна. Гэвч харьцангуй “би”-гийн оршихуй нь ердөө бидний сэтгэлийн үргэлжлэлийн суурин дээр сэтгэлээр тэмдэглэсэн тэмдэг, нэр болох тус “би”-гийн илэрхийлэх зүйл болох байдлаар бий болно: харьцангуй “би”-гийн тал дээр эсвэл өөрийн хүчээр (өөрөөрөө) “би”-г “би”-гээр оршоох түүний суурийн тал дээр олдох зүйл байхгүй. Түүний оршихуйг бий болгож, түүний өөрийн зүг дээр олдох ямар нэг зүйлээр үнэхээр орших “би” нь (байх) боломжгүй. Ийм үнэхээр орших, өөрөө бүтэж (бий болж) олдох “би” ердөө оршихгүй; энэ нь тэр алдаатай “би,” үгүйсгэх хэрэгтэй “би.” 

Баруунд, нөгөө талаар, өөрийн талаарх зөв болон буруу ойлголтын талаар авч үзнэ. Өөрийн талаарх зөв ойлголт нь харьцангуй “би” дээр суурилсан нэг төрлийн “би” байх бол өөрийн талаарх буруу ойлголт нь алдаатай “би” дээр суурилсан нэг төрлийн “би” байна. Өөрийн талаарх буруу ойлголт нь хэт дэвэргэсэн эсвэл хэт бууруулсан ойлголтын аль аль нь байж болно. Өөрийн талаарх хэт дэвэргэсэн ойлголт нь үнэхээр оршиж олдох “би”-д итгэх итгэл дээр суурилах бол өөрийн талаарх хэт бууруулсан ойлголт нь бүр харьцангуй “би” нь оршихгүй гэж итгэх эсвэл маш сул гарган үзүүлж буй нэг төрлийн харьцангуй “би”-д итгэх итгэл дээр суурилна.   

Сургаалыг зөв дадлага болгохын хувьд, бидэнд өөрийн талаарх зөв ойлголт хэрэгтэй бөгөөд ингэснээр бид амьдралд бидний туулах зүйлд хариуцлага хүлээнэ. Ийм хариуцлагыг хүлээсний үндсэн дээр бид өөрийн амьдралд аюулгүй зүг гаргаж (аврал айлтгаж) - гэтлэхүй (зовлонг арилгах) эсвэл гэгээрэлд зорьж, өөрийн Бурханлаг-мөн чанар болон үйлийн шалтгаан ба үр дагаврын хуульд итгэх итгэл дээр суурилан тэдгээр зорилгуудад чиглэсэн бүтээлүүдийг (дадлагууд) хийнэ. Гэвч бид гэтэлсэн архадууд (нисванисын түйтгэрийг (сэтгэл хөдлөлийн саад) арилгаж, хяналтгүй дахин дахин гарах төрлийг зогсоож гэтлэхүйд (санс. нирвана) хүрсэн шравака, пратекабуддха болон бодьсадвын бүлгийн бүтээлч (сургаалыг дадлага болгож буй төрөлхтөн)) болох хүртэл бид үнэн олдож орших “би”-г баримталсаар байна. Ийм учраас бидний Номын бүтээл (сургаалын дадлага) өөрийн талаарх буруу ойлголттой зайлшгүй будилсан байна. Хэрэв бид энэ нь хэрхэн бий болдог хэлбэрүүдийг мэдэж байвал бид түр аргууд дээр бясалгаж, тэдгээрийг хэрэглэх байдлаар гэмийг нь бууруулахыг хичээж болно. Гэвч, туйлын ерөндөг нь би-гийн хоосон чанарыг ойлгох явдал байна. 

Үнэн орших “би”-г баримталснаар гарах өөрийн талаарх ойлголтоос үүсэх асуудлууд   

Зарим хүмүүс Номыг (сургаал) сонирхох шалтгаан болох тодорхой үйлийн үрийн шалтгаанаар, тухайн сонирхол нь тодорхой нөхцөлөөр өдөөгдсөнөөр түүнд суралцаж эхэлдэг. Гэвч зарим нь өөрийн талаарх дэвэргэсэн ойлголтын суурин дээр баттай бус шалтгаануудаар Номыг судалж эхэлнэ. Энэ шинж тэмдгийн нийтлэг гурван хэлбэр байна. Өөрийг үнэн оршиж олдох “би”-гээр авч үзсэнээр бид Номд (сургаал) дараах байдлаар хандаж болно. Үүнд: 

  • Бурханы шашин нь сүүлийн үеийн чиг хандлага болж, тодорхой тооны кино од, алдартай дуучид Номыг (сургаал) дагах болсон шалтгаанаар Бурханы шашинтан тодорхой хэсэг хүмүүсийн бүлэгт хүлээн зөвшөөрөгдөх үүднээс 
  • Өөр бусад шийдлүүд тус болоогүй зарим гүн сэтгэл зүйн эсвэл эрүүл мэндийн асуудлыг анагаах нууцлаг арга эрж
  • Гадаад улсын ер бусын зүйлсийг сонирхох сонирхлоо хангах үүднээс. 

Ерөнхийдөө, эдгээр шалтгаануудын аль алины улмаас Ном судалж эхэлсэнээр гарч болох гэмүүдээс зайлсхийхийн тулд бид өөрийн сэдлийг шалгаж, засах хэрэгтэй. Гэвч, өөрийн талаарх хэт дэвэргэсэн ойлголтын эдгээр гурван төрөлтэй холбоотой нийтлэг “өөрийг өргөмжлөх” хандлагыг арилгахад авч болох тодорхой түр зуурын алхамууд байна. 

“Ойр холбоотой олны танил хүмүүс”-ийн хэсэг болохыг хүсэх 

Хэт дэвэргэсэн “би” гэх мэдрэхүйгээр, бид өөрсдийг “ойр холбоотой олны танил хүмүүс”-ийн хэсэг гэсэн бардам сэтгэл төрүүлж болно. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид сургаалд суралцаж буйгаараа бардамнах бус, түүнд (даган) баясах хэрэгтэй. Бид бусдад энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх бясалгал хийж байж болно. Номын зам мөрийн хувьд илүү гүнзгий түвшинд дадлага хийж байгаа бусад хүмүүстэй харьцуулахад бид ердөө Ном сургаалд суралцаж эхэлж байгаа эхлэн суралцагчид гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үед бардам сэтгэл төрүүлэх суурь байхгүй болно. 

Асуудлуудыг шийдвэрлэх ер бусын арга олохыг хүсэх 

Өөрийн асуудлуудыг шийдвэрлэх ер бусын арга олохоор шамдах нь ихэнх тохиолдолд хэт дэвэргэсэн өөрийг-чухалчлах сэтгэлд хөтөлнө. Бид өөрийн талаар, асуудлуудынхаа талаар хэт их бодсоноор багшийн цагийг авах эсвэл лекцийн үеэр дараалсан асуултууд асуун бусдыг давамгайлах байдал гаргаж болно. Бид бусдаас байнгын анхаарал хүснэ. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид болон бусад адил тэгш байх талаар бодох хэрэгтэй. Хэн ч асуудал бэрхшээл хүсдэггүй, хүн бүр асуудлаа шийдвэрлэхийг хүснэ. 

Хэт дэвэргэсэн “би” гэх сэтгэлээр бид өөрсдийг Милбогдын адилаар бодож болно – ердөө цөөн хэдэн жилийн хугацаанд гэгээрэлд гарцаагүй хүрэх түвшинд эрдэм эзэмшсэн бүтээлчид (сургаалын дадлага хийх хүмүүс) адил. Улмаар бид өөрийн багшаас тусгай анхаарал хүснэ. Энэ өөрийг хөөрөгдсөн ойлголтыг засахын тулд бид Бурханы шашны мэргэдийн намтаруудаас уншиж, туршлагатай бясалгагчид туршлагаас суралцах хэрэгтэй. 

Мөн өөрийн талаар хэт бодсоноор бидний сэтгэл хямарч, багшийн хийх хэрэгтэй гэж хэлэх ямар ч зүйлийг хийнэ. Бидэнд “Ердөө ямар тарни унших эсвэл ямар бүтээл (дадлага) хийхийг хэлж өгнө үү, миний бие түүнийг хийе” гэх хандлага байна. Ийм хандлагаар бид 100,000 мөргөл эсвэл Базарсад бурханы тарни уншиж болох боловч үр дүнд нь ямар нэг ер бусын зүйл тохиолдохгүй үед бидний сэтгэл ихээр хямардаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид хичнээн олон шалтгаан нэг үр дүнд хүргэдэг талаар бодох хэрэгтэй болно. 

Бид хүртээж байгаа тарнийн сургаалын авшиг бүрд мөн оролцож болох ба учир нь үнэхээр орших мэт “би”-гийн хэт анхаарал тавьснаар бид ямар нэг зүйлээс хоцрохыг хүсдэггүй. Бид мөн дээрх бүлэгт хүлээн зөвшөөрөгдөх эсвэл гадаад улсын сонин хачин зүйлийг сонирхох явдлаас шалтгаалан тэдгээр авшгуудад дээрх адилаар оролцож болно. Гэвч шалтгаан нь ямар ч байсан бид тарнийн сургаалын бясалгалын бурханы бүтээл үйлдэж эхлэх нь суурь судрын сургаалын (санс. сутра) бүтээлүүдийн (дадлага болгох ойлголт) баттай сууриар сайн бэлтгэгдсэн суралцагчдад, тухайн Бурханы дүрийн бүтээлийг (дадлага) үнэндээ хийхийг хүссэн, түүнийг хийх цаг, завтай хүмүүст зөвхөн зориулсан гэдгийг санаарай. Өдөр тутмын уншлага бүхий дадлага хийхэд зориулсан цагийн хувьд бид бодит хандлагатай байх хэрэгтэй. Үүнийг мөн багш бүрд очиж зөвлөгөө авч, улмаар юу хийхээ мэдэхгүй байгаа эсвэл сахилуудыг сахиж чадах эсэх талаараа анхаарахгүйгээр  тэдгээрийг яаран авсан хүмүүст адил зөвлөнө. 

Гадаад орны сонин хачин зүйлсийг сонирхох сонирхол 

Гадаад орны сонин хачин зүйлүүдийг сонирхох хандлагаар бид Бурханы шашны зан үйлийн хэрэгслүүд, Бурхадын дүр гэх мэтийг олноор цуглуулж, тэдгээрийг гэртээ бясалгалынхаа өрөөнд байрлуулж болно. Ингээд бид очир, хонх, дамар, зул, хүж зэргүүдийг хэрэглэн өдөр тутмын уншлагыг уншина. Өөрийн талаарх өөрийг хэт дэвэргэсэн ойлголтын энэ хэлбэрийг шийдвэрлэхийн тулд бид сургаалыг дадлага болгохын гол зүйл, зорилго нь гадаад орны сонин хачин зүйлийг хийх бус сэтгэлийг хувиргах, өөрчлөх явдал гэдгийг санаарай. 

Өөрийн талаарх ойлголтыг хэт бууруулснаар гарах асуудлууд 

Бид сургаалыг мөн өөрийн талаарх ойлголтыг хэт бууруулсан, харьцангуй “би”-гийн талаарх сайн ойлголтгүй хандлагаар судалж эхэлж болно. “Би”-гийн талаарх тодорхойгүй ойлголттойгоор бид бидэнд дараах зүйлүүдийг амлах тодорхой Бурханы шашны бүлгүүдийн удирдагч нарт итгэж болно. Үүнд:

  • Тэдний баримтлах уламжлал болон тус уламжлалын тэргүүн хамгийн сайн бөгөөд бусад шашны уламжлалууд муу 
  • Тус уламжлалын багш нар сайн харин бусад бүх уламжлалын багш нар сайн биш
  • Хэрэв бид сул, буруу бодлуудыг орхин, тэднийг багш гэдэг үүднээс тэдний хэлсэн зүйлийг дагаж, сургаалын тайлбарыг үнэн зөв гэж бодвол бид хүчтэй болно
  • Хэрэв бид хүчтэй, догшин сахиусуудын бүтээл үйлдвэл тэс сахиус бусад шашны бүлгүүдэд гэм хүргэх ба учир нь бусад бүх уламжлал, багш нар бидний дайсан байна гэж үзнэ. 

Ийм багш нар бүрэн үнэнч, тууштай байхыг шаардаж, хэрэв бид хэлсэн зүйлийг дагахгүй байх тохиолдолд тамд унана гэх айдсын элементийг ашиглана. Ийм бүлэгт орж байгаа хүмүүс ихэвчлэн өөрийн талаарх сул ойлголттой, өөртөө итгэлгүй, багш нарын тоо болон эрдэм, сургаал, уламжлал, уламжлалыг үндэслэгч болон сахиусуудаас нөлөө хүртэнэ гэсэн амлалтад татдана. Тэд нийт бүлгийн баримтлах тэдний өөрсдийг ойлгох ойлголтыг баримтлана. 

Хэрэв бид сургаалыг зөв дадлага болгохгүй тохиолдолд дээрх шинж нь муу биш сайн байхыг хүсэх хүсэл, багш болон бүлгийн сэтгэлд нийцэж, тэдгээрт хүлээн зөвшөөрөгдөж, хайрыг нь хүлээхийг хүсэх хүсэл, гэм буруутэй мэт санах зэрэг дээр суурилсан шашин хэт шүтэх хандлагад хүргэнэ. Эдгээр бүгд нь хувь хүний харьцангуй “би”-гийн талаарх ойлголт үгүй байх дээр эсвэл түүний талаарх маш сул ойлголт дээр, алдаатай “бүлэг-би”-гийн тухай ойлголтыг хүчтэй баримтлах явдал дээр суурилна. Өөрөөр хэлбэл, бид үүнийг “шашны фашизм” гэж нэрлэж болно. Энэ нь багш нь дүр эсгэж байгаа хүн мөн байх эсэх болон бид шашны ямар нэг бүлэглэлд орсон үгүй эсэхээс шалтгаалхгүй тохиолдож болно. 

Энэ шинжийн нийтлэг шинж болох олон шинжүүд байна. Жишээ нь, бид өөрийн бүтээл хийх хэв маягтаа хөшүүн, уян хатан биш хандлагатай байна. Эсвэл бид өөрийн өдөр тутмын бүтээлийг хэт удаан болгосноор энэ нь түүнд баясах зүйл үгүй, тэр нь нэг хүнд ачаа болно. Хичээнгүй чанарын нэг тус нь хэзээ амрах, хэзээ завсарлахыг мэдэх – тийнхүү амарч байгааг гэм буруутайд тооцохгүй байх явдал. Хэрэв бид өөрсдийг хэт шахвал, төвөд хүмүүсийн “лүн” (бие дэх ядарсан энерги) гэж нэрлэдэг зүйл үүсэх ба энэ нь бид хүссэний эсрэг нөлөөг үзүүлнэ. 

Өөр нэг шинж нь бид бүтээлийн өөр өөр хэлбэрүүд буюу хэв маягуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг сөрөхийн тулд, Бурхан багш уран аргаар өөр өөр хүмүүст тохирох сургаалын олон өөр хэлбэрүүдийг заасан байдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв бид тэдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлэхгүй байвал бид сургаалыг орхиж буй явдал болно. 

Өөрийн алдаатай бүтээлийг (дадлага) сургаалтай холих их нөлөөтэй бус хэлбэрүүд 

Бид дурдсан тэдгээр шинжүүдийн адилаар нэлээд хямраагүй байж болох ч бидний олонх өөрийн алдаатай бүтээлийг (дадлага) сургаалын зөв дадлагатай хольсоор байдаг. Жишээ нь бид “буян хураах” явдалд бид бусад сургаалыг дадлага болгож байгааа бусад хүмүүстэйгээ өрсөлдөх өрсөлдөөнд ялахаыг хичээж байгаа мэт хандаж болно. Эсвэл бид гэтлэхүй, гэгээрэлд хүрэх өөрийн зам мөрийг “худалдаж авах” үүднээс, хэрэм өвөл өөрсдийг хамгаалахаар самар хураах адилаар “буян хураах”-ыг хичээж болно.    

Нөгөө талаар бид өөрийн ердийн зуршлуудыг орхих хэрэгтэй болно гэж эмээж – тэдгээр нь өөрийн талаарх зөв ойлголттой зуршил байх эсвэл буруу ойлголттой зуршлын аль аль нь байсан ялгаагүй, сургаалд шамдан суралцахаас зайлсхийж болно. Ингээд бид сахил эсвэл авшгуудыг авахаас эмээж болно. Иймд бид бидний ямар үйл ажиллагаа болон сонирхолууд зөв, тустай, ямар нь буруу, гэм болохыг ялгахад ялгах ухааныг (билиг, ухаан) ашиглах хэрэгтэй болно. 

Мөн бидэнд сургаалд хандах оюуны, сэтгэл хөдлөлийн болон сүсгийн аргуудтай холбоотой хаалтууд байж болно. Энэ нь бид эдгээр аргуудын нэг эсвэл хэд хэдэн хандлагаар өөрийг онцгойлон тодорхойлох эсвэл бид тэдгээрийн аль алиныг ашиглаж чадахгүй гэж тодорхойлох үед төрнө. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид тэдгээр гурван арга тус бүрийн ач тусыг таньж, сургаалыг дадлага болгох үйл явцыг аль болох тэнцвэртэй төлөвшүүлэхэд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. 

Бусад асуудлууд нь бид өөрсдийн амьдралд, сургаалд суралцах явдлыг урьдал болгохгүй байх явдлаас үүсэж болно. Үүнээс шалтгаалан бид өдөр тутмын уншлага бүтээлийг хийхгүй, өөрийн өдөр тутмын бүтээл, бүтээл хийх амлалтыг нухацтай авч үздэггүй. Өдөр тутмын уншлага бүтээлийг хийхийг хүсэхгүй үед бид түүнийг алгасаж, сургаалын талаар тайлбарлаж байгаа сургалтад очихыг хүсэхгүй үед эсвэл түүнтэй зэрэгцэн төрсөн өдрийн баяр болж байгаа, эсвэл сайн кино, концерт үзүүлж байгаа үед сургалтыг алгасана. Энэ нь бид сургаалыг дадлага болгох өдөр тутмын уншлага эсвэл сургалтад оролцох нь “бидний” хамгийн чухал зарим зүйлүүдийг орхигдуулна гэж бодсоны улмаас гарч болдог. Үүнд бид амьдралд юу чухал болон юу тийм их чухал биш болохыг мөн бид үнэхээр бясалгаж эсвэл сургалтад очих боломжгүй байгаа болон бид ердөө залхуурсан, ямар нэг зүйлд хэт хүлэгдсэний улмаас шалтаг гаргаж байгаа эсэхийг ялгах хэрэгтэй. Бид өөрийн эрдэнэт хүний төрөлд төрсөн гэдгийг бататган ойлгож, үхэл, мөнх бусын талаар бодох хэрэгтэй. 

Эдгээр өөр өөр аргуудыг хэрэглэж байгаа үед бид өөрийн талаарх буруу ойлголтыг сургаалыг дадлага болгох ойлголттой холих үед гарах асуудлуудаас зайлхийж болно. 

Дүгнэлт 

Бурханы шашны сургаалыг дадлага болгох өөрийн бүтээлд гарч болох асуудлуудаас зайлсхийхийн тулд бид сургаалд өөрийн талаарх зөв ойлголтоор эсвэл буруу ойлголтоор хандаж байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэв бид буруу ойлголтоор хандаж байвал, түүний хэлбэрийг тодорхойлон, түүнийг сөрөх ойлготуудыг хэрэглэснээр бид Бурханы шашны зам мөрд ахиц гаргах үед тохиолдох хамгийн нийтлэг саадуудаас зайлсхийнэ

Top