Бясалгал: Үндсэн ойлголтууд

Бясалгалын хэд хэдэн ерөнхий төрөл байдаг. Эдгээрийн алиныг ч үр дүнтэй хийхийн тулд бид төрүүлэхийн хүсэж буй тухайн сэтгэлийн төлөвийг тодорхой, эргэлзээгүй мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, үүнд юун дээр төвлөрөх, бүрэлдэхүүн хэсэг нь юу болох, сэтгэл тэдгээртэй хэрхэн холбогдох, тус сэтгэлийн төлөвийг төлөвшүүлэхэд юу тус болох, юу саад болох, тухайн сэтгэлийн төлөвт хүрснээр түүнийг юунд ашиглах, тэр нь юуг багасгаж арилгахыг мэдэх зэрэг багтана. Мөн бид бясалгахад тохиромжтой нөхцөл, зөв суудал, бясалгалыг хэрхэн эхлэх, өндөрлөх зэргийг төлөвлөн бэлдэх хэрэгтэй.

Top