Шагжамүни бурхан багш 2500 жилийн тэртээ Энэтхэг болон Балбын хил орчмын нутгаар амьдарч байлаа. Өөрийн хуримтлуулсан туршлага, гүн бясалгалын тусламжтайгаар тэрээр бодит байдлын жинхэнэ мөн чанарыг таньж мэдсэн. Ингээд өөрийн төөрөгдөл, бүхий л дутагдалаа арилгаж, бүхий л эрдэм чадлыг эзэмшин гэгээрэлд хүрэв. Амьдралынхаа үлдсэн хугацааны туршид бодит байдлын талаарх өөрийн гүн ойлголтыг бусадтай хуваалцан, тэдэнд амьдралын олон бэрхшээлүүдээс түүний адил хэрхэн гарах арга замуудыг заан өгч байв.