Реализм: Бурханы шашны зам мөр ба түүний зорилгын үндэс суурь

Шагжамүни Бурхан багш гэгээрэлд хүрснийхээ дараа өөрийн анхны сургаал болох Хутагтын дөрвөн үнэний сургаалаа тавьсан юм. Амьдралынхаа үлдсэн хугацааны туршид тэрээр эдгээр дөрвөн зүйлийг зам мөрд хэрхэн ашиглахад бодит байдлын талаарх (хоёр үнэн) Бурханы шашны үзэл баримтлал, хүрэх эцсийн үр дүнгийн талаарх тодорхой ойлголт, тэнд (Гурван эрдэнэ) хүрэх арга замын талаарх мэдлэг, шинжилгээ шаардагддаг болохыг үзүүлсэн. Дээрхийн гэгээн Далай лам эдгээр чухал талуудын хоорондын харилцан хамаарлыг нэг богино мөртөөр илэрхийлсэн бөгөөд энэхүү бадгийн задлан шинжилгээ нь Бурханы шашны тулгуур сургаалуудыг нэгтгэн хэрхэн эргэцүүлж, тодорхой дүгнэлтэнд хүрэхийг харуулна.

Top