Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийн ач тус

Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл нь Бурханы шашны бүтээлийн нэг тулгын чулуу боловч үүнийг ихэнх тохиолдолд, өдөр тутмын амьдралын нөхцөлд буруу ойлгож, ач холбогдлыг нь хэтрүүлдэг. Ихэнх тохиолдолд бидэнд бусдын ачийг санах, бусдад энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэхийг сургах боловч бид өөрт өөрийн ачийг санах сэтгэлийг тэлэхэд бэрхшээлтэй байна. Бурханы шашинд, өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл нь зөвхөн өөрийн ачийг санах сэтгэлээр хийж байгаа нэг үйлдэл бус бидний Ном сургаалыг бүтээх үйл явц, бидний сайн сайхны чухал суурь байна. 

Хэрэв хэн нэгэн голын усанд орон урсгалыг даган урсвал нөгөө эрэг дээр байгаа бусдад бусдад хэрхэн тусалж чадах вэ? – Бурхан багш 

Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл гэж юу вэ? 

Угтаа, өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл нь өөрийн эрхэм нөхөртөө төрүүлэх анхаарал, халамж, тэднийг ойлгох тэр адил сэтгэлээр өөрт хандахыг багтаана. Бид найз нөхөддөө түүний болон түүний асуудлуудын талаар тэдгээрийг буруутгах зүйлгүйгээр сонсох явдлыг төрүүлэхийг харьцангуй хялбар гэж ихэнх тохиолдолд үзэх боловч өөрийн хувьд мөн адил энэ зүйл бидэнд хэрэгтэй гэж бид боддоггүй. Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл гэдэг нь өөрийн сул тал, алдаа, бэрхшээлүүдийг тэдгээрийг хатуу буруутгах явдалгүйгээр тэмдэглэх гэсэн утгатай. Өөрийн сул талуудын үүднээс өөрийг сул дүгнэхийн оронд бид өөрт өөрийг ойлгох, хүлээн зөвшөөрөх сэтгэлийг төрүүлнэ. Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийн энэ арга нь өөрийг өөхшүүлэх эсвэл ямар нэг шалтаг олж харах тухай бус харин биднийг өөрсдийг багтаасан – хүн бүрийн нүүр тулах зайлж болохгүй тэдгээр сорилтуудыг таних тухай байна. 

Бурханы шашинд ямар учраас өөрийн энэрэн нигүүлсэх сэтгэл чухал байдаг вэ? 

Энэрэн нигүүлсэх сэтгэл биднээс эхэлнэ     

Ерөнхийдөө, бусдад төрүүлэх чин сэтгэлийн энэрэн нигүүлсэх сэтгэл нь өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлээс эхэлнэ гэж хэлж болно. Хэрэв бид өөрт ширүүн, шүүмжлэлтэй хандвал, бусдад чин сэтгэлийн энэрэн нигүүлсэх сэтгэлийг тэлэх хэр их хүч шаардсан зүйл байх талаар бодож үзээрэй. Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадлага болгосноор бид биднийг аяндаа сэтгэлээ гадагш нээх бусдын ачийг санах, зөөлөн хандлагыг төлөвшүүлэх ба энэ нь биднийг бусадтай тэдний бэрхшээлүүдийг илүү ойлгох байдлаар холбоход тусална.   

Энэ нь сэтгэл зүйн хувьд эрүүл, сайн байх явдлыг бий болгоно 

Амьдрал сайн, муу зүйлүүдээр дүүрэн байх бөгөөд өөрийн асуудлуудад хэрхэн хандах нь бидний сайн сайханд тодорхой өөрчлөлт гаргана. Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл нь хэцүү цаг үеүдэд өөрийг тайвшруулах нэг зүйл болно. Энэ нь бидэнд өөрийн асуудлуудад хэт баригдахгүйгээр нээлттэй саад бэрхшээл тулгарах үед түүнийг хялбар даван туулахад тусална. 

Өөрийг сөрөг байдлаар авч үзэх явдлыг бууруулна 

Бидний ихэнхэд өөрийг шүүмжлэх, доогуур үнэлэх дотоод шүүмж төрдөг. Зарим хүмүүсийн хувьд, ийм дотоод шүүмж нь харьцангуй удаан хугацаагаар төрж болно! Энэ нь тийм их ноцтой биш санагдаж болох ч ийм сөрөг шүүмж нь маш гэмтэй байж болох бөгөөд энэ нь өөрийг доогуур үнэлэх, өөрийг хангалттай сайн байхгүй байна гэж үнэлэх мэдрэмжид хөтөлнө. Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадлага болгосноор – жишээ нь, өөрийн “Бурханлаг чанар”-ыг, бид бүгдэд Бурхан болох чадамж байх тэр бодит байдлыг танин мэдсэнээр бид энэхүү өөрийг шүүмжлэх дотоод шүүмжийг хорьж, тэдгээр сөрөг шүүмжүүдийг тустай, эерэг бодлуудаар сольж чадна. Ийм өөрчлөлт бидний сэтгэлийн төлөв байдлыг сайжруулах төдийгүй өөрийн талаар илүү эерэг ойлголтыг бидний сэтгэлд хөтөлнө. 

Энэ нь хувь хүний өсөлт, хөгжлийг бий болгоно 

Зарим хүмүүс өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг, түүнийг төрүүлэх үед бидний хийх бүх зүйл нь өөрийг анхаарах, өөрийн алдаанд хариуцлага хүлээхгүй эсвэл өөрийн сул талыг үл хайхрах өөрийг өөхшүүлэх сэтгэл гэж бодож болно. Эсрэгээрээ, энэ нь өөрийн алдаа болон сул талуудыг таних бодит аюулгүй орон бий болгоно. Энэ нь бид үнэхээр түүнд суралцан, түүнээс өсөн хөгжих нөхцөлд ийм үүрэг гүйцэтгэнэ. Цөөн хүмүүс өөрийг хатуу шүүмжлэх байдлаас тус хүртдэг бол бидний ихэнхийн хувьд өөрийн ачийг санах, ойлгох явдал нь өөрийг төлөвшүүлэхэд илүүтэй чиглүүлнэ.

Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг хэрхэн дадлага болгох вэ? 

Өөрийн асуудлуудыг тодорхойлон тэмдэглэх 

Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадлага болгоход шаардагдах эхний зүйл нь бидэнд асуудал байнаг гэдгийг тэмдэглэх. Энэ нь нэлээд шууд мэт санагдах болох ба энэ нь ялангуяа бидэнд үргэлж хүчтэй эсвэл бүх зүйлийг хянаж байх хэрэгтэй мэт сэтгэл төрөх үед бид, бидэнд асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь нэлээд биднээс сэтгэлийн тэнхээ шаардаж болно. Тэгэхээр, юуны түрүүн, өөрийн бие болон сэтгэлийн аль аль шаналалыг ямар нэг шүүмжлэлгүйгээр таних боломжийг өөрт олго. 

Өөрт өөрийн ачийг санах сэтгэлээр хандах 

Та хэцүү цаг хугацааг туулж байгаа дотны нэг нөхөртөө хэрхэн хариу үйлдэх үзүүлэх талаар төсөөлөн бодоорой. Та ямар үг хэрэглэх вэ? Та найзаа хэрхэн сэтгэл санааны хувьд дэмжих вэ? Ингээд одоо тус сэтгэл, ойлголтыг өөртөө тэлэхийг хичээнэ. Өөртэйгөө зөөлөн, өөрийн сэтгэлийг засах үгээр ярилцаж, өөрт хэрэгтэй сэтгэлийн тав тухыг өөрт олгоорой. 

Бусад хүмүүст мөн адил байх тэдгээр зүйлүүдийг тодорхойлох 

Хүн бүрд асуудал тохиолдохыг санаарай; алдаа гаргаж байгаагүй нэг ч хүн байхгүй. Энэ бол хүн байхын нэг хэсэг. Асуудалтай тулгарч байгаа нь зөвхөн та биш гэдгийг ойлгосноор танд бусадтай илүү холбогдох, өөрт тохиолдож байгаа зүйлийн хувьд өөрийг бусдаас тусгаарлахгүй байх сэтгэл төрнө. 

Дурдан санахуй бүхий мэдэхүйг дадлага болгох 

Өөрийн сэтгэл хөдлөлүүдтэй, тэдгээрийн нөлөөнд орохгүйгээр тэдгээрийг таньж мэдээрэй. Өөрийн сэтгэл, бодлыг сонирхон, тэдгээрт нээлттэй байдлаар, тэдгээрийг тэдгээрийн байгаагаар, тэдгээрийг өөрчлөх эсвэл дарахыг оролдохгүйгээр ажиглаарай. Ийм дурдан санах арга нь сэтгэлийн хувьд тогтвортой байж, дотоод амар амгаланг бий болгоход тусална. 

Дүгнэлт 

Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл нь Бурханы шашны бүтээл дэх (дадлага) нэг сайхан эд өлөг эсвэл хожуу төрсөн бодол биш байна; энэ нь энэрэн нигүүлсэх сэтгэлээр амьдрах нэг чухал элемент байна. Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлснээр бид өөрийн сайн сайханд болон бусдад туслах өөрийн чадамжийн нэг баттай суурийг бий болгоно. Өөрт өөрийг асарч хайрлах сэтгэлээр хандах нь өөрийн хувийн хичээж буй явдал биш гэдгийг санаарай; энэ нь илүү энэрэн нигүүлсэнгүй, дурдан санах сэтгэлийн төлөв бүхий, сэтгэл ханамжтай амьдралд хөтлөх чухал алхам. Тэгэхээр, дээрх санаануудыг дахин сэргээн санаж, танд хэрэгтэй энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөрт төрүүлэх үүднээс тодорхой хугацааг яг одоо өөртөө зориулаарай.  

Top