Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь: Бурханы шашны баримтлал

Энэрэн нигүүлсэх сэтгэл – бусдыг зовлон болон зовлонгийн шалтгаан үгүй байхыг хүсэх хүсэл нь – хүний хамгийн сайхан чанаруудын нэг. Гэвч нэг сэтгэл болохын хувьд энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидний сэтгэлийг өргөх ба түүнийг бодит амьдралд бодитой хэрэгжүүлэх үед энэ нь үнэхээр хүчтэй болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь Бурханы шашны сургаалыг бүтээл (дадлага) болгодог хүмүүсийн хувьд бидний хамгийн гүн үнэт зүйлийн бодит дадлага байна. Энэ нь хамаг амьтны сайн сайханд хувь нэмэр оруулах бидний зорьсон үүргийн бодит илэрхийлэл. Бид өөрийн энэрэн нигүүлсэх сэтгэлийн зорилгыг бодит амьдралд хэрэглэх үед, тодорхой зорилго бүхий үйл болгох үед бид өөрийг хүрээлэн буй нийгмийн амьдралд тайван байдал авчирч чадна. Үүнээс илүү сайн зорилго бүхий ямар нэг зүйл байх болов уу? 

Ямар учраас энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэглэх ёстой вэ? 

Зовлонг амгаланд урвуулах 

Хутагтын дөрвөн үнэний эхний үнэн нь амьдралд, төрөхөөс эхлэн нас эцэслэх хүртэл, зовлон бэрхшээл, сэтгэлд хүрэхгүй зүйлс нэлээдгүй байна гэж заана. Билиг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэл нь хослон энэ зовлонг багасгах нэг ерөндөг болно. Гэвч, энэрэн нигүүлсэх сэтгэл нь өөрийн гол утгын хувьд, түүнийг ердөө ойлгох бус – түүнийг амьдралд хэрэгжүүлэхийг шаардана. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэгжүүлснээр бид бусдын зовлонг шууд арилгаж чадна. Үүнийг тус хэрэгтэй байгаа нөхөртөө туслах эсвэл асуудал тулгараад буй хэн нэгэнд ердөө хань болж байсан ялгаагүй, энэрэн нигүүлсэх сэтгэлээр үйлдэж байгаа үйл бусдын амьдралд ихээхэн өөрчлөлт гаргаж болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэгжүүлэх нь мөн бидэнд өөрчлөлт гаргана. Бусдын тусыг санах сэтгэлээр үйлдэл үйлдэх үед бид алгуур өглөгч, нээлттэй сэтгэлийг төлөвшүүлж байдаг. 

Эерэг үйлийн үрийн чадамж бий болгох 

Бурханы шашинд бидний үйлийн сэдэл чухал байна. Чин сэтгэлийн энэрэн нигүүлсэх сэтгэлийн сэдлээр хийж байгаа үйлдлүүд нь эерэг чадамжийг бий болгоно, энэ нь ирээдүйн сайн сайханд хөтөлнө хэмээн Бурхан багш айлдсан байдаг. Энэрэн нигүүлсэх сэтгэлээр үйлдэл хийх үед бид энэ нь бидний өөрийн болон бусдын амьдралд (сэтгэлд) сайхан сэтгэл болон боловсрох үрийг суулгана. Энэрэн нигүүлсэх сэтгэлээр хийж байгаа үйлдэл нь сөрөг чадамжуудын давтамжийг мөн арилгана. Аливаа нөхцөлүүдэд, уурлаж бухимдах эсвэл хувиа хичээх сэтгэлээр хандахаас илүүтэй, сайхан сэтгэл, бусдыг ойлгох сэтгэлээр байнга хариу үйлдэл үзүүлж байвал бид өөрийн сэтгэлийг эерэг үйлдэл хийж байр зуршилд сургаж эхлэх бөгөөд улмаар энэ нь аяндаа төрөх болно. Энэ нь илүү тайван сэтгэл болон гэгээрэлд хүрэх илүү тодорхой зам мөрд хөтөлнө. 

Харилцан хамаарлыг (шүтэн барилдлага) ойлгох 

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэглэх нь хүмүүсийн хоорондын харилцан хамаарлыг ойлгоход тусална. Өглөө сэрэхдээ зовлон бэрхшээл хүсэж сэрэх нэг ч хүн байдаггүй; бид бүгд амар амгалан (аз жаргал) хүснэ. Энэрэн нигүүлсэх сэтгэлээр үйлдэл үйлдэх үед бид бүгд нэг нийгмийн хэсэг бөгөөд бусдын амар амгалан (аз жаргал) болон зовлон бэрхшээл бидний өөрийн амар амгалан болон зовлон бэрхшээлтэй холбоотой байдгийг ойлгоно. Энэ ойлголт бидэнд нэгдмэл сэтгэхүйг бий болгоход тусална. Энэ нь бидэнд гол төлөв бэрхшээл бий болгодог нийгмээс өөрийг тусгаарлах явдлыг арилгана. Бидний эсвэл бусдын гэж хувааж ойлгох сэтгэл зүй бүхий нийгэмд энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидэнд бид бүгд бие биеэ дэмжих байдлаар илүү харилцан эв зүйтэй нийгмийг бий болгож чадна гэдгийг сануулах хүчтэй хүчин зүйл. 

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэгжүүлэх хэлбэрүүд 

Өглөгч сэтгэл 

Өглөгч сэтгэл нь чанадад хүрэх зургаан хандлагын (барамид) эхний хандлага бөгөөд энэрэн нигүүлсэх сэтгэлийн амьдралд хэрэгжүүлэх хамгийн сайн аргуудын нэг. Энэ нь олон хэлбэртэй байж болох ба жишээ нь хэрэв бид боломжтой тохиолдолд тусламж хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүст эд зүйлсийн тусламж үзүүлэх явдал. Бид мөн өөрийн цаг хугацаа болон хүчийг олон хэлбэрээр хуваацлаж болно. Бурханы шашинд өгөх нь зөвхөн хүлээн авч буй хүний тухайд бус; энэ нь мөн өгч буй хүний тухайд байна. Бид хиргүй сэтгэлээр өглөг өгөх үед, ялангуяа, өгсөний хариуд ямар нэг зүйл хүлээн авах сэтгэлгүйгээр өгч болно, энэ үед өөрийн хүслийг чөлөөлж, хувиа үл хичээх сэтгэлийн баяр баясалд өөрийг нээнэ. 

Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон бусдын сэтгэлийг засах 

Та бүхэн, хэн нэг хүнд бэрхшээлтэй цаг үе тулгарахад тэдэнд зөвлөгөө бус – ердөө тэдний дэргэд хэн нэгэн байх хэрэгтэй болдогийг анзаарсан байх. Зарим тохиолдолд, бидний хийж чадах хамгийн энэрэнгүй зүйл нь ердөө бусдын дэргэд байх. Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх – сайхан сэтгэлийн үгс, тэврэх эсвэл ердөө ямар нэг санал шүүмжлэлгүйгээр сонсох – эдгээр нь ихээхэн сэтгэлийн тав тух, сэтгэл амрах байдлыг үзүүлж болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэглэх энэ төрөлд их зүйл шаардлагагүй байна; ихэнх тохиолдолд, энэ нь томоохон өөрчлөлт гаргах сайхан сэтгэлийн эдгээр багахан үйлдлүүд байна. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгаа үед тэдэнд тусалснаар бид тэдэнд тэднийг хайрлан халамжилж байгааг, тэд ганцаараа биш гэдгийг харуулна. 

Нийгэмд сайн дураар үйлчлэх 

Сайн дурын үйл хийх нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн амьдралд хэрэгжүүлж болох өөр нэг хэлбэр. Олон газар, олон боломжууд байдаг: хүмүүст үнэгүй хоолоор үйлчлэх эсвэл олон нийтийн цэвэрлэгээнд оролцох гэх мэт. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь бусдын сайн сайханд шууд хувь нэмэр оруулах боломж бидэнд олгож, мөн бидэнд амьдралын хүчтэй зорилго төрүүлнэ. Бусдад туслахад өөрийн цаг хугацаа, хүчин чармайлтыг зориулснаар бид тэвчээр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн төлөвшүүлж болно. Мөн бид, би ертөнцийн төв биш, хүн бүхэнд асуудал бэрхшээл бий гэдгийг ойлгосноор төлөв даруу занд суралцах ба энэ нь бидний энэрэн нигүүлсэх сэтгэлийг хүчитгэнэ. 

Нийгмийн шударга ёсыг хангах 

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэгжүүлэх нь нийгмийн шударга ёсыг хангах хэлбэртэй байж болно. Үүнд бусдын эрх, нэр хүндийг хамгаалах, шударга ёсыг шаардах, илүү тэгш, энэрэнгүй нийгмийн төлөө үйл хийх явдал багтана. Бид мөн мэдлэг түгээх, бодлогын өөрчлөлтүүдийг дэмжих, эсвэл нийгмийн тайван үйл ажиллагаанд оролцох, эсвэл тухайн үйл ажиллагааг зохион байгуулан явуулж буй байгууллагуудад хандив тусламж өгөх байдлаар тэдгээрт оролцож болно. Шударга ёсыг хангах нь нэлээд хүчин чармайлт шаардагдах үйл ажиллагаа боловч энэ нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэгжүүлэх нэг хүчтэй хэлбэр бөгөөд ихэнх тохиолдолд нийгмийн анхаарал халамж хүртэж чадахгүй байгаа тэдгээр хүмүүс дээр төвлөрнө. Энэ нь бид бэрхшээлтэй байгаа тэдгээр хүмүүст туслахад өөрийн хүчин чармайлтыг дайчлах хүсэлтэй байгааг харуулна. 

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхийн ач тусууд 

Энэрэн нигүүлсэх сэтгэлээр үйлдэл хийх үед энэ нь ердөө зөвхөн өөр хүнд туслах үйлдэл биш байна; энэ нь бидэнд амар амгалан өгөх, амьдралд учир утга өгөх нэг эх сурвалж болно. Та хэн нэгний бэрхшээлийг багахан ч гэсэн хөнгөлсөн гэж бодохоос төрөх баяр баяслын талаар бодоод үзээрэй. Энэ баяр баясгалан нь ертөнцийн материаллаг зүйлээс авах сэтгэл ханамж урсан өнгөрөх адил бус – энэ нь гүн, байнга төрөх амар амгалан (аз жаргал) байна. Үүнд мөн ямар нэг мөнгө төгрөг ердөө шаардагдахгүй; бид бүгд үүнийг хийж болно. Цаашлаад, энэрэн нигүүлсэх сэтгэлээр хийж байгаа үйлдэл бүр бидний сэтгэл дэх энэрэн нигүүлсэх сэтгэлийн зуршлыг бататгана. Удалгүй энэ нь энэрэн нигүүлсэх сэтгэлээр үйлдэл хийх бидний чанар болно, хэнтэй ч таарсан эсвэл ямар ч нөхцөл үүсэн бий болох хэдий ч. 

Бурханы шашны сургаалыг дадлага болгохыг хүсэж байгаа бидний хувьд энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидний хамгийн чухал хань байж болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлээр бид бусад төрөлхтөнтэй харилцаатай байхад гарах саадуудыг арилгаж болно. Дээрхийн гэгээн Далай ламын бидэнд сануулдагийн адил, бид нийгмийн амьтад бөгөөд, энэ нь жинэхэнэ амар амгалан, утга учиртай амьдралыг бий болгох бусадтай харилцаа тогтоох холбоо. 

Дүгнэлт 

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэгжүүлэх нь Бурханы шашны бүтээлийн (сургаалыг дадлага болгох) гол бүтээл; орчин цагийн нийгэмд энэ маш их шаардлагатай байна. Энэ нь зовлон бэрхшээлийг арилгаж, илүү сайхан нийгмийг бий болгох ба бидний энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэгжүүлэх боломж олгоно. Энэрэн нигүүлсэх сэтгэлээр үйлдэл хийснээр, дээр дурдсан хэлбэрүүдийн аль нэгийг үйлдсэнээр, бүр үүнээс илүү олон хэлбэрүүд байх ба бид зөвхөн тусламж хэрэгтэй байгаа хүмүүс төдийгүй өөрсдөө гэгээрэлд хүрэх зам мөрөөр урагшлах боломжтой болно.     

Top