Нэг эсвэл олон үнэнд итэх

Зарим шашинд нэг л үнэн байдаг гэдэг бол заримд нь хэд хэдэн үнэн байж болно гэдэг. Энэ ялгааг яаж ойлгох вэ?

Жишээ нь зарим хүмүүс зөвхөн өөрсдийн шашныг л цорын ганц, гарцаагүй үнэн, бусад шашин бол худлаа гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн байдаг. Гэхдээ шашныг хувь хүний буюу хувийн асуудал гэж үздэг. Тэгэхээр хувь хүн бүрийн өөрийн сүсэглэн дагаж буй шашин нь тухайн хүндээ цорын ганц үнэн шашин гэж хэлж болно. Зөвхөн ганц үнэн шашин бүх хүнд үйлчлэх ёстой гэж итгэдэг нөхөддөө хандан, бодит байдал дээр энэ дэлхий дээр хэд хэдэн шашин, бас хэд хэдэн үнэн байдаг юм шүү гэж хэлэх байна. Бид бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Иймд олон өөр бүлэг хүмүүсийн дунд олон өөр шашин байх нь зүй ёсны хэрэг.

Ганц үнэн, ганц шашин байх ёстой гэж үзэж байгаа хүмүүс энэ шашнаа орхилгүй шүтэн бишрэх хэрэгтэй. Гэхдээ бусад шашныг хүндлээч гэж хүсэх байна. Учир нь энэ шашин миний ах, дүүст мөн л адил сайн сайхныг бэлэглэдэг юм. Ийм л учраас би Христийн, Лалын, Иүдийн, Хиндү гэх зэрэг бүх шашныг гайхан биширч, хүндэлж байдаг юм.

Зарим Христийн шашинтнууд намайг сайн Христийн шашинтан гэж тодорхойлдог. Харин би зарим Христийн шашинтнуудыг сайн Буддист гэж тодорхойлдог. Би Христийн шашны уучлал, энэрэл, өглөг буян хийх гэх мэт гол зан үйлийг бүгдийг хүлээн зөвшөөрдөг. Би учир шалтгааныг шашны оршин байх үндэс гэж үздэг. Харин Христийн шашинтнууд Бурхан бол шашны орших үндэс гэж үздэг. Би тэдэнд шүтэх барилдлага болон хоосон чанарын сургаал бол бидний асуудал. Та бүхэнд хамаагүй. Та бүхэнд энэ асуудалтай зууралдах хэрэг байхгүй. Харин бусдыг хайрлах, энэрэх гэх мэт бусад сургаалиуд бидний дунд ав адил оршиж байдаг. Эдгээр адил сургаал нь та бидний энх тайван зэрэгцэн орших үндэс болж байдаг юм.

Top