Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах, үйлдвэр болон автомашинаас ялгарах бохирдлыг бууруулах гэх мэт байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх олон стратегиуд байх боловч олон нийт болон мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг бага татсаар ирсэн байж болох өөр нэг асуудал нь махны үйлдвэрлэлийн сөрөг нөлөөнүүд. Махны хэрэглээгээ багасгаж, цагаан хоол идэж хэвших явдлыг дэмжих нь зөвхөн эдийн засгийн хувьд ач холбогдол үзүүлэх төдийгүй нийт шашны дэмжлэг хүлээх байгаль орчныг хамгаалах нэг арга хэмжээ.
Ихэнх нийгэмд өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын аль алинд махны хэрэглээ хангалуун амьдралд тооцогдоно. Ядуурлаас гарах үед хүмүүст төрөх хандлагатай байдаг анхны эрмэлзлүүдийн нэг нь мах идэх явдал байна. Хэдийгээр хүнс тэжээлийн дутагдалтай байгаа хүмүүсийн хоол тэжээлийн түвшинг өсгөхөд махны уургаар баялаг хоол хүнс тустай байдаг ч анагаах ухаан махыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоосон. Учир нь энэ нь зүрхний өвчлөл болон хорт хавдрын зарим хэлбэрүүдийг бий болох боломжийг нэмэгдүүлдэг. Эдийн засгийн үүднээс харвал хэдийгээр махны аж үйлдвэр нь олон тооны хүмүүст ажил олгодог ч түүний эдийн засаг болон байгаль орчинд үзүүлэх урт хугацааны явцад гарах сөрөг үр дагавар нь түүний ач тусаас илүү их байна.
Хэдийгээр Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Салбар Хорооноос гаргасан мэдээллээр дэлхийн нийт хүлэмжийн хий ялгаруулалтын 18% нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс, тухайлбал хүнсэнд хэрэглэхээр өсгөж байгаа амьтдын ялгадсаас гарч байгааг тогтоосон. Дэлхий дахинд ердөө гахай болон тахиа дангаараа секунд тутам хагас сая килограмм ялгадас гаргаж байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын ялгаруулж байгаагаас жар дахин их. Амьтны энэ хаягдлаас ялгарч байгаа хүлэмжийн хий ялгаруулалт нь нийт дэлхий даяар байгаа онгоц болон хөлөг онгоцнуудыг багтаасан автомашинаас ялгарах хийнээс 40%-аар их байна. Цаашлаад хүчиллэг борооны шалтгаан болох аммиакийн хийн ялгаруулалтын бараг гуравны хоёр хувь нь амьтдын ялгадсаас гарна.
Хэрэв бид амьтдыг хүнсний хэрэглээнд зориулан өсгөх явцад хэрэгтэй бүх зүйлүүдийн тооцоог харвал тус тоо хэмжээ бүр үнэхээр их болно. Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас гаргасан энэ мэдээллийн дагуу хөдөө аж ахуй, газар тариалангийн нийт газрын 70% нь, үнэндээ манай гарагийн гадаргуун нийт газрын 30% нь амьтдын тэжээл үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байгаа бол ердөө 8% хувь нь хүний хэрэглээний хүнс үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байна; үлдсэн нь био-түлш үйлдвэрлэлд хэрэглэгдэнэ. Мөн нэг секундэд 28.4 сая литр ус фирмийн амьтад болон тэдний тэжээлд зориулсан үр тариаг усжуулахад зарцуулагдаж байна. Ийм хэмжээний тэжээл тариалах газар бэлтгэх зорилгоор ойг чөлөөлснөөр учирч байгаа хөрсний элэгдэл жилд 40 тэрбум тонн хөрсөнд хүрээд байна. Хэрэв амьтдын тэжээл бэлтгэхэд шаардагдах түлшний хэрэглээг тооцож үзвэл, үр тариаг тэжээлийн үйлдвэрт хүргэх, тэжээлийн үйлдвэрийг ажиллуулах, боловсруулсан тэжээлийг фирмүүдэд хүргэх, фирмүүдийн үйл ажиллагааг явуулах, амьтдыг нядалгааны газар хүргэх, тэдгээр нядалгааны газруудын үйл ажиллагааг явуулах, махыг боловсруулах үйлдвэрүүд рүү тээвэрлэх, тэдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг явуулах, боловсруулсан махан бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдэд хүргэх, тэдгээрийг хөргөн хадгалахад шаардагдах түлшний нийт хэмжээ буюу ургамлын гаралтай уургаас гарах нэг калори шим тэжээл үйлдвэрлэхэд шаардагдах түлшний хэмжээнээс амьтны гаралтай уургаас гарах нэг калори шим тэжээл үйлдвэрлэхэд хэрэглэгдэх түлшний хэмжээнээс арван нэг дахин их байна.
Эдгээр статистик тоо баримт махны үйлдвэрлэл болон хэрэглээний байгаль орчин болон дэлхийн эдийн засагт учруулж байгаа асар их зардлыг тодорхой харуулж байна. Ингээд хэрэв одоогийн энэ хандлага үргэлжилбэл бүр илүү их мах боловсруулагдаж, үр дүнд нь байгаль орчинд бүр илүү их хор хөнөөл учирна. Ийм хандлага нь тогтворгүй бөгөөд ердөө аюулд хүргэнэ. Хэрэв дэлхийн бүх хүмүүс мах ихээр хэрэглэвэл, жишээ нь, АНУ-ын хүмүүсийн адил эсвэл бүр энд Хонг Конгт хүмүүсийн жил бүр хэрэглэдэг хэмжээгээр хэрэглэвэл бидэнд шаардлагатай амьтдын тоог тэжээх хангалттай тэжээл бэлтгэх хангалттай газар, хангалттай ус байхгүй болно. Иймд хойшлуулшгүй асуудал бол энэ хандлагыг өөрчлөх явдал.
Шашин шүтдэггүй тэдгээр хүмүүсийн хувьд, тэд практик мэдлэгээс цагаан хоол идэж хэвших явдал эсвэл махны хэрэглээгээ бууруулах нь ашиглах цорын ганц логик арга гэдгийг харж болно. Энэ нь ялангуяа, хэрэв тэдгээр хүмүүс өөрийн алсын хараагүй зуршлуудыг арилгахгүй бол, хэрэв тэдний хүүхдүүд, ач зээ нарын амсах үр дагаврын талаар бодох тохиолдолд энэ бодитой харагдана. Зөвхөн материаллаг хэрэглээний талаар санаа тавих тэдгээр хүмүүст, эдийн засаг, дээрхээс гадна, тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа махны хэрэглээний одоогийн энэ хандлагын урт хугацааны дараа гарах сөрөг нөлөө нь махны үйлдвэрлэлээс олж байгаа ашгийн түр хугацаанд үзүүлэх ач тусаас илүү их байхыг харуулна.
Гэвч ямар нэг шашин эсвэл гүн ухаан баримтлах тэдгээр хүмүүсийн хувьд, тэдний үзэл санааны тогтолцоо тус бүр сургаалдаа цагаан хоол идэж хэвших явдлыг баримталж байдаг. Бурханы шашин бүх хамаг амьтанд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэхийг онцлон тэмдэглэнэ. Хамаг амьтан ямар ч хэлбэрийн төрөлд дахин төрж болох тул бидний хүнсэндээ зориулан өсгөн, идэж байгаа амьтад өмнөх төрлүүддээ бидний өвөг дээдэс байсан байх маш их боломжтой байх ба бид болон бидний өвөг дээдэс ирээдүйн төрлүүддээ бас амьтан болж төрөх боломжтой байна. Ингээд бид тэдгээр амьтдын зовлонгийн талаар бодож болно, жишээ нь, аж үйлдвэрийн аргаар өсгөж байгаа тахианы амьдрал, Бурханы шашны зарим багш нарын тодорхойлдгоор тахианы шорон байна. Тэдгээр хөөрхийлөлтэй тахианууд өөрийн бүхий л амьдралыг хааш хаашаа хорин сантиметрийн хэмжээтэй торон дотор, хаашаа ч явж болохгүйгээр өнгөрөөнө. Хэрэв бид эсвэл бидний өвөг дээдэс ийм байдлаар амьдарч, эцэст нь нохойны хоол эсвэл Мак Доналдын тахианы шаржигнуур болж хүүхдийн хоол болон улмаар тал нь орхигдон хогийн саванд хаягдвал бид үүнд хэрхэн дуртай байх вэ?
Цагаан хоолтон байхыг дэмжсэн Бурханы шашны бүтээл Кумараживагийн хятад хэлэнд Фанванг Жинг (梵網經) гэж орчуулсан Брахмажала сударт байна. Мах идэхийг хорих нь бодьсадвын арван үндсэн сахилын хавсралт байдлаар, бодьсадвын дагалдах дөчин найман сахилын нэг болон багтсан байдаг. Ингээд энэрэн нигүүлсэх сэтгэлийн суурин дээр Бурханы шашны Зүүн Азийн уламжлалд, Их хөлгөний Бурханы шашинтнууд өөрсдийн бодьсадвын сахилын хэсэг болгон мах идэхийг хорино. Японы Тэндай урсгалыг үндэслэгч Сайчо үнэндээ бодьсадвын сахилын энэ хувилбарыг хуврагийн сахилын хэсэг болгон оруулсан.
Амьтдыг энэрэн нигүүлсэх сэтгэл дээр суурилсан цагаан хоолтон байх явдлыг хэдийгээр Мэнгзигийн (Мэнсиус) Күнзийн сургаалд илэрхий дурдаагүй байдаг ч, бид логикоор нэг дүгнэлт гаргаж болно. Лиангийн (梁惠王) Хуй хаантай ярилцсан яриандаа Мэнгзи гэгээн, хаан нэг үхрийг түүний цусаар хонх аравнайлуулахаар нядалгааны газар хүргүүлж байгааг хараад үхрийг амьд үлдээхийг тушаасан бөгөөд түүний оронд тахилыг нэг хониор үйлдсэн талаар сонссоноо дурдсан байдаг. Мэнгзи гэгээн хаанд дараах байдлаар сургасан:
Энэ зөв үйл байсан; энэ хайрын (仁術) үйл байсан. Энэ нь эр хүн амьтдын тухайд хэрхэн тэдэнд хандах тэр байдал. Тэдний амьд байгааг хараад тэрээр тэднийг үрэгдэхийг харж тэвчихгүй байна, тэдний уйлахыг хараад тэрээр тэдний махбодыг идэж чадахгүй байна. Ийнхүү эр хүн өөрийгөө нядалгааны газар, махан хоол бэлдэх гал тогооноос холдуулна.
Гэвч Мэнгзи гэгээн хэрэв та амьтдын амьд байгааг хараагүй эсвэл тэр талаар сонсоогүй үед мах идэх нь зүгээр гэсэн санааг зөвлөөгүй. Харин тэрээр энэ жишээг хаан амьтдад үзүүлсэн тэр адил нигүүлсэнгүй сэтгэлийг (恩) өөрийн бүх хүмүүстээ үзүүлэхийг зөвлөсөн. Хэдийгээр түүний зөвлөгөө мах идэхийг хорих явдал байгаагүй ч, энэ нь түүний зөвлөгөө дэх бүх хүмүүс болон бүх амьтдад нигүүлсэнгүй сэтгэлийг тэгш үзүүлэхийг далд утгаар илэрхийлсэн санаа байсан.
Мах идэхгүй байхыг илэрхийлсэн шашны өөр бусад учир шалтгааны тайлбарууд байна. Ерөнхийдөө бүх Хиндү шашинтнууд Рг Вэда-д дурдсан байдаг үхэр эсвэл адууны мах идэхгүй байх хоригийг сахина. Мөн Вишну болон Кришнад сүсэглэх тэдгээр Хиндү шашинтнууд Яажүр Вэда-д зөвлөсний дагуу цагаан хоолны дэглэм баримтална. Эх зохиолуудад үүний гурван шалтгааныг дурдсан. Эхнийх нь, үл хүчирхийллийг чухалчлах, энэ нь энэ тохиолдолд амьтдад чиглэсэн байдлаар хэрэглэгдэнэ. Хоёрдугаарт, Аюурвэдийн анагаах ухааны сургаалд мах идэх нь сэтгэл болон шашин номын төлөвшилд хортой гэж дурдана. Гуравдугаарт, мах нь ариун бус идээнд тооцогдох ба тэнгэрүүдэд зөвхөн ариун өргөл өргөж, дараа нь тэдгээрийг прасад, тэнгэрийн илгээсэн бэлэг болгож иднэ.
Жайнизмыг дагагчид бусад ямар ч шашин баримтлагчдаас бүр илүү хатуу цагаан хоолны дэглэмийг баримтлагчид байна. Үнэндээ, цагаан хоол идэх явдал нь эртний Энэтхэгийн энэ шашныг дагагчдын заавал биелүүлэх үүрэг байна. Энэ хориг нь Жэйний сургаалын үл хүчирхийлэл болон амьдралын бүхий л талын ариун байдлыг ихээр онцлох явдалтай нь холбоотой. Мах маш ариун бус хүнсэнд тооцогдоно.
Еврейн шашин, Христийн шашин, Исламын шашнууд Эзэн тэнгэр амьтдыг хүний хэрэгцээнд зориулан бүтээсэн гэж нийтээр үзэх боловч тэдгээрийн алинд ч Эзэн тэнгэр хүмүүсийг тэдэнтэй зүй бусаар харьцахаар бүтээсэн гэж гарахгүй. Хэдийгээр Еврейн шашин болон Исламын шашны сургаалын дагуу Эзэн тэнгэр гахай гэх мэт бохир амьтдын мах идэхийг хориглодог ч, Эзэн тэнгэрийн санааг тайлбарласан шашны өөр тайлбарууд байна. Коран судрын 15:20 бүлэгт дараах байдлаар өгүүлсэн. Үүнд:
Бид та бүхэнд зориулан тэнд (Эзэн тэнгэрийн бүтээсэн ертөнц гэсэн утгаар) амьдрах аргыг, тэдгээрийг (тэдний амь зуулга) олгогч бус та бүхэнд тэднийг зориулан бүтээсэн.
Энэ нь Эзэн тэнгэр бусад төрлийн амьтдыг, хонь, ямаа болон үхэр зэргийг идэхэд зориулан бүтээсэн боловч тусгай хүнс болгон үржүүлэх байдлаар тэдгээрийг өсгөх нь хүний үүрэг биш гэсэн санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, Эзэн тэнгэр тэд та бүхний хоол хүнс болохын хувьд тэднийг массаар хэрэглэхээр аж үйлдвэрийн аргаар өсгөх бус харин тэд чөлөөтэй бэлчээрлэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн.
Товчлон хэлбэл, дэлхийн голлох шашин, гүн ухаануудын ихэнх нь эдийн засаг, логик, практик мэдлэгийн үүднээс хийгдэж байгаа дүгнэлтэд ёс суртахууны дэмжлэг өгч байдаг, тухайлбал, дэлхий нийт аль болох олон хүмүүс цагаан хоол идэх дэглэмийг дагах байдлаар махны хэрэглээг эрс бууруулах шаардлага буй тал дээр. Гэвч учир нь ердөө анагаах ухаан, шашин, гүн ухаан болон практик мэдлэг бидэнд мах идэхийг хорих эсвэл махны хэрэглээний хэмжээ болон давтамжийг бууруулахыг зөвлөж байгаа явдал биш байна; хэрэв хүмүүс үнэхээр зан үйлээ өөрчлөхгүй бол ямар ч тус хүртэхгүй.
Олон хүмүүс шашин шүтэх нь ердөө залбирал үйлдэх эсвэл заримын хувьд, үүнийг ердөө хүж өргөх явдал гэж бодно. Гэвч өөрчлөлт бол дотоод үйл явц. Бид байгаль орчныг хамгаалах гадаад ямар нэг аргыг авч байсан ч , бодит хийх зүйл нь хүний энэ гарагт учруулж байгаа хор уршгийн бодит байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сэтгэлгээ, зан үйлээ өөрчлөх явдал байна. Ухаалаг, энэрэнгүй сэтгэлээр үйл үйлдэх нь хүн тус бүрийн үүрэг.