Афганистан дахь Бурханы шашны түүх

Газар зүй

Афганистаны дэвсгэр газар дахь хаант улс, түүний нутгаар дайран гарч Төв Азид нэвтрэх худалдааны замд, аль эртний үеэс бурханы шашны хинаяны урсгалын янз бүрийн сургууль тогтож байжээ. Гол хаант улсууд нь Гандхара ба Бактрия байсан. Гандхара пакистаны Пенджаб мужийн дэвсгэр газарт ба афганы тал нутаг Хайберийн хөтөл замын нутагт байрлаж байсан. Цаг улирахад афганы талын Хейберийн хөтөл замаас Кабулын хөндий хүртэлх газар нутаг Нагарахара гэж нэрлэгдэх болсон ба тэгээд пенджаб мужийн хэсэг нь Гандхара нэрийг хадгалан үлджээ. Бактри нь Кабулын хөндийгөөс хойшоо дэлэн гарч, өмнөд Узбекстан болон Таджикистаны өмнөд талын газар нутгийг эзэлж байсан байна. Түүнээс хойд зүгт, Узбекстаны төв хэсэг ба Таджикистаны баруун – хойд талд Согдиан оршино. Кабулын хөндийгөөс шууд хойшоо Бактрийн өмнө хэсгийн нутгийг Капис гэдэг ба сүүлд үүний хойд хэсэг нь Тохаристан гэж нэрлэгдэх болжээ.

Top