Гансугийн шар уйгуруудын дундах Төвөдийн Бурханы шашин, 1994 он

Оршил

Хятадын Гансу мужид амьдрах түрэг угсааны хүмүүс болох нийт 20 000 – 40 000 орчим шар уйгур хүмүүс байна. Шар уйгурууд Зүүн Туркестаны (Xinjiang 新疆) уйгуруудтай холбогддог боловч тэд Исламын шашинд орсон бусад уйгуруудтай адилгүй одоо хэр нь Төвөдийн Бурханы шашныг баримталдаг. Уламжлалын хувьд тэдний зарим нь уйгур болон холимог монгол хэлээр ярьдаг байсан. XIX зууны дундуур уйгурууд Монголоос нүүн ирэх үеэр тэдний ихэнх нь өөсрдийн Манихейзим шашнаас гаран Бурханы шашинд орон Турфаны Бурханы шашинтан ах дүүстэйгээ нэгдэх болсон. Харин цөөн тооны уйгурууд Гансугийн төв хэсгээр нутаглан шар өнгийн гэрээрээ Шар уйгурууд хэмээн нэрлэгдэх болсон. Өөр нэг цөөн тооны хэсэг уйгурууд Киргизстаны Чү хөндий рүү нүүн тэндэхийн согд Бурханы шашинтнуудтай гэр бүл болон суух болсон юм. Зарим эрдэмтэд өөр нэг хэсэг уйгурууд Зүүн Туркестаны өмнөд хэсэг рүү нүүсэн гэж үздэг.

Шар уйгурууд ба Бурханы шашин

Шар уйгурууд анх хаанаас Бурханы шашныг хүлээн авсан нь тодорхойгүй байдаг. Гансугийн төв хэсэг болон ойролцоох Дүнхуан 敦煌 хот нь хоёр зуун ээлжлэн Төвөдийн захиргаанд орж байсан боловч тухайн бүс нутагт голлох Бурханы шашны хэлбэр нь Хятадын, Хятадын Чан (Их хөлгөний) Бурханы шашны зарим төвөд уламжлалтай буюу Хо шаны үзэлтэй холилдсон хэлбэртэй байсан.

Тухайн бүс нутаг нь XI зууны эхээр Тангудын эзэнт (Төвд. Mi-nyag, Хятд. Xixia 西夏) улсын хэсэг болж байсан. Тангудын нийслэл нь одоогийн Иньчуань хот байсан боловч одоо энэ хот нь хуй хятад ислам шашинтнуудын голлох хот болсон байдаг. Тангудууд эхэндээ Хятадын Бурханы шашныг баримталдаг байсан бол XII зуунаас түүнийг Төвөдийн Бурханы шашны Гаржүдийн ёстой хослуулах болсон. Дараа нь тэд XIII зууны эхээр монголчуудад эзлэгдсэнийхээ дараа тэдний уламжлал болох Төвөдийн Сажийн урсгалыг мөн баримтлах болсон. Шар уйгурууд тангудуудын адил хэв маягийг даган Төвөдийн Бурханы шашны уламжлалыг авч хэрэглэн улмаар XVI зууны сүүлээр монголчуудтай ижил цаг үед III Далай ламын нөлөөгөөр Гэлүгийн ёсны уламжлалтай болсон. Энэ үед тангудуудын ихэнх нь өмнө зүг буюу Кам нутаг руу нүүсэн байсан.

Өнөөгийн нөхцөл байдал

1958 оноос өмнө шар уйгурууд 30 орчим хийдтэй байсан. Эдгээрийн ихэнх нь сүйдэж үгүй болсон боловч заримынх нь зарим хэсэг нь үлдсэн байдаг. Голлох гурав нь Жанъегаас 张掖 (хуучнаар Ганьжоу Ganzhou 甘州) урагш 60 км зайд Сунанд байх Хуан Си 黄寺 (Ser dGon-pa), 50 орчим ламтай, Жанъегаас хойш 60 км зайд байх Мати Си 马蹄寺 (Морин туурай) хийд болон Жючуаны (хуучнаар Сүжоу Su­zhou 肃州) өмнөд дүүрэг Наншанд байх Вэншү Си (Манзушир) хийд тус тус юм. Эдгээр нь бүгд Гансугийн төвийн коридор бүсэд байрладаг. Нийт 500 орчим лам хуврагтай байсан бөгөөд түүний дээр Амдо дахь (Qinghai 青海) Кумбум хийдэд суралцах 200 гаруй шар уйгур лам нар суралцаж байв.

Шар уйгурууд амьдрах одоогийн гол бүс нутаг нь Жанъегийн өмнө, Амдогийн хил дагуух Наншан уулын Гансугийн талд байх Сунан Уйгурын автономит хошуу 肃南裕固族自治县 юм. Зарим нь Ланьжоугаас урагш Линься хотоос 70 км зайд байх Жишишанд мөн амьдарна. Тодорхой тооны хэсэг нь Дүнхуаны өмнөд хэсэг Сүбэй монгол үндэстний өөртөө засах мужид 肃北蒙古族自治县 амьдардаг гэж мэдээлдэг.

Одоогоор засаж, сэргээсэн гурван том, долоон жижиг шар уйгуруудын хийд байгаа. Хамгийн том нь 1986 онд баригдсан Жанъегийн хойд хэсэгт байх Мати Си хийд юм. Энд 26 Амдогийн төвөд голлосон 26 бага насны лам хүүхдүүд суух боловч уйгур лам хувраг байхгүй байна. Лабран хийдээс ирсэн нэг суурин багш байх ба лам хуврагууд голлон тарнийн зан үйлдэж, хурал хурна. Өмнө нь Матид 100 лам суудаг байсан бөгөөд мөн голдуу Амдогийн төвөдүүд байдаг байв. Гансугийн коридор бүсэд өөрсдийгөө Гансугийн төвөдүүд гэж нэрлэх 30 000 орчим Амдо төвөдүүд байдаг. Тэд хэзээнээс шар уйгуруудын хийдэд суух болсон нь тодорхойгүй байдаг.

Бага насны шар уйгур хүүхдүүд орон нутгийнхаа хийдэд сууж чаддаггүй нь тэд төвөд хэл мэддэггүй, Амдогийн лам нар тэдэнд төвөд хэл зааж чаддаггүй мэт санагддаг. Ердөө цөөн хэдэн өндөр настай уйгур лам нар үлдсэн бөгөөд тэд сахилаа өргөн, гэргийтэн болж, гэртээ бүтээлээ үргэлжлүүлэн хийх болсон байна. Хэрэв тэдэнд багшлах багш байсан бол бага насны уйгур хүүхдүүд түүнд сонирхох нь гарцаагүй байсан.

Үлдсэн хоёр томоохон шар уйгур хийд нь Жючуаний урд байх Вэншү Си хийд, 18 ламтай, нөгөө нэг Увэйгийн (хуучнаар Лянжоу 凉州) өмнө байдаг хийдүүд юм. Энд арав орчим лам суух ба одоогоор тэдгээрт уйгур лам суудаг эсэх нь тодорхойгүй байна. Тав, зургаа орчим ламтай өөр нэг жижиг хийд Жишишанд байдаг гэж тэмдэглэсэн байна.

Сунанд өөрт нь уйгурын хамгийн том хийд болж байсан Хуан Си хийд байх ба сэргээн засварлагдаагүй байгаа. Хонван Си 红湾寺 (Улаан тохой) гэх өөр нэг жижиг хийд байх боловч нэг ч лам суудаггүй. Өмнө нь энд 20 лам сууж байсан гэдэг. 76 настай нэг шар уйгур хойд дүрийн лам болох Лан Жинюун Сунанд амьдардаг гэсэн мэдээ байдаг.

Уйгур хийдүүд үргэлж бие даасан байж ирсэн. Гансугийн төвөөр байх хийдүүд Лабрангаас олон багш урьж мөн олон лам нарыг тэнд суралцуулахаар явуулдаг байсан. Жишишаны хийд Лабрантай хэдийгээр илүү ойрхон байдаг байсан ч Күмбунтэй адил зохион байгуулалттай байдаг байв. Одоогоор Лабранд цөөн хэдэн бага насны уйгур лам хүүхдүүд суралцаж байна.

Top