Шиньжяны Зүүнгарын монголчуудын дундах Төвөдийн Бурханы шашин, 1994 он

Зүүнгарын монголчууд буюу XVII зууны эхээр тэднээс Ижил мөрний зүг салан нүүсэн халимагууд салбарласан байдаг тэд Зүүн Туркестанд долоон чулуугаар барьж байгуулсан хийдтэй байдаг байсан. Гурав нь хойд зүгт Оросын хилийн ойролцоо, нэг нь Хобоксарт, хоёр нь түүнээс зүүн тийш Алтайд байсан бол үлдсэн дөрөв нь баруун зүгт Ил голын хөндийд 伊犁河谷,  Казакын хилийн ойролцоо, хоёр нь Гулжад 固勒扎(одоогийн Ийнин), хоёр нь түүнээс хойш Борталад 博尔塔拉 байдаг байв.

Эдгээр долоон хийд дундаа хамгийн том нь болох хоёр нь Гулжагийн Алтан дэ юрт сүм (Алтан дээвэрт), Мөнгөн дэ юрт сүм (Мөнгөн дээвэрт) хийдүүд бөгөөд тус бүр 6000, 7000 лам хуврагтай байв. Ойролцоох Хаэдик хийд нь 4000 лам хуврагтай байв. Амдо болон бусад монголчуудын дунд уламжлал болсон байдгийн адил эдгээр хийд тус бүр үзэх гол номынхоо дагуу өөр өөр дацангуудад хуваагддаг байлаа. Зүүнгарчууд мөн зөвхөн Зүүн Туркестанд төдийгүй Казакстан, Киргизстаны зүүн хэсэг, баруун Монголд гэр хийдүүдтэй байдаг байв.

Зүүнгарын бүх чулуун хийдүүдийг XVIII зууны дундуур манж нар устгасан байдаг. Зүүнгарын ихэнх лам хуврагууд гэр бүлтэй байсан төдийгүй Зүүнгар, Манжийн дайнд цэрэг болон байлдаж байсан. Чулуун хийдүүд нь мөн дайны үед хамгаалах хэрэм болж байсан бөгөөд Зүүнгарын лам цэргүүд дайнд бууж өгөөгүй харин бүгд амь үрэгдсэн байдаг. Зүүнгарын хааны хатанд эмгэнэл илэрхийлэл үүднээс манжууд Манжуурын өмнөд хэсэг, Чэндэд (хуучнаар Жэхол), тэдний зуны нийслэлд Гулжагийн Алтан дээвэрт хийдийн нэг хувилбарыг байгуулсан юм. Энд гол төлөв Зүүн Туркестанд буцан ирсэн халимаг болон зарим бууж өгсөн Зүүнгарын лам нар, мөн цөөн тооны монгол лам нар сууж байсан.

Эдгээр үлдсэн зүүнгарчууд манжуудын эвдэн сүйтгээгүй гэр хийдүүдийнхээ заримыг уламжлан үргэлжлүүлж, мөн долоон чулуун хийдийг шинээр байгуулав. Тэдгээрийн зөвхөн нэгийг, Алтайн Шар сүмийг буюу Сэр Гонпаг (Ser dgon-pa) өмнөх долоон хийдийн нэгнийх нь туурин дээр байгуулсан байдаг. Зарим эрдэмтэд эхэлж Зүүн Туркестанд буцаж ирсэн халимагууд Зүүнгарын чулуун хийдүүдэд залган гэр хийдүүдийг барьж байсан гэж үздэг. Гэвч яваандаа халимагууд өөрсдийн чулуун хийдүүдийг барих болсон. Эдгээр хоёр талын хийдүүдийн хооронд харилцаа холбоо байсан эсэх нь халимаг болон зүүнгарчуудын аль аль  нь тус тусынхаа хийдэд суралцдаг байсан эсэх нь тодорхойгүй байдагтай адил асуулт хэвээр үлдсэн байдаг. Мөн Казакстанд байх чулуун хийдүүд халимаг эсвэл зүүнгарынх аль нь болох, тэдгээр нь шинэ эсвэл хуучин аль нь болох нь тодорхойгүй байдаг. Зүүн Туркстанд байсан хожуу үеийн тэдгээр Зүүнгарын долоон чулуун хийд бүгд Соёлын хувьсгалын үеэр сүйдсэн. Тэдний нэг болох томоохон хэмжээний нэгэн туурь, Их хүрээ Хобоксарт байдаг. Тэд тэдний нэгийг Гулжагийн өмнөд хэсэгт Монгол хүрээ нэртэйгээр эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор есөн ламтай үйл ажиллагаа нь явагдаж байна.  

Top