Бусдад хэрхэн эерэг нөлөө үзүүлэх вэ?

Бусад бидэнд зөвхөн нээлттэй, шинэ зүйл хүлээн авах хүсэлтэй тохиолдолд бид тэдэнд илүү эерэг амьдралаар амьдрахад нь тусалж чадна. Бидний уулзаж учирч байгаа зарим хүмүүс угаас нээлттэй, мөн бидний зарим нь угаас бусдад нөлөөлөх хүчтэй байж болно. Гэвч үүнээс бусад тохиолдолд хэрэв бид өглөгч сэтгэлтэй байж, зөвлөгөөг аятай сайхан байдлаар өгч, амьдралд хэрхэн хэрэглэхийг тодорхой заан өгч, зөвлөсөн зүйлээ амьдралд өөрөө хэрэглэн үлгэр жишээ үзүүлбэл хүмүүс бидэнд ойртон ирж, бидний эерэг нөлөөг авна.

Гэгээрэлд хүрэхээр зорьж байгаа үед бид Бурхан болж бусдад туслахад хэрэгтэй бүх сайн чанарыг төгс болгохын тулд зургаан чанадад хүрэх хандлагыг төлөвшүүлдэг. Гэвч бусдад сайн чанаруудаа бас төгс болгоход нь туслахын тулд эхлээд тэднийг өөрийн эерэг нөлөөнд авчрах хэрэгтэй. Бурхан багш үүнд дөрвөн үе шаттайгаар хэрхэн үр дүнтэй хүрэхийг заан үзүүлсэн. Үүнд:

Top