Нийтийн ёс зүйгээр амар амгаланд уриалах нь

Uv promoting peace

Өнөөдөр сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал бүхий залуу хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Энэ бол өнөөгийн нийгмийн гол асуудал. Үүгээр энэхүү асуудлыг хэрхэн шийдэх тухай асуулт гарч ирнэ. 

Бид дайн тулаан, зөрчил, шашны нэр доорх гэмт халдлагуудыг олноор харж байна. Дээрхийн Гэгээн Далай ламын явсан газар бүр ард иргэд, боловсролын байгууллагынхан, нийгмийн ажилчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд бүгд нэг асуултыг асуудаг: дэлхий дахинд ямар асуудал нүүрлээд байна вэ? Дэлхий дахин гэмт халдлага, авлига хээл хахууль, хүйсийн тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа, залуусын сэтгэл зүйн асуудал зэрэг нэлээдгүй хямралуудыг туулж байна. Тэр дундаа сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал бүхий залуу хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь голлох асуудал болж байна. Тэгэхээр бид эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 

Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлын хувьд орчин үеийн боловсрол тэдгээр асуудлуудыг шийдэх үүрэгтэй байхад яагаад эдгээр асуудлууд ийнхүү нэмэгдсээр байгаад анхаарал хандуулах ёстой. Асуудал нь чухам юу байна вэ? Тэдгээр нь хэрхэн үүсэн гарч байна вэ? Энэ бол Дээрхийн Гэгээнээс асуудаг нийтлэг нэг асуулт. Ямар нэг түдгэлзэлгүйгээр Дээрхийн Гэгээн үүнийг орчин үеийн боловсролын системийн цоорхойтой холбодог. Тэрхүү цоорхой нь бидний боловсролын тогтолцоо голлон оюун ухаан төлөвшүүлэхэд суурилсан байдаг явдал. Хичээл дээр хэрэв бид хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэвэл тэнцэнэ. Харин гайхалтай сайхан сэтгэлээр, бидэнд байж болох сэтгэлийн татам аалиар хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв орчим гэвэл бид унана. Хэн ч зүрх сэтгэлд найдахгүй! Зөвхөн уураг тархинд итгэл хүлээлгэнэ. 

Энэ бидний үүрэг хариуцлага хүлээх тэр зүйл. Уураг тархийг дангаар нь хөгжүүлэх нь дэлхий нийтэд амар амгалан авчрахгүй, хүн төрөлхтний дунд итгэлцэл, асрал хайр, энэрэл нигүүлслийг бий болгохгүй. Бодит практик түвшинд хүн төрөлхтнийг илүү их амар амгалан, эв нэгдэлд хүргэх хүч, хөшүүрэг нь юу байж болох вэ? Энэ бол зүрх сэтгэл, бидний зүрх сэтгэл. 

Зүрх сэтгэлийн хүчин зүйлийг бууруулахгүйгээр дэлхий нийтэд хөгжил цэцэглэлтийг тогтооход билиг билгүүн бас хэрэгтэй. Билиг билгүүн, зүрх сэтгэл хоёр хамт цэрэгцэж байх хэрэгтэй. Үүнийг анхааралдаа авсан, ёс зүй, зан суртахууны дөрөө болох бүх нийтийн универсал тэр зүйл нь энэрэн нигүүлсэх зүрх сэтгэл. Хэн ч үүнийг үгүйсгэхгүй. Шашны итгэл үнэмшилтэй эсвэл үгүй, боловсролтой эсвэл боловсролгүй хэн байх нь ялгаагүй. Хүн бүр хайр энэрэл, халамж анхаарал үзүүлэх хэн нэгэн тэдэнд байхыг хүсдэг. Ёс зүй бол угтаа бусдад хандсан асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл – энэрэл юм. 

Ингээд үүнээс гарах дараагийн асуулт нь бид юу хийж чадах вэ? Үүнийг бид хэрхэн уриалан дуудах вэ? Юуны түрүүнд дэлхийн өнцөг булан бүрд байгаа төвүүд үүнд тусалж чадна. Жишээ нь Делигийн Раманужан Коллежийн Ёс зүй, үнэт зүйлийн Төв дээр Дээрхийн Гэгээн Далай ламын ивээл дор нийтийн ёс зүйг түгээх зорилготой нэг том төсөл хэрэгжиж байна.    

Мөн бид бусдыг илүү энэрэн нигүүлсэнгүй байхад үлгэрлэн дагуулах үүднээс ямар байдлаар үйлдэл хийж байх вэ гэдэг талаар бодох хэрэгтэй. Энэ нь тодорхой нэг нийгмийн бүлгийн хүрээнд бус харин нээлттэй, бусдыг анхааран авч үзсэн, халуун дотно сэтгэлийн хэлбэртэй байх хэрэгтэй. Бид дэлхий дахинд эрч өөрчлөлт хийж чадахгүй байж болох ч наад зах нь бидний эргэн тойронд байгаа илүү их энэрэл нигүүлсэл төрүүлж чадах болон энэ талаар ердөө ойлголт ч үгүй тэдгээр хүмүүст бага ч болтугай нөлөөлөхийг хичээж болно. Тэгвэл хэрхэн бид бусдад нөлөөлөх вэ? Хэрэв бид дэлхий нийтэд нөлөөлж чадах тэдгээр хүмүүстэй уулзан учирч чадахгүй байвал наад зах нь бусад хэн байхаас үл хамааран, ялангуяа залуу хүмүүсийн дунд энэрэн нигүүлсэх сэтгэлийн чухлын талаарх тэдгээр үгсийг түгээн хүргэж болно. Эцэст нь, ирээдүйд итгэх бидний итгэл өнөөгийн залуу хүмүүсийн гарт байна. 

Top