Өдөр тутмын амьдрал дахь хэрэглээний ёс зүйн зарчмууд

Ёс зүйн болон үнэт зүйлийн өдөр тутмын амьдрал дахь хэрэглээг “хэрэглээний ёс зүй” гэнэ. Энэ хэллэгийн орчин цагийн хувилбар нь “амьдралын боловсрол” гэж байж болох бөгөөд энэ нь хувь хүний амьдралын ямар нэг аргагүй байдал болон нийгмийн тогтворгүй байдлын аль алинд нь шийдэл санал болгодог. Хувь хүний түвшинд энэ нь өөрийн амьдралыг ойлгож ухаарахад тусалдаг бол нийгмийн түвшинд өөрийн өсөлт, хөгжил төлөвшилтөд чухал тэрхүү бусадтай харилцах эерэг харилцааг хэрхэн тогтоож сурахад тусална. Үүнд нийтийн ёс зүй гол үүрэг гүйцэтгэнэ. 

Эдгээр ёс зүйд хаанаас суралцах вэ? Бид Аристотель эсвэл нэгэнтээ “Эх орон тань таньд юу хийж өгч чадах вэ гэж асуухын оронд та эх орныхоо төлөө юу хийж чадах вэ хэмээн асуу” гэсэн алдарт үгээ хэлсэн Жон Ф. Кеннеди гэх мэт иргэний эх сурвалжуудаас суралцаж болно. Мөн бид тэдгээрт шашнуудаас суралцаж болно. Гэвч зарим хүмүүс шашин биднийг ердөө хуваадаг хэмээн маргаж болох боловч бид шашин нь хоёр тал хэсэгтэй байдгийг тэмдэглэх хэрэгтэй: нэг нь нэг шашныг нөгөө шашнаас ялгаж байдаг номлолын тал, нөгөө нь бүх шашинд нийтлэг байдаг ёс зүйн хэм хэмжээний тал. Бид амьдралынхаа зарчмуудыг тэд бүгдээс олж авч байдаг учраас шашнууд нийтийн практик ёс зүйг тодорхойлон гаргахад мөн тодорхой үүрэгтэй хэмээн нэмж хэлэхийг хүсэж байна.   

Маулана Вахидуддин Кханы байгуулсан Шашин ба Амар амгалангийн Төв дээр бид Мауланагийн сүүлийн арван долоон жилийн турш амралтын өдрүүдээр явуулж байгаа тэрхүү хэрэглээний ёс зүйн сургалтанд зориулсан нэг загварыг гаргаад байна. Бид эхэлж эдгээр зарчмуудыг өөр дээрээ хэрэглэн дараа нь тэдгээрийг бусдад заан сургаж буй хэдэн мянган амьдралын боловсролын багш нарыг бэлтгээд байна. Энэ бол сургуулийн багш нарын хийх хэрэгтэй зүйл. Тэд эхэлж эдгээр зарчмуудыг өөрсөд дээрээ төлөвшүүлж, түүнийгээ үргэлжлүүлэн хадгалж байх хэрэгтэй бөгөөд энэ нь амьдралын туршийн үйл явц байх юм. Бид өөрсдөө эхлэн дараа нь түүнийг үргэлжлүүлэх явцдаа тэдгээр зарчмуудыг мөн сурагчдад хэрэглэхэд нь тусална.  

Бидний төлөвшүүлэх зүйл бол шийдэл. Миний бие өнөө үед хэрхэн амар амгаланг бий болгох талаар судалгаа хийж хувь хүмүүс амар амгалан байх тэрхүү соёлын зүгт хувьсан өөрчлөгдөх хэрэгтэйг ойлгосон. Ингэж өөрчлөгдөх үед тэд оюун ухааны хувьд илүү хөгжин дэвшиж, илүү амар амгалан болж, нийгмийн амар амгалан, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулагчид болдог. Энэ нь эргээд улс орнуудыг олон улсын хэмжээний хөгжилд хөтөлөнө. 

Ингээд өнөөгийн байдлаар бид хувь хүний зан байдлын хөгжлийн нэг хөтөлбөр боловсруулаад байгаа бөгөөд энд би түүний гурван гол зарчмаас дурдъя. Эдгээр зарчмуудыг иргэний болон шашны аль аль ёс зүйгээс авсан байдаг. Үүнд:   

1. Эерэг хандлага 

Эхнийх нь эерэг хандлага, эерэг сэтгэл. Хоригдож байгаа хоёр хүний цонхоор харж буй тухай нэг түүх байдаг. Нэг нь ердөө шавар харж байхад нөгөө нь од харж байдаг. Энэ нь өөр өөр хүмүүс нэг ижил нөхцлөөс сөрөг байхыг сонгож зөвхөн шавар харж, эсвэл тухайн нөхцөлийн олгож буй боломжуудыг харж болно гэсэн үг. Бидний төлөвшүүлж буй үзэл хэдий олон байна тэдгээр нь төдийчинээ илүү олон боломжуудыг харахад бидэнд тусалдаг.       

2. Эерэг зан байдал 

Хоёр дахь нь эерэг зан байдал. Бүх шашнуудад ёс зүйн алтан дүрэм байдаг. Христийн шашинд “Бусад танд юу хийхийг хүсэж байгаа түүнийгээ та бусдад хий” гэдэг үг байдаг. Энэ нь бид бусдаас ямар зан байдал хүсэж байгаагаа мэддэг гэсэн утгатай. Бидэнд олон олон ёс зүйн дүрмүүдийг заах шаардлагагүй, харин бид ердөө бусад бидэнд хэрхэн хандахыг хүсдэг тэр байдлаар бусдад хандах явдал. Бид бусдад эхэлж өгч, түүгээр бид мөн хариу хүлээн авдаг гэдгийг мэднэ. Бид өөрсдийн эрх, хүмүүнлэг чанар – бүх зүйлийг хүлээн авдаг.      

3. Амар амгалан, үл хүчирхийлэл 

Миний судалгаа бүх ёс зүйн үндсийг амар амгалан дээр нэгтгэж болохыг харуулсан. Энэ нь бусдад сайн сайхныг хүсэх хүсэл, хүндлэл, уучлал зэрэг амьдралын бүх эерэг зарчмуудын нэг шүхрэн орой мэт. Ийм маягаар тэдгээр бүх эерэг чанарууд амар амгалан болон үл хүчирхийллийн шүхэр дор цуглаж болно. Бид эдгээр зарчмуудыг ашиглан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх үед зөвхөн өөрсдийгөө хөгжүүлж, төлөвшүүлээд зогсохгүй бусдыг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулагчид болоход нь тусалж байдаг. 

Хэрэв багш нар сурагчдынхаа хамтаар ийм хөтөлбөрүүдэд хамрагдвал их тустай мэт надад санагддаг. Раманужан коллеж аль хэдийн эдгээр хөтөлбөрүүдийг өөрсдийн багш, сурагчдад хүргэх боломжийг олгосон бөгөөд энэ маш амжилттай хэрэгжиж байгаа. Цаашлаад Шашин ба Амар амгалангийн Төв дунд сургуулиудад зориулсан “Бид, Амьдрал” гэх мэт курсуудын хөтөлбөр зохиосон бөгөөд тус курсууд нь өөрийн гэсэн сурах бичиг, (судалгааны) материалууд, 1-12 ангийн багш нарт зориулсан багшийн номуудтай. Бид “Амар амгалан соёл” курсын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд түүнийг Раманужан коллежид нэвтрүүлнэ хэмээн найдаж байгаа. Мөн бид кампусаас гадуурх хувь хүмүүс болон байгууллагуудад зориулсан “Сайн сайхан амьдрал” хөтөлбөрийг боловсруулж байна. Бид Энэтхэг улс даяар нэлээдгүй олон төвүүдийг байгуулаад байгаа бөгөөд олон улсын түвшинд тэдгээрийг бид цахим хэлбэрээр хүргэж байна. Ийнхүү тэдгээр амьдралын боловсрол олгогч багш нар курсуудыг цааш түгээн дэлгэрүүлэх боломжтой юм. Ийм маягаар бид өөрсдийгөө оюуны хувьд хөгжүүлэн хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулагчид болж болох юм. 

Top