Аз жаргал бол юу ч болж байсан бидний хүсэлд байсаар байдаг нэг зүйл. Тэгвэл амьдралд юу ч тохиолдож байсан түүнийг шийдвэрлэж чадах, угаас жаргалтай хүн хэрхэн байх вэ? Бурханы шашны цөөн хэдэн зөвлөгөө өгье:
- Өдөр бүр хэсэг хугацаанд тайван байх цаг гарга – амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх дасгал хийн сэтгэлээ тайвшруул.
- Бусадтай хамт байх үедээ биеэ хэрхэн авч явж, хэрхэн ярьж байгаагаа дурдан анхаар; ганцаараа байх үедээ сэтгэлдээ бодож байгаа зүйлээ дурдан анхаар – эерэг зан үйлээр аливааг хийж, ярьж, бодохыг хичээ.
- Өдөр бүр хэн нэгэнд ямар нэг сайхан зүйл хийж өг – бусдын баяр баясгаланг чин сэтгэлээсээ бодолц.
- Өглөгч бай – энэ нь өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг төрүүлнэ.
- Өөрийн болон бусдын илэрхийлж буй хурц санаануудыг анхаар – асуудал үүсэх үед тустай зөвлөгөө өг.
- Бусдын хийсэн бурууг өнгөрөө – уучилж сур.
- Өөрийн хийсэн алдааг өнгөрөө – өөрийгөө уучил.
- Бодит байдлыг хүлээн зөвшөөр – амьдралд бүх зүйл өгсөж, уруудаж байдаг, гэвч хэчнээн муу зүйлүүд тохиолдов ч бүх зүйл өнгөрч оддог.
Жаргал гэнэт ирдэггүй; үүний тулд хичээх хэрэгтэй. Хичээж оролдсоноор хүн бүр аз жаргалтай амьдарч чадна.