Нийтийн ёс зүйг практикт хэрэглэх нь

Хүний сэтгэл бидний бүх асуудлын эх сурвалж мөн хэрэв зөв чиглүүлбэл тэдгээрийн шийдлийн аль аль нь. Эрдэм номонд сайн суралцсан боловч зөв, сайхан сэтгэлгүй тэдгээр хүмүүс ханамж үгүй дур хүслээс үүдэлтэй тайван бус байдал, сэтгэл зовнилд гарцаагүй унах аюулд байдаг. Материаллаг мэдлэг оюун сөрөг бодол санаа, сэтгэлийн эх сурвалж хялбар болж болдог. Харин эсрэгээрээ шашны үнэт зүйлийн талаарх жинхэнэ, зөв ойлголт амар амгаланг авчирдаг. – XIV Далай лам 

Дээрхийн Гэгээн Массачусеттсын Их Сургуулийн Ёс зүй ба Өөрчлөлтийн үнэт зүйлсийн Далай ламын Төв дээр хэлсэн үгэндээ яагаад бид нийтийн ёс зүйн талаар ярих шаардлагатай талаар тайлбарлахдаа манай гарагийн долоон тэрбум хүний тодорхой тооны хувь нь ямар нэг шашин шүтлэггүй бөгөөд бид тэдгээр хүмүүст ямар нэг шашин дээр суурилсан сэтгэлийн талаарх сургаал ойлголтыг хүргэж чадахгүй тул эдгээр ойлголтууд иргэний боловсролд суурилж байх нь маш чухал хэмээсэн.      

Тэрээр мөн, Америкт эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Уолл Стритийн (Wall Street) лидерүүдийн ихэнх нь Айви Лиг Их Сургуулиудын төгсөгчид. Хямралын энэ үеэр тэдний шунал, арга мэх үнэхээр илэрхий харагдаж байна. Тэд боловсрол олж байх үедээ эдгээр асуудлын талаар авч үзээгүй хэрэг үү? Массачусеттсын Их Сургуулийн энэ төв сэтгэл зүй хэрхэн бидний шийдвэрт нөлөөлдөг болох хийгээд бидний гаргасан шийдвэрийн урт хугацааны үр нөлөөг ойлгох замаар шунах сэтгэл, арга мэх зэрэгт хэрхэн хандаж сурахад анхаарал хандуулж байна гэлээ. 

Дээрхийн Гэгээн нийтийн ёс зүйг хэрхэн крактикт хэрэглэх талаардурдаад дараах гурван зүйлийг зөвлөв: 

  • Эрээ цээртэй байх ёс зүй
  • Хэм хэмжээний ёс зүй 
  • Асрал хайр, энэрэл нигүүслийн ёс зүйтэй байх. 

Эрээ цээртэй байх ёс зүй нь өөрийн үйлдэл болон хэл ярианы сөрөг зуршлуудыг хорих тухай юм. Дэээрхийн Гэгээн тэрээр бидний бие махбод бодит, илэрхий бол сэтгэл илүү нарийн. Хэрэв бид биеэ хянаж чадахгүй бол сэтгэлийг хянах тал дээр итгэх арга байна уу? Эхлээд биеэр үйлдэх үйлдлийн болон хэл ярианы сөрөг зуршлуудаа ажиглаж дараа нь сэтгэлээ ажилглах байдлаар бид эрээ цээрийн ёс зүйг дадуулах ба энэ нь эргээд бидэнд хэм хэмжээний ёс зүйг баримтлах боломжийг олгоно. Энэ нь энэрэн нигүүлсэх сэтгэл, ач санах сэтгэл, уучлал, аливааг ялгаж салгах ухаан зэрэг өөрийн эерэг зан байдлыг улам бататгах гэсэн утгатай. Ингээд энэ нь бидэнд асрал хайр, энэрэл нигүүлслийн ёс зүйг авчрах ба үүнд бид өөрсдийн амьдралыг бусдын төлөө зориулдаг.                  

Top