Үнэнч шударга байдал нийтийн ёс зүйн суурь болох нь

Амьдралд ёс зүйтэй аж төрөхөд шашин хэрэггүй гэж үздэг зарим хүмүүс байдаг. Тэд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт үнэт зүйлүүд ямар нэг шашнаас хамааралгүй гэж үздэг. Би эдгээр үнэт зүйлсийг “нийтийн ёс зүй”, “нийтийн итгэл үнэмшил” гэж нэрлэдэг. Ямар нэг шашингүйгээр, шашин шүтдэггүй хүний хувиар бид ёс зүйг өөрсдийн амьдралд төлөвшүүлж болно. 

Нийтийн ёс зүйн суурь ойлголт нь хүн бүр амар амгалан, хайр, хүндлэл хүсдэгээрээ адил явдал. Энэтхэгийн үндсэн хууль бүх уламжлал, бүх шашныг ялгаварлалгүйгээр хүндэтгэх универсализмийн нийтийн, универсал зарчмууд дээр суурилдаг. Энэтхэг ухааны гол зорилго ёс зүйн боловсрол, ёс зүйн ухамсраар дамжуулан илүү амар амгалан нийгмийг цогцлоох зорилго үргэлж байсаар ирсэн. Боловсрол үнэндээ шинжлэх ухаан, эдийн засаг, улс төр, технологи, урлаг, утга зохиолын салбарт олон олон дэвшлүүдийг гаргасан. Гэвч тэдгээр нь орчин цагийн жирийн нэг хүний өмнө тулгардаг бэрхшээлүүдтэй харьцуулахад тийм их анхаарал татам биш биз дээ? 

Сургалтын шинэчлэлт өөрчлөлт авчрах хэлбэр нь бүх хүн төрөлхтөн нэг гэр бүл гэсэн универсал зарчим дээр суурилна. Хүмүүнлэг хийгээд ёс зүйн чанарууд, логик, бусдыг хайрлах, ёс зүйн учир шалтгааныг тооцоолох, дотоод зөн мэдрэмжийн хүчин зүйлүүд нь суралцагчид сэтгэл болон сэтгэл хөдлөлийн бүрэн нөөц чадвараа бүрэн таньж мэдэхэд шаардагдана. Нийтийн ёс зүйгүй боловсрол нь бараг зөвхөн эдийн засгийн өсөлт хөгжилтэй холбогддог бөгөөд энэ нь хувь хүний түвшинд ч сэтгэл зүйн асуудлыг, макро түвшинд ч нийгмийн асуудлуудын аль алийг шийддэггүй.     

Хэрэв технологийн өөрчлөлт шинэчлэлт нь “хийх” шинэ арга замуудыг гаргаж ирж байгаа бол нийтийн ёс зүй нь “(хэрхэн, ямар) байх” шинэ арга замуудыг дэвшүүлэн тавих болно. Хувьсал, эволюц хүн төрөлхтөн ямар нэг оролдлого хийх үед гардаг. Технологийн хурдацтай дэвшил нь нийтийн ёс зүй хувь хүний өөрчлөлт шинэчлэлтийг хэрхэн тодорхойлж хүн төрөлхтөнд хэрхэн эрх чөлөө, энх тайван авчрах, хэрхэн бид хүчтэй, бат суурьтай хувь хүнийг бий болох зэрэг чухал асуултууд уруу биднийг хөтөлж байна.     

Аливаа зүйлд нээлттэй байхгүйгээр бид өсөж хөгжиж чадахгүй. Өөрчлөлт шинэчлэлт багш, шавь хоёуланд шаардлагатай. Хэрэв бид сайн иргэн, хүн байхыг хүсэж байгаа бол ёс зүйн арга хэрэгсэл, үнэт зүйлийг өөрт төлөвшүүлэхээс өөр сайн арга зам байхгүй. Би өөрийн гэсэн хувийн зан чанартай, гэвч би нийгэм дэх олон ургалч байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Нийтийн ёс зүйтэй байх нь биднийг илүү хүчтэй, хүч чадлаа бүрэн дайчлах хүсэл эрмэлзлэлтэй болгодог. Хүмүүс заримдаа хэрэв та материалист ертөнцөд ялагч болохыг хүсвэл ёс зүйг орхих хэрэгтэй болно хэмээн бодож төөрөлдсөн байдаг. Гэвч бүр материаллаг ертөнцөд ч, та тэр бумтан болохыг хүсэж байсан ч бусдаас нөлөөтэй байх л болно. Бусдаас сайн хамааралтай байхын тулд та ёс зүйтэй, үнэнч шударга байх хэрэгтэй болно. Та гэртээ нэг сайн тогоочтой, түүнд ихээр талархдаг байтал нэг өдөр та түүнийг таны халааснаас мөнгө хулгайлж байхыг олж мэдсэнээр түүнийг гэрээс явуулах хэрэгтэй болно. Та өөрийн захиргааны хэн нэгний шударга биш байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй байтлаа өөрийн шударга бус байдлыг таны дарга хүлээн авна гэж хэрхэн төсөөлж болох билээ?

Эдгээр зүйлүүд ойлгоход их энгийн. Ердөө ярвигтай биш. 

Top