Нийтийн ёс зүй гэж юу вэ?

Uv what are universal values

Нийтийн ёс зүй хэмээх ойлголтын утга

Ямар учраас “нийтийн ёс зүй” гэх энэ үг хэллэг гарав? Нийтийн (англ. Universal) гэдэг үг нь шашин шүтлэгтэй, шашин шүтлэггүй хүн бүрийн хүлээн зөвшөөрөх нэг зүйл гэсэн утгатай. Хиндү, ислам, христ, Бурханы шашинтан, еврей, жайн хэн байхаас үл хамааран тэдгээр үнэт зүйлсүүд хүлээн зөвшөөрөгдөнө. Шинжлэх ухааны, шинжлэх ухааны бус, боловсролтой, боловсролгүй хэн ч байсан ялгаагүй хүн бүр тэдгээр үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч тэдгээрийг өөр өөрсдийн амар амгаланд хүрэх үүднээс баримтлах нь чухал хэмээн ойлгодог. Энэ бол нийтийн хэмээх утгын хэсэг. Ёс зүй нь тухайн ёс зүйн хэв маягийг дагаснаар тэр нь таныг амар жаргалтай хүн болгож мөн бусдын амар амгаланг дэмжих явдал. Нийгэм амар амгалан, та амар амгалан байна. Дээрх хоёр зүйл нэгдэж нийтийн ёс зүйг бүрдүүлнэ. 

Нэг хүн нь бидний орчлон ертөнц гэж нэрлэдэг тэр бүхлийн нэг хэсэг, цаг хугацаа болон орон зайгаар хязгаарлагдмал нэг хэсэг. Тэрээр өөрийгөө, өөрийн бодол болон сэтгэлийг бусад хэсгээсээ салгаж мэдэрдэг, өөрийн мэдрэхүйн нэг төрлийн харааны (оптик) төөрөгдөл. Энэ төөрөгдөл нь бидний хувьд биднийг өөрийн хувийн хүслүүд болон өөрт ойр тэдгээр цөөн тооны хүмүүсийг хайрлаж энэрэхээр хязгаарлах нэг төрлийн гяндан. Бидний үүрэг бүхий л амьд амьтан болон байгалийг өөрийнх нь гоо сайханд бүхэлд нь багтаан авах замаар өөрийн энэрэл нигүүлслийн тойргийг тэлж тэрхүү гяндангаас өөрсдийгөө чөлөөлөх явдал. – Альберт Эйнштейн 

Эйнштейн бидний туулж байгаа бүхий л асуудлууд бусдыг мартсан зөвхөн өөрөөрөө хязгаарлагдсан, ердөө нэг жижиг өөрийн дотоод тойрог болон өөрийг бодсон бидний явцуу сэтгэлээс үүдэж байна хэмээжээ. Тэрээр нэг жижиг дотоод хүрээллээр хязгаарлах энэ явдал ердөө нэг төөрөгдөл хэмээж байна. Яагаад? Учир нь бид бүгд харилцан нэг нэгнээсээ хамааралтай. Тэгэхээр бид энэ гяндангаас хэрхэн гарах вэ? Тэрээр бид бусдыг багтаах үүднээс энэрэл нигүүлслийнхээ хүрээг тэлэх ёстой, ингээд хэрэв бусад өөрсдийн энэрэн нигүүлсэх сэтгэлийн хүрээгээ бидэн үрүү тэлэх юм бол бид бүгд амар амгалан байна хэмээсэн. Энэ бол түүний уриалж байсан тэр зүйл. 

Яагаад ёс зүйг төлөвшүүлэх ёстой вэ? 

Ёс зүй бол хувь хүний дотоодод болон нийгэмд бүхэлд нь илүү их эв найрамдал, энх тайван, амар амгалан авчрах хүний ухамсарт үйлүүд. Бид амар амгалан эсвэл зовлон аль алийг нь эдэлж байсан түүнийг бидний үйлийн үр дүн, тэдгээр нь бидний эрж хайж буй тэр зүйлийн мөн чанарын дагалдах нөхцөл гэж харж болно. Бүх үйлдэл бидний бодол болон сэтгэл хөдлөлөөр хөтлөгдөж байдаг. Ёс зүйгүй бодол нь бидний өнөөгийн цаг үед харж байгаа тэдгээр сөрөг үр дүнд аваачих үйлд хөтөлж байдаг. Энэ нь дараах гурван зүйлийн шалтгаант харилцан хамаарлыг ойлгоогүй байдлаас улбаалдаг. Үүнд: 

  • Бодол болон сэтгэл хөдлөл 
  • Бидний үйлдлүүд 
  • Амар амгалан болон зовлонгийн хэлбэр бүхий үр дагавар 

Бид амар амгалан эрсэн хүсэл эрмэлзэлтэй байсан байж болох ч тодорхой бүлэг бодолд хөтлөгдөн зөвхөн шаналал, зовлон авчрах үйлдлүүдэд орж болно. Иймд бид сэтгэл, бодол, сэтгэл хөдлөл гэж юу болох, тэдгээр бодол болон нэг төрлийн сэтгэл хэрхэн бидний үйлийг захирч тодорхой үр дагаварт хүргэдэг тэрхүү механизмын талаар зөв мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр үед бид бидний хүссэн үр дүнд хүргэх тэдгээр үйлүүдийгй хийх тэрхүү сэтгэлүүдийг тордож, бидний үйлийн мөн чанарыг муутгах тэрхүү төрлийн сэтгэлүүдийг арилгах тал дээр ухаалаг байж чадна. Энэ бол ёс зүй; ёс зүйн бүх зарчмуудын суурь болдог зүйл нь энэрэн нигүүлсэх сэтгэл.  

Юу амар амгалан, зовлон бэрхшээл авчирдаг вэ, энэ бол бидний сэтгэл. Энэ нь мөн хөтлөгч сэтгэл хөдлөл, түүний хүчин зүйлүүдээс хамаарна. Сэтгэл хөдлөлүүд бидний бодлуудыг жолоодно, бидний бодлууд үйлдлүүдийг жолоодно. Амар амгалангийн шалтгаан болох тэдгээр сэтгэл хөдлөлүүд нь “эерэг сэтгэл хөдлөлүүд.” Нийтлэг сэтгэхүйн хувьд бид “гол нүгэл” эсвэл голлох тэр, энэ зүйл гэж ярьж болохгүй. Бид универсал сэтгэхүйгээр ярих ёстой. Түгээмэл тэрхүү ойлголтын хүрээнд жинхэнэ амар амгалан авчирдаг тэр зүйл бол эерэг сэтгэл, зовлон авчирдаг тэр зүйл бол сөрөг сэтгэл гэж бид хэлж болно. Бид эдгээрийг сэтгэлийн (газрын зургийн) тогтолцооны нэг хэсэг болгон судалж, тэдгээрт суралцах хэрэгтэй: бид хүмүүст ийм зураглалыг зааж сургах хэрэгтэй. 

Дунд боловсролын системд нийтийн ёс зүйг оруулах нь

Хувь хүн болон нийгэмд ач холбогдолтой тэдгээр зүйлийг сурагчдад зааж сургахад хүмүүст бид хэрхэн нөлөөлж болох вэ? Эзэн тэнгэрээс эмээх сэтгэлээр ёс зүйг баримталдаг тэдгээр хүмүүс байдаг. Мөн эзэн тэнгэрт итгэдэггүй боловч үйлийн үрд итгэдэг, үйлийн үрийн үр дагаврыг бодон сайхан биеэ авч явахад анхаарах хэрэгтэй тэдгээр хүмүүс бас байна. Гэвч эзэн тэнгэрт ч итгэдэггүй, үйлийн үрд ч итгэдэггүй тэдгээр хүмүүс бас байна. Эзэн тэнгэр болон үйлийн үрийн тухай үзэлгүйгээр бид хэрхэн тэдгээр хүмүүст ёс зүй бол хүн бүрийн хичээнгүйлэн хүлээн авах ёстой нэг зүйл гэдгийг ойлгуулах вэ? Үүнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээн Далай лам дараах гурван зүйлийг дурдсан юм. Үүнд:

  • Нийтийн туршлага 
  • Нийтлэг ухаан (хар ухаан)
  • Шинжлэх ухааны баримтууд. 

Эдгээр дээр суурилан орчин үеийн боловсролын системд нийтийн ёс зүйг оруулан заах гурван алхамыг Дээрхийн Гэгээн дэвшүүлэн тавьсан. 

Нийтийн туршлага дээр суурилан заахын нэг жишээ нь шашинд итгэдэг, итгэдэггүй хэн ч байсан бид бүгд бидний эхийн сүүгээр тэжээгдсэн. Энэ бол ямар нэг шашин, гүн ухаан үгүй нийтийн туулж эдэлсэн, нийтийн туршлага – энэ бол бидний эхээсээ авсан цэвэр ариун хайр, энэрэл. Энэ хайр, ивээл эх, хүүхэд хоёрт бие биедээ итгэх маш том итгэлийг өгдөг ба тэндээс бусад бүх зүйл ариусан арилна. Сөрөг сэтгэлүүд арилна, ертөнцийн бүхий л эмх замбараагүй асуудлууд бас арилна. Зөвхөн хайр, энэрэл үлдэнэ. Гэмт халдлага, хүйсийн тэгш бус байдал, баян, ядуугийн зааг энэ бүхэн бусдад хандсан хайр, ивээл байхгүй учраас оршиж байгаа юм. 

Нийтлэг ухаан, хар ухаан нь бид хэн нэг хүн илүү их хайр энэрэлтэй байх үед тэрээр илүү олон найз нөхөдтэй, хаа ч явсан гэртээ байгаа мэт байж, тэдэнд эргэн тойрны хүмүүс нь бүгд түүний ах, эгч мэт санагддагийг харах тэр үе. Бид ийм хайр, ивээлийг бусдад төрүүлэхгүй байх үед бүр өөрийн гэртээ байхад ч гэртээ байгаа мэт сэтгэл төрдөггүй. Бүр өөрийн ах дүүс хүртэл дайсан мэт санагддаг. Ийм нийтлэг ухааны үүднээс бид хайр, ивээл нь нийтийн ёс зүйн тулгуур хэмээн ойлгох хэрэгтэй. 

Эцэст нь шинжлэх ухааны баримтуудыг авч үзвэл, хэсэг нялх сармагчингуудыг эхээс нь тусгаарлан, тэдэнд эхийн хайр үзүүлээгүй нэг туршилт байна. Ингээд тэд том болоход тэд маш ууртай болсон байв. Тэд бусадтай хэрхэн тоглохыг мэдэхгүй, зөвхөн өөрийгөө хамгаалж, бусадтай тэмцэлдэж байв. Харин эхтэйгээ үлдсэн нөгөө хэсэг нь эсрэгээрээ амар амгалан, тоглож наадаж байв. 

Эдгээр гурван ойлголтын суурин дээр Дээрхийн Гэгээн нийтийн ёс зүйн тулгуур – хайр, энэрэл нь бүх нийтийн зүрх сэтгэлд суух ёстой тэр зүйл хэмээсэн. 

Хүн төрөлтөн гэх нийтийн тодотголыг хадгалах 

Нийтийн ёс зүйг нэвтрүүлэхэд бидэнд тулгарч буй нэг сорилт нь бидний онцлогууд. Бид өөрсдийгөө “Би төвөд хүн, би хятад хүн, би Бурханы шашинтан, би хиндү шашинтан” гэж үзэх үед, өөр өөрсдийн онцлогт татагдах тэдгээр хандлагууд гарч ирэх үед бусдад дургүйцэх хандлага гарч ирэх нь зайлшгүй. Энэ бол том сорилт, маш хүнд асуудал.

Нэг хувь хүн хэдэн зуун өөр өөр онцлогтой байж болно. Жишээ нь би өөрийгөө эрэгтэй хүн гэж хэлж болно. Тэгвэл энэ суурин дээр би эрэгтэй хүний давуу байдлыг харуулахыг хүснэ. Эрэгтэй хүний давуу байдлаас улбаалан феминизм буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн тэрхүү үзэл гарна. Хэрэв би өөрийгөө Бурханы шашинтан гэж үзвэл та Бурханы шашинтан биш болно. Хэрэв би хиндү эсвэл ислам хүн бол та хиндү эсвэл ислам хүн биш болно. Хэрэв тухайн хүн өндөр түвшинд төлөвшөөгүй бол өөрийн гол чухал биш онцлогийг хамгийн чухал онцлогт барих хандлага, аюул гарна. 

Шашны судар бичигт өгүүлсэн зүйл туйлын үнэн гэх фундаменталист болон нийгэм, улс төрийн эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэх радикал үзэл энэ бүхэн чухал биш онцлогийг чухал гэж барих байдлаас үүсдэг. 

Бид яагаад бүгдээрээ өөрсдийгөө хүн төрөлтөн гэж тодорхойлж болохгүй гэж? Хэрэв харь гарагийнхан ирж бидэн үрүү буудаж эхэлбэл бид Дэлхий гарагийнхан учир бүгд Дэлхийнхэн гэсэн тодотголтой болж тэр үед бид нэгдэнэ. Яагаад бид гуравдагч хүчин зүйл бидний тодотголыг гаргах ёстойг хүлээнэ гэж? Яагаад бид өөрсдөө өөрийн тодотголыг одоо гаргаж болохгүй гэж? Ямар тодотгол биднийг мөн дэлхий дахиныг илүү амар амгалан болгох вэ? Хүн төрөлтөн гэсэн тодотголыг хадгалах үед бид илүү амар амгалан болж, хүн бүрийг өөрийн ах, дүүс адилаар харна.

Top